Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/01342

 

Г.Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 146/ШШ2017/00130 дугаар шийдвэртэй,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 204/МА2016/00015 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Г.Тгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Н, Т.О нарт холбогдох,

Хариуцагч Т.Нгаас байрны төлбөр, сэтгэл санааны хохирол, авах байсан цалингийн гэм хорын хохирол 27 431 990 төгрөг, Хариуцагч Т.Огээс дундын хөрөнгийн ногдох хэсэг, сэтгэл санааны хохирол, авах байсан цалингийн гэм хорын хохиро 26 094 990 төгрөг,

Хариуцагч Т.Нгийн нэхэмжлэгч Г.Тд холбогдох 10 550 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Т.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, хариуцагч Т.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван нарын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Т, хариуцагч Т.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, хариуцагч Т.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Солонгос улсад хөлс хүчээ шавхан олсон 13000 ам доллараа Т.О, түүний төрсөн ах Т.Н нарт хууртагдан явуулсан ба байр засварлахад 3500000 төгрөгийг зарцуулсан ба нийтдээ 18697000 төгрөг болж байгаа юм. Хохирсон дээрээ хохироод зогсохгүй зөвхөн баримт дээр үндэслэгдэн хохирлыг тооцоход 2800000 төгрөг болсон байна. Т.О, түүний төрсөн ах Т.Н нараас 21497000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Дундын эд хөрөнгөнөөсөө өөрт болон хүүд ногдох хувийг нэхэмжилж байна. 2011 оноос өнөөг хүртэл мэргэжлээрээ ажилласан бол 12939981 төгрөгийн цалин авах байсан. Энэ мөнгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж авсан тайлбарт: “... Хариуцагч Т.Нгаас анхны нэхэмжлэлийн үнийн дүн болох 21497000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд гэм хорын хохирол болох 12939981 төгрөг, бүгд 34436981 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч Т.Огээс эд зүйлсээс өөрт болон хүүдээ ногдох хэсэг болох 22917800 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Т 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...2013 оны 06 дугаар сарын 03-нд нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийг хүртэл хохирсон дээрээ хохирсон тул зарлагаа тооцоход 6124000 төгрөгийн хохирол учирсан. Иймд 6124000 төгрөгийг Т.Нгаас гаргуулж өгнө үү. Сэтгэл санааны хохирлыг давхар нэхэмжилж байна...” гэжээ.

Хариуцагч Т.Н 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага болох 21497000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шаардлагын хэсэг болгонд дараах байдлаар тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэсэг болох 13000 долларыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Г.Т нь энэхүү нэхэмжлэлд дурьдсан асуудал болох надтай төлбөр тооцоотой гэх асуудлаа шалгуулахаар холбогдох хууль, шүүхийн байгууллагад хандсан бөгөөд асуудлыг хуулийн байгууллага шалган зохих шийдвэрийг гаргасан. Мөн миний бие өөрийн байрандаа дүү Т.О болон Г.Тг түр хугацаагаар үнэ төлбөргүй амьдруулж байсан бөгөөд тэр байранд амьдрахаа больсноос хойш би байраа хүнд түрээслүүлсэн байхад Г.Т нь хууль бусаар миний орон сууцанд орж суучихаад өмчлөх эрхийг минь зөрчсөн тул шүүхэд Г.Тг албадан гаргаж, орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нөгөө талаас Г.Т уг байрыг өөрсдийн нэр дээр шилжүүлэх, байранд байсан эд хөрөнгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1020 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн гомдлын дагуу Нийслэлийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 780 тоот магадлалаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Иймд Т.Н, Г.Т нарын хооронд ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаа үүсэж эрх, үүрэг хүлээсэн асуудал эрүүгийн болон иргэний журмаар тогтоогдоогүйг нотолсон тогтоол, шийдвэр, магадлал байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хэсэг болох байр засварлахад зарцуулсан гэх 3500000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тухай Т.Ог миний бие өөрийн өмчлөлийн байрандаа үнэ төлбөргүй амьдруулж байсан. Т.О, Г.Т нар миний байранд засвар хийе гэж зөвшөөрөл аваагүй нөгөө талаас миний бие байранд засвар хийгээч гэж хэлж байгаагүй. Яг ямар хэмжээний засвар, ямар зардлаар хийснийг мэдээгүй, надад хэлээ ч үгүй. Сүүлд нь байрны обойг өөрчилсөн байсныг харсан ба засвар дууссаныхаа дараа л байрны обой зэрэг нь муудсан байсан тул бид амьдрах тав тухтай нөхцөлөө хангах зорилгоор засвар хийсэн, таны байранд зүгээр төлбөр төлөлгүй байж байгаа юм чинь гэж надад хэлсэн. Т.Н миний бие Т.Отэй амаар Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээг байгуулсан гэж байна. Үнэ төлбөргүй ашиглаж байсныг Т.О болон миний бие хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-д “хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх” гэж заасныг үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд зөрчиж, дураараа засвар хийсэн тул түүнтэй холбоотой гарсан зардлыг шаардах эрхгүй юм. Хэнээс, юунаас, хэний буруугаас учирсан нь тодорхойгүй хохирол гэх 2800000 төгрөгийг хариуцах ямар ч үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Н миний бие төрсөн дүү Т.Ог 2004 оноос Солонгос улсад ажиллаж байхаас нь эхлэн түүний явуулсан мөнгийг нь хүлээн авч, түүний зээл, хүүхдийнх нь сургалтын төлбөр, асран хамгаалах төлбөр болон бусад төлбөрт зарцуулаад үлдэгдэл мөнгийг нь Монголд ирэхэд нь түүнд хүлээлгэн өгсөн. Иймд Т.Н, Г.Т нарын хооронд ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаа үүсэж эрх, үүрэг хүлээсэн асуудал эрүүгийн болон иргэний журмаар тогтоогдоогүйг нотолсон тогтоол, шийдвэр, магадлал байгаа мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх хууль зүйн ямар нэгэн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Т.Н 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Г.Т нь орон сууцанд байсан гэх эд хөрөнгөнүүдээ намайг авсан гэж үзэн, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн журмаар, мөн тус дүүргийн шүүхэд сөрөг нэхэмжлэл гарган иргэний журмаар тус тус хандсан боловч Т.Н миний бие тэдгээр байсан гэх эд хөрөнгийг нь аваагүй буюу хариуцах үндэслэлгүй нь тогтоогдсон. Нэхэмжлэгч орон сууцанд байсан гэх эд хөрөнгөнүүдийнхээ жагсаалтанд диплом гэж бичээд дипломоо нэхэж байсан. Гэвч тэдгээр эд хөрөнгөнүүдийг нь Т.Н намайг аваагүй, ямар байдлаар эзэмшин хариуцаж байгаагүй нь тогтоогдсон гэдгийг дээр дурдсан. Үнэхээр Г.Тг дипломтой эсэхийг мэдэхгүй юм. Тэгээд ч хувь хүн өөрийн хүсэл сонирхол, мэдлэг боловсрол, багшлах эрхгүй, чадамжаасаа хамаараад ажил хийгээгүйх нь төлөө түүнд Т.Н миний бие төлбөр төлөх үүрэг хүлээнэ гэдэг угаасаа хууль зүйн үндэслэлгүй юм...” гэжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6124000 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн авч, хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч Г.Т нь хуульд заасан эрх ашгаа зөрчигдсөн гэж үзэж шүүхэд хандан маргаанаа шийдвэрлүүлэх нь зөвхөн өөрийнх нь хүсэл зоригийн асуудал бөгөөд маргаанаа шийдвэрлүүлэхтэй холбоотой гарсан зардлаа өөрөө хариуцах ёстой. Үнэхээр шүүхэд хандсанаас болж хохирч байна гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах, татгалзах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож зардлаа хэмнэх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагаа нотолж хот хоорондын зорчих тасалбар 10 ширхэгийг хавсаргаснаас харахад хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой гэхээсээ илүүтэй, Үндсэн хуульд заасан оршин суух газраа чөлөөтэй сонгох, чөлөөтэй зорчих эрхээ эдэлсэн тухай хэрэгт ач холбогдолгүй баримт байна. Хариуцагч нэхэмжлэгчийн дээрх зардлыг хариуцах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Т.О 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Т.О би 2004 оноос эхлэн 2009 оныг хүртэл Бүгд Найрамдах Солонгос Улсад ажил хөдөлмөр эрхэлж амьдарсан. 2006 онд Г.Ттэй тус улсад хамтран амьдарч эхэлсэн. Ажил хөдөлмөр хийж олсон мөнгөө амьдрах зардал, хэрэглээний мөнгө, гэр орон руугаа явуулах зэргээр зарцуулдаг байсан. Хоол унд, орон байрны түрээсийн төлбөр зэргийг бид 2 хамтран боломж боломжоороо гарган хариуцдаг байсан. Харин өөр өөрсдийн гэр бүлийнхэн рүүгээ өөрсдийн олсон мөнгөнөөсөө явуулдаг байсан. Гэр рүүгээ явуулж байгаа нэг нэгнийхээ мөнгөний асуудалд ордоггүй байсан. Миний бие Монголд хүүгээ хүний асрамжинд үлдээчихсэн асарч хамгаалж байгаа хүн хүүг маань хооллож, сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах ажлыг хийдэг байсан тул түүнтэй гэрээ байгуулж cap болгон төлбөр төлдөг байсан. Мөн сургуулийнх нь төлбөрийг төлнө. Ах Т.Н руу явуулсан мөнгийг ах маань хүүхдийн маань сургалтын төлбөр, асран хамгаалах төлбөр зэрэгт өгдөг байсан ба энэ тухай баримтууд урьд нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн материалд байгаа болно. Г.Тд хамаагүй хүүхдийн төлбөрийг Г.Т хариуцан төлнө гэж юу байхав дээ. Г.Тгээс 13000 доллар аваагүй бөгөөд тийм мөнгө авч ах Т.Н руу явуулаагүй тул нэхэмжлэлд дурдсан 13000 долларыг хариуцах ямар ч үндэслэлгүй юм. Байранд засвар хийсэн асуудал бол би Т.Н ахаас асуулгүйгээр тав тухтай байх зорилгоор хийсэн. Хохирсон дээрээ хохироод зогсохгүй, зөвхөн баримтанд үндэслэгдсэн хохирол гэхэд 2800000 төгрөг гэх мөнгийг хариуцах ямар ч үндэслэлгүй. Юуны хохирол нь тодорхойгүй, ямар учраас би хариуцах ёстой нь тодорхойгүй хохирол гэх 2800000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Т.О миний бие Г.Тгээс мөнгө төгрөг зээлсэн, авсан асуудал байхгүй тул түүнд мөнгө төлөх хууль зүйн үндэслэлгүй юм...” гэжээ.

Хариуцагч Т.Н 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Г.Т нь 2011 оны 03-р сард Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 103 тоот 2 өрөө миний өмчлөлийн орон сууцанд хэсэг бүлэг хүмүүс дагуулан дайрч орж, уг байрыг түрээслэж байсан Я.Элбэгзаяа болон түүний гэр бүлийн хүмүүсийг хөөн гаргаж, байранд байсан зарим эд хөрөнгийг аваад байранд байх ёстой дагалдах хэрэгсэл болох сантехникийн бүх хэрэгсэл болон цахилгааны бүх хэрэгсэл, унтраалга, разетка, угаалтуур суултуур гэх мэт бүх зүйлийг тонож монтажуудыг гэмтээж явсан. Мөн өс хонзонгийн сэдэлээр байрны обойг урж, дотор нь хүнд хөнгөнөөр бие засаж, хүүхдийн живх овоолж маш их хэмжээний хог новш хаяж эд хөрөнгөнд минь гэм хор учруулсан. Г.Тгийн буруутай үйл ажиллагаанаас болж надад нийт 10550000 /арван сая таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан. Иймд Г.Тгөөс 10550000 /арван сая таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Т 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...Г.Т миний бие 2010 оны 10 сараас хойш уг байранд амьдраагүй. 2010 оны 11 дүгээр сарын 09-нд байрыг хөлслүүлсэн байсан. Гэрээг Б.Элбэгзаяа гэгч хийсэн ба энэ хүн Я.Амарзаяа, Я.Энхзул, Ш.Мөнхбат нартай амьдарч байсан юм. Т.Нгийн сөрөг нэхэмжлэлд 2011 оны 03 сард дайрч орж 10550000 төгрөгийн хохирол учруулсан юм бол тэр үед нэхэмжлэхгүй яасан юм бэ...2011 оны 03 сараас хойш амьдраагүй нь нотлогдсон байхад хүнийг ингэж дайрч, доромжлон гүтгэх нь гэмт хэрэг шүү дээ...” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2006 онд Солонгос улс руу ажиллах гэрээгээр явж Т.Отэй танилцаж тэндээ гэр бүл болж нэг үйлдвэрт хамтран ажиллаж амьдарч мөнгөө нэгтгэн хурааж Т.Огийн саналаар түүний төрсөн ах Т.Нгаас 2 өрөө байрыг нь худалдаж авахаар тохиролцож 2006-2008 оны хооронд нийт 36000000 төгрөг явуулж байрыг нь худалдаж аваад 2009 онд Монголд ирсэн. 2 сарын турш тухайн байранд засвар хийгээд 2009 оны 06 дугаар сарын 10-нд хурим найраа хийж хоёр талын ах дүү нараа урьж байрандаа найрыг хамтатгаж хийсэн. Байрыг өөрийн нэр дээрээ шилжүүлэе гэж Т.Нгаас олон удаа шаардаж байсан боловч Т.Н одоо завгүй, амжихгүй байна гэдэг шалтгааны улмаас байрыг нэр дээрээ шилжүүлж өгөөгүй. Хархорин суманд манай аав, ээж хоёр байсан бөгөөд би Хархорин суманд төрөх гэж ирсэн. 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрж хүүтэй болсон. Хүү маань одоо 6 настай. Тухайн үед Т.О Булган аймгийн Могод сум руу оторт явсан байсан. Тухайн жил зудтай жил байсан. Оторт явахаасаа өмнө надтай 2010 оныхоо 01 дүгээр сард холбогдоод оторт байна гэдгээ хэлж байсан. Ингээд оторт явахынхаа өмнө тухайн байрыг түрээслүүлсэн байсан. Байрыг түрээслүүлэхдээ хэлээгүй түрээслүүлсэн байсан. Тухайн байрыг түрээслүүлээд манай гэрийн хамаг тавилгыг нь зөөсөн байсан. Байрыг түрээслүүлэх гэрээг Т.Н хийсэн байсан. Энэ баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дугаар хуудсанд авагдсан байгаа. Байранд байсан тавилгыг зөөгөөд эгч Т.Оюунчимэгийнхээ грашид хураасан байдаг. Энэ нь прокурорын хариу мэдэгдэх хуудсаар нотлогдсон байдаг. Энэ үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс хэд хэдэн удаа дуудаж эрүүгийн хэрэг үүсгэж байсан. Энэ нь Т.Н танихгүй эмэгтэй миний байранд ороод ирсэн гэдэг шалтгаанаар цагдаад мэдэгдэж эрүүгийн хэрэг үүсэж байсан боловч хэрэгсэхгүй болж байсан. Миний бие 2013 оны 06 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын 2 дугаар шүүхэд анх нэхэмжлэл гаргаж байсан. Мөн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсанд Т.Нд 36000000 төгрөгийг Бүгд Найрамдах Солонгос улсаас Т.О, Г.Т нар шилжүүлсэн гэдэг нь удаа дараагийн байцаалт мэдүүлгээр нь нотлогдсон. Т.О бид хоёрыг Солонгос улсаас ирэхэд Т.Н 11300000 төгрөгийг бид хоёрт хүлээлгэж өгсөн. Энэ нь хэрэгт байгаа Голомт банкны хуулгаар батлагдаж байгаа. Бид нар Солонгос улсад гэрээгээр явдаг байсан. Сүүлд нь ажлын нөхцөл байдлын улмаас харлаж ажиллаж байсан. Харлаж ажиллаж байсан учраас Монгол улс руу мөнгийг зөвхөн каргогоор шилжүүлж байсан. 2006 онд Солонгос улсад банк хөгжөөгүй мөнгөн гуйвуулга каргогоор хийгддэг байсан. Тухайн мөнгийг шилжүүлэхдээ нууц код өгч тухайн нууц кодыг Т.Нд хэлж, Т.Н тэр кодыг каргонд хэлж авч 2 талын хүмүүс үйлчлүүлдэг байсан. Эхний мөнгөө 2006 оны 12 дугаар сарын 23-нд 1000 доллар, 2007 оны 02 дугаар сарын 24-нд 1000 доллар, 2007 оны 03 дугаар сарын 24-нд 1000 доллар, 2007 оны 04 дүгээр сарын 21-нд 1000 доллар, 2007 оны 05 дугаар сарын 24-нд 1030 доллар, 2007 оны 06 дугаар сарын 23-нд 2000 доллар, 2007 оны 07 дугаар сарын 24-нд 2000 доллар, 2007 оны 08 дугаар сарын 28-нд 1000 доллар буюу Батхаан каргогоор явуулдаг байсан. Батхаан каргогоор явуулахдаа тухайн 2 хүний гарын үсгээр баталгаажиж эдгээр мөнгөнүүдийг шилжүүлсэн байдаг. Тухайн мөнгө шилжүүлсэн баримтны зарим нэг дээр миний гарын үсэгтэй зарим нэг дээр нь Т.Огийн гарын үсэг, зарим нэг дээр нь бид хоёрын гарын үсэгтэй баримтууд байгаа. Эдгээр бүх баримтууд нь 5 дугаар хавтаст хэрэгт 1050-1058 хуудсанд авагдсан байдаг. Эдгээр баримтыг давхар нотлохын тулд каргогоор өөр хүмүүс явуулж каргоны баримт хавтаст хэргийн 1050-1061 дүгээр хуудсанд байгаа. Мөн 5-р хавтаст хэргийн 1065-1071-р хуудсанд Т.Нд явуулж байсан ачааны каргоны баримтуудыг хавсаргасан байдаг. Энэ нь давхар нотлогоо болгох зорилгоор баримтуудыг өгсөн . Батхаан каргогоор нийт 10030 доллар буюу 11684000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. 2007 оны 11 дүгээр сарын 17-нд Бээжин гэдэг каргогоор Золзаяа гэдэг хүний данс руу 2084000 төгрөгийг шилжүүлж байсан. 3 дугаар хавтаст хэргийн 505-507 дугаар хуудсанд авагдсан Ц.Батсүрэн гэдэг хүний хадгаламжийн дэвтэрээр нотлогдоно. Би эхлээд гэрээгээр явсан боловч гэрээний хугацаа дуусч сүүлдээ хараар ажиллаж байсан. Ажил олгогч компани мөнгийг гар дээр бэлнээр өгдөггүй. Ямар нэгэн байдлаар тэр мөнгийг данс руу хийж авч байсан учраас Ц.Батсүрэн гэж хүнийг хадгаламжийн дэвтэр нээгээд өгөөч гэж гуйж байж нээлгэж авч байсан. Ц.Батсүрэн гэж хүн 2008 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Монголд ирээд Солонгос улс руу буцаагүй байдаг. Гэтэл энэ хадгаламжийн дэвтрээр хийгдэж байсан мөнгөнүүд хамгийн эцсийн байдлаар 2008 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн байдаг учраас Ц.Батсүрэн гэж хүн Монголд ирсэн тэр хүний дэвтрийг ашиглаж байна гэдгийг харах боломжтой. Энэ дэвтэрийг 2007 оны 09 дүгээр сарын 28-нд нээлгэсэн байдаг. Ц.Батсүрэн гэдэг хүний нэр дээр байсан хадгаламжийн данснаас 2007 оны 09 дүгээр сарын 30-нд өдөр 1201200 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Дэвтэрт орчуулага хийгээд орлого зарлага нь харагдаж байгаа. Энэ мөнгийг 2007 оны 09 дүгээр сарын 30-нд Сувд гэдэг каргогоор шилжүүлж байсан. Мөн 2007 оны 11 дүгээр сарын 15-нд тухайн орлогоор 1720000, 2150000 нийт 3870000 вон буюу энэ нь цалин авч байгааг нотлож 3-р хавтаст хэргийн 503-504-р хуудсанд байгаа. Золзаяа гэх хүний данс руу шилжүүлж энэ данс руу 1430000 төгрөг орлого болж орж ирсэн ба 2007 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1201200 төгрөгний зарлага болж гарсан байдаг. 2007 оны 11 дүгээр сарын 07-нд Золзаяа гэдэг хүний данс руу 284900 төгрөг явуулсан. 2007 оны 11 дүгээр сарын 17-нд 700000 вонь, 2007 оны 11 дүгээр сарын 26-нд 900000 вонь, 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 102200 төгрөг орлогоор орж ирээд тухайн орлогыг авч явуулж байсан. 2007 оны 12 дугаар сарын 18-нд 701200 вонь, мөн 401200 воныг зарлагдаж гаргаад 1000 долларыг явуулсан байдаг. Мөн орлого нь орж ирсэн гэдгийг дэвтрээс харж болно. 2008 оны 04 дүгээр сарын 21-нд 701200 төгрөгөөр 2 удаа, 201200 хоёр удаа зарлагдаж гарган 1500000 долларыг Монгол руу шилжүүлсэн. 2008 оны 05 дугаар сарын 16-нд 2200000 төгрөг, 2600000 төгрөг орж ирсэн орлого нь мөн харагдаж байгаа. 2008 оны 05 дугаар сарын 20-нд 701200 вон зургаан удаа, 201200 воныг нэг удаа, 401200 воныг нэг удаа аваад нийт 4809600 төгрөгийн зарлага гаргаад 4000 долларыг Монгол руу явуулсан байдаг. 2008 оны 08 дугаар сарын 17-нд 882180, 904100 вон нийт 17861200 вон явуулж орлогоор орж ирсэн гэдэг нь харагдаж байгаа. 3-р хавтаст хэргийн 656-р хуудсанд Хил хамгаалах газрын лавлагаанд Ц.Батсүрэн гэдэг хүн Монгол улсад аль хэдийн орж ирсэн гэдгийг нотолсон. Хамгийн сүүлийн мөнгө 2008 оны 08 дугаар сарын 17-нд байдаг. Гэхдээ 05 дугаар сарын 20-нд авчихаад яагаад 08 дугаар сарын 17-нд буюу их хугацааны дараа авсан гэхээр картыг нь хаячихаад дэвтрээр авах боломжгүй учраас тухайн хүний бүх бичиг баримтыг Монголоос ирүүлж байж 08 дугаар сарын 17-ны өдөр бүх мөнгийг авсан байдаг. Дэвтэр эх хувиаараа байгаа. Мөн нотариатын баталгаа хийгдсэн. Мөн орчуулга хийсэн газрын гэрчилгээг хавсаргасан байгаа. 2-р хавтаст хэргийн 442 дээр Т.Нгийн өгсөн мэдүүлэгт ...Т.Огээс ирүүлж байсан мөнгийг зөвхөн би өөрөө хүлээн авдаг байсан. Янз бүрийн л карго ирдэг байсан. Каргогоор ирж байгаа мөнгө нь зарлагын баримт дээр гарын үсэг зуруулаад л болдог байсан. Албан ёсны тамга тэмдэг байдаггүй гэж мэдүүлсэн байдаг. Энд бол албан ёсны тамга тэмдэг байдаггүй. Зөвхөн тухайн хоёр хүний зөвшилцөл, итгэлцэл дээр явуулж байсан нь харагдаж байгаа. Нийт 25 мянган доллар буюу монгол мөнгөө 26000000 төгрөгийг Монгол руу явуулсан. Т.Нгаас байрыг худалдаж авах гэж явуулж байсан. Миний ажил хийж олсон мөнгө учраас би үүнээс 13000000 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн Солонгос улсаас гэр доторт цахилгаан бараа, тавилгануудыг авч ирсэн. Энэ 2-р хавтаст хэргийн 343, 346, 348, 349, 350-р хуудсанд байна. Мөн хурим найр хийж байсан талаарх бичлэг, гэрэл зураг, 5 хүний гэрчийн мэдүүлэг 4-р хавтаст хэргийн 970, 971, 974-991-р хуудсанд байгаа баримтуудаар мөн адил нотлогдоно. Хариуцагч Т.О нь намайг Солонгос улсад байхад ажил хийгээгүй. Би энэ мөнгийг явуулсан гэж мэдүүлсэн байдаг. 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл гэрээгээр ажиллаж байсан гэдгийг нотлуулахаар 5-р хавтаст хэргийн 1048, 1049-р хуудсанд гэрээгээр ажиллаж байсан нь үнэн талаарх нотлох баримтыг хавсаргасан байгаа. Мөн 2-р хавтаст хэргийн 342, 344, 345, 351, 352-р хуудсанд авагдсан гэрч нарын мэдүүлгүүдээр Солонгос улсад ажиллаж байсан байдал нотлогдож байна. 3-р хавтаст хэргийн 503-504-р хуудсанд цалингийн тодорхойлолт байна. Бид хоёр байрыг хүлээж аваад 7000000 төгрөгийн засвар хийсэн. 2-р хавтаст хэргийн 428-р хуудсанд Т.О бид хоёр өөрсдийн мөнгөөр засвар хийсэн гэдгээ нотолсон байдаг. Мөн 2-р хавтаст хэргийн 342, 344, 345, 347, 350-352-р хуудсанд гэрчийн мэдүүлгүүд нотолно. Мөн 1-р хавтаст хэргийн 35-36-р хуудсанд авагдсан зарлагын баримтууд мөн 52-61-р хуудсанд байгаа баримт, 5-р хавтаст хэргийн 1075-1120 тэмдэглэлийн хар дансны дэвтэр, 1-р хавтаст хэргийн 209-р хуудсанд авагдсан мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Хариуцагч Т.Нгаас байранд засвар хийсний зардал 7000000 төгрөгөөс 3500000 төгрөгийг нэхэмжилсэн. Т.О бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдрагч гэсэн байдаг. Гэхдээ 1-р хавтаст хэргийн 209-р хуудсанд авагдсан мэдүүлэгт хадамж ээж Дарьсүрэнгийн мэдүүлэг байдаг. Миний хүүтэй гэрлээд салсан. Юунаас болсон гэдгийг мэдэхгүй. Нэг хүүхэдтэй гэдгийг нь гэрчилж хэлж өгсөн байдаг. Би 2013 оны 08 дугаар сарын 13-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байсан. Мөн 2013 оны 04 сард нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргаж байсан. Дундын эд хөрөнгө бидний эд хөрөнгө учраас үүнээс надад оногдох эд хөрөнгө болон хүүхдэд оногдох хувийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Энэ нь 1-р хавтаст хэргийн 269, 270, 271, 185-201, 224, 184-р хуудсанд авагдсан байгаа. Т.О эд хөрөнгөө аваад эгчийнхээ грашинд хийсэн. Заримыг нь зарж үрсэн гэдэг нь 1-р хавтаст хэргийн 184-р хуудсанд байгаа прокурорын тогтоолоор нотлогдсон байдаг. Гэрийн доторх эд хөрөнгө 22745000 төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ үнэлгээг Засаг даргын дэргэдэх комисс үнэлсэн. Мөн Архангай аймагт нэг шүүх хурал болж тухайн хурлаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Т.Од гардуулж өгөөгүй гэдэг үндэслэлээр дахин энэ шүүхэд ирж Т.Од дахин нэхэмжлэлийн шаардлага гардуулах ажиллагаа хийж явуулж байсан нь харагдаж байна. Мөн 2-р хавтаст хэргийн 272-275-р хуудсанд эд хөрөнгийн баримтууд байгаа. Монголд ирээд худалдаж авсан баримтууд, 3-р хавтаст хэргийн 497-р хуудсанд эд хөрөнгийн жагсаалттай Т.О бид хоёрын гарын үсэгтэй баримт байна. Мөн хавтаст хэргийн 498-р хуудсанд эд хөрөнгийг Т.О бичсэн зүйлийн талаарх баримт, 578, 579-р хуудсанд Т.Огийн гарын үсгийг шинжлүүлж шинжээчийн дүгнэлт гаргуулсан. 3-р хавтаст хэрэгт мөн Лхагвасүрэнгийн хадгаламжийн дэвтрийг орчуулж хавсаргасан байна. 2009.07.06-ны өдөр хүртэл тухайн хадгаламжийн дэвтрийг ашиглаж орлого зарлага хийгдэж байсан гэдгийг нотлуулахаар үүнийг өгсөн. Мөн тухайн Солонгос улсаас цахилгаан барааг худалдаж авахдаа энэ баримтуудаа хавсаргаж өгөхөөс гадна энэ дэвтэр дээр байгаа мөнгөнүүд гарч тэр мөнгөөр цахилгаан барааг худалдаж авч байсан. Цахилгаан бараа худалдаж авч байсан өдрийн баримт тухайн өдөр өгсөн мөнгөний он, сартай дүйцэж байгаа гэдгийг харуулахаар нотлох баримтаар оруулсан. 2009 оны 07 дугаар сарын 06-нд бүх мөнгийг Лхагвасүрэн гэж хүний данснаас аваад Монголд ирсэн. 2008.09.16-ны өдөр энэ дансруу 1700000 төгрөг, 2008.10.20-нд 2800000 төгрөг авсан. 2008.11.20-нд 2800000 төгрөгийн орлогонууд ороод гарсан зарлага нь тухайн худалдаж авсан баримттай давхар нотолгоо болж байгаа. Мөн 3-р хавтаст хэргийн 689-690-р хуудсанд цалингийн цэсийг орчуулж өгсөн. 2009.04.16-нд 2900000 төгрөгийн цалин авч байсан. Энэ цалинг Лхагвасүрэн гэж хүний данс руу орж энэ мөнгийг авч байсан гэдгийг нотлох зорилготой оруулсан. 2-р хавтаст хэргийн 479-481-р хуудсанд 2009.01.18-ны өдөр 2401300 төгрөгийн зардлага гарч угаалгын машин авсан. Угаалгын машин авсан он, сартай таарч байгаа. Мөн 5-р хавтаст хэргийн 1071-р хуудсанд Монтээвэр каргогоор 2009.01.20-ны өдөр хөргөгч, угаалгын машин Монгол руу явуулсан баримт, 476-478-р хуудсанд 2009.07.04-ний өдөр телевизор, комьпютер авч байсан. Мөн явуулсан каргоны баримт хэрэгт хавсаргасан , 5-р хавтаст хэргийн 1067-р хуудсанд Хамаг монгол гэдэг каргогоор 2009.07.07-ны өдөр телевизор явуулж байсан баримт 2-р хавтаст хэргийн 471-475-р хуудсанд гэр ахуйн цахилгаан бараа авсан баримтууд байгаа. Бүх баримтыг орчуулга хийж хавсаргасан. Энэ бүхнийг Т.Н руу явуулдаг байсан. Т.Н бүгдийг нь хүлээж авдаг байсан. 5-р хавтаст хэргийн 1065-р хуудсанд "Мон тээвэр" каргоны баримт, мөн хавтаст хэргийн 166-170-р хуудсанд каргоны баримтууд, 282-р хуудсанд илгээмжийн эдийн тодорхойлолтонд Т.Огээс дараах эд зүйлсийг явуулсан жагсаалтыг харуулсан. Байрыг надад түрээслэх талаар мэдэгдэлгүй доторхи эд хөрөнгийг зөөж түрээслүүлсэн. 2-р хавтаст хэргийн 429-р хуудсанд Т.О мэдүүлэхдээ Г.Тд урьдчилж хэлээгүй гэж хэлсэн байдаг. Бид хоёрын гэрт байсан эд зүйлсийг үнэлүүлж би үүнээс Т.Огээс өөрийн эд хөрөнгө болон мөн хүүхдийнхээ хувь болох 15163000 төгрөгийг нэхэмжилж байна. Цахилгаан барааны бүх баримтууд, дэвтрүүд бүгдийг орчуулга хийлгээд орчуулга хийсэн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн баримтуудыг мөн хэрэгт хавсаргасан. Би нэхэмжлэл гаргаад одоо 5 дахь жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд шүүгчийн хариуцлагагүй байдал мөн хариуцагч талаас нотлох баримт буруу гаргаж өгсөн. Мөн оршин суугаа газрын тодорхойлолт буруу гаргаж өгснөөс болж хэрэг олон дахин нааш цаашаа болж хаяг янз янзаар өөрчлөгдөж зөвхөн хаягийн маргаанаас энэ хэрэг Дээд шүүх хүртэл явж цаг хугацааны хувьд энэ хэрэг их сунжирч явсан. Би тухайн үед ажил хийх ямар ч боломжгүй. 6 сартай хүүхэдтэй байрнаас хөөгдөн гарч үлдэж байсан. Энэ үед үнэхээр сэтгэл санааны хохирол гэдгийг маш ихээр амссан. Тухайн үед би ажил хийх гэхээр хүүхэд харах хүн байхгүй. Гэр орон байхгүй юу ч байхгүй ажил хийхэд хүндрэлтэй байсан. Мөн миний диплом байгаагүй. Тухайн гэрийг орхиод явсан. Түрээслүүлэхэд бүх зүйлийг зөөсөн учраас тэнд байсан диплом маань алга болж бүх зүйлийг грашид аваачиж надад өгөөгүй. Хэрэв диплом маань байсан бол би өөрийнхөө мэргэжилийн дагуу ажил хийгээд ажиллах боломж байсан. Диплом ч байхгүй. Хүүхэд харах хүн байхгүй гэдэг шалтгааны улмаас би 2 жил гаран ажил хийж чадаагүй. Тийм учраас ажилгүй байсан үеийнхээ цалинг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар гаргаж байсан. Энэ нь 12940000 төгрөг авах боломжтой байсан болохоор Т.О, Т.Н нараас нэхэмжилж байна. Би энэ хоёр хүнээс болж хохирч явсан. Хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс шинжлэн судлаж өгнө үү. Үнэхээр Т.О, Т.Н гэдэг хүмүүсийн өгсөн мэдүүлгүүдээс нь харахад зүгээр л танихгүй эмэгтэй надтай зүгээр хамтран амьдарч байсан, гэрлэлтийн баталгаа байхгүй гэдгийг маш ихээр хэлсэн байдаг. Би бодит амьдрал дээр 2010 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хурим найраа хийсэн. Монгол ёс заншлаараа бэр нь болоод энэ айлд орсон. Хүүхдийг нь гаргасан байсан. Би хүүхэдтэй гэдгээрээ өнөөдрийг хүртэл бамбай барьж яваагүй. Энэ бол бодит амьдрал дээр болсон процесс. Т.О, Т.Н нар нь миний итгэлийг олж авах зорилготой байсан гэдгийг би нилээн хожуу ойлгосон. Гэрлэлтээ батлуулъя гэхээр Т.О гэрлэлтээ батлуулахгүй байсан. Батлуулахгүй байх шалтгаан байгаагүй. Өмнө нь Т.О гэр бүлтэй байсан. Гэхдээ тухайн хамтран амьдарч байсан гэр бүлийнх хүн нь нас барсан. Зөвхөн нас баралтын лавлагаа авахад гэрлэлтээ бүртгүүлж болох байсан. Гэтэл гэрлэлтээ батлуулахгүй байсхийгээд л хөдөө мал руугаа явчихдаг байсан. Надад цаг зав байхгүй байна гэдэг байсан. Т.Нг байраа шилжүүлээд өгөөч гэхээр миний цаг зав болохгүй байна гэдэг байсан. Миний хувьд энэ айлын бэр болоод орсон, хурим найраа хийсэн. 2 талынхаа ах дүү нарыг оруулаад нэгэнт ёс төртэй хурим, найр хийсэн учраас намайг ийм байдалд оруулна гэж би бодоогүй. Болсон процесийг харахаар энэ бол залилангийн хэрэг гэдэг нь илт. Тэгээд өгч байгаа мэдүүлгүүдээс нь харж байхад гэрлэлтийн баталгаа байхгүй бид бол хамтран амьдрагч гэсэн байгаа. Гэвч амьдрал дээр гэр бүл байсан. Т.Отэй 5 жил хамт амьдарсан. Хамт амьдраад одоо 6 настай хүүхэдтэй. Хүүхэдтэйгээ нэг ч удаа ирж уулзаж байгаагүй. Би хариуцагч нарыг энэ хурал дээр оролцуулаад өгөөч гэдэг хүсэлтийг байнга тавьж байдаг. Миний хувьд энэ хоёрыг хоёуланг нь байлгаж шүүх хурлыг хийх хүсэлттэй байдаг. Т.О хүүхэдтэйгээ ирж уулзахгүй байгааг би гайхдаг. Т.Огийн үр хүүхэд. Т.Нгийн хувьд миний хүүхэд бол үр удам яалт ч үгүй мах цусных нь тасархай. Энийг хэлэх хэрэгтэй гэж би бодож байна. Хэрэв бид нар Т.Нгаас байрыг худалдаж аваагүй байсан бол нэг хүүхэд ч гэсэн хагацал үзэж нэг гэр бүл ч гэсэн салж нэг эмэгтэй ч гэсэн насан туршийнхаа амьдралд сэв толбо суулгахгүй байсан байх гэж би боддог. Бичлэгтэй шүүгч нарыг танилцах байх гэж бодож байна. Бичлэг дээр Т.Нгийн хэлсэн үгэнд энэ бол миний буруу байсан. Энэ хэргийг Т.О өөрийнхөө толгойгоор шийдэх ямар ч чадвар байхгүй гэдэг учраас Т.Н гэдэг хүн энэ хэрэг дээр хэтэрхий их орсон гэдгийг хэлмээр байна. Мөн 2-р хавтаст хэргийн 284-р хуудсанд Хархорин сумын “Орхон цогцолбор” сургуулийн тодорхойлолт байгаа. Мөн хавтаст хэргийн 285-р хуудсанд МУБИСургуулийн харьяа багшийн коллеж төгссөн тодорхойлолт, 286-р хуудсанд дипломын хуулбар, 287-р хуудсанд багшлах эрхийн үнэмлэхний хуулбар байгаа. Өмнө 2800000 төгрөгийн хохирол нэхэмжлээд дараа нь 6124000 төгрөгийн баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд бол хариуцагч талууд янз бүрийн тодорхойлолт худлаа хийсэн. Янз бүрийн үнэн биш захирамжууд гаргаж байсан шүүгчдийн алдаа дутагдлын улмаас Улаанбаатар хот явж зардал их гарч байсан. Тэр хохирлуудыг гаргуулахаар нэхэмжилсэн. Нийт гэм хорын хохиролд 21803981 төгрөгийг нэхэмжилж байгаа. Сэтгэл санааны хохирол гэдгийг эмэгтэй хүн хүүхэдтэйгээ хөөгдөж гараад өнөөдрийг хүртэл яаж явж байгаа, хэрэг хүртэл шийдвэрлэгдэхгүй удааширах гэдэг бол хүнийг сэтгэл санаагаар үргэлж хямрааж байдаг учраас үүнийг би шүүх тогтоож өгнө үү гэж хүсч байна. Сэтгэл санааны хохирлыг миний хувьд мөнгөн хэлбэрээр үнэлэх боломжгүй. Тийм учраас би сэтгэл санааны хохирол гэдгийг шүүх хууль журмынхаа дагуу тогтоож өгнө үү. Гэм хорын хохирол 12939000 төгрөг дээр нэмээд 8924000 төгрөгний баримт дээр үндэслэгдсэн. Ийм байдлаар би хохироод байна гэдгийг бодит байдал дээр гаргаж ирсэн учраас энэ хохирлыг би 2 хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Т.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хариуцагч Т.Очисүрэнгийн ашиг сонирхлыг төлөөлж ашиг сонирхлыг нь хамгаалж оролцож байна. Тухайн хэрэгтээ холбоотой байр суурийг илэрхийлж байна. Г.Т нэхэмжлэлийн шаардлага танилцууллаа. Гэхдээ хууль зүйн үндэслэл ийм байна. Ийм баримт байна гэхээсээ илүү Т.О гэж хүнийг хамтын амьдралд буруутай залилан хийсэн гэдэг байдлаар ямар нэгэн баримтгүйгээр шүүгчийн дотоод итгэл үнэмшилд энэ Т.О бол болохгүй, бүтэхгүй хүн байна гэдэг байдлаар ойлголт өгөх гэж байна. Би Г.Т, Т.О хоёрын яасан талаар мэдэхгүй. Гэхдээ өнөөдрийн байдлаар нас биед хүрсэн эрх зүйн чадамжтай хүмүүсийн хувийн асуудлыг шүүх хуралдаанд дээр нэхэмжлэлийн шаадлагыг дэмжих гэдэг асуудал байх зохимжгүй. Мөн ямар нэгэн баримтгүй учраас нэр төрд нь битгий тэгж халд. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Т.О, Г.Т гэдэг хүмүүс хамтын амьдралтай байсан. Дундаасаа хүүхэдтэй байсан гэдэг дээр нэг ч удаа маргахгүй. Маргааны зүйл нь Т.Огээс юу нэхээд байгаа юм бэ. Харин миний үйлчлүүлэгчийн талаар шүүх бүрэлдэхүүнд баримтгүйгээр ийм ойлголт төрүүлэх гээд байна. Дундын эд хөрөнгийн өөрт болон хүүд ногдох хувь 15163000 төгрөг гаргуулна гэж байна. Т.О, Г.Т нарын хооронд 22917800 төгрөгийн мөнгөн хөрөнгө байхгүй. Өөрөө ч нэхэмжлэгч хэлж байгаа. 2007, 2008 оноос Солонгосоос тавилга, эд хогшил авч ирсэн. Ийм хөрөнгө байгаа гэдгийг хэлсэн. Дундын эд хөрөнгө байгаа гэдгийг үгүйсгэхгүй. Дундын эд хөрөнгийг хуваана гэдэг талаар Т.О тайлбар бичээд өгсөн. Мөнгөн хөрөнгө байхгүй байхад мөнгөн хөрөнгө гаргуулах хууль зүйн шаардлага байхгүй. Иргэний хуулийн ямар ч зохицуулалтаар ямар хөрөнгө байгаа тэрийгээ тусдаа захиран зарцуулах, түүнийгээ нөгөөхөөсөө шаардах, захиран зарцуулах эрх байгаа. Тийм учраас 15163000 төгрөг шаардах эрх байхгүй гэж үзэж байна. Мөнгөн хөрөнгө байхгүй ч гэсэн материаллаг эд хөрөнгө байгаад үүнийг нь хэн нэг нь үрэгдүүлээд алга болгосон тохиолдолд гэм хор учруулсан гэдэг юм уу аль ч журмаар нь шийдвэрлүүлж болно. Гэтэл энэ эд хөрөнгүүд нь байгаа гэдгийг нэхэмжлэгч өөрөө хэлж байгаа. Энэ талаар эрүүгийн журмаар шалгахад эгчийнхээ грашид хийсэн байсан гэсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор нэхэмжлэгч хүсэлт гаргаад эд хөрөнгүүдийг битүүмжлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн зусланд очиж контейнерт байгаа бүх хөрөнгийг гаднаас нь битүүмжлээд өнөөдрийг хүртэл тэр захирамж хүчинтэй. Тэр эд хөрөнгө битүүмжлээстэй байгаа. Тэр дотор юу юу байгаа гэдгээр нь ялгаагүй. Энэ талаар 4-р хавтаст хэргийн 871-р хуудсанд байгаа. Энэ нь хөрөнгө алга болсон юм уу ашиглах боломжгүй болсон гэж албан ёсоор шинжээчийн дүгнэлт гарсан зүйл байхгүй. Мөн хөрөнгө алга болсон асуудал байхгүй байгаа. Өнөөдрийн байдлаар энэ хөрөнгийг үнэлсэн үнэлгээ байхгүй. Тэр үнэлгээ гаргасан гээд байгаа сумын үнэлгээний комисс нь өөрөө өнөөдрийн мөрдөгдөж байгаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль тогтоомжид нийцэхгүй. Шүүхийн шинжилгээний тухай хуульд мөн нийцэхгүй. Тэр талын дүгнэлт гаргахад тухайн чиглэлээр эзэмшсэн тусгай мэдлэгтэй этгээд байх ёстой. Гэтэл хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй этгээдүүд дүгнэлт гаргасан нь харагдаж байгаа. 2-рт энэ хүмүүс Г.Т ийм эд хөрөнгө байгаа гэж хэлэхэд нь очиж үзэж гаднах байдал ч юм уу шинж чанарыг нь журмаараа очиж үзэж дүгнэлт гаргана. Түүнээс биш битүүмжилээд грашинд хийсэн байгаа эд зүйлийг хараагүй мөртлөө Хархорин суман дээр цаас хараад үнэлгээг нь үл ялиг багасгаад дүгнэлт гаргасан. Энэ нь цаг хугацааны хувьд өнөөдрөөс 4 жилийн өмнөх үнэлгээ. Эд хөрөнгө байгаа учраас элэгдэл хорогдол байгаа. Энэ элэгдэл хорогдлын эрсдэлийг өмчлөгчид хүлээнэ. Хөрөнгө байхад хөрөнгө хуваалгах асуудал буюу би ийм ийм хөрөнгө авъя гэж ярина гэхээс биш мөнгөн хөрөнгийг хэн нэгнээс гаргуулж болохгүй. Яг 22000000 төгрөгийн эд хөрөнгөтэй холбоотойгоо 15163000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага байхгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхийн шийдвэр гаргана. Түүнээс нэхэмжлэгч шаардаагүй зүйлээр шүүхийн шийдвэр гарах нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим зөрчих асуудал. Нэхэмжлэгч 2013.08.13-ны өдөр нэхэмжлэлийн шаадлагаа нэмэгдүүлсэн гээд байгаа. Үүнийгээ 15163000 төгрөг гэж нэхэмжлээд байгаа. Улсын дээд шүүхээс 2016 оны 10-р сард нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах талаар зөвлөмж гаргасан. Тэр зөвлөмжид талуудын мэтгэлцэх эрхийг хангах болон нэхэмжлэлийн шаардлага тодорхой байж мэтгэлцэнэ. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана гэсэн. Гэтэл 2013.08.13-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаадлага нь ...эд хөрөнгөөсөө өөрт ногдох хувийг нэхэмжилж байна гэж байгаа. Энд бол эд хөрөнгөө нэхэмжилсэн . Түүнээс мөнгө нэхэмжилсэн гэж бичээгүй. 2010 оны 11 сараас байр хөлслүүлснээс болж алга болсон эд зүйлийг мөнгөн дүнгээр нь гаргуулна. Алга болсон тодорхой хөрөнгө байх юм шиг байгаа юм. Би тэгж бодож байна. Алга болсон эд хөрөнгө нь ямар зүйл болох хэдэн төгрөгийн үнэтэй болох талаар баримт байхгүй. Мөн өөрийн хэрэглээний зүйлийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн байна. Хэрэглээний зүйл гэж юу юм мэдэхгүй. Үүнийг 15 сая гээд. Одоо 22 сая гээд. Тэрнээсээ хувилаад 15163000 төгрөг гээд байгаа. Шүүхэд ийм нэхэмжлэл гаргачихаад надад 15163000 төгрөг гаргаад өг гэж нэхэмжлэл гаргаад хангаж өг гэдэг зүйл байж болохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангахгүй байгаа. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагын талаар нотлох үүрэгтэй. Өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлагатай гэсэн Иргэний хуулийн 6-р зүйлийн 6.6-д заасан зарчмыг зөрчсөн байхад шүүх энэ бичсэн байгаагаас нь таагаад 15163000 төгрөгийн нэхэмжлэлийн шаарлагыг хангаж, дүгнэлт өгнө гэдэг асуудал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас ...2 жил 3 сарын хугацааны авах ёстой цалин буюу гэм хор гэж нэхээд байгаа 12939980 төгрөг нэхэмжилж байна гэсэн. Гэм хор гэж нэхээд байгаа 12939980 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. Энэ нэхэмжлэл гаргасанаас хойш хавтаст хэрэгт өөр байдлаар нэмэгдүүлээд ийм ийм байна. Мөнгөн хөрөнгө нь ийм байна гээд тэрэнтэй холбоотой тэмдэгтийн хураамж төлсөн асуудал байхгүй. Шүүхэд албан ёсоор нэхэмжпэлийн шаардлага гаргаагүй зүйл дээр тайлбар хэлэх нь хангах хууль зүйн үндэслэл байхгүй байгааг харуулж байна. 2 жил 3 сарын хугацаанд авах ёстой байсан цалин гээд 12939980 төгрөгийг миний үйлчлүүлэгч болох Т.Огээс нэхээд байгаа. Нэхэмжлэгч шүүх хурал дээр биеийн байцаалт өгөхдөө хаана ажиллаж байгаа газраа хэлсэн. Өөрөө ч хэлж байгаа. Багшилж байна гэсэн. Үндсэн хууль болон хөдөлмөрийн хуульд зааснаар ажил хөдөлмөр эрхлэх нь өөрийнх нь асуудал байгаа. Нэхэмжлэгч ажил хөдөлмөр эрхлээгүй байсных нь төлөө нөгөө маргаанд орж байгаа тал хариуцна гэсэн зүйл байхгүй. Диплом алга болгосон гэж байна. Бусдын эд зүйл хулгайлсан юм уу устгах гэж тусдаа гэмт хэрэг байгаа. Ийм гэмт хэрэг үйлдсэн болох нь Т.О, Т.Н нар тогтоогдсон бол үүнтэй холбоотой гэм хор гэдэг байдал байвал иргэний журмаар гэм хорыг арилгахаар шаардах эрхтэй. Гэтэл диплом авсан гэдэг нь тогтоогдсонгүй. Иргэний шүүх гэмт хэргийн асуудлыг тогтоохгүй. Гэм буруугүй хувьд гэм буруутай гэж үзээд дүгнэлт хийх боломжгүй байгаа. Өнөөдөр ямар ч хувь хүний эрх олгосон бичиг баримтыг алга болгосон бол хаяж гээж үрэгдүүлсэн бол дипломоо нөхөж гаргуулаад аваад явах боломжтой. Тийм учраас би Г.Тг ажлаа хийж байгаа байх гэж бодож байна. Түүнээс дипломгүйгээс болж хууль зөрчсөн байдлаар ажил хийгээгүй ойлгож байгаа. Дипломтой байхаас гадна өнөөдрийн мөрдөж буй дээд боловсролийн тухай хууль болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журамд зааснаар диплом аваад багшлах эрхийн үнэмлэх авч багшлах эрх нь нээгдэнэ. Түүнээс дипломоо гээгдүүлснээс болж багшлаагүй явсан гэдэг мэдээлэл байгаа. Ийм байдлаар 12939980 төгрөгийн талыг нь ч бай, бүхэлд нь бай Т.О хариуцах үндэслэл байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 2800000, 6100000 төгрөг гэм хор гэж нэхсэн. Энэ ажиллагаанаас болоод хохироод байна гэж байна. Хавтаст хэрэгт тээврийн зардлын баримт байгаа. Энэ маргааныг үүсгэсэн нь нэхэмжлэгч өөрөө. Өөрийнх нь эрх зөрчигдсөн гэж үзээд сэргээе гээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өөрийн харъяалалын холбогдох шүүхэд нэхэмжлэл гаргаад явсан. Энэ нь өөрийнх нь хүсэл зоригийн асуудал. Түүнээс Т.О, Т.Н нар шүүхэд хандахад хүргэхэд гэж урьдчилсан байдлаар дүгнэх боломжтой. Үндсэн хуульд зааснаараа аль аль шүүхэд эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө тэр зардлаа бусдаас шаардах асуудал байхгүй. Гэм хор гээд 12939980 төгрөгийг нэхэмжлээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлож чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хөрөнгийг мөнгөн хөрөнгө гэж нэхэмжлээгүй. Т.О бол шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ нь бид нарын оролцож байгаа иргэний хэрэг шийдэгдэж шүүхийн шийдвэр гараад шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсноор тухайн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ маань Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70-р зүйлд зааснаар дуусгавар болдог. Дуусгавар болоод тэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас лацыг нь авахад тэр хөрөнгүүд нь байгаа. Тэр хөрөнгүүдээ Т.О, Г.Т хоёр очоод би энийг авъя чи тэрийг ав гээд хуваагаад авахад нээлттэй байгаа. Энэ хэрэг яаж шийдэгдсэнээс үл хамаараад хуваагаад авахад асуудал байхгүй. Дахиж энэ хэрэг дээр ийм асуудлаар маргаан гаргах шаардлага байхгүй гэдэг байр суурийг Т.О илэрхийлсэн учраас би албан ёсоор хэлж байна гэжээ.

 

Хариуцагч Т.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн 8-р зүйл дээр иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлүүдийг зааж өгсөн. Талуудын хоорондын гол маргаан бол орон сууцны маргаан байгаа. Орон сууцыг шилжүүлээгүйгээс болоод бидний амьдрал гэж байна. Энэ орон сууц өмчлөлийн асуудалтай холбоотойгоор 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Сонгино Хайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн захирамж гарсан. Энэ шийдвэрээр Сонгинохайрхан дүүрэгт байх 2 өрөө байр Т.О гэж хүнийг Солонгос улс явахаас өмнө буюу 2004 оноос өмнө Т.Нгийн өмчлөлд шилжсэн. Г.Т, Т.О хоёр Солонгост хамтран амьдарч орлого олж байсан байх. Гэхдээ энэ асуудал дээр хэн нь хэдэн төгрөгийн орлого олж байсан. Эсхүл орлого олоогүй гэдэг дээр маргаагүй. Т.Н гэдэг хүн 2004-2009 оны хугацаанд Т.Огээс нийт 36601350 төгрөг авсан гэдэг. Тэгээд 2009 оны 07 дугаар сарын 10-нд Монголд ирсэнээс хойш 12 сая төгрөгийг Т.Од шилжүүлж өгсөн. Т.О Солонгос улс явахаасаа өмнө Т.Нгаас 7000000 төгрөг зээлж авсан байдаг. Үүнийг суутгаж авсан. Мөн дээрээс нь Т.Огийн хүүхэд Бадмаарэнчинг харах хэрэгтэй байсан учраас 2004 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Оюунчимэг гэж хүнтэй хүүхэд асран хамгаалах гэрээ байгуулж төлбөр өгсөн. Мөн хүүхэд төлбөртэй, сургуульд сурч байсан. 2006-2009 он хүртэл сурсан сургалтын бичиг байгаа. Мөн Т.О гадагшаа явахдаа визний хураамж гэж Хишигжаргал гэж хүнэс 1000 доллар зээлсэн төлбөр. Мөн өөрөө өмнө нь ажил төрөл эрхэлж байхдаа том оврын ачааны машины моторыг цохиулсан гээд 2500000 төгрөг гээд өөрөөс нь хамааралтай гарсан зардлуудыг төлөөд Т.Отэй тооцоо хийгээд 12800000 төгрөг хүлээлгэж өгсөн байдаг. Энэ хүлээлгэж өгсөн төлбөр Т.Огийн нэр дээр 2009.07.23-ны өдөр Голомт банкны 1505003201 гэсэн дансанд 12800000 төгрөг шилжүүлж өгсөн. Энэ шилжүүлэг хийгдсэнээр Т.О болон Т.Н хоёрын хооронд хийсэн үүргийн харилцаа дуусгавар болсон байгаа. Ямар үндэслэлээр мөнгө нэхэмжилж байгааг бид нар мэдэхгүй байна. Бид ямар ч улс оронд байсан банкин дээр очоод юм уу каргон дээр очоод гүйлгээ хийхэд шилжүүлж байгаа хүнд нь хуулбар хувь өгч байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд дээр өөрөө засаад биччихсэн. Өөрөө нэрээ Г.Т гээд биччихсэн. Эсхүл мөнгөн дүн дээр нь засвар хийсэн байгаа. Өмнөх хурал дээр асууж байсан. Т.Н гэдэг хүнтэй орон сууц худалдах асуудал дээр тохироо хийх бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгчийн ар гэрийнхэн Монголд байсан. Тийм учраас нэхэмжлэгчийн ар гэрийхэн Т.Н гэдэг хүнтэй хэлцэл хийх боломжтой байсан. Ямар нэгэн байдлаар бичгийн хэлбэрээр хийсэн тохироо байхгүй Т.Нгийн зүгээс Т.Од ч тэр, Г.Тд ч тэр энэ байрыг та хоёрт өгнө. Надруу тэдэн төгрөг шилжүүлээрэй эсхүл энэ байрыг зарах гэж байгаа юм та хоёр худалдаж ав гэсэн зүйл Т.Нгийн хувьд Т.Отэй ч тийм тохироо байхгүй. Г.Ттэй ч гэсэн тийм тохироо байхгүй. Мэдээж ах дүү хүмүүс дүүгээ хурим найраа хийх гээд тусдаа гарч байхад илүү байгаа байраа үнэ төлбөргүйгээр суу гэдэг байдлаар ийм нөхцөл журмын дагуу Т.Н энэ хоёрт тухайн байрыг өгч байсан. Энэ хоёр хоорондын үл ойлголцолоос болоод тусдаа амьдрахад нь байранд байсан зүйлийг зөөж хөлслүүлсэн байгаа. Орон сууцны засварын асуудал дээр 3500000 төгрөг гэж байна. Т.Н гуай Т.О, Г.Т хоёрт тухайн байрыг эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний дагуу өгсөн байгаа. Тухайн байранд засвар үйлчилгээ хийх үү яах уу гэдэг байдлаар ямар нэгэн зөвшөөрөл Т.Нгаас авч байгаагүй. Тэр байранд 7000000 төгрөгөөр засвар хийсэн гэж байгаа бол тэр баримтуудаа гаргаж өгөх ёстой. Мөн Т.О, Г.Т хоёроос Т.Н руу явуулсан гээд байгаа мөнгө үнэхээр Г.Тгөөс гарсан мөнгө мөн юм уу үүнийг бид мэдэхгүй байна. Нэгт засвар хийх зөвшөөрөл аваагүй. 7000000 төгрөгөөр засвар хийсэн баримт байхгүй. Байранд засвар хийснээр Т.Нгийн өмчлөлийн эд зүйлийн чанар үнэлгээнд нэмэгдсэн юм байхгүй. Мөн дээрээс нь энэ засвар хийсэн зүйлтэй холбоотой аудитын дүгнэлт гаргуулсан юм байхгүй. Гаргасан нэг дүгнэлт нь санхүүгийн анхан шатны тооцоонд нийцэхгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна. Бид нар санхүүгийн баримт авахад тухайн байгууллага нь татвар төлөгчийн бүртгэлтгүй байх жишээтэй. Нэг бол татан буугдсан. Тийм учраас хуурамчаар бүрдүүлсэн баримт байна гэж үзэж байна. Энэ бол нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Т.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.Нгаас нэхэмжлэгч Г.Тд холбогдуулаад 10550000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. 2011 оны 03 дугаар сараас Сонгино хайрхан дүүргийн 11 дүгээр хороо 1-р байрны 103 тоот 2 өрөө орон сууцыг Б.Элбэгзаяа гэж хүн хөлсөлж байсан. Гэтэл бусдад хөлслүүлсэн байранд хүчээр орж, амьдарч байгаад байрны суултуурыг нь эвдэж гэмтээгээд хохирол учруулсан гээд 10550000 төгрөг нэхэмжилсэн гэжээ.

Нэхэмжлэгч Г.Т нь анхан шатны шүүх хуралдаан гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Давж заалдах шатны шүүхийн магадлал хэрэгт авагдсан байгаа. 2013 онд тухайн байранд нэвтрэн орж утсыг нь гэмтээсэн гэсэн нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг. Тэнд байсан утаснуудыг татаж таслаад янз бүрийн эд зүйл хүүхдийн живх овоолоод тэр дотор байгаа сангийн утаснуудыг татаж таслаад эд зүйл алга болсон гэсэн байдаг. Энэ бол эрүүгийн шинжтэй гэмт хэрэг учраас үүнийг эрүүгийн журмаар шийдвэрлүүлэхгүй яасан юм бэ. Хүнийг ийм байдлаар худлаа хэлж байгаадаа хуулийн хариуцлага хүлээх ёстой. 2013 оны 03 дугаар сард дайрч орсон гэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээр 2013 оны 03 дугаар сард Г.Т энэ байранд огт амьдраагүй гэдэг нь нотлогдсон байдаг. Энэ асуудал дээр олон зүйл хэлээд байх хэрэг байхгүй. Би тэр байранд амьдраагүй. Надад тэр байранд гаргаад тавих хог, утсыг нь татаад байх шаардлага байхгүй гэжээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 146/ШШ2017/00130 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар байр худалдаж авахаар шилжүүлсэн 13 000 000 /арван гурван сая/ төгрөгийг хариуцагч Т.Нгаас, дундын эд хөрөнгийн үнэ 11 372 500 /арван нэгэн сая гурван зуун далан хоёр мянга таван зуун/ төгрөгийг хариуцагч Т.Огээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Тд олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 29 154 481 /хорин есөн сая нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун наян нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Нгийн нэхэмжлэгч Г.Тгөөс хохирол 10 550 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Т.Нгаас 222 950 төгрөг, хариуцагч Т.Огээс 196 910 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Тд олгож, нэхэмжлэгчээс 160 149 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265 435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183 750 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2017оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 204/МА2016/00015 дугаар магадлалаар Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 146/ШШ2017/00130 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, хариуцагч Т.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Т.Огээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196910 төгрөг, хариуцагч Т.Нгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтыг үнэлэх талаарх зарчмуудыг ноцтой зөрчиж, ноцтой алдаа гаргасан. Давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах байдлаар дүгнэн үнэн зөв, үндэслэлтэй шийдвэр гэж үзэн, шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал гаргасан. Шүүх магадлалынхаа үндэслэх нь хэсэгтээ “.. Г.Т, Т.О нар нь Т.Нд 2007.02.24-нөөс 2007.07.24 хүртэл нийт 6 удаа каргогоор мөнгө шилжүүлж байсан нь гэрч Ц.Батхуяг, А.Баттөмөр, П.Навчаа, Т.Тэгшдэлгэр, М.Цэвэлмаа нарын мэдүүлэг, мөнгө илгээж байсан баримтууд, түүний орчуулга зэргээр тогтоогджээ....”гэсэн дүгнэлт хийснээ бичсэн. Эдгээр гэрчүүд ямар нэртэй каргогоор мөнгө шилжүүлсэн бэ гэсэн шүүгчийн асуултанд каргоны нэрийг нэг ч гэрч хариулж чадаагүй байдаг. Мөнгө илгээж байсан гэх баримтууд нь нэгдүгээрт нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд хангасан байлаа ч 6 удаа каргогоор хэдэн төгрөг шилжүүлсэн юм, шилжүүлсэн мөнгө нь ямар вальют юм гэдэг нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл нийт 6 удаа ийм валютаар тэдэн төгрөг шилжүүлжээ гэдгийг тогтоон дүгнэхгүйгээр шууд л Т.Отэй хамт 26,000,000 төгрөг шилжүүлсэн байх боломжтой тул 13,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үнэхээр өрөөсгөл, хэт нэг талыг барьсан дүгнэлт гэдгийг харуулна. Мөн гэрч нарын мэдүүлгээр 6 удаа мөнгө шилжүүлж байсан нь тогтоогдсон гэж дүгнэлт хийсэн. Яг хэн гэдэг гэрч хэзээ, хэдэн төгрөгийг Т.Н руу шилжүүлж байсныг харсан талаар дурдаагүй бөгөөд тийм гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдаагүй. Зөвхөн “..хамт ажиллаж байсан, эрэгтэй тэд, эмэгтэй нь тэдэн төгрөгийн цалин авдаг байсан, ахаасаа байр худалдаж авсан гэж ярьдаг байсан, байр худалдаж авч байгаа мөнгөө явуулж байгаа гэдэг байсан, Түмэн-Өлзий ар гэрлүүгээ мөнгө явуулсан..” гэх мэт агуулгатай үнэн худал нь мэдэгдэхгүй дам яриаг тоочны хэдэн төгрөгийг хэзээ шилжүүлж байсныг нотолсон гэж дүгнэх нь бас л хөнгөн хуумгай, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийснийг илэрхийлнэ. Хэрэгт ямар ч Т.Н, Г.Т гэсэн 2 хүний хооронд үйлдсэн мөнгөний баримт байхгүй. Тодруулбал Г.Тгөөс Т.Нгийн данс руу мөнгө шилжүүлсэн банкны баримт, эсхүл бэлэн мөнгө хүлээлцсэн гарын үсэгтэй баримт, каргогоор шилжүүлээд каргоноос нь Т.Н хүлээн авсан баримт зэрэг нотлох баримт байхгүй. Т.Огээс Т.Н руу мөнгө шилжүүлж байсан каргоны баримт дээр өөрийнхөө нэрийг сүүлд нь нэмээд бичиж, зассан баримтыг гаргаж өгсөн байдаг. Тэдгээр каргоны гэх баримтууд нь үнэлэх боломжгүй, ямар ч мэргэжлийн дундаж боловсролтой иргэн харахад баллаж зассан нь илэрхий харагдана. Тухайлбал карго баримтыг 2 үйлдэж 1 хувийг нь өөртөө үлдээн, нөгөө хувийг нь илгээгчид өгөх ба илгээгчид үлдсэн бүдэг бичигтэй 1 хувь дээр нэрээ бичиж засвар оруулсан болохоор Г.Тгийн бичсэн хэсэг нь илт тод харагдаж, сүүлд нь нэмээд бичсэн нь шууд харагдана. Тэгээд ч хэзээ ч банк, эсхүл карго байна уу аль нь ч 2 хүн ирээд нэг нь мөнгө шилжүүлэхэд хоёуланг нь нэрийг нь бичүүлж, гарын үсэг зуруулдаг зүйл байхгүй. Ямар нэртэй каргогоор мөнгө шилжүүлсэн вэ гэхэд каргоны нэр мөнгө шилжүүлсэн гэх засвартай 6 ширхэг баримтанд байдаггүй юм. Зассан нь баримтын харагдах байдлаас гадна, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн гаргасан тайлбар хариултаас ч тодорхой харагддаг. Юу гэвэл, мөнгөө нийлүүлээд л явуулдаг, хэдийг ч явуулсан тэнцүү хэмжээгээр явуулсан гэж үзнэ гэж тайлбар хийсний дараа хариуцагчийн төлөөлөгч миний бие каргон дээр очоод нийлүүлсэн нэг мөнгөө нэг нь өгөхөд яагаад хоёулангийн чинь нэрийг бичүүлж, гарын үсэг зуруулдаг юм бэ гэж асуухад нүүр нь улайн харин тийм тэгээд шаардлага тавиад байдаг юм гэж хэнэг ч үгүй худал хэлсэн. Эсхүл каргоных нь хүн Т.Ог мөнгө бариад шилжүүлэхээр ирэхээр өөрийнх нь мөнгө биш, заавал Г.Т гэж хүнтэй нийлүүлж явуулаад байна гэдгийг мэддэг байсан юм уу, эсхүл бүр боодолтой мөнгөө хоёулаа хамт атгаж байгаад өгдөг байсан болохоор хоёулангаар нь гарын үсэг зуруулдаг байсан юм болов уу гэх мэт логик авцалдаагүй зүйл зөндөө байна. Карго хүлээлгэж өгч байгаа хүнээрээ л гарын үсэг зуруулахад л мөнгөний баримтын шаардлага хангагдана уу гэхээс, хамт яваа хүнээр нь давхар зуруулна гэж ямар ч логикгүй зүйл юм. Шүүх хэт нэг талыг барьж асуудал хандсаныг илэрхийлэх дүгнэлтүүдийг магадлалынхаа үндэслэл хэсэгт бичсэн. Тухайлбал “..26,000,000 төгрөгийг Монгол руу Т.Нд шилжүүлсэн гэснийг хариуцагч Т.О няцааж чадаагүй байна..”, “..энэ мөнгө нь зөвхөн Т.Огээс ирсэн, Г.Тд хамааралгүй гэсэн хариуцагч талын татгалзал нь хуульд заасан арга журмаар цугларсан нотлох баримтаар няцааж чадаагүй, тэдгээр нь баримтаар үл нотлогдоно..” гэснээс нэхэмжлэгчийн тайлбарыг шууд үнэн зөв гэж үзэж, бусад баримтаар нотлох шаардахгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь харагдана. Нэхэмжлэгч шилжүүлсэн гэдгийг яаж нотолсон юм, Г.Тд хамааралтай гэдгийг яаж нотолсон гэдгийг асууж дүгнэхгүй мөртлөө шилжүүлээгүй гэдгийг яаж нотолсон юм, хамааралгүй гэдгийг яаж нотолсон юм гэдэг талаас нь дүгнэнэ гэдэг шударга ёсонд үл нийцнэ Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангахгүй, зассан баримтууд дээрх мөнгө нь Бүгд Найрамдах Солонгос улсын воноор байсан бөгөөд Монгол Улсад хамгийн өргөн хэрэглэгддэг төгрөг, ам.доллар, воны тэмдэглэгээг хүмүүс мэднэ. Гэтэл тэр воныг ам.доллар гэж орчуулсан байсныг нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзсэн. Хамгийн гол нь ам.доллар ч бай, вон ч бай яг хэдэн доллар, вон байгаад ямар ханшаар хөрвүүлэхээр 26,000,000 төгрөг болчихвоо гэдэг нь тодорхойгүй бөгөөд энэ талаар шийдвэр, магадлалын алинд ч тийм үг өгүүлбэр байхгүй, ер нь мөнгө шилжүүлж байсан юм байна, үнийн дүн нь хамаагүй, нэхэмжлэгчийн тайлбараар 26,000,000 төгрөг гэж үзье гэж төсөөлөл таамгаар хандсан. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “..36,000,000 төгрөг Солонгосоос шилжүүлсэнээс нэхэмжлэгч Г.Т, Т.Огийн хамт 26,000,000 төгрөг шилжүүлсэн гэх ба гэрч нар болон дээрх мөнгөний баримтыг үндэслэн хариуцагч Т.Нгаас 13,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй..” гэж зааснаас илэрхий харагдана. Солонгост хамт ажиллаж байсан юм чинь хамтдаа мөнгөө явуулж байсан таараа, тал нь Г.Тгийн мөнгө, Т.Н гэдэг ах руу нь хамт л явуулсан л байж таарна гэсэн төсөөлөл таамгаар шийдвэр гаргана гэдэг үнэхээр шударга ёсыг тогтоогч шүүхэд итгэх иргэдийн итгэлийг үгүй хийж байна гэж үзэхээс өөр аргагүй. Иймд шийдвэр, магадлалын Т.Нгаас 13,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу шүүхийн шийдвэрийг гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив болон нотлох баримтыг үнэлэх талаарх журмыг ноцтой зөрчсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дисиозитив зарчмыг зөрчсөн тухай: Нэхэмжлэгч Г.Т нь шүүхэд Т.Огээс дундын эд хөрөнгийн үнэ 15,163,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй. 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бичигтээ “...эд хөрөнгөөсөө өөрт ногдох хувийг нэхэмжилж байна....2010 оны 11-р сараас байр хөлслүүлснээс болж алга болсон эд зүйлийг мөнгөн дүнгээр нь гаргуулна мөн хувийн хэрэглээний зүйлийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү ....” гэсэн зүйл бичсэн байдаг бөгөөд үүнийг нь анхан болон давж заалдах шатны шүүх 15,163,000 төгрөг гаргуулъя гэсэн шаардлага гэж үзээд байгаа нь үнэхээр эргэлзээтэй. Нэхэмжлэлийн шаардлагаа 15,163,000 төгрөг гаргуулахаар өөрчилсөн юм бол энэхүү өөрчилсөн шаардлагаа хариуцагчид гардуулж, хариуцагч хариу тайлбар өгөх зэрэг ажиллагаа хийгдэх ёстой бөгөөд ийм ажиллагаа огт хийгдээгүй зэргээс ч ийм шаардлага гаргаагүй гэдэг нь харагдана.

Нотлох баримтыг үнэлэх талаархи зарчим зөрчсөн тухай: Г.Т, Т.О нарын дунд хөрөнгө байгаа юу гэвэл байгаа, гэхдээ тэрхүү хөрөнгө нь мөнгөн хөрөнгө биш гэрийн тавилга, эд хогшил байдаг. Хэрэгт мөнгөн хөрөнгө байгаа тухай ямар ч нотлох баримт байхгүй, харин ч хэргийн 4-р хавтас 871-р талд зохигчдын дундын эд хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжлэн, хэн нэгнээс нь тэр хөрөнгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд тухайн шийдвэр биелэгдэх нөхцөлийг хангаад төр хамгаалалтандаа авчихсан тухай нотлох баримт байдаг. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсэгт “...уг эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа хийлгэж битүүмжилсэн боловч дээрх эд хөрөнгө бүгд байгаа эсэх нь тогтоогдоогүй тул эд хөрөнгийн үнийг гаргуулах нь зүйтэй..” гэж бичсэнээс үзэхэд үнэхээр өнгөц, хэтэрхий өрөөсгөл дүгнэлт хийсэн нь харагдана. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах шийдвэрийг хэрэгжүүлэх чиг бүхий төрийн байгууллага нь ийм эд хөрөнгийг битүүмжилж, тэрхүү шийдвэр нь хүчин төгөлдөр байхад, тэдгээр хөрөнгө байгаа эсэх нь тодорхойгүй гэж үзсэн нь баримтгүй таамаг, сэтгэл хөдлөлөөр дүгнэснийг илтгэнэ. Нөгөө талаас хэрэгт тэдгээр хөрөнгүүд байхгүй, эсхүл тийм тийм хөрөнгүүд нь байхгүй болсон, үрэгдсэн, устсан гэдэг баримт байхгүй тул ямарч нотлох баримтгүйгээр дүгнэлт хийсэн нь илэрхий байна. Давж заалдах шатны шүүх эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчиж явагдсан байна гэж дүгнээд, хууль зөрчсөн нь тухайн эд хөрөнгүүдийг алга болсон, үрэгдсэн гэж үзэх үндэслэл гэж үзэх гээд байгаа юм уу гэмээр тодорхойгүй дүгнэлт хийж, алга болсон үрэгдсэн гэдгийг үгүйсгэж чадаагүй. Тэрхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахтай холбоотой асуудал шүүхээр шийдвэрлэгдээгүй бөгөөд энэ талаар ямар ч баримт байхгүй.

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Шүүх эцэст нь нэхэмжлэгчийг мөнгөн хөрөнгө гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэг гэж тус тус тодорхойлсон. Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “..Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар дундын эд хөрөнгийг мөнгөөр үнэлж 11,372,500 төгрөгийг хариуцагч Т.Огээс гаргуулж нэхэмжлэгчид олгож....” гэж бичсэнээс харагдана. Уг нь Иргэний хуулийн 108.1-д “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж заасан бөгөөд энэхүү зүйлийн агуулга нь дундын хөрөнгийг ямар үндэслэлээр хэрхэн үүсгэж, дундаа хэсгээр, эсхүл хамтран өмчилж болох тухай л байх ба дундаа хөрөнгө өмчлөгчдийн хэн нэг нь нөгөө өмчлөгчөөсөө өөрт ноогдох хөрөнгийн хэсгийн үнийг /мөнгөн хөрөнгөөр/ гаргуулахаар шаардах эрхийг зохицуулсан ямар ч агуулга байхгүй болно. Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д “Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй” гэж заасан бөгөөд энэхүү зүйлийн агуулга нь дундаа хөрөнгө хэсгээр өмчлөгчид хөрөнгөө тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй, мөн өөрт оногдох хэсгийн үр шимийг өмчлөх эрхтэй шүү гэдгийг тодорхойлон зохицуулсан. Тэрнээс өөр оногдох хэсгийг мөнгөөр үнэлж нөгөө өмчлөгчөөсөө гаргуулж болох тухай ерөөсөө зохицуулаагүй байна. Шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримтыг тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээний агуулгатай логик, үндэслэлээр холбон тайлбарлаж хэрэглэсэн тохиолдолд шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангах ба тухайн маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагатай агуулгын хувьд ямар ч хамааралгүй, өөр харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь үндэслэлгүй шийдвэр гаргаснаа л илэрхийлж байгаа хэрэг юм. Тухайн хуулийн заалтыг яагаад хэрэглэснээ, юу гэж ойлгож, тайлбарласнаа ч тодорхой бичээгүй ч шийдвэрийнхээ үндэслэл болгосон тул хуулийн заалтын агуулга, зорилгыг буруу ойлгож, тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Иймд шийдвэр, магадлалын Т.Огээс 11,372,500 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг эрх зүйн маргаантай харилцаанд зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Хариуцагч Т.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, хариуцагч Т.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Т.Нгаас 16.500.000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Т.Огээс дундын хөрөнгийн үнээс өөрт болон хүүд ногдох хэсэг 15.163.000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Т.Н, Т.О нараас сэтгэл санааны хохиролд 2.800.000 төгрөг, дипломыг өгөөгүйгээс болж 2011 оноос хойш мэргэжлээрээ ажилласан бол олох байсан орлого 12.939.981 төгрөг, шүүхээр хэрэг хянан шийдвэрлүүлэхэд гарсан зардалд 6.124.000 төгрөг нийт 21.863.981 төгрөгийн гэм хорыг адил тэнцүү гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Т.Н нь нэхэмжлэлийг татгалзаж, Г.Тгөөс түүний буруутай үйл ажиллагааны улмаас өөрийн эд хөрөнгөнд учирсан хохиролд 10.550.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч Т.О нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Т.Нгаас 13.000.000 төгрөг, Т.Огээс 11.372.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Зохигчдын хоорондох эрх зүйн маргааны талаар дүгнэлт хийх хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан байх ба Г.Т, Т.О нар нь 2006-2010 оны 10 дугаар cap хүртэл хамтын амьдралтай байсан, Солонгос улсад ажиллаж байхдаа цалингаа нийлүүлж, “байр авах зорилго”-оор Т.Нд 26.000.000 төгрөг шилжүүлсэн боловч Т.Н нь орон сууцыг шилжүүлээгүй учраас нэхэмжлэгч өөрийн мөнгө болох 13 000 000 сая төгрөгийг Т.Нгаас гаргуулахыг шаардсан, Т.Отэй хамтын амьдралтай хугацаанд 22.917.800 төгрөгний дундын эд хөрөнгөтөй байсан, түүний ногдох хэсэг 11.327.500 төгрөгийг Т.Огээс гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэл хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон байна.

Шүүх гэрчүүдийн мэдүүлэг, мөнгөн гуйвуулагын баримт, карго илгээсэн баримт,  бараа худалдан авсан баримт, зарлагын баримтууд үйлчилгээний хуудас, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ЗДТГазрын үнэлгээний комиссоос тогтоосон үнэлгээ зэрэг баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шийдвэр, магадлалын үндэслэлд тусгажээ. Иймд “...шүүх нотлох баримтыг хэт нэг талыг баримталж үнэлсэн, ..нэхэмжлэгчтэй ямар ч хэлцэл байгуулаагүй, түүнээс мөнгө аваагүй” гэж өөрт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагч Т.Нгийн нэхэмжлэлийг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Г.Т нь Т.Огийн хамт орон сууц авах зорилгоор хариуцагч Т.Нд мөнгө шилжүүлсэн боловч эдгээр этгээдүүдийн хооронд худалдах, худалдан авах гэрээ хуульд заасан хэлбэрээр байгуулагдаагүй, гэрээ хүчин төгөлдөр бус болохоос гадна орон сууцыг шилжүүлээгүй тул хариуцагч нь нэхэмжлэгчийн ногдох хэсэг  13 000 000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй, шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн гэрлэлтийн баталгаагүй хамтран амьдрагч нарын дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаарх шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1.-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч нь дундын эд хөрөнгийн ногдох хэсгийн үнийг шаардсан бөгөөд эд хөрөнгийг биетээр буцаан өгөх үндэслэлийг хариуцагч Т.О баримтаар нотлоогүй тул “11 372 500 төгрөгийг гаргуулсан” шийдвэрийн хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн түүний гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 146/ШШ2017/00130 дугаар шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 204/МА2016/00015 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагч Т.Нгаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222 950 төгрөгийг, хариуцагч Т.Огээс төлсөн 196 910 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР                                   

       ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА