| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2019/0213/Э |
| Дугаар | 206 |
| Огноо | 2019-09-12 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0213/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд
Улсын яллагч Б.Бямбасүрэн
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Алтантуяа
Иргэний хариуцагч Э.Отгондаваа
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М холбогдох 193900..... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.М нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 багийн нутаг болох Хадтайн гол гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн Хайрхан маркийн мотоциклийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3. Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадаагүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ. в/ мотоцикл, мопид жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Азчулууны эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч э.Алтантуяагийн өгсөн: ... Миний хүү Азчулуун 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр зам тээврийн осолд орж биедээ гэмтэл авсан. Одоо биеийн байдал хүнд байгаа. Баян-Овоо сумын эмнэлэгт 4 хоног ухаангүй хэвтсэн. 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт ирж хэвтсэн. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс мөн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогийн байдлаар Баян-Овоо сумын эмнэлэгт 400 гаран мянган төгрөгийн эм тариа орсон. Баян-Овоо сумын эмийн сангаас хэрэглэсэн эм тарианы мөнгийг нэхэмжилж байгаа гэсэн. Хэнтий аймагт ирээд хэвтэн эмчлүүлж байгаа болохоор эмнэлгээс одоогоор төлбөр нэхэмжлээгүй байна. Хэнтий аймагт ирээд ор хоногийн мөнгө 36000 төгрөг, томографийн зураг авхуулахад 90.000 төгрөг төлсөн. Мөн эмнэлэгийн нөөцөөс 80.000 төгрөгөөр уураг авсан. Бид хувиараа эмнэлэгээс авч ир гэсэн эм тариаг уургийг эмийн сангаас авч байгаа. Эмийн сангаас авсан эм тариа, уурагны баримтууд нь байгаа. Одоогоор 1 сая орчим төгрөгийн эм тариа хэрэглээд байна.. Цаашид ямар эмчилгээ хийх хэдэн төгрөг хэрэгтэй болохыг мэдэхгүй байна. Эмчилгээний зардал мөнгийг тухай бүрт нь нэхэмжилнэ. Бид эмчилгээний зардлыг өөрсдөө гаргаж байгаа. Би гомдолтой байна... Би хүүхдийнхээ одоо эмчилгээнд гарсан зардал цаашид гарах зардлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Хохирол яаралтай барагдуулж өгнө үү. ...Өнөөдрийн байдлаар 1.371.275 төгрөг эмчилгээний зардалд гаргасан бүгд баримттай. Хүү Азчулууныг эрүүл болтол нь эмчилгээг тасралтгүй хийлгэнэ. Тэгэхээр цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Одоогийн байдлаар хүү Азчулуун ухаан орсон эмнэлэгээс гаргасан зарим үед унтахгүй байгаа тул өвчин намдаах эм ууж байна. Ухаан санаа нь орж гарна. Намайг ангийн охин гэж яриад байгаа заримдаа эгчээ гэдэг заримдаа ээжээ гэж дуудаж байгаа... Төрсөн дүүгээ танихгүй байгаа. Зарим үед болохоор таниад байгаа. Ухаан санаа орж гараад байх шиг байна. Баруун хөл нь мэдээгүй байна зүүн гар бас мэдээгүй...Азчулуун бид хоёр одоо сэргээн засах эмчилгээ хийлгэнэ. Бас нурууны зургийг нь авахуулна. Азчулуун нуруу өвдлөө гээд байгаа. Толгой нь их өвдөж байгаа эм уугаад байгаа. Өөрөөс нь яаж байна гэж асуухаар толгой өвдөөд байна гэдэг би яагаад ийм болчихсон юм бэ гэж надаас асуугаад байгаа. Би тэгэхээр нь миний хүү мотоциклтой явж байгаад унасан гэхэд би хэр удаан хэвтэж байна гэж асуугаад байгаа. Өөрийн мэдэлгүй доороо шээгээд байгаа. Памперс хэрэглэж байгаа. Шөнө их бага унтаж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 хуудас/
Иргэний хариуцагч Э.Отгондаваагийн өгсөн:...Би согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд мотоциклоо шилжүүлсэнээс болж зам тээврийн осол гарч Азчулуун биедээ хүнд гэмтэл авсан гэдгийг шинжээчийн дүгнэлттэй танилцаад ойлгосон. Би Азчулуунд эмчилгээний зардал төлнө. Би 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бэлнээр Азчулууны ээжид 500.000 төгрөгийг Азчулууны эмчилгээнд хэрэглээрэй гэж өгсөн. Азчулууны ээж надаас мөнгө авсан талаар баримт хийж өгсөн би хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. Цаашид найз Азчулууны эмчилгээнд зориулж мөнгө өгнө. Хэдэн төгрөг өгөхөө мэдэхгүй байна. Ар гэрийнхэнтэйгээ ярилцаж байгаад байгаад болно...гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуу/
Гэрч Э.Отгондаваагийн өгсөн ...Би Хэнтий аймгийн Норовлин сум Ангирт багт мал маллаж амьдардаг юм. 2019 оны 07 дугаар сарны 13-ны орой гэгээ тасарч байхад өөрийн эзэмшлийн улсын дугааргүй шар өнгийн хайрхан маркийн мотоцикльтой найз Азчулууны гэрт очсон. Азчулууных манай гэр хоёр хоорондоо ойрхон байдаг юм. Азчулууны гэрт очиход Азчулуун 2 дүүгийн хамт байсан. Баян-Овоо сумаас манай цэргийн найз Батзолбоо улаан өнгийн хайрхан мотоцикльтой ирчихсэн байсан. Азчулууны аав ээж нь Сүхбаатар аймаг явсан гэж байсан. Би Азчулууны гэрт хоносон. Батзолбоо бас Азчулууны гэрт хоносон...Баян-Овоо суманд 14 цагийн орчимд ирсэн. Цэргийн найз М утсаар ярьсан М хөдөө байна гэсэн М сумын төвд хүрээд ирье гэсэн... Батзолбоогоос би мөнгө авч дэлгүүрээс 2.5 литрийн боргио нэртэй пиво, 750 граммтай соёрхол нэртэй архи худалдаж аваад буцаж Батзолбоогийн гэрийн гадаа ирсэн. Батзолбоогийн гар утас нь дуугарсан М утсаар яриад би унаагүй байна ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд Азчулуун Батзолбоо бид нар М хөдөө байдаг гэр лүү явсан. М гэр Баян-Овоо сумаас баруун урд зүгт 10-аад км газар Цагаан нуур гэх газарт байсан. Тэгээд М дагуулаад буцаад Баян-Овоо сумын зүүн урд талд байх Гүрмийн нуурны баруун хойд талд очсон. Бид 16 цаг өнгөрч байхад Гүрмийн нууран дээр очсон байх гэж бодож байна. Гүрмийн нуурний хажууд очиж Батзолбоо, М, Азчулуун бид нар архи пивийг хувааж ууж дуусгаад Азчулууны гэр лүү явахаар болсон. Бид нар жаргаагүй байхад Гүрмийн нууран дээрээс хөдөлж баруун хойд зүгт явсан. Батзолбоо өөрийнхөө мотоциклийг жолоодоод ард нь би сууж явсан Мөнхцолмон миний мотоциклийг жолоодоод ард нь Азчулуун суугаад явсан бид нар цуг хөдөлсөн. М Батзолбоог урд гараад яв гэсэн тэгээд Батзолбоо бид хоёр түрүүлээд явсан. Араас М Азчулуун хоёр явж байгаа харагдсан. Явж байгаад нэг эргээд хартал М Азчулуун хоёр харагдахгүй байсан. Батзолбоо бид хоёр зогсоод хүлээсэн боловч М Азчулуун хоёр араас ирэхгүй байсан тул буцаж Батзолбоо бид хоёр явсан. Батзолбоо бид хоёр 1 км гаран буцаж явахад замын хажууд М, Азчулуун хоёр хэвтэж байсан мотоцикль бас талаараа харчихсан хэвтэж байсан. Азчулуун ухаангүй байсан чихнээс нь цус гарсан байсан нүүр нь шалбарсан байсан. М болохоор гар хугарчих шиг боллоо гээд хэвтэж байсан. Би мотоциклийг асааж замаас холдуулсан. Батзолбоогийн ард мотоцикль дээр би Азчулууныг өргөж суулгаад Батзолбоо нэг гараараа түшээд замаас бид нар гарсан. Батзолбоо түргэн тусламж дуудахаа явсан. М Азчулуун хоёр мотоциклтой шороон замын зүүн талаар явсан мөр байсан мөн онхолдож мөр үүссэн байсан мотоциклийн эд анги хуванцарууд бутарч тарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/
Гэрч Г.Ариунтунгалагийн өгсөн: Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвд их эмч ажилтай 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би жижүүртэй байсан. 18 цаг 55 минутанд Баян-Овоо сумаас зүүн хойд зүгт мотоциклоос уначихлаа гэсэн дуудлага Батзолбоо гэх хүн өгсөн. Дуудлагаар Хэрлэнчимэг эмч явсан. Өвчтөн Азчулууныг 19 цаг 30 минутын орчим Баян-овоо сумын эмнэлэгт авчирч эмчилгээ эхэлсэн. Биеийн байдал маш хүнд ухаангүй байсан. Нүүрний арьс нэлэнхүйдээ шалбарсан шархтай, зүүн чихнээс цус гарсан байдалтай ирсэн...Хэнтий аймгийн нарийн мэргэжлийн эмч дуудаж үзүүлсэн. Тархиндаа гэмтэл авсан тул хөдөлгөж болохгүй гэж хэлээд эмийн эмчилгээ бичиж өгсөн. Би заагдсан эмчилгээг хийж байна. Азчулуун одоо хүртэл ухаан ороогүй байна. Мөн өвчтөн Азчулууны хамт өвчтөн Мөнхцолмонг авч ирсэн. Мөнхцолмон зүүн гарын бугалга хэсгээр хугарсан өвдөлт ихтэй байсан. Зүүн гарын бугалга хэсэг хөхөрсөн байсан өөр ил харагдах гэмтэл шархгүй байсан. Мөнхцолмон анх ирэхдээ бөөлжөөд байсан. МАзчулуун нараас архи үнэртэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуу/
Гэрч Г.Батзолбоогийн өгсөн:... Бид М гэрээс нь аваад Баян-Овоо сумын зүүн талд байх Гүрмийн нуурны хойд талд очиж нуурын эрэг дээр сууж архи пивийг хувааж уусан. Бид архи пивийг ууж дууссан гадаа нартай байсан хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Норовлин сум Ангирт багт очиж Азчулуун Отгондаваа хоёрыг хүргэж өгөхөөр явсан. Би өөрийнхөө улсын дугааргүй улаан өнгийн хайрхан маркийн мотоциклийг жолоодоож миний ард Отгондаваа сууж явсан. М намайг чи урд ороод яв би араас чинь дагаад явъя гэсэн. М Отгондаваагийн шар өнгийн хайрхан маркийн мотоциклийн жолоодож ард талд нь Азчулуун сууж миний араас явсан. Гүрмийн нуурнаас баруун хойд чигт гараад 4-5 км явсан М Азчулуун хоёр араас явж байгаа харагдсан нэг харахад тэр хоёр харагдахгүй болсон. Отгондаваа бид хоёр зогсож хүлээсэн М Азчулуун хоёрыг ирэхгүй болохоор нь буцаж явсан би буцаж 1км орчим газар явахад М, Азчулуун хоёр мотоциклоос унасан байсан. Шороон замын хажуугаар явж байгаад унасан байсан мөр нь харагдаж байсан. Мотоцикль нь талаараа хараад шороон замын зүүн талд хэвтэж байсан. М мотоциклийнхоо баруун талд дээшээ хараад хэвтэж байсан. М яасан бэ гэхэд миний гар эвгүй болчихлоо гэсэн. Азчулуун шороон замын ховилд доошоо хараад хэвтэж байсан. Азчулуун амьсгалж байсан дуугарахгүй байсан. Баруун чихнээс нь цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуудас/
Гэрч Д.Батболдын өгсөн: Би 3 хүүхдийнхээ хамт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Наран баг хувийн малаа маллаж амьдардаг юм. 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ байсан. Манай хүүхэд мөн гэртээ байсан. 15 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна манай хүү М цэргийн найзууд нь Баян-Овоо сумаас манайд ирсэн. Тэд 2 мотоцикльтой гурвуулаа ирсэн. Ганбаатарын Батзолбоо гэдэг хүүхэд нь байсан. Би таньдаг юм манай сумын хүүхэд байгаа юм. Нөгөө хоёр хүүхдийг сайн танихгүй нэг хүүхдийг нь зүс харсан хүүхэд байсан. М надад найзуудтайгаа Баян-Овоо сум орчихоод ирье гэж хэлээд гэрээсээ гарсан. М өөрөө мотоцикль байхгүй найзуудынхаа мотоцикльтой явсан. Би гэрээсээ гарч тэд нарыг ямар мотоциклтой ирсэн гэдгийг хараагүй. Би хэн хэн мотоцикль бариад явж байгааг нь хараагүй. Би өөрөө нуруу муутай болохоор гэртээ хэвтэж байсан. Орой 20 цагийн орчимд Батзолбоогийн ах Батболд надруу утсаар залгаад танай хүү чинь мотоциклиос унаад эгэмний яс нь хугарчихсан юм шиг байна та Баян-Овоо сумын төвд ирээ гэж хэлсэн. Би тэгээд 21 цагийн орчим Баян-Овоо сумын эмнэлэг дээр охин Энхцолмонгийн хамт очсон намайг эмнэлэг дээр очиход Батзолбоогийн ар гэрийнхэн байсан. Манай хүү эмнэлэгийн хүлээн авахын орон дээр нүүр нь шалбарсан гар мөр нь хөдөлж болохгүй хэвтэж байсан. Манай хүүгийн цэргийн найз гээд манайд ирсэн залуу хажуу талын өрөөнд ухаангүй хэвтэж байсан. Эмч сувилагч хоёр хажууд нь байсан. Би хүү М-с яасан талаар асуухад би гайгүй манай найзын бие муу байна гээд ярихаар муу байсан бас бөөлжөөд байсан...Миний хүү М архи уугаагүй эрүүл гэртээ байсан... тэд нараас архи үнэртээгүй харагдах байдлаас бол архи уусан шинжтэй хүн байгаагүй...Миний хүү М 2000 онд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын эмнэлэгт төрсөн. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж автомашин засварын мэргэжил эзэмшсэн. М ээж гэх Нарантуяа гэх хүн байсан 2012 онд нас барсан. М, Энхцолмонтой ихэр хүүхэд байгаа юм. 2018-2019 онд Дорнод аймгийн Хилийн цэргийн ангид цэргийн алба хааж 2019 оны 05 дугаар сард хугацаа дуусч халагдаж ирсэн. Мал маллах ухаанд суралцаж байгаа. Гэр бүл байхгүй. Би хүүгээ архи ууж байна гэж сонсож байгаагүй архи ууж байхыг нь харж байгаагүй. Тамхи татдаггүй. Урд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 344 дугаартай дүгнэлт:
Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай...1. Улсын дугааргүй хайрхан маркийн мотоцикль жолоодож явсан Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадаагүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ. в/ мотоцикл, мопид жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Энэ нь зам тээврийн осол болоход нөлөөлсөн байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 129 хуу/
Яллагдагч Б.Мөгсөн:... бид Азчулууныг гэрт нь хүргэж өгөхөөр 18 цаг өнгөрч байхад Норовлин сумын 2 дугаар ба груу хөдөлсөн. Тухайн үед нар жаргаагүй байсан. Батзолбо өөрийнхөө улаан өнгийн хайрхан маркийн мотоциклийгжолоодоод ард нь Отгондаваасууж байсан. Би Отгондаваагийн шар өнгийнхайрхан маркийн мотоциклийгжолоодоодминий ард Азчулуунсуугаад явсан. Гүрмийн нуураас баруун хойд зүгт явж байгаад Хадтайн голын урд талд явж байгаад онхолдож осол гарсан. Отгондаваа, Батзолбоо хоёр түрүүлээд урд гараад явчихсан байсан.Би осол болсноос хойшюм санахгүй байна нэг мэдсэн Баян-Овоо сумын эмнэлэгтхэвтэж байсан... Би хэдэн км цагийн хурдтай явсан гэдгээ мэдэхгүй байна. Стометрийг хараагүй...Надад жолоочийн үнэмлэх байхгүй...Отгондаваа би согтуу байна мотоцикль барьж чадахгүй гээд Батзолбоогийн ард суусан. Би нөгөөгурвыг бодоход бага согтолттой байсантул Отгондаваагийн мотоциклийгжолоодсон. Отгондаваагийн мотоциклийн түлхүүр нь мотоциклийн хянах самбартаа зоолттой байсан...Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодожосол гаргасан өөрийн бурууг ойлгож гэмшиж байна. Азчулууны эмчилгээний зардал мөнгө өгнө... гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 хуудас/
Б.Мөнхцолмон нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг шалгасан жолоочийн лавлагаа /хх-ийн 76 хуу/
Б.Мөнхцолмонгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 81 хуу/
Б.Мөнхцолмон нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 хуу/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Алтантуяагийн нэхэмжилсэн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 115-118 хуу/
Шүүгдэгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн 372.641 төгрөгийн үнийн дүн бүхий эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 148 хуу/
Дээрх нотлох баримтуудыг нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.М нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг болох Хадтайн гол гэх газарт улсын дугааргүй Хайрхан маркийн мотоциклийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Азчулууны биед зүүн чамархай, суурь яс, зүүн хацар ясны хугарал, дух зулай, чамархайн дэлбэнгүүдэд цус хуралт, хамрын таславчны мурийлт, хамар, шанаа, мөрөнд зулгаралт зүүн шанаанд сорви бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Алтантуяа, гэрч Э.Отгондаваа, Г.Ариунтунгалаг, Г.Батзолбоо, Д.Батболд нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байх ба шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Б.М Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадаагүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг зөрчсөний уг зам тээврийн осол гарсан болох нь Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтээр, уг зам тээврийн ослын улмаас хохирогч Б.Азчулууны биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах талаар Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ.
Тухайн үед улсын дугааргүй Хайрхан маркийн мотоциклийг Б.Мөнхцолмон нь жолоодож явсан болох нь шүүгдэгч Б.Мөнхцолмон болон гэрчүүдийн мэдүүлэгээр тогтоогдсон, шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна. Мөн Б.М нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь жолоочийн лавлагаа /хх-ийн 76 хуу/ болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон байх тул Б.Мөнхцолмонг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзлээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул Б.М Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж дүгнэв.
Яллагдагч Б.М нь ...бид тэр архи пивийг аваад Баян-Овоо сумаар дайраад Гүрмийн нуур орсон нуурын баруун хойд талд очоод Соёрхол нэртэй 750 гр архиа задалж бид нар хувааж ууж дуусгасан дараа нь пивийг нь хувааж уусан... Би нөгөө гурвыг бодоход бага согтолттой байсан тул Отгондаваагийн мотоциклийг жолоодсон... мэдүүлэг өгсөн бөгөөд түүнийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 багийн нутаг болох Хадтайн гол гэх газарт улсын дугааргүй Хайрхан маркийн мотоциклийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Азчулууны биед хүнд гэмтэл учруулсан үйлдлийг Аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эмчилгээний зардалд зарцуулсан гэх 1.371.275 төгрөгийн баримтыг мөрдөн байцаалтын үед гарган өгч нэхэмжилсэн.
Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд иргэний хариуцагч Э.Отгондаваа нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр эмчилгээний зардалд тооцож 500.000 төгрөг өгсөн, шүүгдэгч Б.М нь хохирогчийг Баян-Овоо сумын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад хэрэглэсэн эм тарианы үнэ болох 372.641 төгрөгийг төлсөн, мөн эмнэлэгээс гарсны дараа 100.000 төгрөг нийт 472.641 төгрөгийг төлсөн байна гэж үзлээ.
Тухайн зам тээврийн осол гарах үед шүүгдэгч Б.М жолоодож явсан улсын дугааргүй мотоцикл нь иргэний нэхэмжлэгч Э.Отгондаваагийн эзэмшлийн мотоцикл бөгөөд Э.Отгондаваа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх шалтгаанаар мотоциклоо шүүгдэгч Б.М жолоодуулахаар шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. гэж тус тус заасан байх тул иргэний хариуцагч Э.Отгондаваагийн төлсөн 500.000 төгрөгийг гэмт хэргийн хохирлыг төлсөн байдлыг тооцохдоо оруулж тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 972.641 төгрөг төлөгдсөн гэж үзэн шүүгдэгчийг 401.634 төгрөгийг төлбөртэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэсэн 401.634 төгрөгийг төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр уг мөнгийг төлж баримтыг /хх-ийн 155 хуу/ гарган өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэл шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Б.М хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
4. Шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Алтантуяагийн гаргасан цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэл шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ