Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2016/00272

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 10*******/ШШ2016/00272

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны 0******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 06ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д. нь 201******* оны 12 дугаар сарын 0*******-нд 1,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулан зээлж авсан. Зээлийн барьцаанд гэрийн тавилга, блокийн машиныг барьцаалан зээл авсан. Гэтэл Д. нь 2016 оны ******* дүгээр сарын 0*******-ны өглөө эрт манай хашаанаас бидэнд мэдэгдэлгүй барьцаалсан зүйлээ ачаад гэнэт нүүгээд явсан. Зээлээ төлж дуусаад хашаанаас нүүнэ гэж тохирсон байсан. Зээлийн барьцаанд тавьсан блокийн машин нь өөр эзэнтэй байсан. Д. нь хүний итгэлийг эвдэн гэнэт оргон зайлсан бөгөөд оршин суух хаягтаа байхгүй хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж олж өгнө үү гэжээ.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч , ******* эрэн сурвалжлуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Д. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байгаагаас гадна тэрээр албан ёсны хаягтаа байхгүй түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Д. нь хамгийн сүүлд ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны 0******* тоотод түр амьдарч байсан. ******* дүүргийн ******* дугаар хороо дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, Боржигин овогт /РД:НИ7*******09*******6/ гэх зэрэг мэдээллийг Тахарын Ерөнхий Газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 1, 1************** дугаар зүйлийн 1**************.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.******* дахь хэсэгт заасныг баримтлан Боржигин овогт /РД:НИ7*******09*******6/-ыг эрэн сурвалжилсугай.

2.   Тахарын Албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дах хэсэгт зааснаар эрэн сурвалжлах ажиллагааг Тахарын Ерөнхий Газарт даалгасугай.

*******.   Шийдвэрийн нэг хувийг Тахарын Ерөнхий Газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

*******.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ