| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 103/2016/00221/И |
| Дугаар | 103/ШШ2016/00262 |
| Огноо | 2016-06-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2016/00262
| 2016 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 10*******/ШШ2016/00262 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* *******02 тоотод оршин суух, овогт , овогт нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,267,598 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХнь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* О., түүний хамтран зээлдэгч нар нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 5,829,128 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй байхдаа нэмэлтээр 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2*******9 тоот зээлийн гэрээгээр 700,000 төгрөгийн зээл авч нийт 6,529,128 төгрөгийн *******6 сарын хугацаатай жилийн 19,2 хувийн хүүтэй зээлтэй болсон. Зээлдэгч нийт *******,7*******8,452 төгрөг төлснөөс, үндсэн зээлд 2,*******1*******,212 төгрөг, зээлийн хүүнд 1,421,990 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд *******,250 төгрөг тус тус төлөгдсөн. О. нь дугаар ангид тогоочоор ажиллаж байгаад 2015 оны 4 дүгээ сард ажлаасаа гарсан. Цалингийн зээлийн хуваарьт төлбөр байнга хугацаа хэтрэх болсон бөгөөд 2016 оны ******* дугаар сарын хуваарьт төлбөр төлөгдөөгүй, цаашид хэзээ төлөх нь тодорхойгүй, эрхэлсэн тодорхой ажил хийхгүй байна. 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зээлдэгч О. нь үндсэн зээл 4,215,915 төгрөг, хуримтлагдсан хүү 51,*******94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,*******94 төгрөг, бүгд 4,267,598 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд 4,267,598 төгрөгийг зээлдэгч О., нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ******* ******* нэхэмжлэлтэй, О., нарт холбогдох иргэний хэрэгт талууд дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
1. 2016.06.25-ны өдрийн дотор хариуцагч нар зээлийн хугацаа хэтэрсэн дүн болох 400,000 төгрөгийг төлөх,
2. Зээлийн үлдэгдэл төлбөрийг цаашид эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулах,
*******. Төлбөрийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлэх гэжээ.
Шүүхээс хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан ******* ******* салбар нь хариуцагч О., нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4,267,598 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв. Учир нь :
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, цалингийн зээлийг хариуцагч зээлийн гэрээний хуваарийн дагуу хугацаа хэтрүүлэхгүй төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож зохигчид эвлэрэн, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан 2 тал гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.7 дахь зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч О., нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4,267,598 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт 2016.06.25-ны өдрийн дотор хариуцагч нар зээлийн хугацаа хэтэрсэн дүн болох 400,000 төгрөгийг төлөх, зээлийн үлдэгдэл төлбөрийг цаашид эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулах, төлбөрийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлэх гэж харилцан тохиролцож зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8*******,2*******2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буцаан 41,116 төгрөгийг, хариуцагч О.аас 20,558 төгрөг, оос 20,558 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* салбарт олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ