| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2016/00235/И |
| Дугаар | 103/ШШ2016/00274 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2016/00274
| 2016 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 103/ШШ2016/00274 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхмэжлэгч: ******* ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 оны 6 дугаар сарын 25-нд ТЭХЯ-ны томилолтоор Багануурын уурхай-д бульдозерчиноор ажилласан. 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа халагдаад, 1982 оны 6 дугаар сардаа уурхайн харъяа байсан Авто транс-ны үйлдвэрт засварчинаар орсон.
1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл АА-264 дугаар ангид цэргийн алба хааж ирээд, 1986 оны 7 дугаар сардаа Авто транс-ны үйлдвэрт жолоочоор орж, ажиллаж байгаад 1991 оны 7 дугаар сард Авто транс-ны үйлдвэр /АТК/ татан буугдахад ажилгүй болсон.
Иймээс би өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэж байгаа тул миний Авто транс-ны үйлдвэрт ажиллаж байсан 6 жилийг тогтоож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.******* нь 1982 оны 6 дугаар сараас 1983 оны 6 дугаар сар, 1986 оны 7 дугаар сараас 1991 оны 7 дугаар сар хүртэл Багануурын уурхай-н харъяа Зөвлөлтийн Авто транс-ны үйлдвэрт ажиллаж байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохдоо би 55 нас хүрээд, тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон тул нэхэмжлэгчийн Багануурын уурхай-н харъяа Зөвлөлтийн барилгын АТК-т 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд бульдозерчиноор, 1986 оны 7 дугаар сараас 1991 оны 7 дугаар сарыг дуустал жолоочоор ажиллаж байсан нь:
-Түлш эрчим хүчний үйлдвэрлэлийн яамны харьяа Нүүрсний үйлдвэрийн нэгдлийн Багануурын нүүрсний ил уурхайн даргын 1980 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 98 дугаартай тушаал
-Түлш эрчим хүчний үйлдвэрлэлийн яамны харьяа Багануурт баригдаж байгаа Нүүрсний уурхайн захиргааны даргын 1982 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 113 дугаар тушаал, мөн үйлдвэрт ажиллаж байсан үеийн гэрэл зураг, баярын бичиг, гэрч Д.Баасан, Д.Аваанай нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн дээрх баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* ******* овогт ******* *******ыг Багануурын уурхай-н харъяа Зөвлөлтийн барилгын Авто транс-ын үйлдвэрт 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл засварчинаар, 1986 оны 7 дугаар сараас 1991 оны 7 сар хүртэл жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА