Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2016/00251

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2016/00251

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ТӨХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХнь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2013 оны 12 дугаар сарын 23-нд ******* ******* ТӨХК-тай бүртгэлийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан 2013 оны санхүүгийн тайланг залруулах, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах, байгууллагын дотоод журам болон хууль тогтоомжийн хүрээнд санхүүгийн холбогдох дүрэм журмыг боловсруулж өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу 15,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг хүлээн авч, 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн. 2014 оны 3 дугаар сарын 24-нд гэрээ дүгнэж, 2014 оны 11 дүгээр сарын 11-нд 3,000,000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг хавар санхүүжилт орж ирэхээр төлнө гэсээр өнөөдрийг хүртэл өгөөгүй тул ******* ******* ТӨХК-иас гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг төлбөрийн чадваргүйн улмаас төлөхгүй хугацаа алдсан. Төлбөрийн боломж гарсан үед бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК хариуцагч ******* ******* ТӨХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 5,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ТӨХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буцаан 47,475 төгрөгийг, хариуцагч ******* ******* ТӨХК-иас 47,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ