| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00238/и |
| Дугаар | 103/ШШ2016/00255 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2016/00255
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны *******4 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1*******8 дугаар цэцэрлэгт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 596.824 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* дүүргийн 1*******8 дугаар цэцэрлэг нь 909.200 төгрөгийн барилгын материалыг гадаад талбайн тохижилтын засварын ажилд хэрэглэхээр надаас зээлсэн боловч *******12.824 төгрөгийг төлж, үлдэгдэл 596.*******76 төгрөгийн тооцоог одоог хүртэл барагдуулахгүй байгаа тул хохирлыг 1*******8 дугаар цэцэрлэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* дүүргийн 1*******8 дугаар цэцэрлэг нь 2016 оны 06 дугаар сарын 1*******-ны өдөр 596.*******76 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн тул одоо хохиролгүй болсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч ******* дүүргийн 1*******8 дугаар цэцэрлэг нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 596.*******76 төгрөгийг нэхэмжлэгч т төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* овогт ******* Бямбадэлгэр нь хариуцагч ******* дүүргийн 1*******8 дугаар цэцэрлэгээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 596.*******76 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 18.541 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 9.270 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч ******* дүүргийн 1*******8 дугаар цэцэрлэгээс тэмдэгтийн хураамж 9.270 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч т олгосугай
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ