Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0209/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                 Б.Бямбасүрэн

Шүүгдэгч                                                         Ч.Ц нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Ц холбогдох 1939004......... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

   Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ч.Ц нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргээс  Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон амралтын газар руу өөрийн эзэмшлийн 4878 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3  Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчлийн улмаас Дэлгэрхаан сумын нутаг болох “Баяны хар тал” гэх онхолдож зорчигч Ц.Сүхбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

 Хэргийн газарт  нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 7-12 хуу/

Хохирогч Ц.Сүхбаатарын өгсөн: ...Би Багануур дүүргийн Багануур ХХК-д жолоочооор ажилладаг юм. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн үед ажлаасаа буугаад хамт ажилдаг Ган-Эрдэнэ, Ганшигхүү, Ц нарын хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон амралтын газрын нууранд орохоор Ц дисковер маркийн 4878 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явахаар болоод 12 цагийн үед Багануур дүүргээс гарсан. Машинаа болохоор Ц өөрөө бариад жолоочийн талын хажууд Ган-Эрдэнэ суугаад арын суудалд Ганшигхүү бид хоёр суугаад Цэнхэр өнгөрөөд шороон замаар нилээн явж байхад замын тогтсон усанд хэдэн тооны адуу зогсож байхаар нь Ц нөгөө зам дээр зогсож байсан адуунуудыг тойрч гарах гэж байхад адуу машины урдуур давхиад мөн замын ховилтай хэсэгт машин ороод гуядуулаад шидэгдэх шиг болсон. Тэгээд машин нэг эргээд хажуу талаар хараад зогссон.Тэгээд бид хэд машинаас гараад зам дагуу явж байсан нэг машинаар машинаа  татуулж дугуйн дээр нь босгоод Багануур луу  машин дуудсан...Шороон зам дээр явж байсан болохоор нэг их хурдтай яваагүй, осол гэнэт л болсон...Ц өөрөө барьж явсан...Ц жолоо барьж явсан болохоор архи уугаагүй, харин бид хэд эндээс хөдлөхдөө нэг шил архи тойруулаад тэрийгээ дуусгаагүй, тэгээд замын овоон нэг зогсоод үлдсэн хугас юмаа тойруулаад цааш  хөдөлсөн. Бид хэд нэг их согтуу байгаагүй...Тухайн үед нурууны зөөлөн эдийн гэмтэл учирсан...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

 Гэрч Ган-Эрдэнийн өгсөн: ... Тэгээд Цэнхэрмандал сум өнгөрөөд Аварга тосон гэсэн самбараар зам салаад 10 гаран км газар явж байхад замын хажууд тогтсон усанд хэдэн тооны адуу зогсож байх шиг байсан. Тэр үед Цөөрөө машинаа барьж явсан болохоор нөгөө адуунуудын хажуугаар өнгөрөх гэж байхад нөгөө адуунууд үргээд гэнэт машины урдуур ороод ирэхээр нь Ц машинаа зүүн гар тал руугаа дартал машин зүүн гар талаар нэг эргээд миний сууж явсан талаар буюу хажуу талаараа хараад зогссон.Тэгээд бүгд машинаасаа гараад замд нэг машин явж байхаар нь тэр машинаар өөрсдийнхөө машиныг татаж босгуулаад тэндээ авч явсан нэг шил архиа уугаад Багануур луу машин дуудсан. Тэгээд машин ирэхээр нь Багануурын эмнэлэг дээр ирж Сүхбаатар бид хоёр  үзүүлсэн.Тэгээд цагдаагийн газраас хүмүүс ирээд шалгасан....Ц өөрийнхөө машин барьж явсан.Би жолоочийн хажуу суудал дээр, миний ард Ганшигхүү, жолоочийн ард талд Сүхбаатар сууж явсан шиг санаж байна.... Бид хэд Багануур дүүргээс гарахдаа 2 шил архи аваад замдаа  нэг шил архийг нь Сүхбаатар, Ганшигхүү бид гурав хувааж уусан. Ц жолоо барьж  явсан болохоор архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...Тухайн үед нуруу жоохон өвдөж байгаад одоо гайгүй болчихсон...Адуу мөргөсөн асуудал байхгүй...Тухайн үед бидний биеийн байдал гайгүй, мөн сүлжээ муутай  газар байсан болохоор  дуудлага өгөх санаа төрөөгүй байх... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18 хуу/

Гэрч Ганшигхүүгийн өгсөн:.. Тухайн үед би машин дотор унтаж явсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна.Намайг сэрэхэд машин маань уначихсан байсан.Юу болсон талаар  асуухад  зам дээр тогтсон усанд адуу байхаар нь тэрийг тойрч гарах гэж байгаад машинтайгаа унасан гэсэн...Тухайн үед  машиныг Ц жолоодож явсан. Машины улсын дугаар болон маркийн би сайн мэдэхгүй байна...Ч.Ц жолоо барьж яваа болохоор согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй.... Миний биед одоо өвдөж байгаа зовиур шаналал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №165 дугаартай дүгнэлт

1. Ц.Сүхбаатарын биед сээр нурууны 4, 5-р нугаламын шахагдсан хугарал, зүүн талын шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр  үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шинэ гэмтэл

4. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар  сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. гэсэн дүгнэлт /хх-ийн 27 хуу/

Хэнтий аймгийн Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт

1. 48-78 БРА улсын дугаартай LAND ROVER  маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед  тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд  зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Энэ нь зам тээврийн осол болоход нөлөөлсөн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хх-ийн 36 хуудас/

Б.Ц яллагдагчаар өгсөн:...Би 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дэлгэрхаан  сумаас хойд зүгт Хар тал гэх газар явж байхад зам дээр хэсэг адуу байсан. Замын хонхор хэсэгт борооны ус тогтсон байсан. Адуу тэр усанд орсон байсан. Тэгээд тогтоол усыг  тойрч гарах гэтэл тогтоол усны хажууд бас үргэлжилсэн шавартай байсан тэгээд тээврийн хэрэгсэл шарвалт өгч гулгасан. Тэгээд тээврийн хэрэгсэл онхолдсон. Би тээврийн хэрэгсэл жолоодож явсан...Би 40 гаран км цагийн хурдтай явсан...Би эрүүл байсан...Би ланд десковер маркийн 4878 бра  улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан...Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан....Сүхбаатар эмчилгээний зардал гаргаагүй гээд мөнгө нэхэмжлээгүй. Би эмчилгээний зардалд  хэдэн төгрөг авах вэ  гэж Сүхбаатараас асуухад би юу гэж чамаас  мөнгө авах вэ гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/

Ч.Ц нь ВС ангиллын 325228 дугаартай жолоочийн үнэмлэхтэй бөгөөд үнэмлэх нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байлаар хүчинтэй болохыг тодорхойлсон жолоочийн мэдээлэл /хх-ийн 62 хуу/

Ч.Ц эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 73 хуу/

Ч.Ц иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-ийн 70 хуу/

Хохирогч Ц.Сүхбаатарын гаргасан Ч.Ц нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай хүсэлт / хх-ийн 76 хуу/

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Ч.Ц холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Ц 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Баяны хар тал гэх газар land rover discovery маркийн 4878 бра  улсын дугаартай автомашин жолоодож байхдаа зам тээврийн осол гаргаж хохирогч Ц.Сүхбаатарын биед сээр нурууны 4, 5-р нугаламын шахагдсан хугарал, зүүн талын шанаанд зулгаралт гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Ч.Ц нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед  тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд  зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг  зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь Хэнтий аймгийн Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтээр, уг зам тээврийн ослын улмаас хохирогч Ц.Сүхбаатарын биед учирсан сээр нурууны 4, 5-р нугаламын шахагдсан хугарал, зүүн талын шанаанд зулгаралт гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №166 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогджээ.

 

Тухайн үед land rover discovery 4878 бра  улсын дугаартай автомашиныг Ч.Ц нь жолоодож явсан болох нь шүүгдэгч Ч.Ц болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь энэ талаар маргаагүй бөгөөд  түүний 325228 дугаартай BC ангиллын жолоочийн үнэмлэх нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны байдлаар хүчинтэй байгаа болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллээр /хх-ийн 162 хуу/  тогтоогджээ. 

 

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул Ч.Цэрэнбатыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Сүхбаатар, гэрч Ган-Эрдэнэ, Ц.Ганшигхүү нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй  болно.

Ч.Ц нь land rover discovery маркийн 4878 бра  улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед  тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд  зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Ц.Сүхбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Аймгийн Прокурорын газраас Ч.Ц үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул Ч.Ц хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 76, 81 хуу/ прокурор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Ч.Ц хүлээн зөвшөөрч /хх-ийн 86 дугаар хуу/  гарын үсэг зуржээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Хохирогч Ц.Сүхбаатар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч Ч.Цг бусдад төлөх төлбөргүй гэж  үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ч.Ц хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ч.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Шүүгдэгч Ч.Ц нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

            5. Шүүгдэгч Ч.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

            7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Э.ОДХҮҮ