| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2016/00565/И |
| Дугаар | 130/ШШ2016/00577 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 130/ШШ2016/00577
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгэр багт оршин суух, Т овогт Еы Тйн (РД:*****, гар утас ******) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд оршин суух, Н овогт Жы Бд (РД:*********, гар утас ********) холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлэн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: УАЗ-469 маркийн автомашины үлдэгдэл мөнгө 361150 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Е.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Б надаас 2015 оны 2 дугаар сард УАЗ-469 маркийн автомашиныг 10000000 төгрөгөөр худалдаж авсан юм. Ж.Б мөнгийг маань 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл төлж дуусгах ёстой байсан боловч үлдсэн мөнгийг одоо хүртэл төлж өгөөгүй юм. Одоо бидний хооронд 361150 төгрөгийн тооцоо үлдсэн болно. Иймд Ж:Баас 361150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Е.Тйн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би Е.Тилеубердээс 2015 оны 2 дугаар сард УАЗ-469 маркийн автомашиныг 10000000 төгрөгөөр худалдаж авсан ба одоо үлдэгдэл мөнгө болох 361150 төгрөгийг нэхэмжлэгч Е.Тд төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Е.Тйн нэхэмжлэлтэй, Ж.Бд холбогдох УАЗ-469 маркийн автомашины үлдэгдэл мөнгө 361150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч Е.Тд 361150 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд энэ хэргийн хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч Е.Тд 361150 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Е.Тйн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 11500 төгрөгийн тал нь болох 5750 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 5750 төгрөг, мөн хариуцагч Ж.Баас 5750төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Е.Тд олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч Е.Тд 361150 (гурван зуун жаран нэгэн мянга нэг зуун тавин) төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Е.Тйн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 11500 төгрөгийн тал нь болох 5750 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 5750 төгрөг, мөн хариуцагч Ж.Баас 5750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Е.Тд олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК