| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2019/0160/Э |
| Дугаар | 168 |
| Огноо | 2019-06-04 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 168
2019 06 04 2019/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг
Улсын яллагчаар Х.Оюунцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт П.Б-т холбогдох эрүүгийн 1834009060424 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Эрдэнэсант суманд малчин, ам бүл 7, аав, ээж, эгч, ах 2 дүү нарын хамтаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Н овогт П.Б /РД:__98040214/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч П.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын “Буянт” 3 дугаар багийн нутаг “Хавчиг хонд” гэх газраас иргэн Э.Цэгмидийн 1 тооны сувай эм хонийг бэлчээр дээрээс нь тээврийн хэрэгсэл хэрэглэн хулгайлж, бусдад 150.000 төгрөг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул дараах нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч П.Б: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч П.Б-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн мэдүүлгийг шүүх яллах нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч П.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын “Буянт” 3 дугаар багийн нутаг “Хавчиг хонд” гэх газраас иргэн Э.Цэгмидийн 1 тооны сувай эм хонийг бэлчээр дээрээс нь тээврийн хэрэгсэл хэрэглэн хулгайлж, бусдад 150.000 төгрөг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч П.Б нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч П.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын “Буянт” 3 дугаар багийн нутаг “Хавчиг хонд” гэх газраас иргэн Э.Цэгмидийн 1 тооны сувай эм хонийг бэлчээр дээрээс нь тээврийн хэрэгсэл хэрэглэн хулгайлж, бусдад 150.000 төгрөг учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.
Шүүгдэгч П.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, гэм буруутай байна.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч П.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.Б-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч П.Б нь хохирогч Э.Цэгмидэд 150.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүхээс хохирогч Э.Цэгмидэд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирол барагдуулсан, хонио буцаагаад авсан тул гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч П.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын дүгнэлтийг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэн хянан харгалзаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч П.Б-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч П.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч П.Баасанбаярт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч П.Б-т үүрэг болгов.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1834009060424 дугаарын хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Харин Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д 2016 онд үйлдвэрлэсэн Даюун маркийн цэнхэр өнгийн хуучин 793.500 төгрөгийн үнэлгээтэй мотоциклын битүүмжлэлийг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д 2016 онд үйлдвэрлэсэн Даюун маркийн цэнхэр өнгийн хуучин 793.500 төгрөгийн үнэлгээтэй мотоциклын битүүмжлэлийг хүчингүй болгож, хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: