| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2016/00237/И |
| Дугаар | 103/ШШ2016/00256 |
| Огноо | 2016-06-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2016/00256
| 2016 оны 06 сарын 1 өдөр | Дугаар 10*******/ШШ2016/002*******6 | Улаанбаатар хот |
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хэсгийн задгайд оршин суух, овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дүгээр байрны тоотод оршин суух, овогт холбогдох гэмт хэргийн улмаас учирсан хохирол 26*******.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 0******* дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь 2016.01.1-ний өдөр 6******* 62 БРА улсын дугаартай, Мазда маркийн машин жолоодож явах үедээ намайг мөргөж хүндэвтэр гэмтэл учруулсан. Шүүх хуралдаанаас өмнө бид эвлэрсэн бөгөөд нь шүүхээс 1 жилийн тэнсэн хянан харгалзах ял сонсож, миний олох байсан орлого 00.000 төгрөгөөс 1**************.000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэх 26*******.000 төгрөгийг 20 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл өгөөгүй байгаа тул гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 26*******.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2 хувааж буюу 2016.06.27-ны өдөр 1**************.000 төгрөг, 2016.07.10-ны өдөр үлдсэн 1*******0.000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Н. холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол 26*******.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: Хариуцагч нь зөвшөөрлийн үндэслэл болсон Нэхэмжлэгч ******* гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 26*******.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1, 7.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. овогт ******* ******* нэхэмжлэлтэй, овогт холбогдох гэмт хэргийн улмаас учирсан хохирол 26*******.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.600 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож .*******00 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжинд .*******00 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ