| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/06398/И |
| Дугаар | 210/МА2025/01859 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/01859
*******-ийн
эхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/05648 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 13,655,260,673 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь *******тай 2018 оны 01 сарын 16-ны өдөр 3-ММК-ЗҮ 2018-09 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 08 сарын 08-ны өдөр 3-ММК-ЗҮ 2018-09/1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулан 9,978,409,149.30 төгрөгтэй тэнцэх хэмжээний 454,804,427.95 иенийг, жилийн 6.89 хувийн хүүтэй, зээлийн эхний олголт хийсэн өдрөөс хойш 7 жилийн хугацаатай, тус компаниас хэрэгжүүлэхээр тогтсон Ноолууран утас ээрэх, ээрмэл, самнасан ноолуур, ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг-нэмэгдүүлэх төсөл-ийг санхүүжүүлэх зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч ******* нь 2024 оны 09 сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 423,220,787.10 иен, үндсэн хүү 124,202,208.20 иен, хуримтлагдсан хүү 2,207,144.43 иен, нэмэгдүүлсэн хүү 6,637,722.64 иен, нийт 556,137,862.37 иен буюу Монголбанкны 2024 оны 09 сарын 18-ны өдрийн (1 иен 23.83 төгрөг) албан ханшаар төгрөгт хөрвүүлж, 13,252,765,260.26 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. *******-ийн зүгээс зээлдэгч *******-д холбогдуулан 13,252,765,260.26 төгрөг гаргуулахаар 2024 оны 09 сарын 24-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
******* нь 2025 оны 03 сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн хүү 14,540,011.03 иен, нэмэгдүүлсэн хүү 2,764,176.98 иен, нийт 17,304,188.01 иен буюу Монгол банкны 2025 оны 03 сарын 19-ний өдрийн (1 иен 23.26 төгрөг) албан ханшаар төгрөгт хөрвүүлж, 402,495,413.06 төгрөгөөр нэмэгдүүлж, зээл, зээлийн үндсэн хүү, хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 13,655,260,673.32 төгрөгийг *******-аас гаргуулан *******-д олгуулж өгнө үү.
******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан Б-ММК-УХ 2018-10, Б-ММК-УХ 2018-10/1, Б-ММК-ГЭ 2018-11, БММК-ТТ 2018-12, Б-ММК-ТТ 2018-12/1, Б-ММК-ИХ 2018-13, БГ-МMK-TT 2019-67, БГ-ММК-ХХ 2019-69, БГ-ММК-УХ 2022-04 дугаартай барьцааны гэрээнүүдэд дурдсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг газрын хамтаар тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээр зээлийн төлбөрөөс хорогдуулж төлүүлэн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
******* нь *******ны тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.1-т заасны дагуу Ноолууран утас ээрэх, ээрмэл, самнасан ноолуур, ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэх зорилгоор *******-тай 2018 оны 01 сарын 16-ны өдрийн З-ММК-ЗҮ 2018-09 дугаартай гэрээгээр 9,978,409,149.30 төгрөгтэй тэнцэх хэмжээний 453,804,427.95 иенийг 7 жилийн хугацаатай 6,89 жилийн хүүтэйгээр зээлсэн. *******ны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.4-т заасны дагуу экспортыг дэмжих төслийг санхүүжүүлэх зорилгоор *******наас зээл авсан. Улмаар ******* 2018 оны 01 сарын 24-ний өдөр ******* тоог дансанд 7,257,327,208.08 төгрөгөөр, 2018 оны 02 сарын 14-ний өдөр ******* тоот дансанд 902,720 доллар, ******* тоот дансанд 2018 оны 05 сарын 10-ны өдөр 23,640,451 иенээр зээлийг тус тус олгосон. Монгол банкны ханшаар доллар болон иенийг төгрөгийг хөрвүүлэхэд нийт 9,937,968,518.4 төгрөгийн зээл олгосон байна. Хавсралт 1-т заасны дагуу ******* зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон.
******* нь 2018 оны 02 сарын 23-ны өдрөөс 2022 оны 12 сарын 24-ний хоорондох хугацаанд *******тай валют арилжааны хэлцэл байгуулж, банкнаас тогтоосон валютын ханшаар тооцож төгрөгөөр зээлийн төлөлтийг төлдөг байсан. *******ны тогтоосон ханшаар үндсэн зээл 31,583,730.83 иен буюу 762,751,388.29 төгрөг, зээлийн хүү 72,820.954.36 мөн буюу 1,714,640,609.56 төгрөг нийт 104,404,685,19 иен буюу 2,477,391,997.85 төгрөгийг төлсөн байна.
Мөн ковид-19 цар тахлын улмаас хүндрэлтэй байдал бий болсонтой холбогдуулан Засгийн газраас өндөржүүлсэн болон бэлэн байдлын зэрэгт шилжүүлж мөн хил хааснаас *******ны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.4-т заасны дагуу экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон. Иймд Зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болж *******анд байнга мэдэгдэж, ийнхүү нөхцөл байдалд нийцүүлж гэрээнд өөрчлөлт оруулахыг хүсэж албан хүсэлтүүдийг гаргаж, хүсэлтүүдийг үндэслэн ******* 2019 оны 08 сарын 03-ны өдөр 3-MMK-3Y дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээл төлж дуусах хугацааг 2025 оны 01 сарын 25-ны өдөр хүртэл сунгасан хэдий ч зээлийн гэрээний хэвийн үргэлжлүүлэх талаар арга хэмжээ авах бус харин ч нэмэлт барьцаа хөрөнгө байршуулж, 2-3 жилийн дотор зээлийн бүх төлөлтийг хийж дуусгах хэт хатуу буюу бодит нөхцөлд биелүүлэх ямар ч боломжгүй шаардлагыг тавьсаар ирсэн болно.
Иймд ковид-19 цар тахлын улмаас экспортын үйл ажиллагаанд явуулах боломжгүй болж гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн хугацааг тогтоолгохоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд хандсаны дагуу 2021 оны 04 сарын 05-ны өдрийн 02/148 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг манай компанид олгосон. Иймээс гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн хугацаанд буюу 2020 оны 02 сарын 13-ны өдрөөс 2021 оны 04 сарын *******-ны өдрийн хүртэл нийт 15 сарын зээлийн нэмэгдүүлсэн хүү болох 491,700.63 иен хасуулах хүсэлттэй байна.
Мөн тус гэрээний 3.1.1-д Анх гэрээг байгуулахдаа 9,978,409,149.30 төгрөгтэй тэнцэх хэмжээний 453,804,427.95 иенээр зээлээр гэрээ байгуулсан байхад ******* зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэхдээ /2024 оны 09 сарын 18-ны өдрийн 1 иен 23,83/ төгрөгийн ханшаар тооцож зээлийн төлбөр 13,252,765,206.26 төгрөгийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс *******наас шаардаж буй нийт 556,137,862.37 иенээс нэмэгдүүлсэн хүү 491,700.63 иенийг хасаад үлдсэн 555,646,161.74 иенийг хүлээн зөвшөөрч байна. Мөн хавсралт 2-т заасны дагуу сар болгоны 24-ний өдөр буюу үүрэг үүссэн өдрийн ханшаар тооцож, 12,835,223.113.5 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Ханшны зөрүү нийт 417,542,146.7 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
Талуудын төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон өдөр буюу сар болгоны 24-ний өдрийн ханшаар зээл төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Иймээс гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 04 сарын *******-ны өдрийн хүртэлх нийт 15 сарын зээлийн нэмэгдүүлсэн хүүг төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсон болохыг нотолж, тогтоосон тул дараах тайлбарыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Зээлийн гэрээнээс гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл тохиолдсон хугацаа болох 2020 оны 02 сарын 13-ны өдрөөс 2021 оны 04 сарын *******-ны өдрийн хүртэл нийт 15 сарын нэмэгдүүлсэн хүү болох 491,700.63 иен буюу тухайн үүрэг үүссэн өдрийн ханшаар тооцоход 13,218,563.7 төгрөгийг хасуулах, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэг үүссэн өдрийн ханшаар буюу сар болгоны 24-ний өдрийн ханшаар тооцож 404,323,583 төгрөгийг хасуулах, нийт зээлийн төлбөрөөс 417,542,146.7 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 45******* зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 12,452,887,972.65 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үлдэх 1,202,382,700.67 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 15******* зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, хариуцагч *******-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, үйлдвэр гудамж, ******* тоот барилгын 1 давхрын хэсэгт байрлах 2376 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, үйлдвэр гудамж, ******* тоот барилгын 1 давхрын хэсэгт байрлах 3******* м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* тоот хаягт байрлах 264.1 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах 236 м.кв талбайтай 7 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, үйлдвэр гудамж, ******* тоот хаягт байрлах 1536 м.кв талбайтай, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын *******дугаартай, ******* дүүргийн ******* хороо, үйлдвэр гудамж, ******* тоот хаягт байрлах 5183 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, 34-06-485/265, 03-46/06 гэрчилгээний дугаартай А 186 F маркийн F186mt2 ноолуур самнах машин 4 ширхэг, F186mt3 ноолуур самнах машин 2 ширхэг, F186mt4 ноолуур самнах машин 3 ширхэг, F186mt5 ноолуур самнах машин 3 ширхэг, F186mt8 ноолуур самнах машин ******* ширхэг, Самнах машин бункер 25 ширхэг, 34-06-485/265 гэрчилгээний дугаартай КЕ-213А маркийн Прессний машин 1 ширхэг, 34-06-485/265 гэрчилгээний дугаартай SN *******8 маркийн Хялгас салгах машин 3 ширхэг, В261 маркийн бутлан машин 1 ширхэг, Япон улсын Taiyono Hikari Col.,Ltd-аас худалдан авсан ээрэх дамжлагын тоног төхөөрөмж, Ирээдүйд бий болох хөрөнгө, Түүхий эд, түүхий эдийн урьдчилгаа, Эргэлтийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д заасны дагуу нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 62,492,589.86 төгрөгийг гаргуулан, улсын орлогод, төрийн сангийн ******* тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Уг мөнгөн хөрөнгийг гэдэг нь ямар хэмжээтэй, ямар валют олгоно, тухайн валютаар зээлийг буцаан төлүүлэх агуулгатай бөгөөд мөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө тул валют нь тухайн цаг хугацааны ханшийг илэрхийлэх учиртай. Өөрөөр хэлбэл гадаад валютаар зээл олгоод эргэн төлөлтийг анх олгосон үеийн ханшаар тооцвол төгрөгөөр зээл олгосонтой ялгаагүй юм. Зээлийн гэрээгээр зээлийн эргэн төлөлтийг анх олгосон үеийн ханшаар тооцон төлөх тухай тодорхой заалт байхгүй болно.
******* нь ашиг олох зорилгоор бус эрсдэлээс сэргийлэх зорилгоор Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасны дагуу зээлдэгчтэй харилцан тохиролцож иенээр зээл олгосон. Энэ нь аль нэг талын ашиг олох үйлдэл биш ханшны эрсдэлийг талууд давхар хүлээж байгаа үйлдэл болно.
Анхан шатны шүүхээс үндсэн зээлээс төлөгдөөгүй үлдсэн 423,220,787.10 иенийг зээл олгох үеийн ханшаар эргэн төлүүлнэ гэж шийдвэрлэсэн атлаа, төлөгдсөн 31,583,640.85 иенийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож ялгамжтай шийдвэрлэж байгаа нь нэгдсэн нэг зарчмыг баримтлаагүй, хуульд нийцээгүй үйлдэл гэж үзэж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан тул гэрээг цуцалснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн атлаа ямар ч хуулийн зүйл, заалт үндэслээгүй. Энэ нь иргэд, аж ахуйн нэгж хоорондын зээлийн харилцаанд шаардах эрхгүй байж болох ч банк, эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагаанд шаардах эрхтэй гэж үзнэ. Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт тус тус заасан. Улмаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан ч хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д төгрөг болон иенээр буюу 2 өөр төрлийн мөнгөн тэмдэгтээр гэрээний үнийг тохирсноос уг асуудал үүссэн. Хариуцагч тал төгрөгөөр зээлийн хүсэлт гаргасан, зээлийг төгрөгөөр судалж байсан тул гэрээнд энэ тухай тусгасан гэж нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо дурдсан. Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасан гэрээ байгуулах санал нь төгрөгөөр тавигдсан бөгөөд зээл судалсан хариуг мөн адил төгрөгөөр өгсөн тул зээлийн гэрээг төгрөгөөр байгуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, зээлийг иен хэлбэрээр олгоогүй ба төгрөгөөр олгосон. Иен хэлбэрээр нэхэмжлэгч байгууллага өөрийн дансанд бүртгэж байсан ба үүнтэй холбоотой баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Гэрээ байгуулах санал төгрөгөөр илэрхийлэгдэж, төгрөгөөр зөвшөөрөгдөн, төгрөгөөр үнэлж тухайн гэрээг байгуулсан ба зээлийг төгрөгөөр олгосон. Анхан шатны шүүх энэ үйл баримтыг зөв үнэлсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал зээлийн эргэн төлөлтөд 3,000,000,000-4,000,000,000 төгрөг төлсөн боловч анх олгосон үнийн дүн нь 9,900,000,000 төгрөг бус 11,000,000,000 төгрөг болж нэмэгдсэн асуудалд анхан шатны шүүх хууль ёсны дагуу үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Гэрээ цуцлагдсанаас хойш гэрээний эрх, үүргийг шаардаж болохгүй гэх асуудлыг холбогдох хууль тогтоомжоор тодорхой зохицуулсан. Уг асуудалд анхан шатны шүүх мөн адил үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,655,260,673.32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, маргасан.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ.
3.1. ******* нь *******-тай 2018 оны 01 сарын 16-ны өдөр З-ММК-ЗҮ 2018-09 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 08 сарын 08-ны өдөр З-ММК-ЗҮ 2018-09/1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 9,978,409,149.30 төгрөгтэй тэнцэх хэмжээний 454,804,427.95 иенийг, жилийн 6.89 хувийн хүүтэй, зээлийн эхний олголт хийсэн өдрөөс хойш 7 жилийн хугацаатай, ноолууран утас ээрэх, ээрмэл, самнасан ноолуур, ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг-нэмэгдүүлэх төслийг санхүүжүүлэх зориулалтаар зээлдэгч *******-д зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. /хх-16-*******/
3.2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд 2018 оны 01 сарын 16-ны өдөр Б-ММК-ҮХ 2018-10 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр *******-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, үйлдвэр гудамж, ******* тоот барилгын 1 давхрын хэсэгт байрлах 2376 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, Үйлдвэр гудамж, ******* тоот барилгын 1 давхрын хэсэгт байрлах 3******* м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* тоот хаягт байрлах 264.1 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах 236 м.кв талбайтай 7 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,
2018 оны 01 сарын 16-ны өдөр Б-ММК-ГЭ 2018-11 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээ байгуулж, уг гэрээгээр *******-ийн эзэмшлийн, нэгж талбарын *******дугаар бүхий ******* дүүргийн ******* хороо, үйлдвэр гудамж, ******* тоот хаягт байрлах 5183 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг,
2018 оны 01 сарын 16-ны өдөр Б-ММК-ТТ 2018-12 дугаартай барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр *******-ийн өмчлөлийн 34-06-485/265, 03- 46/06 гэрчилгээний дугаартай A 186 F маркийн F186mt2 ноолуур самнах машин 4 ширхэг, F186mt3 ноолуур самнах машин 2 ширхэг, F186mt4 ноолуур самнах машин 3 ширхэг, F186mt5 ноолуур самнах машин 3 ширхэг, F186mt8 ноолуур самнах машин ******* ширхэг, Самнах машин бункер 25 ширхэг, 34-06-485/265 гэрчилгээний дугаартай КЕ-213А маркийн Прессний машин 1 ширхэг, 34-06-485/265 гэрчилгээний дугаартай SN *******8 маркийн Хялгас салгах машин 3 ширхэг, В261 маркийн бутлах машин 1 ширхэгийг,
2018 оны 01 сарын 16-ны өдөр Б-ММК-ИХ 2018-1*******тай барьцааны гэрээ байгуулан, ирээдүйд бий болох хөрөнгө, түүхий эд, түүхий эдийн урьдчилгааг, 2019 оны 08 сарын 08-ны өдөр Б-ММК-ТТ 2019-67 дугаартай барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Япон улсын Taiyono Hikari Col.,Ltd-;aac худалдан авсан ээрэх дамжлагын тоног төхөөрөмжийг, 2019 оны 08 сарын 08-ны өдөр Б-ММК-ХХ 2019-69 дугаартай барьцааны гэрээ байгуулан, эргэлтийн хөрөнгийг, 2022 оны 05 сарын 25-ны өдөр Б-ММК-ҮХ 2022-04 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, үйлдвэр гудамж, *******/а тоот хаягт байрлах 1536 м.кв талбайтай, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан байна. /хх-29-74/
Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй.
4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээг талууд тохиролцсон гэж зөв дүгнэжээ.
Мөн нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 45******* зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.
5. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон хариуцагч үндсэн зээлд 31,583,641 иен, хүүгийн төлбөрт 69,709,329.86 иен, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,109,544 иен, нийт 104,402,514.21 иенийн зээлийн төлбөр төлсөн талаар маргаагүй.
Харин хариуцагч нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн хугацаанд буюу 2020 оны 02 сарын 13-ны өдрөөс 2021 оны 04 сарын *******-ны өдрийн хүртэл нийт 15 сарын зээлийн нэмэгдүүлсэн хүү болох 491,700.63 иенийг хасуулах, анх гэрээг байгуулахдаа 9,978,409,149.30 төгрөгтэй тэнцэх хэмжээний 453,804.427.95 иенээр зээлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэл гаргах өдрийн, нэмэгдүүлсэн шаардлага гаргах өдрийн ханшаар тооцон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, талуудын төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон өдөр буюу сар болгоны 24-ний өдрийн ханшаар зээл төлөх ёстой гэж маргасан.
6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан.
7. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний хавсралтад заасан үүрэг гүйцэтгэх хугацааг зөрчиж, зээлийн үндсэн хүү төлөх үүргийг 2019.11.24-ний өдрөөс, үндсэн зээлийн төлбөрөөс хэсэгчлэн төлөх үүргийг 2019.06.25-ны өдрөөс эхлэн зөрчсөн нь гэрээ болон хуульд зааснаар үүргийн ноцтой зөрчилд тооцогдож байх ба зээлийг төлөх талаар нэхэмжлэгчээс 2020.07.08-ны өдрийн 2/951, 2020.10.13-ны өдрийн 2/1268, 2021.03.19-ний өдрийн 2/297, 2024.06.17-ны өдрийн 2/691 дугаар мэдэгдлийг хүргүүлж, зээл, зээлийн үндсэн хүү, хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөхтэй холбоотой зөрчлийг арилгах, энэ үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд гэрээг нэг талын санаачилгаар цуцлахыг сануулж байсан боловч үүргийн зөрчил арилаагүй тул зээлийн гэрээг цуцалж шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт нийцсэн байна.
8. Нэхэмжлэгч анх үндсэн зээлийн үлдэгдэл 423,220,787.10 иен, зээлийн хүүгийн үлдэгдэл 124,202,208.20 иен, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 2,077,144.43 иен, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6,637,722.64 иен, нийт 556,137,862.37 иен буюу 13,252,765,260.26 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2025 оны 03 сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн хүү 14,540,011.03 иен, нэмэгдүүлсэн хүү 2,764,176.98 иен, нийт 17,304,188.01 иен буюу энэ үеийн Монгол банкнаас зарласан валютын ханш /1 иен 23.26 төгрөг/-аар тооцож 402,495,413.06 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн.
Анхан шатны шүүх зээлдэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан, нэхэмжлэгч гэрээ цуцлагдсанаас хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 402,495,413.06 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
9. Учир нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 01 сарын 16-ны өдөр З-ММК-ЗҮ 2018-09 дугаартай, 2019 оны 08 сарын 08-ны өдөр З-ММК-ЗҮ 2018-09/1 дугаартай гэрээнүүд цуцлагдсан гэж үзэх боловч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд шилжүүлэн авсан уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж, мөн хуулийн 45******* зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаас гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай (1995 оны) хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж, 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэсэн заалт болон талууд зээлийн гэрээний 7.1-т Зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд зээлийн төлбөр нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө гэж тохиролцсон тул хариуцагчаас зээлийг эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан нь үндэслэлгүй болжээ.
10. Мөн нэхэмжлэгч нь Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасны дагуу гадаад валют худалдах, худалдан авах үйл ажиллагаа эрхэлж, ханшны зөрүүнээс ашиг олох эрхтэй боловч төсөл хөтөлбөр санхүүжүүлэх зээлийн үйл ажиллагаа явуулахдаа зээлдэгчтэй байгуулсан гэрээний хүрээнд ханшны зөрүүнээс ашиг олох нь хуульд нийцэхгүй гэж дүгнэж, зээлийн үндсэн төлбөрийн хэмжээг зээл олгох үеийн буюу 2018 оны 01 сарын 16-ны өдрийн Монголбанкны албан ханшаар тооцож, тодорхойлсон нь үндэслэл бүхий болоогүй байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэж заасан ба тухайн үеийн гэдэгт нэхэмжлэл гаргах үеийг ойлгоно.
Тиймээс нэхэмжлэгч нь иенээр гүйцэтгэх үүргийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу 2024 оны 09 сарын 18-ны өдрийн, мөн нэмэгдүүлсэн шаардлага гаргах үеийн буюу 2025 оны 03 сарын 19-ний өдрийн Монголбанкны зарласан ханшаар тооцож нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байх тул тухайн маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн хэм хэмжээг зөрүүтэй хэрэглэсэн гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.
12. Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, үргэлжлэх хугацаанд дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэн нь нийтэд илэрхий үйл явдал, энэхүү дэлхий нийтийг хамарсан өвчин гарснаар тодорхой хугацаанд хөл хорио тогтоосон нь давагдашгүй хүчин зүйл боловч энэ нь хариуцагчийн зээлийн гэрээний гүйцэтгэвэл зохих үүргээс чөлөөлөх, хэмжээг багасгах үндэслэл болохгүй гэж үзэв.
Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч *******-аас гаргасан хүсэлтийг үндэслэн талууд 2019 оны 08 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж байсан байх ба хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй нь гагцхүү ковид-19 цар тахлаас шалтгаалсан гэж үзэх хангалттай үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагч талын тайлбар, татгалзал үндэслэлгүй.
13. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 45******* зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас зээл, зээлийн үндсэн хүү, хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт анх гаргасан нэхэмжлэлийн дагуу 556,137,862.37 иен буюу 13,252,765,260.26 төгрөг /556,137,862.37*23.83 төгрөг/, нэмэгдүүлсэн шаардлага 17,304,188.01 иен буюу 402,495,413.06 төгрөг /17,304,188.01*23.26 төгрөг/ нийт 13,655,260,673 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
14. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтыг тогтоох хэсэгт баримтлаагүй алдаа гаргасныг мөн залруулна.
15. Талуудын байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байх ба анхан шатны шүүхээс хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна. Энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмыг үндэслэн уг шийдлийг хэвээр үлдээнэ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/05648 дугаартай шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 45******* зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 13,655,260,673 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж,
3 дахь заалтад 62,492,582.86 гэснийг 68,434,253 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар нэхэмжлэгч ******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Ж.ЛХАГВАСҮРЭН