| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00236/И |
| Дугаар | 103/ШШ2016/00271 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2016/00271
| 2016 оны 06 сарын ******* өдөр | Дугаар 103/ШШ2016/002*******1 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* уулын ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* осол гарсан эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 1996 оны 0******* дугаар сарын 28-нд ХК-д төмөр замын бригадын даргаар ажиллаж байхдаа ажлын байран дээр нүд рүү төмөр орж зүүн нүд хараагүй болсон. Тэр үед вагон замаас гарчихсан гээд замын ирис төмөр янзалж байсан юм. Тухайн үедээ эмч нар байхгүй, такси барьж Улаанбаатар хотын 1-р эмнэлэгт очиж төмрөө авахуулж байсан. Эмнэлэгт байхад ослын акт гээд гарын үсэг зуруулж байсан, мөн надад уурхайгаас эмчилгээний зардал өгч би Солонгос улсад эмчлүүлсэн. Өнөөдөр группэд орох гэтэл ослын акт хэрэгтэй гэсэн, ХК-ийн архивт үзсэн боловч 2001 оноос өмнөх материалуудаа устгалд оруулсан гэж байна. Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгал дээр очиж үзсэн боловч 1996 оны материал устгагдсан гэсэн хариу өгсөн. Ийм учир Д. намайг 1996.*******.28-ны өдөр уурхайн төмөр замд ажиллаж байхдаа осолд орсон болохыг тогтоож өгнө үү гэв .
Шүүхээс хэрэгт авагдсан Иргэний үнэмлэхний лавлагаа, ХК-ийн ерөнхий захирлын 1996 оны 09 дүгээр сарын 12-ны 340 дугаартай зардал гаргах тухай тушаал, нэхэмжлэгчийн эмнэлэгийн картанд үзлэг хийсэн тэмдэглэл, ХК-ний 2016.6.*******-ний өдрийн 06/**************5 тоот тодорхойлолт, гэрч Д., Т. нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Д. нь ХК-д төмөр замын бригадын даргаар ажиллаж байхдаа 1996.*******.28-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орсон болохоо шүүхээр тогтоолгохыг хүсжээ.
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгчийг 1996.*******.28-ны өдөр ажлын байран дээрээ үйлдвэрлэлийн осолд орж зүүн нүдээ гэмтээхэд ослын талаар акт үйлдсэн боловч түүнийг утсгаж үрэгдүүлсэн болох нь ХК-ийн 2016.6.*******-ний өдрийн 06/**************5 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул шүүхээс өөр журмаар үйлдвэрлэлийн осолд орсныг тогтоох боломжгүй болсон байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь 1996.*******.28-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж зүүн нүдээ гэмтээсэн болох нь:
ХК-ийн ерөнхий захирлын 1996 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 340 дугаартай зардал гаргах тухай тушаал,
Уг тушаалд үйлдвэрлэлийн осолд орсон хөрс төмөр замын нэгдсэн хэсгийн замчин Д. ОХУ явж эмчлүүлэх шаардлагатай байгаа тул эмчлэхэд нь зориулж 6955 ам доллар, 4000 төгрөг олгосугай гэжээ,
Гэрч Д.ын шүүхэд өгсөн нэхэмжлэгч нь намайг ХК-д хөрс төмөр замын хэсэгт 1989 онд замчнаар ажилд ороход ажиллаж байсан. Би 3 жил тэй ажиллаж байгаад 1992 онд эксковаторын туслах машинчийн курст 3 сар яваад ирээд эксковаторын туслах машинчаар төмөр замын хэсэгтээ тэй зэргэлдээ ажилладаг байсан. 1996 оны зун ажлын байран дээрээ зам янзалж байгаад нүдээ гэмтээсэн. Нүдээ гэмтээгээд дахиж ажил хийгээгүй гэх мэдүүлэг,
Гэрч Т.ын нь ХК-д хөрс төмөр замын хэсэгт намайг 1991 онд замчнаар ажилд ороход ажиллаж байсан. 1996 он хүртэл ажилласан санагдаж байна. Тухай үедээ замын бригадын дарга хийж байсан. 1996 оны зун ажлаа хийж байгаад өрөөсөн нүдээ сохлоод эмчилгээнд явна гээд ажлаасаа гарсан. замын ирис төмөр эмтэрч нүд рүү нь орсон гэх мэдүүлэг
Нэхэмжлэгчийн эмнэлэгийн картанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуулинд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.5 дугаар зүйлд
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.5 дахь хэсэгт зааснаар ******* ******* овогт ******* г 1996 оны ******* дугаар сарын 28-ны өдөр ХК-ийн төмөр замын бригадын даргаар ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд орсон болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж *******0200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ******* хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.*******-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА.