Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2016/00265

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 10*******/ШШ2016/00265

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

*******дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, 1а гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 11.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012.08.21-ний өдөр ******* ХХК-ийн захирал Одгэрэлтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан, байрыг 201*******.0******* дүгээр сард бүрэн ашиглалтанд оруулах нөхцөлтэй урьдчилгаа төлбөрт 11.700.000 төгрөгийг төлсөн юм. Гэтэл байр одоо болтол ашиглалтанд ороогүй тул төлбөр 11.700.000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч ******* ХХК-ийн захирал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.******* нэхэмжилсэн орон сууцны урьдчилгаа төлбөр 11.700.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 11.700.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: Хариуцагч нь зөвшөөрлийн үндэслэл болсон Иргэн Д.******* нэхэмжилсэн орон сууцны урьдчилгаа төлбөр 11.700.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 11.700.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202.150 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 101.075 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 101.075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ