Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2016/00250

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2016/00250

Улаанбаатар хот

 

 



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨC

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******-Энерги ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* ******* ******* ******* холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 92.366.688 төгрөг, алданги 7.527.878 төгрөг нийт 99.894.566 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-Энерги ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: *******-Энерги ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ******* тоот ******* гэр хорооллын цахилгаан хүчдэлийн уналттай хэсгийн цахилгаан хангамжийн ажил-ыг гүйцэтгэхээр захиалагч ******* дүүргийн ******* ******* ******* *******ай гэрээ байгуулсан. Гүйцэтгэлийн ажлыг 100 хувь өөрийн хөрөнгөөр гэрээний хугацаанд гүйцэтгэж барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссыг ажиллуулан захиалагчид хүлээлгэн өгсөн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй байна. Иймд олгогдох ёстой 92.366.688 төгрөг комиссын акт гарч гэрээ дүгнэгдэн, төлбөрийн нэхэмжлэл гарсан хугацаанаас хойш 163 хоногийн алданги 7.527.878 төгрөг нийт 99.894.566 төгрөгийг захиалагч ******* дүүргийн ******* ******* ******* газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай компани нь 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №БНД.ХААА-2015.34 тоот ******* гэр хорооллын цахилгаан хүчдэлийн уналттай хэсгийн цахилгаан хангамжийн ажил-ыг гүйцэтгэхээр захиалагч ******* дүүргийн ******* ******* ******* *******ай гэрээ байгуулж, гэрээнд заасан хугацаанд буюу 2015 оын 10 сарын 31-ний өдөр хийж дуусгасан. Тэгээд 2015 оны 11 сарын 11-ний өдөр албан ёсны комисс хүлээж авсан. Ажил гүйцэтгэх гэрээнд заасан үндсэн төлбөрийг өчигдөр буюу 2016 оны 6 сарын 7-ны өдөр манай дансанд шилжүүлсэн. Манай компани үүнээс болж маш их алдагдалтай ажилласан ажилчдын цалин, бараа материал бүгдийг зээлээр авч байсан. Уг нь энэ ажил 2015 онд төсөв нь батлагдсан ажил байсан гэвч мөнгө байхгүй гээд өгөхгүй байсныг ойлгохгүй байна. Иймд олгогдох ёстой 92.366.688 төгрөгийг комиссын акт гарч төлбөрийн нэхэмжлэл гарснаас хойш 14 хоногийн дотор хийх ёстой байсан, хэрвээ төлбөрөө хийгээгүй тохиолдолд гэрээний тусгай нөхцлийн 46.0-д зааснаар хоногийн 0.05 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Манай компани 2015 оны 11 сарын 26-ны өдрөөс мөнгө шилжүүлсэн өдөр хүртэл нэхэмжлэх байсан гэвч шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 163 хоногийн алданги 7.527.878 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: *******-Энерги ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №БНД.ХААА-2015.34 тоот ******* гэр хорооллын цахилгаан хүчдэлийн уналттай хэсгийн цахилгаан хангамжийн ажил-ыг гүйцэтгэхээр захиалагч ******* дүүргийн ******* ******* ******* газар гэрээ байгуулсан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 92.366.688 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн, харин улсын төсвийн орлого бүрдүүлэлт тасарсан нь ******* газраас шалтгаалаагүй тул алдангийг төлөх боломжгүй гэв.

Шүүхээс талуудын хүсэлтээр 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ******* гэр хорооллын цахилгаан хүчдэлийн уналттай хэсгийн цахилгаан хангамжийн ажил-ын гэрээ, гэрээний тусгай нөхцөл, Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт, гэрээ дүгнэсэн протокол зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******-Энерги ХХК нь хариуцагч ******* дүүргийн ******* ******* ******* газраас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 92.366.688 төгрөг, алданги 7.527.878 төгрөг нийт 99.894.566 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Хариуцагч ******* дүүргийн ******* ******* ******* газар нь нэхэмжлэлийн шаардлагаас 92.366.688 төгрөгийг төлсөн, харин улсын төсвийн орлого бүрдүүлэлт тасарсан нь ******* газраас шалтгаалаагүй тул алдангийг төлөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь

Талууд 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ******* дүүргийн гэр хорооллын цахилгааны хүчдэлийн уналттай хэсгийн цахилгаан хангамжийн ажил-ыг өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, гүйцэтгэгч *******-Энерги ХХК нь ******* дүүргийн 3,5 дугаар хорооны , , хэсгүүдэд ажлын даалгавар, зураг төслийн дагуу гэрээний тусгай нөхцлөөр ажлуудыг 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийж дуусгаж, захиалагчид хүлээлгэх өгөх, захиалагч ******* дүүргийн ******* ******* ******* газар нь ажлыг хүлээлцсэний дараа төлбөрийн мэдэгдэл гаргасан өдрөөс хойш 14 хоногт ажлыг хөлс 92.366.688 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгад нийцэж байна.

Хариуцагч ******* дүүргийн ******* ******* ******* газар нь 2016 оны 6 сарын 7-ны өдөр буюу шүүх хуралдааны өмнөх өдөр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 92.366.688 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

Зохигч талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасны дагуу алданги төлөхөөр бичгээр тохиролцсон учир ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцлийн 46.0-д заасан алдангийг хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тал нь хоногийн 0.05 хувийн алданги төлөх үүргийг гэрээгээр хүлээжээ.

Гүйцэтгэгч ******* Энерги ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн 2015 оны 11 сарын 11-ний өдөр хүлээлгэн өгсөн байх тул гэрээнд зааснаар 2015 оны 11 сарын 26-ны өдрөөс 2016 оны 6 сарын 7-ны өдөр хүртэл 194 хоногийн алдангийг шаардах эрхтэй боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч 163 хоногийн алданги 7.527.878 төгрөг нэхэмжилсэн тул шүүх нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657.423 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 657.423 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус зааснаар ******* дүүргийн ******* ******* ******* газраас алданги 7.527.878 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-Энерги ХХК-д олгосугай.

2.Хариуцагч нь иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гарсны дараа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 92.366.688 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 657.423 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* дүүргийн ******* ******* ******* газраас тэмдэгтийн хураамж 657.423 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-Энерги ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ