2019 06 24 2019/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг
-Улсын яллагчаар Б.Эрхэмбаяр,
-Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр
-Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Ч-т холбогдох эрүүгийн 1934002780210 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын Хайрхан 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Б.Ч /регистрийн дугаар: __85110695/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө 03 цагт Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг “Өвөр улааны адаг” гэх газрын засмал зам дээр 04-36 УНЭ улсын дугаартай “Хонда ариа” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: в/зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлтийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу бүрэн тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох” мөн 12.2 “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохилдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Б.Отгоны эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
ШүүгдэгчБ.Ч нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хэрэг учрал гарсан гэх газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-14 тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, осол гарсан замын байдал /хх-ийн 15-16 тал/, хохирогч Б.Отгоны мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/, гэрч Э.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №303 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53 тал/, Эй Жэй Жэй Эм ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 61 тал/, шүүгдэгчБ.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 73 тал/, хохирогч Б.Отгоны эмчилгээний зардлууд /хх-ийн 84-106 тал/, шүүгдэгч Б.Ч-ийн хүүхдүүдийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 149-150 тал/, хохирогч Б.Отгоны ар гэрээс гаргасан гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 151 тал/ зэрэг болно.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Ч-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө 03 цагт Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг “Өвөр улааны адаг” гэх газрын засмал зам дээр 04-36 УНЭ улсын дугаартай “Хонда ариа” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: в/зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлтийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу бүрэн тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох” мөн 12.2 “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохилдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Б.Отгоны эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 тал/
- Хэрэг учрал гарсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-09 тал/
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14 тал/
- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, осол гарсан замын байдал /хх-ийн 15-16 тал/
- 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №2479 дугаартай шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн “Б.Ч 40 эр” гэсэн хаягтай цусанд спиртийн зүйл илрээгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/
- Эй Жэй Жэй Эм ХХК-ийн шүүгдэгч Б.Ч-ийн 04-36 УНЭ улсын дугаартай автомашин хийсэн үнэлгээний тайлан /хх-ийн 61 тал/
- Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн №303 дугаартай “... 1.Б.Отгоны биед элэгний эдийн няцрал, хэвийн хөндийн цусан хураа, аарцаг яс, зүүн дунд чөмөгт яс, баруун гарын шуу ямны далд хугарал, зүүн сүүж ясны тогтооны дотогш цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, шарх, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл, зүүн нүдний ухайрхайн дотор хананы хугарал тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.6.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний явцаас хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 53 тал/
- Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, ахлах дэслэгч Э.Болдмандахын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №44 дугаартай “... Хариулт 1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баритуудаас үзэхэд хонда ариа маркийн 04-36 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Чинзориг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. Хариулт 2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хонда ариа маркийн 04-36 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Чинзориг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлтийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу бүрэн тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох” мөн 12.2 “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгожявна”, мөн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохилдолд зогсоох арга хэмжээ авна” гэж үзэв...Хариулт 3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн ослын газрын зам орчны байдал нь “асфальт, эргэлттэй, тахир, хуурай суурингийн гаднах, үзэгдэх орчин харанхуй, гэрэлтүүлэггүй, салхитай, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээтэй, хашлагагүй, хайсгүй” гэжээ. Иймд зам тээврийн осолд замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв...” гэх дүгнэлт /хх-ийн 57 тал/
- Хохирогч Б.Отгоны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Батхүү, Чинзориг, Мягмарсүрэн ах нарын хамт барилгын гал тогооны засал чимэглэлийг хийж байсан. Гуя дагаж өвдөөд байхаар нь эмнэлэг орж үзүүлсэн чинь олгой ургасан байна гээд Өмнөговь аймгийн төв руу явуулсан. Аймгийн эмнэлэгт 4 хоног хэвтэж эмчлүүлээд гарахаар болоод Улаанбаатар хот явах гэсэн чинь унаагүй болчихоод Б.Ч ахыг гуйгаад Улаанбаатар хот руу хүргүүлэхээр болсон. Тэгээд намайг Б.Ч ах Мягмарсүрэн ахын хамт ирж эмнэлгээс гаргаад эмнэлгийн төлбөр тооцоо хийж, эмч нартай уулзсаар байгаад орой 22 цагийн үед гарсан…Бид нар замдаа зогсолгүй явсаар Дундговь аймгийн төв орж цайны газар руу Мягмарсүрэн ахын хамт орж цай уучихаад гарч ирсэн. Би Дундговь аймгаас гараад унтсан байсан. Хэр удаан унтсан гэдгийг мэдэхгүй байна. Унтаж байхад гэнэт дуу чимээ гарсан. Би цочиж сэрэхэд машин хөрвөөсөн. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа. Би ослын улмаас нэг хэсэг юу болсон гэдгийг мэдэхгүй байж байгаад 04 дүгээр сарын 27-ны өдрөөс гайгүй ухаан орж эхэлсэн…Б.Ч ах л өөрөө жолоо барьж явсан. Өөр хүн бариагүй...Би Б.Ч ахаас нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэх зүйл болон гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх- ийн 23-25 тал/
- Иргэний нэхэмжлэгч Б.Ариун-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотын шархаданд байх авто тээврийн захаас 4.800.000 төгрөгөөр худалаж авсан. Тухайн үед манай нөхөр Б.Ч нэр дээрээ шилжүүлж авах гэсэн боловч Дорнод аймгийн харъяат болохоор дугаар шилжүүлэх боломжгүй байсан. Тэгээд би өөрийнхөө нэр дээр худалдаж аваад улсын дугаартай болсон. Миний нэр байдаг боловч манай нөхөр Б.Ч унаж ашигладаг...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/
- Гэрч С.Эрдэнэцогт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 04 сарыэн 05-аас 06-нд шилжих шөнө шөнийн 3 цагийн үед урд талын замын ойролцоо их дуу чимээ гарсан. Тэгээд гараад хартал машин осолдсон байсан. 5 минутын дараа нэг эрэгтэй хашааны гадна талд ирээд түргэн дуудаад өгөөч гээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/
- Гэрч Э.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2019 оны 04 сарын 05-ны өдөр найз Ч хамт 04-36 УНЭ улсын дугаартай хонда ариа маркийн тээврийн хэрэгсэлтэй Өмнөговь аймаг руу явсан. Хамт ажиллаж байсанОтгон гэх охин тухайр олгой ургаад Өмнөговь аймгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж дуусаад Улаанбаатар хот орохоор бид хоёр замаараа дайрч аваад гархаар болоод Өмнөговь аймаг явсан. Б.Отгоныг эмнэлгээс аваад Өмнөговь аймгийн төвөөс 22 цагт гарсан... Замдаа зогсолгүй явсаар байгаад Дундговь аймгийн төв дээр байдаг “Өндөр ээж” цайны газарт Б.Отгон бид хоёр цай уугаад цааш явсан. Замдаа зогсож бие засчихаад би унтаад өгсөн. Тэгсэн гэнэт хүмүүс орилоод чимээ гарахаар нь сэрсэн чинь машин онхолдсон. Тэгээд би машиныг салхины шил хагарсан хэсгээр дамжиж гараад цаад талд байсан айлруу очиж түргэн дуудаарай гэж хэлээд буцаад осол болсон газар ирсэн…Цаг агаар хэвийн байсан. Үзэгдэх орчин ямар нэгэн саад байгаагүй...миний нуруу гэмтсэн...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/
- Шүүгдэгч Б.Ч мөрдөн байцаалтын шатанд гэрчээс мэдүүлсэн: “...2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр...Отгоог гарч ирэхээр нь эмнэлгийн хоногийн мөнгө болох 27.000 төгрөг, боолтны мөнгө болох 30.000 төгрөгийг тус тус тушаагаад Өмнөговь аймгийн төвөөс 22 цагт Мягмарсүрэн, Отгоо бид гурав гарсан. Тэндээс гарахдаа би өөрөө машинаа барьж явсан…Замдаа зогсолгүй явсаар байгаад Дундговь аймгийн төв дээр байдаг “Өндөр ээж” цайны газарт Мягмарсүрэн, Отгон хоёр хоол идэж цай уусан. Би тэр үед машиндаа суугаад утсаар тоглож байсан...Цайны газар ойролцоогоор 15-20 минут болооод замдаа гарсан. 2 цаг орчим яваад Мягмарсүрэн бие засна гэхээр нь зогсож өгөөд бие засуулчихаад үргэлжлүүлж хөдөлсөн. Тэгээд огт зогсолгүй явсаар байгаад Төв аймгийн төв өнгөрөөд ойролцоогоор 10 орчим км яваад эргэлттэй замыг мэдэлгүй чигээрээ явсан. Эргэлтэн дээр дарж амжаагүй болохоор замаас гараад шороогоор яваад зогсвол гайгүй гэж бодоод чигээрээ явсан. Тэгсэн шороогоор 10 метр орчим яваад цаад талд нь жалга байхаар нь машиныхаа тоормозыг гишгэхэд зогсоогүй эрчээрээ шууд цааш явж жалга хэсэг рүү орж хамар хэсгээр газар цохигдож дараа нь ар талын хэсгээр газар цохигдож миний санаж байгаагаар 4 удаа хөрвөөсөн. Машин хөрвөөж зогссоны дараа урд талын салхины шил хагарсан байхаар нь гараад хамт явсан хүмүүсээс биеийг нь асуухад Мягмарсүрэн би зүгээрээ гээд машины арын салхины шилний хагарсан хэсгээр гараад ирсэн. Харин Отгон огт хариу хэлээгүй, тэгэхээр нь машин дотроо үзээд байхгүй байхаар нь ойр орчмоор хайсан. Тэгсэн машинаас зүүн хойд зүгт толгой нь баруун тийш харсан байдалтай дээшээ хараад газар ухаангүй хэвтэж байсан…хамт ажилладаг Б.Отгонд оллгой ургаад Өмнөговь аймгийн эмнэлэгт хагалгаанд орж хэьтэж эмчлүүлж дуусаад гарч байсан болохоор эмнэлгээр гаргаж Улаанбаатар хот руу хүргэ өгөхөөр очсон...Отгон бид хоёр архи согтууруулах ундааны зүйл огт уугаагүй, харин Мягмарсүрэн машины арын суудал дээр суугаад 3 лааз пиво уусан...би эргэлттэй зам гэдгийг мэдээгүй. Машины гэрэлд шулуун зам яваад байхаар нь эргэлттэй гэж бодолгүй чигээрээ явсан. Тэмдэг байсан эсэхийг анхаарч хараагүй...эсрэг урсгал болон бидний явж байсан урсгалд ямар нэгэн тээврийн хэрэгсэл, мал байгаагүй...Миний санаж байгаагаар 100 км цагийн хурдтай явж байсан. Гэрлүүгээ очихоор яарч байсан болохоор хурд хэтрүүлж явсан…Цаг агаар хэвийн байсан. Гадна орчин сайн харагдаж байсан ямар нэгэн саад байгаагүй…Машин хэвийн ажиллагаатай байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/
- Шүүгдэгч Б.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “... Тэгээд огт зогсолгүй явсаар байгаад Төв аймаг өнгөрөөгөөд ойролцоогоор 10 орчим км яваад эргэлттэй замыг мэдэлгүй чигээрээ яваад замаасаа гарсан. Эргэлтэн дээр дарж амжаагүй болохоор замаас гараад шороогоор яваад зогсвол гайгүй гэж бодоод чигээрээ явсан. Тэгсэн шороогоор 10 метр орчим яваад цаад талд нь жалга байхаар нь машиныхаа тоормозыг гишгэхэд зогсоогүй эрчээр шууд цааш явж жалга хэсэг рүү орж хамар хэсгээр газар цохигдож дараа нь ар талын хэсгээр газар цохигдож миний санаж байгаагаар 4 удаа машин хөрвөөсөн. Миний санаж байгаагаар 100 орчим км цагийн хурдтай явж байсан. Зам дээр ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, шөнө болсон байсан болохоор харанхуй байсан. Гэхдээ үзэгдэх орчин машины гэрэлд сайн харагдаж байсан. Би өөрийн буруутай үйлдлээс болж Б.Отгонд учруулсан гэм буруугаа бүрэн ухамсарлаж ойлгож байгаа. Миний зүгээс ойролцоогоор эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг, бусад зардал 1.000.000 төгрөг өгсөн байгаа. би бүх эмнэлэгт үзүүлж эхэлснээс хойш гарсан бзх зардалыг төлж барагдуулсан. Б.Отгонд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 тал/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Ч-ийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Шүүгдэгч Б.Ч нь 04-36 УНЭ улсын дугаартай “Хонда ариа” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: в/зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлтийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу бүрэн тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох” мөн 12.2 “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохилдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн тус тус заасан заалтыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Ч-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй боловч мэдэлгүй үйлдсэн тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Ч-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч А.Хангарьд нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд шүүгдэгч Б.Ч-ийг автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн байцаалтын шатанд хорхирогч Б.Отгон нь баримтаар
“...Би Б.Ч ахаас нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэх зүйл болон гомдол, санал байхгүй...” гэж, иргэний нэхэмжлэгч Б.Ариун-Эрдэнэ “надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж тус тус мэдүүлдэг бөгөөд шүүхээс хохирогч Б.Отгон, иргэний нэхэмжлэгч Б.Ариун-Эрдэнэ нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.
Харин энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Отгон нь хүнд гэмтэл авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно.” Гэж тус тус зааснаар хохирогч Б.Отгоны цаашид гарах эмчилгээний зардалаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр нь “Шүүгдэгч Б.Ч нь тохиолдолын шинж чанартай нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Хохирол төлбөр төлөгдсөн. Хохрогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр хүсэлтээ ирүүлсэн. Хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой зардлыг төлнө гэдгээ илэрхийлсэн байгаа. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Ажил хөдөлмөр хийж амьдардаг, мөн хоёр хүүхэдтэй өөрийнхөө амьдралынхаа үйл ажиллагаа явуулж байгаа. Шүүх шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг оногдуулахгүй тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Б.Ч-ийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Б.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн маргаагүй, хохирол төлсөн байдал, хувийн байдал, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгчБ.Ч-т үүрэг болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Б.Ч-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Отгонд хохирлын 2.800.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ч-ийн №01844734 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаа сарын хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүний №515068 дугаарын үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Б овогт Б.Ч-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчисөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Шүүгдэгч Б овогт Б.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Б овогт Б.Ч-т үүрэг болгосугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б овогт Б.Ч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.Ч-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүний №515068 дугаарын үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б овогт Б.Ч нь хохирогч Б.Отгонд хохирлын 2.800.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч Б.Отгон нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б овогт Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б овогт Б.Ч-ийн №01844734 дугаарын тээврйин хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б овогт Б.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.