Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2016/00249

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2016/00249

Улаанбаатар хот

 

                      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: Хаан банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийний 22 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, Асралт овогт Сэдэдийн Баясгалан, Гөхөл овогт Гэрэлмаагийн Оюунчимэг нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 127,529,790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХнь:

Нэхэмжлэгч Хаан банкны Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Оюунчимэг хамтран үүрэг гүйцэтгэгч С.Баясгалан нар нь тус банкны Багануур салбараас 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр №ЗГ/13/1249 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 7,400,000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн. Мөн тус банкны Багануур салбараас 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр №ЗГ/15/968 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 87,000,000 төгрөгийг сарын 1885 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай үйлчилгээний зориулалттай барилга худалдан авах зориулалтаар зээлсэн. Мөн 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр №ЗГ/15/1042 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 29,500,000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд зээлдэгч С.Баясгалан, Г.Оюунчимэг нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2208003959 тоот бүртгэлтэй, Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийний 22 дугаар гудамжны 16 тоотод байрлах 37 м.кв талбайтай хувийн сууц, Зээлдэгч С.Баясгалан, Г.Оюунчимэг нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2208000812 тоот бүртгэлтэй, Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийний 22 дугаар гудамжны 16 тоотод байрлах, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, зээлдэгч Г.Оюунчимэгийн өмчлөлийн гэрийн эд хогшил, Г.Оюунчимэгийн өмчлөлийн эрхийн Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол Д.Нацагдоржийн гудамж, 60 тоот хаягт байршилтай 43,8 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай барилга, Г.Оюунчимэгийн Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол Д.Нацагдоржийн гудамж, 60 тоот хаягт байршилтай 45 м.кв талбайтай, 18302297705271 тоот нэгж талбарын дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших газар, С.Баясгалангийн өмчлөлийн Hyundai starex БРА 54-04 улсын дугаартай авто машин зэргийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлж 2015 оны 1 дугаар сараас хойш огт төлөлт хийлгүй 105 хоног хугацаа хэтрүүлээд байна. Мөн бизнесийн үйл ажиллагаа доголдон цаашид зээл хэвийн төлөгдөх боломжгүй болсон байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр №02/6625 тоот, 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр №02/210 болон №02/211 тоот дугаартай мэдэгдлийг хүргүүлж байсан ба өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна . Иймд 2013 оны 6 дугаар сарын 19-ний №ЗГ/13/1249 тоот, 2015 оны 6 дугаар сарын 02-ны №ЗГ/15/968 тоот, 2015 оны 8 дугаар сарын 25-ны №ЗГ/15/1042 тоот дугаартай гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлах, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний төлбөрийг гаргуулах, 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №ЗГ/13/1249 тоот дугаартай гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 83,724,510,74 төгрөг, зээлийн хүү 6,342,665,95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 28,205.26 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №ЗГ/15/968 тоот дугаартай гэрээний үндсэн зээл 28,996,787,07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,302,014,77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 52,890.27 төгрөг, нийт 127,529,790,58 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Г.Оюунчимэг, С.Баясгалан нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хаан банкны нэхэмжилсэн 127,529,790,58 төгрөгийг хариуцагч Г.Оюунчимэг, С.Баясгалан бид хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулна гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Багануур салбар хариуцагч Г.Оюунчимэг, С.Баясгалан нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 127,529,790.58 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагч Г.Оюунчимэг, С.Баясгалан нар нь Хаан банкны нэхэмжилсэн 127,529,790,58 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд тэдний зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хаан банкны Багануур салбарын зээлийн гэрээний үүргийн биелэлт 127,529,790,58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Оюунчимэг, С.Баясгалан нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 795,599 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буцаан 397,799,05 төгрөгийг, хариуцагч Г.Оюунчимэгээс 198,899,75 төгрөгийг, хариуцагч С.Баясгалангаас 198,899,75 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ