Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 409

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг, Ховд 1, арц 3 гудамж, 1 байр, 1 тоотод оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, Төгс овгийн Рэнцэндоржийн Ганбатын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Р.Ганбат, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.Ганбат шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн 2-р 10 жилийн сургуульд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл шугам зургийн багшаар, Богд сумын 8 жилийн сургуульд 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хөдөлмөрийн багшаар, Хайрхандулаан сумын 10 жилийн дунд сургуульд 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хөдөлмөрийн багшаар, Арвайхээр сумын 1-р 10 жилийн сургуульд 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл зураг, хөдөлмөрийн багшаар, Хайрхандулаан сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл техник хөдөлмөрийн багшаар, Богд сумын 8 жилийн сургуульд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зургийн багшаар тус тус ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч зарим хугацааны ажилласан байдлыг бичигдээгүй мөн миний овог, нэрийг засварлан бичиж хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй болж өндөр насны тэтгэвэрт орж чадахгүй хохирч байна. Иймд намайг дээрхи хугацаанд ажиллаж байсныг тогтоож, 1981 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Р.Ганбат Ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн хүсэлтүүдийг тус шүүхэд гаргажээ.

1981 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт Рэнцэндоржийн Ганбат гэж засварлаж бичсэн хэдий ч хүсэлт гаргагч Рэнцэндоржийн Ганбат болох нь иргэний үнэмлэхний хуулбар,

Мөн хүсэлт гаргагч Р.Ганбат нь Өвөрхангай аймгийн 2-р 10 жилийн сургуульд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл шугам зургийн багшаар, Богд сумын 8 жилийн сургуульд 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хөдөлмөрийн багшаар, Хайрхандулаан сумын 10 жилийн дунд сургуульд 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хөдөлмөрийн багшаар, Арвайхээр сумын 1-р 10 жилийн сургуульд 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл зураг, хөдөлмөрийн багшаар, Хайрхандулаан сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл техник хөдөлмөрийн багшаар, Богд сумын 8 жилийн сургуульд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зургийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1981 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 70 тоот тушаал, Өвөрхангай аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 37 тоот ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай, 1986 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 120 тоот зарим хүмүүсийг ажлаас өөрчилж ажилд томилох тухай болон 1987 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 94 тоот зарим багш нарыг шилжүүлэх, ажилд томилох тухай, 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн зарим багш нарыг шилжүүлэх ажилд томилох тухай тушаалууд, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 10 жилийн дундын сургуулийн 1987 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 тоот шалгалтын үед мөрдөн сургуулийн дотоод журам батлах болон хариуцлагатай дежур ажиллуулах тухай болон 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 19 тоот Багш нарын 1987 оны ээлжийн амралт олгох тухай, 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06 тоот Баярын үеэр эргүүл дежур томилох тухай, 1989 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 22 тоот Дөл тоглолтыг явуулах талбай байгуулах, түүнд орох бусад эд хэрэгсэл хийх тухай, 1990 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 39 тоот багш нарт ээлжит амралт олгох тухай тушаалууд, 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн цалингийн тооцооны хүснэгт, Богд сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргасан Р.Ганбатын 1990-1992 оны цалингийн тодорхойлолт, Хайрхандулаан сумын Засаг даргын тамгын газраас гаргасан Р.Ганбатын 1987, 1990 оныуудын цалингийн тодорхойлолт, гэрч Б.Тайван, С.Долгорсүрэн, О.Хүрэлчулуун, А.Адъяа нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Төгс овгийн Рэнцэндоржийн Ганбатыг 1981 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарТөгс овгийн Рэнцэндоржийн Ганбатыг Өвөрхангай аймгийн 2-р 10 жилийн сургуульд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл шугам зургийн багшаар, Богд сумын 8 жилийн сургуульд 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хөдөлмөрийн багшаар, Хайрхандулаан сумын 10 жилийн дунд сургуульд 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хөдөлмөрийн багшаар, Арвайхээр сумын 1-р 10 жилийн сургуульд 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл зураг, хөдөлмөрийн багшаар, Хайрхандулаан сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл техник хөдөлмөрийн багшаар, Богд сумын 8 жилийн сургуульд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зургийн багшаар ажиллаж байсныг тогтоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА