| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2016/00196/И |
| Дугаар | 103/ШШ2016/00273 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2016/00273
| 2016 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 103/ШШ2016/00273 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхмэжлэгч: ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Е.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Е.******* нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******-******* НӨҮГ-т 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 6 жил, хоёр давхаргын тунгаагчийн машинчаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Чөлөөлсөн тушаал нь байгаа боловч гарын үсгийн баталгаажилт байхгүй. Тухайн үед одоогийн хувилагч машин байхгүй, шууд л хуулбар өгдөг байсан. Мөн энэ байгууллагад гал гараад, архив нь шатсан байна.
Иймээс намайг 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл *******-******* НӨҮГ-т ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Е.******* нь 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл *******-******* НӨҮГ-т ажиллаж байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Е.*******ийг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байгаа боловч гарын үсэг, тамга нь бүдгэрч алга болсон, мөн боловсон хүчин Ц.******* гарын үсэгтэй байх тул түүний ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохдоо би 55 нас хүрээд, тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.
Нэхэмжлэгч Е.******* нь *******-******* НӨҮГ-т 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд хоёр давхаргын тунгаагчийн машинчаар ажиллаж байсан нь:
Нийслэлийн ******* дүүргийн *******-******* НӨҮГ-ын даргын 1982 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №07 тоот Ажилд томилох тухай тушаал
Нийслэлийн ******* дүүргийн *******-******* НӨҮГ-ын даргын 1988 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн №78 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал
*******-******* ОНӨААТҮГ-ын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 197 тоот *******-******* ӨНӨААТГ-н Тодорхойлолт
Гэрч М., С.- нарын мэдүүлэг
Гамшигаас Хамгаалах Ерөнхий Газрын Гамшгийн судалгааны төвийн 32 тоот шиинжээчийн дүгнэлт
1988 онд Бүх ард түмний урлагийн их наадамд оролцож байсан фото зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн жилүүдэд холбоотой, хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт Есөнхүүгийн *******ийг 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл *******-******* НӨҮГ-т хоёр давхаргын тунгаагчийн машинчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА