| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/01666/И |
| Дугаар | 210/МА2025/01658 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01658
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/05010 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, компанийн хувьцаа буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******-ийг 2016 оны 01 сарын 15-ны өдөр уул уурхай, тоног төхөөрөмж худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх, гадаад худалдаа, мал аж ахуй, газар тариалан-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор ганц хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулсан. *******-ийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байх хугацаандаа ******* нь 2016 оны 11 сарын 30-ны өдөр *******-ийг автомашинаар ачаа тээвэрлэх, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, гадаад худалдаа-ны чиглэлээр үүсгэн байгуулсан байдаг.
1.2. Ийнхүү 2017 онд *******-ийн 50 хувийн хувьцааг ******* руу, үлдсэн 50 хувийн хувьцааг ******* рүү шилжүүлсэн. ******* нь *******-ийн 50 хувийн хувьцааг эзэмшдэг, харин *******ийн 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг ******* нь *******-ийн 33 хувийн хувьцааг эзэмшдэг юм. *******-ийг ******* нь 2,355,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар хөрөнгө оруулж үйл ажиллагаагаа Өмнөговь аймгийн Гурван тэс суманд 2016 оны 12 сарын 28-ны өдөр эхлүүлсэн. 2017-2018 онд үйл ажиллагаа хэвийн ашигтай ажиллаж байсан ба ******* нь зүрх судасны өвчний улмаас 2018 онд гадаад улсад нарийн, хүнд хагалгаанд орох шаардлага гарсан. Улмаар компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд ******* нь 2018 оны 08 сарын 23-ны өдөр *******-ийн нэрийн өмнөөс бүх төрлийн гэрээ хэлцэл байгуулах, түүнчлэн компанийн хувьцааг бусдад худалдах, бэлэглэх, зээлийн барьцаанд тавих, компанийн эрх шилжүүлэх зэргээр захиран зарцуулах, төлөөлж гарын үсэг зурах, *******-ийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлын хувьд Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасан бүх эрхийг эдлэх, *******-ийн 33 хувийн эзэмшилтэй *******-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар хуульд заасан бүх эрхийг эдэлж, компанийг төлөөлөх, тус компанид эзэмшдэг хувьцаа, хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэх, барьцаалах, худалдах, захиран зарцуулах эрх бүхий итгэмжлэлийг 3 жилийн хугацаагаар *******д олгосон. Гэтэл ******* нь *******ид мэдэгдэлгүйгээр, 2019 оны 04 сарын 08-ны өдөр 388,575,000 төгрөгийн үнэлгээ бүхий *******-ийн 100 хувийн хувьцааг Эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-нүүдийн дагуу 20,000 төгрөгөөр *******од шилжүүлсэн байсан. Монгол Улсад буцаж ирээд *******тай уулзаад компанийг хүлээж авах гэтэл ...******* ах намайг айлган сүрдүүлж, дарамталсан учраас аргагүй эрхэнд эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн гэсэн тайлбар хэлдэг. Тус шилжүүлсэн үйлдлийг мэдсэн даруйдаа ******* нь 2022 оны 01 сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт ******* болон ******* нарт холбогдуулан гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар гомдлыг гаргасан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2022 оны 01 сарын 31-ний өдрийн 221100185 дугаар прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг нээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 649 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол гарсан. *******, ******* нарын 2019 оны 04 сарын 08-ны өдрийн байгуулсан Эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд 2019 оны 04 сарын 08-ны өдрийн байгуулсан эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, *******ид *******-ийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг *******од даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч асан ******* нь 2018 оны 08 сарын 23-ны өдөр *******-ийн нэрийн өмнөөс бүх төрлийн гэрээ хэлцэл байгуулах, түүнчлэн компанийн хувьцааг бусдад худалдах, бэлэглэх, зээлийн барьцаанд тавих зэрэг бүрэн эрхийг 3 жилийн хугацаагаар *******д олгосон итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Тус итгэмжлэлийн дагуу ******* нь *******-ийн 100 хувийн хувьцааг худалдан авах зорилгоор *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тай 2019 оны 04 сарын 08-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Улмаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотой материалыг бүрдүүлж өгч 2019 оны 04 сарын 11-ний өдөр албан ёсоор *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон.
2.2. ******* нь итгэмжлэлд компанийн хувьцааг худалдах бүрэн эрхийг өгсний дагуу *******тай гэрээ байгуулан худалдаж авсан байх бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу нотариатаар гэрчлүүлсэн. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 649 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор тухайн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. Өөрөөр хэлбэл, *******ийн прокурорт гаргасан гомдол нь иргэний шүүхээр шийдвэрлүүлэх маргаан бөгөөд гэмт хэргийн шинж агуулаагүй, ******* нь *******ыг айлган сүрдүүлж, дарамталсан, элдэв шахалт үзүүлсэн зүйл байхгүй болохыг тогтоосон тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан болно. ******* нь *******-ийн 100 хувийн хувьцааг Иргэний хууль болон бусад хуульд заасныг баримтлан худалдан авсан бөгөөд хувьцаа эзэмшигч болсон цагаасаа эхлэн компанийн үйл ажиллагааг сайжруулах, нэхэмжлэлд дурдсан *******-ийн үйл ажиллагааг жигдлэхэд гар бие оролцож ажилласаар ирсэн. ******* нь баримт нотолгоогүйгээр *******ын эзэмшлийн *******-ийн хувьцааг авахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Иймд *******ийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2019.04.08-ны өдөр *******, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн хувьцааг буцаан шилжүүлэхийг *******од даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, *******-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 144,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж нотлох баримтыг үнэлээгүй.
Шүүх ...Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ******* нь *******-ийн 50 хувийн хувьцааг эзэмшдэг *******-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигч хэдий ч энэ үйл баримт нь хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг шууд тодорхойлоогүйгээс гадна ******* нь *******, *******-ийн хараат эсхүл охин компанид хамаарахгүй байна гэж буруу дүгнэжээ.
*******-ийн 50 хувийн хувьцааг эзэмшдэг *******-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигч нь ******* мөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримтуудаар нотлогддог.
Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.16 дахь хэсэгт заасны дагуу ******* нь *******-ийн хараат компани юм. Хараат компанийг Улсын бүртгэлийн байгууллагад хараат болон охин компани гэж тусдаа бүртгэдэггүй бөгөөд ямар компани нь толгой компанийн хувьцааг хэдэн хувиар эзэмшиж байгаагаас шалтгаалан хараат эсхүл охин компани гэж нэрлэдэг.
2015 оны болон одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн хуулиар компанийн бүртгэлд хараат, охин компанийн талаар тусдаа бүртгэл хийдэггүй. Харин компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 20-50 хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа тохиолдолд уг компанийг хараат компани, харин 50 болон түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа тохиолдолд охин компани гэж нэрлэдэг. Ийнхүү дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
4.2. Мөн шүүх ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэх хэлцэл гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдохгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхээс маргаан бүхий гэрээнүүдийн хүчин төгөлдөр бус хэлцэл биш гэж дүгнэхдээ зөвхөн баримтаар нотлоогүй гэжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс хүчин төгөлдөр бус хэлцэлтэй холбоотой шаардлагатай бүхий л нотлох баримтууд болох Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 649 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Улсын бүртгэлийн бүртгэлээс ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанууд, ******* ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 04 сарын 08-ны өдрийн байдлаар 2,355,000,000 төгрөгийн дүрмийн сантай *******-ийн 50 хувийн хувьцаа эзэшигч *******-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигч *******-ийн 100 хувийн хувьцаа нь хэдэн төгрөгийн үнэлгээтэй байсан талаар шинжээч томилуулах-аар хүсэлт гаргасан боловч шүүхээс хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс хөндлөнгийн шинжээч болох ******* ХХК-аар Хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт-ыг гаргуулсан бөгөөд тус тодорхойлолтоор *******-ийн 50 хувийн хувьцаа эзэшигч *******-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигч *******-ийн 100 хувийн хувьцаа нь 388,575,000 гэх дүгнэлт гарсан. Гэтэл шүүхээс шийдвэртээ нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт-ыг нотлох баримтад дурдаагүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлээгүй, үгүйсгэсэн талаараа ч дурдаагүй.
Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн баримтууд шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтуудаар *******-ийн 50 хувийн хувьцааг эзэмшдэг *******-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигч *******-ийн хувьцаа нь, 388,575,000 төгрөг болох нь тодорхой харагддаг. Ийнхүү дээр дурдсан үйл баримт, нотлох баримтуудаас харахад шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасан императив шинжтэй буюу заавал биелэгдэх ёстой эрх зүйн хэм хэмжээний шаардлагад үл нийцэх шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч асан ******* нь 2018 оны 08 сарын 23-ны өдөр *******-ийн нэрийн өмнөөс бүх төрлийн гэрээ хэлцэл байгуулах, түүнчлэн компанийн хувьцааг бусдад худалдах, бэлэглэх, зээлийн барьцаанд тавих зэрэг бүрэн эрхийг 3 жилийн хугацаагаар *******д олгосон итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлсэн байсан. Тус итгэмжлэлийн дагуу ******* нь *******-ийн 100 хувийн хувьцааг худалдан авах зорилгоор *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тай 2019 оны 04 сарын 08-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Улмаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотой материалыг бүрдүүлж өгсний үр дүнд 2019 оны 04 сарын 11-ний өдөр албан ёсоор *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон.
5.2. *******оос *******д олгосон итгэмжлэлд компанийн хувьцааг худалдах бүрэн эрхийг өгсөн, үүний дагуу *******тай гэрээ байгуулж худалдаж авсан бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт ...Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ..." гэж заасны дагуу нотариатаар гэрчлүүлсэн. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт "...Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно..." гэж заасны дагуу гэрээний үнийн дүн болон бусад нөхцөлийг харилцан тохиролцож төлөөлөгч *******тай худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй 2019 оны 04 сарын 08-ны өдөр байгуулсан эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан үеийн нөхцөл байдлаас харвал, тухайн үед өндөр үнэлгээтэй гэж тодорхойлогдож байсан ******* нь нийт 1,330,000,000 гаруй төгрөгийн татварын өртэй, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу 2,200,000,000 гаруй төгрөгийн төлбөрийг бусдад төлөх үүрэгтэй байсан болохыг нотолсон баримтууд хавтаст хэрэгт авагдсан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс тус компанийг 2,355,000,000 төгрөгийн дүрмийн сантай буюу үнэлгээтэй гэж үзэж байсан боловч бодит байдал дээр компанийн татварын өр болон бусдад төлөх нийт өр төлбөр нь 3,600,000,000 төгрөгт хүрч, үнэлгээнээсээ давсан өртэй байсан нь тогтоогдож байна. Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгчийн тогтоосон үнэлгээ нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн ******* нь тухайн компанийг өр төлбөртэй үед нь холбогдох хууль журмын дагуу худалдан авч улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн ... Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын 2025 оны 05 сарын 13-ны өдрийн 649 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. Өөрөөр хэлбэл, *******ийн прокурорт гаргасан гомдол нь иргэний шүүхээр шийдвэрлүүлэх маргаан бөгөөд гэмт хэргийн шинж агуулаагүй, хариуцагч нь *******ыг айлган сүрдүүлж дарамталсан үйлдэл гаргаагүй тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Нэхэмжлэгч *******ийн *******д өгсөн итгэмжлэлд бүх зүйлс тодорхой бичигдсэн.
Итгэмжлэлийг аливаа харилцаанд 100 хувь төлөөлүүлж оролцуулахаар олгодог бөгөөд уг итгэмжлэлийн үр дүнд ******* нь *******-ийн хувьцааг худалдан авч, эрхийг нь шилжүүлэн авсны үндсэн дээр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч тал нөхцөл байдлаас өөр байдлаар итгэмжлэлийн агуулгыг тайлбарладаг. Байгууллагыг 100 хувь төлөөлж буй этгээдтэй харилцсаны үндсэн дээр *******-ийн дүрмийн санг нэрлэсэн үнэ буюу 20,000 төгрөгөөр худалдаж авсан. Иргэний хууль болон компанийн тухай хуульд тус тус заасан шаардлагын дагуу *******-ийн 100 хувийн хувьцааг ******* эзэмшиж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, компанийн хувьцаа буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ... *******-ийн үнэлгээг 2,355,000,000 төгрөг гэж үзвэл түүний 50 хувийн хувьцааг эзэмшдэг хуулийн этгээд болон *******-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигч *******-ийн хувьцааны үнэ 388,575,000 болох бөгөөд ийм үнэлгээ бүхий хувьцааг 20,000 төгрөгөөр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэлд хамаарах тул *******той 2019 оны 04 сарын 08-ны өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн *******-ийн хувьцааг *******ид буцаан шилжүүлэхийг *******од даалгахаар шаардах эрхтэй гэж тайлбарласан.
3. Хариуцагч *******, ******* нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч ... *******оос *******д олгосон итгэмжлэлийн үндсэн дээр компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, *******-ний нэр дээр Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авах зорилгоор дүрмийн санг 2,355,000,000 төгрөгөөр бүртгүүлсэн, ... *******-ийн хувьцааны үнийг *******-ийн дүрмийн санг үндэслэн тодорхойлж байгаа нь үндэслэлгүй, ******* нь дампуурсан байсан компаниа шилжүүлчихээд үйл ажиллагаа явагдаж эхлэнгүүт ийм арга заль хэрэглэж буцааж авах гэж байна, 2022 онд хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан атал 2024 оны 05 сард нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргажээ.
4. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. ******* нь 2016 оны 01 сарын 15-ны өдөр нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 20 ширхэг энгийн хувьцаатай үүсгэн байгуулагдсан, компанийн үүсгэн байгуулагч бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигчээр ******* улсын бүртгэлд бүртгэгдсэн./1хх63/
4.2. 2018 оны 02 сарын 12-ны өдрийн №18-БГ-01 дугаар Бэлэглэлийн гэрээ, №18-ЭШГ-01 дугаар Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г үндэслэж компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Ц.Батдорж улсын бүртгэлд бүртгэгдсэн, дээрх Бэлэглэлийн гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээнд гэрээний зүйл нь 100 хувь хувьцаа буюу 20 ширхэг нийт 20,000 төгрөгийн хувьцаа байна гэжээ./1хх97-102/
4.3. 2017 оны 06 сарын 28-ны өдрийн *******-ийн хувьцаа эзэмшигч, *******-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулагдсан №ХХ17/01 дугаар Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, №ЭГ17/01 дугаар Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ээр нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 99 ширхэг хувьцааг шилжүүлэн авч 2017 оны 07 сарын 05-ны өдөр *******-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн. /1хх132/
4.4. ******* нь *******-ийн 1,177,500,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 50 хувийн хувьцааг эзэмшдэг. /2хх73/
4.5. 2019 оны 04 сарын 08-ны өдрийн байдлаар *******-ийн Монгол Улсын Хөгжлийн банканд төлөх чанаргүй зээлийн үлдэгдэл төлбөр 1,645,341,498.29 төгрөг, нийгмийн даатгалын өр төлбөр 86,385,375.93 төгрөг, татварын өр 1,379,572,009.8 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөх төлбөрийн үлдэгдэл 2,235,754,527 төгрөг байсан. /3хх63-86/
4.6. 2018 оны 08 сарын 23-ны өдөр *******-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал *******оос, *******д *******-ийн нэрийн өмнөөс бүх төрлийн гэрээ хэлцэл байгуулах, компанийн хувьцааг бусдад худалдах, бэлэглэх, зээлийн барьцаанд тавих, компанийн эрх шилжүүлэх зэргээр захиран зарцуулах, төлөөлж гарын үсэг зурах, *******-ийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлын хувьд Компанийн тухай хуульд болон компанийн дүрэмд заасан бүх эрхийг эдлэх, *******-ийн 33 хувийн хувьцаа эзэмшилтэй *******-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар хуульд заасан бүхий л эрхийг эдэлж, компанийг төлөөлөх, тус компанид эзэмшдэг хувьцаа, хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэх, барьцаалах, худалдах, захиран зарцуулах бүхий л эрхийг 3 жилийн хугацаатай, гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхтэй байхаар олгосон./1хх-12/
4.7. Дээрх итгэмжлэлийг үндэслэж 2019 оны 04 сарын 08-ны өдөр *******, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон ******* нарын хооронд *******-ийн нийт хувьцаа болох нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг хувьцааг эзэмших эрхийг *******од шилжүүлэхээр тохиролцсон эрх шилжүүлэх гэрээ, мөн *******-ийн нийт хувьцаа болох нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг хувьцааг 20,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулагдаж, талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан. /1хх 6-11/
4.8. Улмаар 2019 оны 04 сарын 08-ны өдөр *******-ийн хувьцаа эзэмшигчдын 01 дугаартай тогтоолоор 100 хувийн хувьцааг *******од шилжүүлэхээр шийдвэрлэж,/1хх-6/ эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус үндэслэн ******* нь *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгүүлсэн. /1хх-19-21, 87-131/
5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэн маргааны үйл баримтыг тогтоож, холбогдох хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үнэлээгүй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2018 оны 08 сарын 23-ны өдөр *******д итгэмжлэл олгосон, уг итгэмжлэлийг үндэслэж ******* болон ******* нарын хооронд компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулагдаж, улмаар ******* нь *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь тогтоогдсон.
5.1. Түүнчлэн, *******-ийн нэрийн өмнөөс бүх төрлийн гэрээ хэлцэл байгуулах, компанийн хувьцааг бусдад худалдах, бэлэглэх, зээлийн барьцаанд тавих, компанийн эрх шилжүүлэх зэргээр захиран зарцуулах, төлөөлж гарын үсэг зурах зэрэг эрхийг *******д олгосон итгэмжлэлийг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн байх тул Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хэлцлийн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх ба 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан итгэмжлэлд тавигдах шаардлагыг хангасан байна. Мөн, уг итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн аливаа шийдвэр хэрэгт авагдаагүй байна.
6. Дээр дурдсан хүчин төгөлдөр итгэмжлэлээр олгогдсон эрх, төлөөлүүлэгчийн хүсэл зоригт үндэслэн ******* нь *******той гэрээ байгуулж, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн хэлцлийг ойлгодог ба нэхэмжлэгчийн ... 1,177,500,000 төгрөгийн дүрмийн сантай компанийн хувьцааны 50 хувийг эзэмшдэг *******-ийн 33 хувийг *******-ийн хувьцаа 388,575,000 төгрөгөөр үнэлэгдэх атал 20,000 төгрөгөөр худалдсан ... гэх үндэслэл нь хэлцлийг дүр үзүүлэн хийсэн гэх үндэслэлд хамаарахгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
7. Иймд анхан шатны шүүх 2019 оны 04 сарын 08-ны өдөр *******, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн хувьцааг буцаан шилжүүлэхийг *******од даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
8. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан үндэслэлээр түүний татгалзлыг баталж, *******-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасанд нийцсэн.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/05010 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 144,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ж.ЛХАГВАСҮРЭН