Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2016/00275

 

 

 

 

 

*******016 оны 06 сарын ************** өдөр

Дугаар *******3/ШШ*******016/00*******75

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо ******* дугаар байрны 0******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1*******0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХнь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн миний бие *******015 оны ******* дугаар сард улсын 314 тоот Зарлигийг ******* дүүрэгтээ сурталчлах, ажил хэрэг болгох зорилгоор ******* дүүрэгт амьдардаг биет бус өвийг тээгч ардын авьяастнуудыг нэгтгэн Засаг даргын дэмжлэгтэйгээр зохион байгуулж хойч үе хүүхэд залуучуудад ардын уртын болон богинын дууг сурталчлан таниулахаар Хэрлэнгийн Баръяа нэртэй ардын уртын болон богинын дууны концерт бэлтгэн сар шинийг угтан дүүргийн Ахмадын хороо Гүн галуутайн дуулал Төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан юм. ардын богино дууны онцлог төрлүүдийг тайлбарлан ойлгуулах зорилгоор Ерөнхий захирал зөвшөөрлөөр 64 дүгээр сургуулийн менежер багш Ц.д тус бүр нь *******,000 төгрөгийг үнэтэй 300 ширхэг тасалбар олгосон юм. Тухайн үед тоглолт болж өнгөрсний дараа Ц. багштай тооцоо нийлэхэд 170,000 төгрөгийн үнэ бүхий 88 ширхэг билетийн үлдэгдэлтэй тооцоо гарахад багш билет нь борлогдсон байгаа анги удирдсан багш нараас нь уг билетийн мөнгийг аваад танд өгнө гэсэн учир миний бие хувийнхаа мөнгөөр уг 170,000 төгрөгийг төлж дуусгасан юм. *******016 оны ******* дугаар сард олон удаа нэхэл дагал болсны дараа *******,000 төгрөг өгсөн. Иймд Ц. багшаас авах ёстой 1*******0,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* дүүргийн 1 дүгээр хорооны ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Ц. би нэхэмжлэгч Т.Сампилдондов гуайн гаргасан өргөдөлтэй танилцлаа. Уг билетийн үнэ болох 1*******0,000 төгрөгийг өргөдлийн дагуу төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Сампилдондов хариуцагч Ц.гаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1*******0,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагч Ц. нь нэхэмжлэгч Т.******* нэхэмжилсэн 1*******0,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд тэдний зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

74 дүгээр зүйлийн 74.1, 74.******* дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т.******* үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1*******0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц. нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 4,5******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буцаан *******,*******75 төгрөгийг, хариуцагч Ц.гаас *******,*******75 тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ