| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0402/Э |
| Дугаар | 433 |
| Огноо | 2019-06-14 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 433
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Д-ийн Ч-д холбогдох эрүүгийн 19020 0296 0147 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Мөнхгэрэл /томилолтоор/, шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарн 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ийн Ч,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Д.Ч нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-306 дугаар аялалын онгоцоор зорчин ирэхдээ О.Э-ийн Е042**** дугаарын үндэсний энгийн гадаад паспортыг ашиглан, Буянт- Ухаа боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн байгаа. Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анх 2006 онд “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэсэн зарын дагуу холбогдож, өөрийн бичиг баримт, зураг, ажлын хөлсийг төлж байсан.
Тухайн үед би өөр хүний нэр дээр гадаад паспорт гарна гэж бодоогүй, миний өөрийн нэр дээр гадаад паспорт алга болсон тул би Солонгос Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас 2018 оны 3 сард гадаад паспорт гаргуулж авсан. Солонгос улсад хараар байсан учир ажлын байран дээрээ цагдаад баригдаад, бичиг баримтаа авах боломжгүй байгаад шууд ачигдаад Монгол ирсэн учир өөрийн паспортаа гэрээсээ авч чадаагүй. О.Э гэсэн паспортоор анх Солонгос Улс руу гарсан. Тэгээд бичиг баримт шалгаж байсан хүн намайг анзаарахгүй өнгөрөөчих болов уу гэж бодсон.
Би Монгол Улсын хилээр 2007 оны 03 дугаар сарын 31-ний өдөр О.Э-ийн паспортоор гарсан. Уг паспортыг визний сунгалт хийлгэж ашиглаж байсан юм.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19020 0296 0147 дугаартай хэргээс:
1. 2019 оны 4 сарын 11-ний өдөр О- овогтой Э-ийн Е042**** дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 14х, 15-21х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ө-ын гэрчээр өгсөн:
“...Би 2019 оны 4 сарын 11-ний өдөр 4 дүгээр кабинд зорчигчийн баримт бичиг шалгах манаанд үүрэг гүйцэтгэсэн. Д- овогтой Ч нь Бүгд Найрамдах Солонгос Улсаас албадан буцаагдаж ирсэн бөгөөд түүний бичиг баримт онгоцны экипажаар хүргэгдэн ирсэн. Биед нь ямар нэгэн бичиг баримт байгаагүй, экипажаар ирсэн баримт бичгийг надад өгч шалгуулсан. Паспортыг уншуулж үзэхэд 2007 оны 3 сарын 21-ний өдөр анх гарсан гэх мэдээлэл болон тухайн өдрөөр дарагдсан штампны огноо таарч байсан. Харин УС******** регистрийн дугаараар сайтар харж үзэхэд 2018 оны 10 сарын 28-ны өдөр улсын хилээр орж ирсэн мэдээлэлтэй байсан юм. Үндсэндээ 2 удаагийн орох мэдээлэл давхардаж харагдахаар нь гүнзгийрүүлсэн шалгалт явуулсан. Мөн улсын бүртгэлийн мэдээлэл дэх зураг нь зөрж байсан тул тус иргэнийг бусдын гадаад паспорт ашигласан байж болзошгүй гэж үзсэн. УС******** регистрийн дугаар дээр Е022****, Е183****, Е042**** /Д.Ч-гийн ашигласан паспорт/ гэсэн 3 ширхэг гадаад паспорт бүртгэлтэй байсан.
...Би түүнээс ямар учраас баригдаж ирсэн талаар асуухад визны хугацаа дууссан байсан болохоор баригдсан, энэ талаар Монголд байдаг эгчдээ хэлэлгүй ирсэн гэж байсан. ...Би түүний паспортан дээр өөрийн 055 дугаарын штампыг дараад хилээр нэвтрүүлсэн. Ингээд тухайн ээлжийн онгоцны шалгалт дууссаны дараа бүртгэсэн хүмүүсийнхээ хуудсыг заставын даргад тушаахаас өмнө шалгаж үзэхэд О.Э гэх хүн хилээр орох хуудас дээрээ хэзээ гарсан хугацаагаа бичээгүй байхаар нь би хэзээ гарсаныг нь шүүж үзэхэд тэр хүн 2007 онд хилээр гарснаасаа хойш дахин паспорт авсан, мөн хэд хэдэн удаа хилээр орсон, гарсан бүртгэлд бүртгэгдсэн байсан.
Тэгээд би түүнийг “бусдын гадаад паспорт ашигласан хүн байна” гэж мэдсэн. Анх надад үзүүлсэн паспорт дээрээ бол тэр хүний өөрийнх нь зураг байсан юм. Ингээд би түүнийг дуудаж уулзахад тэр хүн ирээд өөрийнхөө зургаар, хүний нэрээр гадаад паспорт гаргуулан хилээр нэвтэрсэн талаараа хэлсэн юм. Тэр хүний нэрийг Ч гэдэг юм байна лээ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31 х, 33-34/,
“...Би Д- овогтой Ч гэж хүнийг танихгүй. Надад Е042**** дугаарын гадаад паспорт байхгүй. Би анх 2005 оны 3 сарын 21-ний өдөр 100 айлын Иргэний бүртгэлийн газраас Е022**** дугаарын гадаад паспорт авч байсан. Тухайн үед би гэрээгээр Солонгос Улсад очиж ажиллах зорилгоор паспорт авсан. Тэрнээс өмнө хадам ээжийн хамгийн бага дүү Ганзоригтой уулзахад тэр намайг эхнэр Цэцгээгийнхээ дүү Бамбагай гэх эмэгтэйтэй уулзуулсан. Тэр найдвартай Солонгос Улсын виз гаргаж өгнө, 2 хүн гаргах болж байна гээд би нөхрийнхөө хамт паспорт гаргуулж аваад 2 гадаад паспортоо 2000 ам долларын хамт Ганзориг ахын ажил дээр 2005 оны 3 сарын сүүлээр өгсөн байх, сайн санахгүй байна.
Гэхдээ эхлээд мөнгийг нь өгөөд, дараа нь бичиг баримтаа өгсөн байх. Гэтэл үүнээс хойш виз гарахгүй байсаар жил гаруй болсон. ...Бичиг баримтаа аваад, хэл ам болж байж мөнгөнийхөө талыг нь олж авсан юм. Энэ паспортаар 2011, 2015, 2016 онуудад Замын-Үүдийн боомтоор Эрээн рүү явж байсан. Тэгэхэд хил дээр ямар нэгэн асуудал яригдаж байгаагүй.
2010 онд гадаад паспортын хугацаа нь дуусахад зүгээр сунгаж өгсөн. Харин 2015 онд дахин сунгуулах гээд очиход “таны нэрээр өөр хүн паспорт авч хилээр гарсан байна” гэхэд нь би “тийм асуудал байхгүй” гэж хэлж байгаад паспортаа сунгуулж байсан. Тэгэхэд надад нэг эмэгтэйгийн зураг үзүүлээд “та энэ хүнийг таних уу, таны нэрээр паспорт гаргуулаад Солонгос Улс руу яваад 10 жил болсон байна” гэж хэлсэн.
Тэр нь танихгүй хүний зураг байсан. Үүний дараа 2017 оны 3 сарын 06-ны өдөр дахин шинээр Е183**** дугаартай гадаад паспорт авахад ямар нэгэн асуудал яригдаагүй. Энэ паспортаар 2018 оны 6 сард хилээр гарахад шалгаж байгаад “та чинь Солонгос Улс руу яваад 10 жил болсон хүн байна шүү дээ” гэхээр нь “тийм асуудал байхгүй” гээд өмнө нь орж, гарч байснаа хэлэхэд шүүж үзэж байгаад хилээр гаргасан юм. Мөн Солонгосын Элчинд 2017 оны 12 сард виз хүссэн материалаа өгөхөд татгалзсан хариу авч байсан юм. Би Д.Ч гэх хүний талаар огт мэдэхгүй, танихгүй. Түүнээс хойш энэ асуудал дахин яригдаагүй болохоор асуудал нь шийдэгдсэн юм байх гэж бодсон. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Э-гийн гэрчээр өгсөн:
“...Миний төрсөн дүү Д.Ч нь 2007 онд Солонгос Улс руу явсан юм. Үүнээс хойш ирээгүй байсан, гэхдээ бол байнга харилцаа холбоотой байдаг байсан. Гэтэл 2019 оны 4 сарын 11-ний өдөр намайг гэртээ байж байхад миний гар утас руу танихгүй дугаараас залгахаар нь авахад Д.Ч байсан. Тэр “ажаа, би баригдаад ирлээ. О.Э-ийн бичиг баримтаар орж ирэх гэж байна” гэж хэлээд л утсаа тасалсан. Би түүнийг тоглож байгаа юм байх даа гэж бодоод сууж байтал удалгүй дахин өөр дугаараас залгаад “Гаалийн газраас ярьж байна, та О-ийн Э гэж хүнийг таних уу” гэхээр “танина, миний дүү байгаа юм” гэж хэлэхэд өөр зүйл асуугаагүй, утсаа тасалсан. Би гэрээсээ гараад “Чингис хаан” нисэх буудал дээр очиход Ч зорчигчдын танхимд хүлээж байсан. Тэгээд би дүүгээ аваад, гэртээ ирээд байж байтал дахин миний утас руу нэг танихгүй дугаараас залгаад “Ч гэдэг хүнтэй яръя" гэхээр нь би Ч-д утсаа өгсөн.
Тэгээд тэр хүн “Саппоро дээр уулзъя” гээд удалгүй ирээд Ч-г аваад явсан. Тэр хүн хаанаас ярьсан гэдгийг нь мэдээгүй, Нисэхээс юм байх гэж ойлгосон. Ч шөнө 01 цагийн орчим “байцаалт өгчихөөд ирлээ” гээд ирсэн юм. О-ийн Э гэдэг хүнийг би танихгүй, 2007 онд манай дүү явахдаа энэ хүний нэрээр явсан гэж ойлгосон. Нарийн учрыг нь мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг/хэргийн 39-40х/,
6. ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжээчийн 2019 оны 4 сарын 25-ны өдрийн 2152 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн О- овогтой Э-ийн гэх Е042**** дугаартай энгийн гадаад паспорт шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээний ирүүлсэн О- овогтой Э-ийн гэх Е042**** дугаартай
энгийн гадаад паспорт нь ямар нэгэн засвар ороогүй жинхэнэ гадаад паспорт байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 43-44х/,
7. ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжээчийн 2019 оны 4 сарын 25-ны өдрийн 2153 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн Е042**** дугаартай паспортны 2 дугаар нүүрний зүүн хэсэгт дүрслэгдсэн OYUNCHIMEH ERDENETSETSEG гэх хүний гадна дүр төрх нь харьцуулах загвараар ирүүлсэн ЧН******** регистрийн дугаартай Д.Ч-гийн гэх гэрэл зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрх нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн Е042**** дугаартай паспортны 2 дугаар нүүрний зүүн хэсэгт дүрслэгдсэн OYUNCHIMEH ERDENETSETSEG гэх хүний гадна дүр төрх нь харьцуулах загвараар ирүүлсэн ЧН******** регистрийн дугаартай Д.Ч-гийн гэх гэрэл зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрхтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирохгүй байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн Е042**** дугаартай паспортны 2 дугаар нүүрний зүүн хэсэгт дүрслэгдсэн OYUNCHIMEH ERDENETSETSEG гэх хүний гадна дүр төрх нь харьцуулах загвараар ирүүлсэн ЧН******** регистрийн дугаартай Д.Ч-гийн гэх гэрэл зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрхтэй нүүрний элементүүд байрлал, тэдгээрийн хоорондын хэмжээ, үсний хагалбар, хөмсөгний хэмжээ, уруулын хэмжилтийн дүрс, хамрын суурийн байрлал, хамрын угалзны хэлбэр зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирохгүй байна” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 48-52х/,
8. Д-гийн Ч, О-ийн Э нарын Монгол улсын Хилээр гарсан, орсон талаархи хил нэвтрэлтийн лавлагаа баримтууд, ХХЕГ-ын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 08/445 дугаартай албан тоот /хэргийн 72-12x/,
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Ч-гийн яллагдагчаар өгсөн:
“...Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би
1998 онд Монголоос яваад Унгар Улсад байж байгаад 2000 онд Солонгос Улсад очсон. Ингээд тэндээ визний хугацаа хэтрүүлэн оршин сууж байгаад баригдаад 2006 оны 8 сард Монголд ирсэн юм.
Дахин Солонгос руу явахаар хөөцөлдөж байгаад хэвлэлээс “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэсэн зар хараад, зарын дагуу яриад нэг хүнтэй уулзсан. Ямар утасны дугаараар, хэн гэж хүнтэй ярьж байснаа одоо санахгүй байна, тэр хүнийг танихгүй. 2006 оны намар 9-10 сарын орчим байх, нэг хүнтэй Өргөө кино театрын орчим уулзахад “виз, бичиг баримт 500.000 төгрөгөөр гаргаж өгнө, эхлээд цээж зураг, мөнгөө өг” гэхээр нь би эхлээд 250.000 төгрөгийг цээж зурагтайгаа өгсөн. Гэтэл нөгөө хүн нэг хэсэг алга болсон байж байгаад 2007 оны 3 сард утсаар яриад “ирж бичиг баримтаа ав” гэхээр нь би түүнтэй уулзахад надад “О-ийн Э-” гэсэн нэртэй, миний цээж зурагтай, Е042413 дугаарын гадаад паспорт өгсөн.
Мөн тэр гадаад паспорт дээр 2007 оны 3 сарын 07-ны өдрөөс 2007 оны 6 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу 3 сарын хугацаатай виз дарагдсан байсан. Ингээд би бичиг баримтаа аваад, үлдэгдэл 250.000 төгрөгийг өгсөн. Дараа нь би билетээ захиалаад 2007 оны 3 сарын 31-ний өдөр Солонгос Улс руу явсан. Үүнээс хойш Монголд эргэж ирээгүй, тэндээ ажиллаж амьдарч байсан.
Гэтэл 2019 оны 4 сарын 07-ны өдөр миний ажиллаж байсан Монгол хоолны газарт хүмүүс маргалдаж, зодоон хийсний улмаас цагдаа нар ирж бичиг баримт шалгах үед би баригдсан. Намайг Солонгос Улсаас наашаа онгоцонд суухад миний бичиг баримтыг онгоцны багийнханд өгсөн. Би Монголд ирээд хилийн шалганы бичиг баримт шалгадаг хүн дээр шалгуулахад “энэ хүн өөрөө мөн үү” гэхээр нь би “мөн” гэхэд “тосох хүн байгаа юу” гэхээр нь “эгч маань байгаа” гэж хэлэхэд эгч рүү залгаж яриад намайг хил нэвтрүулсэн. Би Солонгост онгоцонд суухаас өмнө Э- эгч рүү утсаар яриад, очиж байгаа талаараа хэлсэн байсан юм.
2007 онд явахдаа өмнө нь баригдаад ирсэн болохоор дахин явахаар хөөцөлдөхөд ийм бичиг баримт гаргаж өгнө гэхээр нь аваад явсан юм. Ирэхдээ бол нарийн учрыг нь мэдэхгүй, айсандаа болоод л энэ бичиг баримтаар ороод ирсэн. Уг нь бол Солонгост байхдаа өөрийнхөө нэрээр иргэний үнэмлэх, гадаад паспорт авсан байсан. Баригдахдаа гэрээсээ очиж авч чадаагүй, аргагүйн эрхэндээ энэ бичиг баримтаар хил нэвтэрсэн. Бусдын бичиг баримт ашиглан хил нэвтэрсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.
Миний хувьд О.Э гэдэг хүнийг танихгүй. О.Э-ийн нэртэй Е042**** дугаартай паспортан дээрх зураг бол миний зураг мөн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 58-59х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 60х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 85х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг яллагдагчаар болон гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыгзөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Ч-гийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Ч нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-306 дугаар аялалын онгоцоор Монгол улсад зорчин ирэхдээ О.Э-ийн Е серийн 0424713 дугаартай үндэсний энгийн гадаад паспорт ашиглан Буянт-Ухаа боомтоор Монгол Улсад орж ирсэн үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:
- 2019 оны 4 сарын 11-ний өдөр О- овогтой Э-ийн Е042**** дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд/хэргийн 14х, 15-21 х/,
Үндсэндээ 2 удаагийн орох мэдээлэл давхардаж харагдахаар нь гүнзгийрүүлсэн шалгалт явуулсан. Мөн улсын бүртгэлийн мэдээлэл дэх зураг нь зөрж байсан тул тус иргэнийг бусдын гадаад паспорт ашигласан байж болзошгүй гэж үзсэн. УС******** регистрийн дугаар дээр Е022****, Е183****, Е042**** /Д.Ч-гийн ашигласан паспорт/ гэсэн 3 ширхэг гадаад паспорт бүртгэлтэй байсан.
...Би түүнээс ямар учраас баригдаж ирсэн талаар асуухад визны хугацаа дууссан байсан болохоор баригдсан, энэ талаар Монголд байдаг эгчдээ хэлэлгүй ирсэн гэж байсан.
...Би түүний паспортан дээр өөрийн 055 дугаарын штампыг дараад хилээр нэвтрүүлсэн. Ингээд тухайн ээлжийн онгоцны шалгалт дууссаны дараа бүртгэсэн хүмүүсийнхээ хуудсыг Заставын даргад тушаахаас өмнө дахин шалгаж үзэхэд О.Э гэх хүн хилээр орох хуудас дээрэээ хэзээ гарсан хугацаагаа бичээгүй байхаар нь би хэзээ гарсаныг нь шүүж үзэхэд тэр хүн 2007 онд хилээр гарснаасаа хойш дахин паспорт авсан, мөн хэд хэдэн удаа хилээр орсон, гарсан бүртгэлд бүртгэгдсэн байсан.
Анх надад үзүүлсэн паспорт дээрээ бол хүний өөрийнх нь зураг байсан юм. Ингээд би түүнийг дуудаж уулзахад тэр хүн ирээд өөрийнхөө зургаар, хүний нэрээр гадаад паспорт гаргуулан хилээр нэвтэрсэн талаараа хэлсэн юм. Тэр хүний нэрийг Ч гэдэг юм байна лээ.” гэсэн мэдүүлэг/хэргийн 31х, 33-34х/,
Гэхдээ эхлээд мөнгийг нь өгөөд, дараа нь бичиг баримтаа өгсөн байх. Гэтэл үүнээс хойш виз гарахгүй байсаар жил гаруй болсон. ...Бичиг баримтаа аваад, хэл ам болж байж мөнгөнийхөө талыг нь олж авсан юм. Энэ паспортоороо 2011, 2015, 2016 онуудад Замын-Үүдээр Эрээн рүү явж байсан. Тэгэхэд хил дээр ямар нэгэн асуудал яригдаж байгаагүй. 2010 онд хугацаа нь дуусахад зүгээр сунгаж өгсөн. Харин 2015 онд дахин сунгуулах гээд очиход “таны нэрээр өөр хүн паспорт авч хилээр гарсан байна” гэхээр нь би “тийм асуудал байхгүй" гэж хэлж байгаад паспортаа сунгуулсан.
Тэгэхэд надад нэг эмэгтэйгийн зураг үзүүлээд “та энэ хүнийг таних уу, таны нэрээр паспорт гаргуулаад Солонгос Улс руу яваад 10 жил болсон байна” гэсэн. Тэр нь танихгүй хүний зураг байсан. Үүний дараа 2017 оны 3 сарын 06-ны өдөр дахин шинээр Е183**** дугаартай гадаад паспортоо авахад ямар нэгэн асуудал яриагүй. Энэ паспортаар 2018 оны 6 сард хилээр гарахад шалгаж байгаад “та чинь Солонгос Улс руу яваад 10 жил болсон хүн байна шүү дээ” гэхээр нь “тийм асуудал байхгүй” гээд өмнө нь орж, гарч байснаа хэлэхэд шүүж байгаад хил гаргасан юм. Мөн Солонгосын Элчинд 2017 оны 12 сард виз хүссэн материалаа өгөхөд татгалзсан хариу авч байсан юм. Би Д.Ч гэх хүний талаар мэдэхгүй, танихгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х/,
Би гэрээсээ гараад “Чингис хаан” нисэх буудал дээр очиход Ч зорчигчдын танхимд хүлээж байсан. Тэгээд би дүүгээ аваад, гэртээ ирээд байж байтал дахин миний утас руу нэг танихгүй дугаараас залгаад “Ч гэдэг хүнтэй яръя” гэхээр нь би Ч-д утсаа өгсөн. Тэгээд тэр хүн “Саппоро дээр уулзъя” гээд удалгүй ирээд Ч-г аваад явсан. Тэр хүн хаанаас ярьсан гэдгийг нь мэдээгүй, Нисэхээс юм байх гэж ойлгосон. Ч шөнө 01 цагийн орчим “байцаалт өгчихөөд ирлээ” гээд ирсэн юм. О-ийн Э гэдэг хүнийг би танихгүй. 2007 онд манай дүү явахдаа энэ хүний нэрээр явсан байна гэж ойлгосон. Нарийн учрыг нь мэдэхгүй байна." гэсэн мэдүүлэг/хэргийн 39-40х/,
1. Шинжилгээнд ирүүлсэн О- овогтой Э-ийн гэх Е042**** дугаартай энгийн гадаад паспорт шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээний ирүүлсэн О- овогтой Э-ийн гэх Е042**** дугаартай энгийн гадаад паспорт нь ямар нэгэн засвар ороогүй жинхэнэ гадаад паспорт байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 43-44х/,
- ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжээчийн 2019 оны 4 сарын 25-ны өдрийн 2153 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн Е042**** дугаартай паспортны 2 дугаар нүүрний зүүн хэсэгт дүрслэгдсэн OYUNCHIMEH ERDENETSETSEG гэх хүний гадна дүр төрх нь харьцуулах загвараар ирүүлсэн ЧН******** регистрийн дугаартай Д.Ч-гийн гэх гэрэл зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрх нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн Е042**** дугаартай паспортны 2 дугаар нүүрний зүүн хэсэгт дүрслэгдсэн OYUNCHIMEH ERDENETSETSEG гэх хүний гадна дүр төрх нь харьцуулах загвараар ирүүлсэн ЧН******** регистрийн дугаартай Д.Ч-гийн гэх гэрэл зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрхтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирохгүй байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн Е042**** дугаартай паспортны 2 дугаар нүүрний зүүн хэсэгт дүрслэгдсэн OYUNCHIMEH ERDENETSETSEG гэх хүний гадна дүр төрх нь харьцуулах загвараар ирүүлсэн ЧН******** регистрийн дугаартай Д.Ч-гийн гэх гэрэл зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрхтэй нүүрний элементүүд байрлал, тэдгээрийн хоорондын хэмжээ, үсний хагалбар, хөмсөгний хэмжээ, уруулын хэмжилтийн дүрс, хамрын суурийн байрлал, хамрын угалзны хэлбэр зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирохгүй байна” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 48-52х/,
“Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилан тогтоосон.
“Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн” үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан.
Монгол улсын Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ” гэж заасан ба улсын хил нь халдашгүй дархан байх ба бусдын бичиг баримт ашиглан Монгол улсын улсын хилээр орох, гарах үйлдэл нь Монгол улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэмт үйлдэл юм.
Түүнчлэн Үндэсний гадаад паспорт нь Монгол улсын төрийн өмч бөгөөд Монгол Улсын иргэнийг гадаад улсад зорчин явааг батлан гэрчлэх, эрх олгосон баримт бичиг болох утгаар түүнийг зөвхөн тухайн бичиг баримтын эзэмшигч өөрөө ашиглах үүрэгтэй тул бусад этгээд өөр хүний бичиг баримт ашиглах, ашигласан үйлдэл нь хууль бусд тооцогдоно.
Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Д.Ч нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-306 дугаар аялалын онгоцоор зорчин ирэхдээ О.Э-ийн Е серийн 0424713 дугаарын үндэсний энгийн гадаад паспортыг ашиглаж, Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн шинжтэй байна.
Хэргийн шүүгдэгч Д.Ч нь хуурамч баримт бичгээр буюу О.Э-ийн Е042**** дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортаар Монгол Улсын хилийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэвтрэн орж ирсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Д.Ч-г хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Ч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МНБГ-ын ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 60х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.
Шүүх, шүүгдэгч Д.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн О.Э-ийн Е042**** сери дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортыг зохих журмын дагуу устгуулахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Д-ийн Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг нэвтэрч" Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ч-г 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Ч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн О.Э-ийн Е042**** сери дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортыг зохих журмын дагуу устгуулахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлсүгэй.
5. Энэ хэрэгт Д.Ч нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршигт Д.Ч нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаоугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД