| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2019/0143/Э |
| Дугаар | 174 |
| Огноо | 2019-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 174
2019 06 17 2019/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-нарийн бичгийн дарга Б.Буянхишиг
-улсын яллагчаар И.Мөнхцэцэг
-шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар
-шүүгдэгч У.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт У.П холбогдох 1934002540179 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг Цогт-Өндөр гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт У.П /РД:__91071138/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.П нь Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр 3 дугаар багийн нутаг Мандалын ар гэх газарт 2019 оны 03 дугаар сарын 18-ны оройн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Сонорбаяртай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар Э.Сонорбаярыг зодож эрүүл мэндэд нь баруун 9 дүгээр хавирга, дээд уруулын салст язарсан шарх, цээж, нуруу, баруун хөхөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.П хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч У.П нь Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр 3 дугаар багийн нутаг Мандалын ар гэх газарт 2019 оны 03 дугаар сарын 18-ны оройн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Сонорбаяртай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар Э.Сонорбаярыг зодож эрүүл мэндэд нь баруун 9 дүгээр хавирга, дээд уруулын салст язарсан шарх, цээж, нуруу, баруун хөхөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 03 тал/
- Хохирогч Э.Сонорбаярын амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 35-46 тал/
- Хохирогч Э.Сонорбаярын хохирлын баримтууд /хх-ийн 48-50 тал/
- Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 96 тал/
- Хохирогч Э.Сонорбаярын гомдол саналгүй гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 103 тал/
- Хохирогч Э.Сонорбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэртээ эхнэр хүүгийн хамт байж байхад Батсүмбэр сумаас хамаатны эгч Буянаа утсаар манай хадам эгч унаанаасаа хоцорсон байна чи завтай бол хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр хүүгээ аваад Батсүмбэр сумын Мандалын ар гэх газар 22 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд нөгөө эгчийг гэрийнх нь гадаа буулгачихаад Шижирээ ахынд очисон. Шижирээ ах Дов, Пүрэвсүрэн хоёр архи уугаад сууж байсан. Бид нарыг ирлээ гээд нэлээд түлхүү 2-3 удаа архи хийж өгсөнийг нь би уусан. Эхнэр маань цай уучихаад унтахаар хэвтсэн. Шижирээ ах саахалтын Жагаа гэх ахынх руу орсон. Би гэрийнх нь үүднээс машинаа авч Шижирээ ахын хашаанд орууулж тависан. Энэ үед У.П гэрт байсан ба бид хоёр үргэлжлүүлэн архи уусан. У.П хоёулаа Жагаа ахынд Шижирээ ах дээр очьё гэсэн, эхнэр унт одоо болсон байна гэсэн. Тэгээд У.П намайг дагуулж гараад Жагаа ахын хашаанд ороход л цэрэгт атаман байсан энээ тэрээ гээд л маргалдаж намайг цохиж унагаад өшиглөсөн. Би тэгээд ухаан алдсан нэг мэдсэн өглөө сэрсэн. Хамаг бие хөндүүрлээд, уруул сэт өшиглөсөн, хамаг бие хөндүүр болсон байсан. Миний доод уруул сэтэрсэн, нэг хавирга хугарсан, шүд маань юм идэж чадахгүй байгаа. Гомдолтой байна хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна. Эмчилгээний зардал нэг сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 тал/,
- Хохирогч Э.Сонорбаярын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: "... 2019 оны 03 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед хотоос эхнэр хүүхэд мөн Мөнхөө эгч нарын хамт Батсүмбэр сумын Мандалын ар гэх газар машинтай ирсэн. Тэгээд Шижирээ ахын очсон. Гэрт ороход Шижирээ ах Дов хоёр архи уугаад сууж байсан. Бид 3-4 шил архи хувааж уугаад би нилээн халамцуу унтах гээд байж байтал Дов Жагаа ахынд очиж машин аваад ирье гээд хамт гарсан. Гадаа гараад би цэрэгт атаман байсан гээд надруу агсраад байхаар нь эхэндээ өнгөрөөсөн. Тэгээд Жагаа ахын гаднаас машиныг нь авчраад Түмбуян ах нэмэгдэж ирээд 4-лээ болж архи үргэлжлүүлэн ууцгаасан. Шижирээ ах Жагаа ахынх руу яваад өгсөн. Түмбуян ах согтоод унтаад өгсөн. Дов бид хоёр архи уугаад ярьж байтал Жагаа ахынх руу яваад ирье гээд гадаа гараад маргалдаж намайг гараараа цохиж унагаагаад дээрээс дэвсээд ухаан алдсан. Маргааш нь өглөө нь Довынд Түмээ ах, Шижирээ ах нартай очоод яаж байгаа юм бэ гэтэл хоорондоо тохиролцоё гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд одоо болохоор утсаа авахгүй байгаа юм. Тэгээд гомдол гаргаж байна..” гэх мэдүүлэг/ хх-ийн 09 тал/,
-Гэрч Ц.Ганбадамын “...Дов гэх залуу манай нөхрийг хоёулаа Жагаа ахынд очье гээд....тэгээд дагуулаад гарсан. Шөнө Шижирээ ах Буянаа эгч хоёр манай нөхрийг авч орж ирсэн. Уруул нь сэтэрчихсэн хувцас нь урагдчихсан ухаангүй хашаанд хэвтэж байхаар нь авчирлаа Дов гэх залуу зодсон гэж ирсэн. Дов хоёулаа тохиролцоё гээд байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,
-Гэрч М.Баянмөнхийн “...2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр...21 цаг болж байхад...Сонорбаяр намайг буулгаад Шижирээгийнх руу явсан. Өглөө нь манай бэр Буянаа урьд шөнө Пүрэвсүрэн Сонорбаярыг дагуулж гараад зодчихсон байна гэхээр нь малаа янзлаад яваад очсон. Тэгэхэд Сонорбаярын уруулыг сэт цохичихсон эмнэлэгт үзүүлье гэж байсан. Тэгээд эмнэлэгт ирж үзүүлсэн чинь араас нөгөө У.П нь утсаар яриад хүнд зодуулсан гээд яахав мориноос унасан гээд хэлчих гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
-Гэрч З.Буяндэлгэрийн “..2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр....21 цаг болж байхад хотоос Сонорбаяр эхнэр хүүхдийн хамтаар Мөнхөө эгчийг авчирч өгсөн...гаднаас Туяа эгч орж ирээд гадаа танай Сонороо хэвтэж байх шиг байна гэхээр нь гараад харсан чинь машиныхаа хажуу талд эвхэрээд хэвтсэн байсан. Нүүр ам нь цус шороо болчихсон өмд нь урагдчихсан ухаан алдчихсан хэвтэж байхад нь гэрт оруулаад цэвэрлэсэн. Тэгэхэд уруул нь сэтэрчихсэн, нүүр ам нь хөхөрч зулгарсан байсан...Эхнэрээс нь асуухад нөгөө Дов гэдэг залуутай та нар дээр очино гээд гарсан ш дээ гэж хэлсэн. Уруул нь сэтэрчихсэн, нүүр нүд ам нь хөхөрчихсөн байсан. Сонороо У.П тэй уулзсан тэгээд мориноос унасан гээд хэлчих гэж тохирсон гэж байсан..” гэх мэдүүлэг /хх- ийн 12 тал/,
-Шүүгдэгч У.П-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 03 дугаар сарын 18-ны орой нутгийн ах нартайгаа 5-6 шил архи уучихаад морьтой 21 цагийн Мандалын ар гэх газар Шижирээ ахынд очисон. Шижирээ ахтай 2 шил архи уугаад байж байтал хотоос Сонорбаяр эхнэр хүүхдүүдтэйгээ ирсэн. Тэгээд Шижирээ ах гараад Жагаа ахынх руу орсон. Би Сонорбаяртай Шижирээ ахынд үлдсэн. Тэгээд хоёр шил архиа уугаад дууссан. Тэгээд би нилээн согтоод Сонорбаяртай Шижирээ ахынхаас гарсан...Миний цээж хөндүүр болсон байсан. Бид хоёр гараад маргалдаад зодолдсон юм шиг байна лээ. Сонобаярын доод уруул нь маргааш нь ирж уулзахад сэтэрсэн, цээж нь маажиж зулгарсан байсан...Тэгээд би Сонорбаярыг гуйж цагдаад хэлээд яах юм бэ гэж гуйсан надаас мөнгө нэхсэн, тэгээд мөнгө олох гэж байтал цагдаа дуудсан. Би Сонорбаярын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,
-Шүүгдэгч У.П-ийн яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 03 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сум мандалын ар гэх газар руу Шижирээ ахын гэрт очисон. Бид хоёр 0,75 литрийн хараа архи хувааж уугаад сууж байсан чинь гаднаас Сонорбаяр эхнэр хүүхдийнхээ хамт орж ирсэн. Тэгээд бид гурав хамт архи ууж эхэлсэн. Эхэлж задалсан байсан 0,75 литрийн хараа архиа ууж дуусгаад нэмээд 0,75 литрийн хараа архи уусан. Тэгсэн Шижирээ ах айлд очино гээд гэрээс гараад явсан. Сонорбаяр бид хоёр үлдээд үлдсэн нэг шил 0,75 литрийн хараа архиа ууж дуусгаад Шижирээ ахын гэрээс Жаргалсайхан ахын гэрт очино гэж гараад замдаа хоорондоо атаман байсан байгаагүй гэж маргалдаад барилцаад авсан. Тэгээд бид хоёр дээр доороо орж ноцолдож эхэлсэн. Намайг цохиод авахаар нь би нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод, газар унахаар нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн босч ирээд миний дээр гараад суусан. Тэгээд би хоёулаа одоо болъё гээд салаад гэр гэр рүүгээ явсан... Бид хоёр цэргийн талаар ярьж байгаад атаман байсан байгаагүй гээд маргалдаж эхлээд хоорондоо зодолдсон...Би хүлээн зөвшөөрч байгаа. Би гараараа нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон. Харин газар хэвтэж байхад нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд хоорондоо ноцолдоод дээр доороо олон удаа орсон тэгэхэд нүүр нь зулгарсан байх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/
-Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 203 дугаартай шинжээчийн “1.2. Э.Сонорбаярын биед баруун 9-р хавирга, дээд уруулын салст язарсан шарх, цээж, нуруу, баруун хөхөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 тал/,
-Ял шийтгэл эдлэж байсан эсэхийг шалгасан хуудас “ ял шийтгэл эдлэж байгаагүй” /хх-ийн 30 тал/,
-Шүүгдэгч У.П-ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүлэх тухай хүсэлт /хх-ийн 91 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч У.П-ийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Улсын яллагчаас У.Пүрэвсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч У.П-д холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон хуульд заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч У.П-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.П-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Пторгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У.П-д сануулав.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Сонорбаярын “...миний бие Э.Сонорбаяр нь У.П-ээс 500.000 төгрөг авсан нь үнэн болно. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд суухгүй, хэргийн материалтай танилцахгүй” гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 103 тал/, шүүхээс хохирогч Э.Сонорбаярт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрт 1.021.000 төгрөг барагдуулсан” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч У.П нь бусдад төлөх хохирол төлбөргүй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч У.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Сонорбаярт хохирлын 1.021.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА