Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2020/0288

А.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганхүрэм, нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч А.Г-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу А.Г-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн /2002/ 7 дугаар зүйлийн 7.10, 27 дугаар зүйлийн 27.2.3, Төрийн албаны тухай хуулийн /2017/ 10 дугаар зүйлийн 10.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Г-ийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” Б/43 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү болох 4,829,148 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Г давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалтыг хэрэглэх ёстой байсан, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, Захиргаан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг маргаанд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй.

А.Г би хөдөлмөр, халамжийн байгууллагад 19 жил тасралтгүй ажиллаж буй төрийн жинхэнэ, мэргэшсэн албан хаагч тул 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар “...урьд авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжих” гэсэн заалтаар тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалд шилжин ажиллаж, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ТЗ-9-5 шатлалаар цалинжсан. Миний ажиллаж байсан орон тоо өөрөөс минь үл хамаарах шалтгаанаар хасагдсан явдалд төрийн жинхэнэ албан хаагч миний ямар нэгэн буруутай ажиллагаа байхгүй учраас би урьд авч байсан цалин хөлсөө бууруулахгүйгээр авах эрх нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдаж байгаа гэж ойлгож байна.

Ажил олгогч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа намайг нэг удаагийн тэтгэлэг авсан гэж тайлбарлаж байгаа боловч миний ажиллаж байсан байгууллага татан буугдах үед би 3 сартай жирэмсэн байсан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тэтгэлэг авах тухай хүсэлт гаргаж байгаагүй, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 2 сар 8 хоног ажилгүй байсан тул цалин хөлс аваагүй, надад олгосон гэх тэтгэлэг нь би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажилд томилогдсоноос хойш буюу 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ирсэн, тэтгэлгийг ажил олгогч надад олгохгүй байх боломжтой байсан, энэ эрхээ хэрэгжүүлээгүй, тэтгэлгийг эргэн төлүүлэх тухай шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, эргэн төлөхийг шаардаагүй тул хариуцагчийн энэ талаар гаргасан тайлбар нь миний цалин хөлс бууруулсан маргаанд хамааралгүй гэж үзэж байна. Нөгөө талаас ажил олгогч надад олгосон нэг удаагийн тэтгэлэгт маргаан үүсгэвэл би 2016 оны 08 дугаар 18-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл өөрөөс минь үл хамаарах шалтгаанаар ажилгүй байсан 2 сар 8 хоногт ноогдох цалин хөлсний нөхөн олговрыг авах эрхтэй гэж үзэж байна.

А.Г би ТЗ-9-5 шатлалаар цалинжих ёстой болох нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2017 оны 75 дугаар тогтоолын 1.3-т “Хуульд заасны дагуу төрийн захиргааны албан хаагчдын цалин хөлсийг тогтоохдоо өмнө нь авч байсан цалин хөлснөөс дордуулахгүй байх арга хэмжээ авах” гэж заасан юм.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, тус газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/52 дугаартай тушаал, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын аудит, мониторингийн газрын ажлын хэсгийн 2018 оны 04 дүгээр сард гаргасан дүгнэлт, Сангийн яамны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 02 дугаар сард тус шүүхэд ирүүлсэн албан бичиг, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Тус газрын ажилтан нарын албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” Б/24 дугаартай тушаал зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. А.Г би ТЗ-9-5 шатлалаар цалинжиж байсан нь хууль тогтоомж зөрчсөн талаар тус газарт эрх бүхий байгуулагаас ямар нэгэн шаардлага ирээгүй, аудит, мэргэжлийн хяналт, дотоодын хяналтын байгууллагаас төлбөр тавьсан талаар акт гаргаагүй өөрөөр хэлбэл ямар нэгэн байгууллага шаардлагагүй байхад хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч няцаасан нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн маргаанд хамааралгүй, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Ажил олгогч нь 2019 оны Б/43 дугаар тушаал гаргахдаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2.2, 57.2.3 дахь хэсгийг баримталсан нь буруу гэж үэж байна. Учир нь А.Г миний цалин хөлсийг ТЗ-9-5 шатлалаар тогтоохдоо 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар шийдвэрлэх ёстой юм. Гэтэл ажил олгогч төрийн жинхэнэ албан хаагч миний эрх ашгийг дордуулж, 2016 онд хүчин төгөлдөр байгаагүй буюу тэр үед батлагдаагүй байсан Төрийн албаны тухай хуулийг өөртөө ашигтай байдлаар үндэслэлгүй тайлбарлаж байгаа явдлыг анхан шатны шүүх зөв мэтээр хамгаалж байгаа явдалд гомдолтой байна.

Анхан шатны шүүх нь миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ төрийн албан хаагчийн нэмэгдлийг зэрэг эдлэхгүй буюу ажлын байраар хангагдсан учир заавал урьд авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр цалинжуулах ёсгүй, зохих цалин хөлсөөр цалинжих ёстой гэж тайлбарлаж байгаад гомдолтой байна. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд мэргэжил, мэргэшлийн дагуу ажиллуулахаас гадна түүний цалин хөлсийг бууруулахгүйгээр олгож байх давхар нэмэгдлийг эдлүүлэхээр хуульчилсан юм. Тийм учраас А.Г би төрийн жинхэнэ албан хаагч учраас нэмэгдэл баталгаагаар бүрэн хангагдаж байж миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй гэж үзэж байна...” гэв.  

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анх Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/92 дугаар тушаалаар[1] нэхэмжлэгч А.Г-г Хөдөлмөрийн хэлтсийн даргаар, цалингийн сүлжээг ТЗ-9-2-оор тогтоон томилсон байх бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/132 дугаар тушаалаар[2] ТЗ-9-5 болгон өөрчилжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон өөрчлөн байгуулсан бөгөөд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж, шинэчлэн зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар[3] хэлтсийн дарга А.Г-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Дараа нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/13 дугаар тушаалуудаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог баталжээ.

Үүний дагуу Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 72 дугаар тушаалаар[4] А.Г-г Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар томилж, цалингийн сүлжээг ТЗ-7-4-өөр тогтоосон боловч “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 болон Засгийн газрын холбогдох тогтоолууд”-ыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б/52 дугаар тушаалаар[5] урьд эрхэлж байсан албан тушаалын цалингийн сүлжээ болох ТЗ-9-5-аар цалинжуулахаар өөрчилсөн байна.  

Маргаан бүхий захиргааны акт болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар[6] А.Г-гийн цалингийн сүлжээг өөрчилж ТЗ-7-4 болгон тогтоосон тул нэхэмжлэгч актыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулан, цалингийн зөрүүг гаргуулахаар Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 27 дугаар зүйлийн 27.2.3-т “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заасан.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хөдөлмөрийн хэлтэс нь Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэстэй нэгдсэн боловч хэлтсийн даргын ажлын байрны чиг үүрэг нь шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалд хэвээр хадгалагдаж байх бөгөөд энэ нь албан тушаалын тодорхойлолтоос[7] харагдаж байна.

Энэхүү албан тушаалын тодорхойлолтод зааснаар “Албан тушаалын ангилал, зэрэглэл нь ТЗ-7”, мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” 275 дугаар тогтоолд зааснаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын нэгжийн дарга ТЗ-7” байхаар заасан зэргээс үзвэл нэхэмжлэгч А.Г-г ТЗ-7 цалингийн сүлжээгээр цалинжуулахаар шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан ёсоор тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ТЗ-9-5-аар цалинждаг байсан бөгөөд өөрөөс минь үл хамаарах шалтгаанаар хасагдсан явдал нь төрийн жинхэнэ албан хаагч миний буруутай ажиллагаа байхгүй учраас би урьд авч байсан цалин хөлсөө бууруулахгүйгээр төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдаж байгаа гэж ойлгож байна” гэх үндэслэлээр маргажээ.  

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих...” гэж заасан.

Дээрх хуулийн заалтаас үзвэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хөдөлмөрийн хэлтэс өөрчлөгдөн байгуулагдаад, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болсны дараа тухайн ажлын байр нь хасагдсан тохиолдолд цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн цалин хөлсөө бууруулахгүйгээр албан тушаалд томилогдох ёстой гэх гомдол үндэслэлгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар хариуцагч чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа албан тушаалд нэхэмжлэгчийг томилсон, ингэж томилохдоо холбогдох хууль тогтоомжийг баримтлан цалингийн сүлжээг ТЗ-7-оор тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд нэмэгдэл баталгаагаар хангасан гэж үзэхээр байна.

Үүнээс гадна хариуцагч нь нэхэмжлэгчийн цалингийн сүлжээг үндэслэлтэй тогтоосон байх тул цалингийн зөрүү 4,829,148 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.   

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Г-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                             Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                             Ц.САЙХАНТУЯА

[1] Хавтаст хэргийн 5 хуудас

[2] Хавтаст хэргийн 6 хуудас

[3] Хавтаст хэргийн 7 хуудас

[4] Хавтаст хэргийн 9 хуудас

[5] Хавтаст хэргийн 10 хуудас

[6] Хавтаст хэргийн 11 хуудас

[7] Хавтаст хэргийн 52 хуудас