| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00472/И |
| Дугаар | 00411 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 00411
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1962 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багт суух, Боржигин овогт Дашдондогийн Лхагвасүрэн /РД:ГЮ62031393/-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 132/2016/00472/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Булган аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газар-т 1978 оноос 1979 он, 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал слесариар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн нь Булган аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт 1978-1979 он, 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал слесариар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн № 26 дугаар цалингийн лавалагаа, Булган аймгийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1979 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 166 дугаар тушаал, Булган аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1983 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дүгээр тушаал, Булган аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1978 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар тушаал, гэрч П.Цогтсайханы ...Бид Булган аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1989-1991 оныг дуустал хамт ажиллаж байсан..., гэрч Л.Цогтын ...Би Булган аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1988 оноос ерөнхий инженерээр болон орлогч даргаар орж 1994 оныг дуустал ажиллахад Д.Лхагвасүрэн нь 1978-1991 оныг дуустал ажиллаж байсан... гэх мэдүүлгүүд зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овогт Дашдондогийн Лхагвасүрэнг Булган аймгийн Булган аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал слесараар нийт 13 /аран гурав/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ