| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00251/И |
| Дугаар | 103/ШШ2016/00268 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2016/00268
| 2016 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 103/ШШ2016/00268 | Улаанбаатар хот |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 4 тоотод оршин суух, Олхонууд овогт Эрдэнэболдын Дөлгөөний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 70 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 8.648.745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулан 2016 оын 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл орон сууцаа хөлслүүлсэн. Нэг сарын төлбөрийг 700.000 төгрөг гэж анх тохиролцон гэрээнд тусгасан. Орон сууц хөлслөх гэрээг 2015 оны 6 дугаар сарын 5-ний өдөр болон 2015 оны 12 дугаар сарын 20-ний өдөр тус тус 2 удаа сунгасан. Хөлслөгч ******* нь 2015 оны 9 дүгээр сараас эхлэн сарын төлбөрийг 800.000 төгрөг болгож гэрээ хийсэн ба өдөр тутам 0.3 хувийн алданги тооцож эхэлсэн. Хөлслөгч нь ******* ******* *******-тай 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 0042 тоот захиалгын гэрээ хийж 21.075.160 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлсөн байсан бөгөөд уг захиалгын гэрээгээ цуцлан мөнгөө буцааж аваад байрны түрээсийн төлбөрөө төлнө гэсэн учраас тус захиалгын гэрээг нь барьцаа болгож орон сууцандаа төлбөр авахгүйгээр удаан суулгасан болно. Гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3 хувийн алданги тооцож 150 хоногийн алданги болох 1.965.600 төгрөг, үлдсэн төлбөр 6.000.000 төгрөг, орон сууц ашиглалтын төлбөр 683.145 төгрөг, нийт 8.648.745 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие орон сууц хөлсөлсөн төлбөр болох 8.648.745 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг төлж барагдуулна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 8.648.745 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Учир нь: Хариуцагч нь зөвшөөрлийн үндэслэл болсон *******ий нэхэмжилсэн 8.648.745 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Олхонууд овогт Эрдэнэболдын Дөлгөөний нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 8.648.745 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 153.330 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 76.665 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч *******гаас тэмдэгтийн хураамж 76.665 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ