Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2016/00253

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2016/00253

******* хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19******* онд ******* аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, ******* боловсролтой, *******ш мэргэжилтэй, ******* хотын ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны в тоотод оршин суух, овогтой улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие боловсролын салбарт нийтдээ 33 жил тасралтгүй ажиллаж байна. Энэ жил 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах болсон ч миний хөдөлмөрийн дэвтрийн нүүр тамга байхгүй, хөдөлмөрийн дэвтэрт ажилласан байдлын талаар болон тушаалууд бичигдсэн боловч зарим газар ажилд орсон ажлаас гарсан тушаал архиваас гарч ирээгүй учраас шүүхээр ажилласан жилээ болон тухайн үйл баримтуудаа тогтоолгож ир гэсэн. Иймд аймгийн сумын сургуульд 1986 оны ******* дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл түүхийн *******шаар, Багануур дүүргийн 98 дугаар сургуульд 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл *******шаар тус тус ажилласан байдлыг, Багануур дүүргийн 66 дугаар сургууль нь Боловсрол цогцолбор сургууль болон өөрчлөгдөн зохион байгуулагдаж тус цогцолборт 1995 оны 08 сарын 28-нд ажилд орсон үйл баримтыг тус тус тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан 1983.08.25-ны өдрийн 104445 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 1995.02.17-ны өдрийн 205264 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, фото зургууд, ажиллаж байхдаа авч байсан шагналууд, аймгийн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 31, 73 дугаартай тушаал, Багануур дүүргийн 98 дугаар сургуулийн захирлын 80, 84 дүгээр тушаал, Багануур дүүргийн 10 жилийн 66-р сургуулийн захирлын 1/41 дугаар тушаал, Багануур дүүргийн Бага сургуулийн захирлын 1992.09.20-ны өдрийн 20 дугаар тушаал, Багануур дүүргийн 8 жилийн 98-р сургуулийн захирлын 116 дугаар тушаал, Нийслэлийн Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн захирлын 02, 189 дүгээр тушаал, аймгийн Архивын 295 дугаар лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч нь 1986 оны ******* дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл аймгийн сумын сургуульд түүхийн *******шаар, 1992 оны 08 дугаар сарын 25-аас 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Багануур дүүргийн 98 дугаар сургуульд түүх, газар зүйн *******шаар тус тус ажиллаж байснаа, Боловсрол цогцолбор сургуульд 1995 оны 08 сарын 28 нд ажилд орсон үйл баримтыг тогтоолгохыг шүүхээс шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ж. Хөдөлмөрийн дэвтрийн нүүр тамгагүй, засвартай, ажилд орсон тушаал архиваас гарч ирээгүй байх тул түүний ажиллаж байсан болон ажилд орсон үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

нь тухайн үйл явдлаа сэргээн тогтоолгох зорилгоо заахдаа Одоо 55 настай, өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

нь 1986 оны ******* дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл аймгийн сумын сургуульд *******шаар, 1992 оны 08 дугаар сарын 25-аас 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Багануур дүүргийн 98 дугаар сургуульд *******шаар тус тус ажиллаж байсан, Боловсрол цогцолбор сургуульд 1995 оны 08 сарын 28 нд ажилд орсон болох нь:

1983.08.25-ны өдрийн 104445 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт Сургуулийн захирлын 1992.06.15-ны өдрийн 45 тоот тушаалаар иргэний харъяаллын дагуу Багануур дүүрэгт шилжсэн тул тус сургуулийн Түүх, газарзүйн *******шийн ажлаас чөлөөлөв, Захирлын 1992.08.15-ны өдрийн 52 тоот тушаалаар Багануур дүүргийн 98 дугаар сургуульд түүх, газарзүйн *******шаар томилон ажиллуулав, Захирлын 1995.08.25-ны өдрийн 63 дугаар тушаалаар өөр сургуульд шилжсэн тул ажлаас чөлөөлөв гэсэн бичвэрүүд,

Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

Ажиллаж байхдаа авч байсан баярын бичиг, диплом, хүндэт үнэмлэх, талархал, гэрчилгээнүүд,

Хамт олонтойгоо авахуулсан фото зургууд,

аймгийн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын Зарим *******ш нарт цалингийн нэмэгдэл тооцох тухай 1990.09.27-ны өдрийн 31 дугаартай тушаал, Ээлжийн амралт олгох тухай 1991.03.19-ний өдрийн 73 дугаартай тушаал, Багануур дүүргийн 98 дугаар сургуулийн захирлын 1993.02.04-ний өдрийн 80 дугаар тушаал, Анги дэвших ба сургууль төгсөх улсын шалгалтын комисс томилох тухай 1993.05.01-ний өдрийн 84 дугаар тушаал,

Багануур дүүргийн 10 жилийн 66 дугаар сургуулийн захирлын 1995-1996 оны хичээлийн шинэ жилийн анги зохион байгуулалтын тухай 1995.08.28-ны өдрийн 1/41 дүгээр тушаал,

Багш, ажилчдын цалинг шинэчлэн тогтоох тухай 1995.09.04-ний өдрийн 1/42 дугаар тушаал,

Багануур дүүргийн 8 жилийн 98-р сургуулийн захирлын Сургалтын зардал гаргах тухай 1995.03.21-ний өдрийн 116 дугаар тушаал,

Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн захирлын Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай 1998.07.02-ны өдрийн 02 дугаар тушаал,

Гэрч Б.Цэцгээгийн шүүхэд гэрчээр өгсөн Намайг 1987.01.01-ний өдөр сумын сургуульд томилогдон ирэхэд *******ш ажиллаж байсан. 1992.07 дугаар сард Багануур дүүргийн 98 дугаар сургуульд шилжиж ажилласан юм. 1 дүгээр зураг нь *******ш нар сурагчдын амралтаар хот явсан тэр үед авахуулсан зураг байна. 2 дугаар зураг нь сумын сургуулийн *******ш нарын зураг байна, 1989 билүү 1990 оны л үед байх сумын захиргаанд авахуулж байсан зураг гэсэн мэдүүлэг,

Гэрч шүүхэд гэрчээр өгсөн Намайг 1990-1993 хооронд тус сургуульд *******шилж байхад *******ш ажиллаж байгаад 1992 оны намар Багануур шилжсэн. Жилийн дараа намайг Багануурт шилжиж ирэхэд 98 дугаар сургуульд ажилд орсон байсан. 1 дүгээр зураг 1991 оны зураг юм шиг байна. Би арын эгнээний баруун гар талаас 5-д, *******ш урд талын эгнээний зүүн гар талаас 1-д сууж байна гэсэн мэдүүлэг,

Гэрч шүүхэд гэрчээр өгсөн Би *******штай жил л хамт ажилласан юм байна. Багш 1992.08 дугаар сард Нуурын сургууль буюу 98 дугаар сургуульд шилжиж ажиллах болсон. 1989 онд би тухайн сургуульд дадлага хийж байгаад 1990 онд томилогдон ажилласан. 1 дүгээр зурагт би арын эгнээний баруун гар талаас 1-д, *******ш яг миний урд сууж байна гэсэн мэдүүлэг,

Гэрч , нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгүүд,

66 дугаар сургууль нь Боловсрол цогцолбор сургууль болон өөрчлөгдөн зохион байгуулагдаж хүсэлт гаргагч нь Боловсрол цогцолбор сургуульд түүхийн *******шаар ажиллах болсон нь Нийслэлийн Багануур дүүргийн Боловсрол цогцолборын захирлын 1998.07.02 ны өдрийн 02 дугаар Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал, тухайн тушаалын хавсралт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг үндэслэж овогтой ийг 1986 оны ******* дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл аймгийн сумын сургуульд түүхийн *******шаар, 1992 оны 08 дугаар сарын 25-аас 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Багануур дүүргийн 98 дугаар сургуульд түүх, газар зүйн *******шаар тус тус ажиллаж байсан, 1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуульд *******шаар ажилд орсон үйл баримтуудыг тус тус тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Шүүхээр тогтоолгох үйл баримтад хамааралгүй нотлох баримт болох ХХ-ийн 20, 21 дүгээр хуудсан дахь ******* аймгийн ХЗЭ-ийн хорооны товчооны хурлын 22, 39 дугаартай тогтоолуудыг хүсэлт гаргагчид буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.