| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/00451/И |
| Дугаар | 210/МА2025/01599 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/01599
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/05605 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт *******гээс 15,053,500 төгрөг, *******оос 20,500,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. 2019 оны 04 сард Улаанбаатар хотоос ******* ахалж нэг баг болж *******ийн хамт ямааны ноолуур авахаар тохиролцсон. Ноолуур аваад мөнгө санхүүг ******* хариуцдаг байсан. ******* нь *******, *******, *******өд хувааж өгдөг байсан. Тус тусдаа ноолуураа авдаг ба авсан ноолуураа өөрийн автомашин эсхүл замын автомашинд бөөнд нь ачуулж Улаанбаатар хотод оруулж ирдэг. ******* бөөндөө явуулсан ноолуураас *******ын 10,000,000 төгрөгийн үнэ бүхий ноолуур, *******ийн 500,000 төгрөг бүхий ноолуур, *******ын өгсөн 10,000,000 төгрөгийн үнэ бүхий ноолуур нийт 20,500,000 төгрөгийг өөрийн нэр дээр бичүүлж тушаасан.
******* бөөндөө явуулсан ноолуураас *******аас авсан 2,000,000 төгрөгийн үнэ бүхий ноолуур, *******аас авсан 170,000 төгрөг, 7,905,000 төгрөг, 88,000 төгрөг, 600,000 төгрөг нийт 16,248,500 төгрөг болж байгаа. Энэ мөнгөн дүнд ноолуурын үнээс тусдаа ******* ноолуур тушаасан иргэнээс хурдан удмын морь авсан. *******өөс 2,600,000 төгрөгийг авч тэрхүү морийг авсан. ******* гэх хүний байр хөлсөлж байсан. Байрны хөлс гэж 2,400,000 төгрөг, *******өд очих ёстой байсан 8,600,000 төгрөгийг хариуцагч тал аваад өгч байгаагүй. Хариуцагч талтай уулзахад мөнгөний өглөгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Одоо 1,000,000 төгрөг өгөөд цагаан сарын дараа 3,000,000 төгрөгийг өгөөд үлдсэн тооцоог удахгүй өгнө гэж хэлсэн. *******, *******, ******* тооцооны дүнг тооцоолж баримт үйлдэж гарын үсэг зурж шүүхэд нотлох баримтаар эх хувиар өгсөн.
Хариуцагч нарт үүрэг оногдоогүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шийдэж өгнө үү. Анх худалдах, худалдан авах гэрээ гэж шаардаж байснаа нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг өөрчилж байгаа. Үнийн дүн өөрчлөгдөөгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсийн өрийг ******* төлж барагдуулсан тул *******гээс 15,053,500 төгрөг, *******оос 20,500,000 төгрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа. Хэрэгт гараар бичиж өгсөн баримтыг өгсөн бөгөөд уг баримтаар эдгээр хүмүүсийн өрийг баталгаажуулсан гэжээ.
2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчтэй хамтран ажилладаг байсан ******* нь *******, *******, ******* нарт ноолуурын түүхий эд бэлтгэн нийлүүлэх санал тавьсан. Энэ хугацаанд *******ын зүгээс ******* рүү 2 удаа ноолуурын мөнгө шилжүүлсэн бусад ноолуурын мөнгийг *******д шилжүүлсэн. Хариуцагчийн нотлох баримтад дурдсан *******, *******, *******, *******, ******* нарыг биечлэн уулзаагүй буюу танихгүй. *******тай тооцоо нийлж эдгээр 4 хүнд 8,600,000 төгрөг ашиг гарсан. Түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг гарсан тухайн үед төлж дуусгасан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
*******ийн хувьд *******тэй ноолуур худалдах, худалдан авах харилцаанд ороогүй. ******* руу замын унаагаар ноолуурыг шилжүүлээгүй. *******гийн хувьд мөн адил *******, *******, *******, *******,
*******ыг танихгүй, таньдаг хүн бол *******. *******тэй тооцоо нийлж байсан тооцоо дутаж байгаагүй. Бригадыг ахалж явсан *******д холбогдуулан нэхэмжлэл гараагүй атлаа *******гээс мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. ******* ахалж яваагүй гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. ******* 2 удаа л мөнгийг шилжүүлсэн үлдсэн тооцоог ******* руу шилжүүлсэн. Хариуцагчаа тодорхойлохоор бол *******ар тодорхойлох ёстой. ******* тухайн ноолуурыг худалдаж аваад эргээд ноолуурын хариуцлага тооцож байсан хүн бол *******. Бэлтгэн нийлүүлэлт хийж байсан хариуцагч нарыг татаж оруулж ирээд энэ хоёроос тооцоог авах ёстой гэх нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн шаардлага одоогоор юу нэхэмжилж байгаа нь тодорхой бус, морь, түрээсийн мөнгө гэж орж ирсэн. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн шаардлага өөр байсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэгт өгсөн бичгийн баримтыг тооцоо нийлсэн баримт гэж үзэх боломжгүй бөгөөд хэзээ хэдийд ямар зорилгоор хийсэн нь тодорхойгүй баримт байдаг гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 848,500 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******оос 20,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******өд тус тус олгож, илүү нэхэмжилсэн 14,205,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 24,914 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 260,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******өд олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. ...******* гэх хүн нь *******тэй хамт явж байсан тул *******ид нь 10,000,000 төгрөгийн ноолуурыг өгсөн мэтээр тайлбар бичиж өгсөн байдаг. Гэтэл огт танихгүй хүнээсээ төлбөр мөнгөө авахгүйгээр өгөөд явуулна гэж байхгүй бөгөөд миний хувьд ч энэ хүнээс ямар нэг ноолуур аваагүй. Хэрэв энэ хүнээс ноолуур авсан байдаг бол ******* таньдаг учраас авсан байх. Харин энэ хүндээ хэзээ ямар байдлаар мөнгийг нь төлсөн талаарх баримт хэрэгт байдаггүй бөгөөд *******ын бичиж өгснөөр *******ийн дансны хуулгыг шалгахад 2020 оны 04 сарын 17-ны өдөр 6,400,000 төгрөг, 2021 оны 05 сарын 23-ны өдөр 3,600,000 төгрөгийг зарлагын гүйлгээ хариуцагч талын хүсэлтээр бүрдүүлсэн *******ийн ******* дансны хуулгаас шүүхэд гарч ирдэггүй бөгөөд нэхэмжлэгч ******* нь *******т төлбөр төлөгдсөн гэдэг нь тогтоогдоогүй. Шүүх дээрх *******, ******* нарын нотариат бичигдсэн бичгийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч ******* нь дээрх *******, *******, ******* нарт төлбөрийг хэзээ хэрхэн, ямар байдлаар төлсөн талаарх бичгийн баримтыг ирүүлээгүй байдаг.
... Хавтаст хэргийн 5-р хуудаст авагдсан баримтыг шүүх дүгнэхдээ талуудын дунд өр төлбөрийн баримт үйлдсэн гэж дүгнэжээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримт нь хэзээ, хаана, ямар байдлаар бүртгэгдсэн өр төлбөрийн баримт уу, ноолуурын тооцоо нийлсэн талаарх баримт уу гэдэг нь тодорхойгүй бөгөөд тухайн баримт өр төлбөртэй талаарх бичиглэл байхгүй байхад өр төлбөрийн баримт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
... Мөн хариуцагч талын гаргасан гэрч *******, *******, ******* нарыг асуулгах хүсэлт гаргасныг хангахгүй шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан баримтыг нотлох Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан нь үндэслэлгүй юм. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хэрэгт тооцоо нийлсэн баримт эх хувиараа авагдсан. Тухайн баримтыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Тооцоо нийлсэн баримтыг үйлдэхэд ******* байсан талаар тайлбарласан. Мөн ******* нь дээрх баримтыг үндэслэн мөнгийг төлсөн учраас хариуцагчаар татан оролцуулаагүй. Мөнгө авсан тухайн баримтад гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн. Уг баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан.
Гэрч нь анхан шатны шүүх хуралдаанд оролцож мэдүүлсэн. Хариуцагч нар нь эхний шүүх хуралдаанд оролцож тооцоо нийлсэн актад тэмдэглэсэн регистрийн дугаар, гарын үсгээ хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан. Хариуцагч ******* нь 800,000 төгрөг болон 3,000,000 төгрөгийг цувуулан өгсөн. Энэ талаарх дансны хуулга хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мөн гэрч ******* нь тухайн баримтыг тооцоо нийлсэн акт мөн болохыг гэрчилсэн. Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Отгон суманд оршин суудаг. Тухайн нутгийн хүмүүс нь ноолуурын мөнгийг нэхэмжлэгчээс шаарддаг учраас нэхэмжлэгч төлдөг. Төлсөн талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. Сүүлд нь тооцоо нийлсэн актыг үйлдсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх, хариуцагч талын гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэрээний үүрэгт *******гээс 15,053,500 төгрөг, *******оос 20,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ... ******* бөөндөө явуулсан ноолуураас *******ын 10 сая төгрөгийн үнэ бүхий ноолуур, *******ийн 500,000 төгрөгийн үнэ бүхий ноолуур, *******ын өгсөн 10 сая төгрөгийн үнэ бүхий ноолуурыг авч нийт 20,500,000 төгрөгийн ноолуурыг өөрийн нэр дээр бичүүлж тушаасан. ******* бөөндөө явуулсан ноолуураас *******аас авсан 2 сая, *******гаас авсан ноолуурын үнэ 170,000 төгрөг, 7,905,000 төгрөг, 88,000 төгрөг, 600,000 төгрөг, мөн нэхэмжлэгчээс 2,600,000 төгрөг авч ноолуур тушаасан хүнээс хурдан удмын морь авсан, ******* гэж хүний байрыг хөлсөлж төлбөр 2,400,000 төгрөг гарсныг би төлсөн ... гэжээ.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...*******, ******* бид дөрөв ******* ахаас орж ирсэн санхүүжилтээр малчдаас ноолуур авсан ... нэхэмжлэгч нь *******, ******* хоёроос ноолуурын санхүүжилт авч ноолуурыг цуглуулж байсан болохоос өөрөө худалдаж авсан ноолуураа бид нарт худалдсан зүйл байхгүй ... ноолуураа өгсөн гэх *******, *******, *******, *******, ******* нарыг танихгүй, бид зөвхөн *******ын ноолуурыг бэлтгэн нийлүүлж байсан ... юу нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна... гэж маргасан.
4. Түүнчлэн талууд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй нэхэмжлэгч талын гаргасан тооцоолол хийсэн талаар гар бичмэл баримт /хх 5 дугаар тал/, *******, *******, ******* нарын хүмүүсийн бичиж, нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт /хх 58-62 дугаар тал/-ын үнэн зөв эсэх талаар маргаж, мэтгэлцжээ.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 06 сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчээс ноолуурын мөнгө авсан гэх ******* аймгийн *******суманд оршин суух *******, Завхан аймгийн Шилүүстэй суманд оршин сууж байгаа ******* нарын хүмүүсийг, хариуцагч нарын өмгөөлөгч хариуцагчаас ноолуур авсан, ноолуурын мөнгөө нэхэмжлэгчээс авсан талаар тодорхойлолт, тайлбарыг шүүхэд ирүүлсэнтэй нь холбоотойгоор Завхан аймгийн Шилүүстэй сумын иргэн *******, *******, Завхан аймгийн Отгон сумын иргэн ******* нарын хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлтийг тус тус гаргасан.
Гэтэл анхан шатны шүүх *******, *******, ******* нарыг гэрчээр асуух хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэж, *******, ******* нарыг гэрчээр асуух хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.
6. Өөрөөр хэлбэл шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд хэргийн оролцогчид өөрсдийн маргаанд хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах зорилгоор гэрч асуулгах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн шүүхээр нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн.
7. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/05605 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 335,718 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Ж.ЛХАГВАСҮРЭН