| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00473/И |
| Дугаар | 00416 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 00416
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1955 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, Булган аймгийн Дашинчилэн сумын 1 дүгээр багт оршин суух, Боржигон цахар овогт Цэгмидийн Цэрэндагва /РД:ГЙ66042901/-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 132/2016/00473/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэрэндагва нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Булган аймгийн Дашинчилэн сумын Туяа нэгдэлд 1971-1974 он хүртэл малчнаар ажиллаж байгаад 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 3 жилийн хугацаат цэргийн албанд явж, 1977 оны 08 дугаар сарын 20-ны өдөр халагдаж ирээд үргэлжлүүлэн Туяа нэгдэлд 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Энэ хугацаанд хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн тул Булган аймгийн архивын тасгийн лавлагааг үндэслэн улсад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэрэндагва нь Булган аймгийн Дашинчилэн сумын Туяа нэгдэлд 1971-1974 он хүртэл, 1977 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №14 дугаар цалингийн лавлагаа, тухайн үед Ц.Цэрэндагватай хамт ажиллаж байсан гэрч Д.Батхишиг, Р.Батбаатар нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон цахар овогт Цэгмидийн Цэрэндагвыг Булган аймгийн Дашинчилэн сумын Туяа нэгдэлд 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1977 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар нийт 16 /арван зургаа/ жил 4 /дөрөв/ сар 11 /арван нэг/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ