| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00453/И |
| Дугаар | 00414 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 00414
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1979 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бзрэн дунд боловсролтой, Хангал сумын Хялганат тосгонд оршин суух Хорь овогт Батмөнхийн Төмөрбаатар /ГЙ79062417/-ын нэхэмжлэлтэй,
Д.Батболд, Л.Буянтогтох нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00453/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Төмөрбаатар, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Төмөрбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Б.Төмөрбаатар миний бие нь Хялганат тосгоны Хаан банкнаас 3000000 төгрөгийн зээлийг 2014 оны 01 дүгээр сарын 20-ны авч 1100000 төгрөгийг банкны хүүгийн хамт буцаан төлнө гэсэн болзолтойгоор Д.Батболд, Л.Буянтогтох нарт зээлдүүлсэн. Энэ хүмүүс 1100000 төгрөгийг зээлэхдээ банкны хүүг хамт төлнө гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй. Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаж шийдвэрлүүлэхээр дуудсан боловч энэ хүмүүс Хялганатад байхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа тул өргөдөл буцаагдсан. Миний өр нэхэмжилж байгаа Д.Батболд, Л.Буянтогтох нар одоогоор Хялганатад байхгүй боловч иргэний бүртгэл нь Хангал сумын Хялганат тосгонд хэвээр байгаа тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Төмөрбаатар нь Д.Батболд, Л.Буянтогтох нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Батболд, Л.Буянтогтох нарнь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Дан байр хэсгийн 80-01 тоотод оршин суух бүртгэлтэй боловч энэ хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны захирагчийн ажлын албаны 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02/516 тоот тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж хаягийг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Батболд /РД:ГЙ70121115/, Л.Буянтогтох /РД:АГ74062401/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаарД.Батболд, Л.Буянтогтох нарыг эрэн сурвалжилах, тэдний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийж, энэ тухай нэхэмжлэгч Б.Төмөрбаатарт мэдэгдэхийг Булган аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ