| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00234/и |
| Дугаар | 103/ШШ2016/00246 |
| Огноо | 2016-06-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2016/00246
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******тунгалаг би,
Нэхэмжлэгч: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* 12 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэл 1.284.555 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган ******* тоот гэрээ байгуулан ******* дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPHONE 5S 16 GB утасыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Гэтэл нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон үлдэгдэл төлбөрийг төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 60.000 төгрөгийг хассан. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 1.284.555 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Л. нь 1.284.555 төгрөгийг 2016 оны 6 сард 50.000 төгрөг, 7 сард 50.000 төгрөг, 8 сард 50.000 төгрөг, 9 сард 50.000 төгрөг, 2016 оны 10 сарын 25-ны өдрөөс 2017 оны 06 сарын 1-ний хүртэл үлдэгдэл төлбөр болох 1.084.555 төгрөгийг 8 сарын хугацаанд тэнцүү хувааж төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очир-*******, хариуцагч Л. гэжээ.
Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Л.ээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.284.555 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь: Зохигчид эвлэрлэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэл 1.284.555 гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 1.284.555 төгрөгийг 2016 оны 6 сард 50.000 төгрөг, 7 сард 50.000 төгрөг, 8 сард 50.000 төгрөг, 9 сард 50.000 төгрөг, 2016 оны 10 сарын 25-ны өдрөөс 2017 оны 06 сарын 1-ний өдөр хүртэл үлдэгдэл төлбөр болох 1.084.555 төгрөгийг 8 сарын хугацаанд тэнцүү хувааж төлөхөөр тохиролцож зохиогчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 35.379 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 17.689 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Л.ээс тэмдэгтийн хураамж 17.689 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ