Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2016/00267

 

 

 

 

 

26 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ26/00267

 

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******-******* ******* дугаар гудамжны тоотод оршин суух, Зэлмэн овогт , нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн биелэлт 46,266,891.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 26 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХнь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч , нар нь тус ******* ******* ******* тооцооны төвөөс 2******* оны 3 дугаар сарын 27-ны өдөр №ЗГ/100 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 49,0*******7,193 төгрөгийг сарын 1,8******* хувийн хүүтэй, 77 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд: гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 26 тоот бүртгэлтэй, ******* дүүргийн ******* дугаар хороо, *******-******* ******* дугаар гудамжны тоотод байрлах, 396 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй, хувийн сууц гражийн зориулалттай барилга, гийн эзэмших эрхийн улсын бүртгэлийн 26 тоот бүртгэлтэй, ************** нэгж талбарын дугаартай, ******* дүүргийн ******* дугаар хороо, ************** ******* дугаар гудамжны тоотод байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар тус тус барьцаалуулан зээл авсан. Зээлдэгч нь 2******* оны 3 дугаар сарын 27-ны өдөр №ЗГ/100 тоот дугаартай зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 2,269,*******46,4 төгрөг төлсөн байна. 26 оны 2 дугаар сараас хойш бүрэн төлөлт хийлгүй 6******* хоног хугацаа хэтрүүлээд байна. Мөн бизнесийн үйл ажиллагаа доголдон цаашид зээл хэвийн төлөх төлөгдөх боломжгүй болсон байна. Иймд 2******* оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №ЗГ/100 тоот дугаартай гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 26 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах, 2******* оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №ЗГ/100 тоот дугаартай гэрээний төлбөр гаргуулах, нийт нэхэмжилж буй мөнгөн дүн 47,3*******1,418.4 төгрөг гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ******* ******* нэхэмжлэлтэй , нарт холбогдох иргэний хэрэгт талууд дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

1.    ******* банкнаас гаргасан хөрөнгө битүүмжлэх хүсэлтээс татгалзах,

2.    26.06.2*******-ны өдрийн дотор зээлийн хугацаа хэтэрсэн дүн болох 4,630,000 төгрөгийг төлөх,

3.    Зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу сар бүр төлбөр төлөх,

4.    Заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлэх гэжээ.

Шүүхээс хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар нь хариуцагч , , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 47,3*******1,418,4 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв. Учир нь :

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, цалингийн зээлийг хариуцагч зээлийн гэрээний хуваарийн дагуу хугацаа хэтрүүлэхгүй төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож зохигчид эвлэрэн, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан 2 тал гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.7 дахь зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч , нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 47,3*******1,418,4 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ******* банкнаас гаргасан хөрөнгө битүүмжлэх хүсэлтээс татгалзах, 26.06.2*******-ны өдрийн дотор зээлийн хугацаа хэтэрсэн дүн болох 4,630,000 төгрөгийг төлөх, зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу сар бүр төлбөр төлөх, заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлэх гэж харилцан тохиролцож зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 394,708 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буцаан 197,3*******4 төгрөгийг, хариуцагч гоос 98,677 төгрөг,аас 98,677 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ