Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнийн Одхүү |
Хэргийн индекс | 180/2019/0222/Э |
Дугаар | 208 |
Огноо | 2019-09-20 |
Зүйл хэсэг | 27.10.2.1., |
Улсын яллагч | Д.Энхжаргал |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0222/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд
Улсын яллагч Д.Энхжаргал
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А
Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.У-т холбогдох 1939003............ дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр баг Өгөөмөр гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д.У
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Унь Хэнтий аймгийн Батширээт сумын төвд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн Хайрхан маркийн мотоциклийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1а-д заасан Тухайн ангилал Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна гэсэн заалт Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4ж-д заасан Тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй / жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадаагүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч О.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр, О.М эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Насанд хүрээгүй хохирогч О.Н өгсөн:...Манай сургуулийн хажууд манай ангийн хүүхдийн гэр байдаг болохоор тэр ангийнхаа хүүхдийн гадаа дүүтэйгээ тоглож байсан чинь манай аав манай ангийн хүүхдийн гадаа мотоцикльтойгоо ирчихсэн бид хоёрыг дуудахаар нь би дүүтэйгээ хамт аавын мотоциклийн ард суугаад явсан. Тэгсэн аав замаар гэр лүүгээ явж байгаад гэнэт мотоцикльтойгоо ойччихсон. Тэгээд миний хөл хөдлөхгүй их өвдөөд байсан. Тэгээд дараа нь эмч нар ирээд дүү бид хоёрыг эмнэлэг дээр авчирсан. Манай аавыг Угэдэг дүү бид хоёр ангийнхаа хүүхдийн гадаа тоглож байсан болохоор архи уусан байсныг нь мэдээгүй...миний зүүн хөл хугарсан....гэх мэдүүлэг/ хх-ийн 28 хуу/
Насанд хүрээгүй хохирогч О.М өгсөн:...Тэр өдөр би эгчтэйгээ тоглож байсан чинь аав ирээд эгч бид хоёр аавын мотоциклийн ард сундалдаад явсан. Тэгээд бид гурав засмал дээгүүр явж байгаад ойччихсон. Тэгээд дараа нь эмч нар ирсэн....Миний толгойноос цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуу/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А-гийн өгсөн: ...Би өмнө нь Дорнод аймагт амьдардаг байж байгаад дөрөв таван жилийн өмнөөс У гэх хүнтэй танилцаад Батширээт суманд 2 хүүхдийн хамт ирж хамтран амьдрах болсон юм. Тэр өдөр У бид хоёр хоёр охиноо авах гээд Шинэбаярынд очсон юм. Тэгээд Шинэбаярынд ирчихээд Уламбаярыг хоёр охинтой нь мөн Шинэбаярын хоёр хүүхэдтэй нь үлдээчихээд Шинэбаярын эхнэр Нараатай, У-ын дүүгийнх нь хүүхдийг авах гээд цэцэрлэг рүү явсан юм. Тэгээд нөгөө цэцэрлэг нь бүжиг давтаж байгаа гээд тарахгүй цаг хэртэй Нараа бид хоёр цэцэрлэгийн гадаа хүлээсэн юм. Тэгсэн манай охин Н-гийн багш Цэнгэл над руу утасдаад Н-мотоцикольтой явж байгаад уначихсан байна гэж хэлэхээр нь би сандараад цэцэрлэгээс зүүн тийшээ засмалаар гүйсэн чинь зам дээр У мотоцикольтойгоо ойчсон манай хоёр охиныг эмнэлэгийн машин аваад явчихсан мөн У-ыг нэг машин аваад хөпөлж байсан. Тэгээд би тэндээсээ эмнэлэг дээр очиход манай бага охин зүүн нүднийхээ дээр духан дээр нь хоёр оёдол тавьчихсан, зүүн нүд нь хавдчихсан байсан. Мөн Н-гийн зүүн гуян дээр чиг бариад боочихсон байсан...М-ын зүүн нүдний дээгүүр гавлын яс нь цууралттай, Н-гийн зүүн хөл нь дунд чөмгөөрөө хугарсанаас болж 1 хадаас тавьсан...Аваар болохын урьд өдөр нь У ах дүү нартайгаа архи уусан байсан. Тэгээд маргааш нь уул нь архи уугаагүй толгой өвдөөд байна гэж хэлж байсан...Би энэ хүнд гомдоод яахав бид гурвыг л тэжээгээд явж байгаа хүн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэх /хх-ийн 38 хуу/
Гэрч Ц.Наранзаяагийн өгсөн:..Би 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын төв дээр байх гэртээ байж байхад миний танил Унь эхнэр хоёр хүүхдийнхээ хамт манай гэрт ойролцоогоор 14 цагийн үед ирсэн, тухайн үед Уламбаяр манай гэрт ирэхдээ 0.75-н хараа гэсэн нэртэй 1 шил архитай ирсэн байсан, тэгээд уг архиа У нь гаргаж ирээд задлаад надад хундаганд хийж өгөхөөр нь би уг архийг нь амсаад У-т буцаагаад өгсөн, тэгээд байж байтал манай эгч над руу утсаар надад хандан эгч нь халуураад байна аа, чи эгчийнхээ хүүхдийг цэцэрлэгээс нь очоод авчих гэж хэлсэн, тэгэхээр нь би тэгье гээд Уламбаярын эхнэр Алтантуяагийн хамт цэцрлэг рүү явсан бөгөөд гэрт маань У хоёр охинтойгоо хамт үлдсэн юм, тэгээд А бид хоёр цэцэрлэг дээр ирээд эгчийн хүүхдийг авах гээд нилээн хүлээсэн бөгөөд арай гэж эгчийн хүүхдийг цэцэрлэгээс нь аваад буцаад гэрлүү явж байхад буюу ойролцоогоор 17 цаг нилээн өнгөрч байх үед сургуульд ажилладаг Цэнгэл багш над руу утсаар яриад надад хандан Н-гийн ээж байна уу гэж хэлсэн тэгэхээр нь би байна аа гээд өөрийнхөө утасыг А-д өгөөд Цэнгэл багшийг А-тай утсаараа яриулсан, тэгээд А нь Цэнгэл багштай утсаар ярьчихаад утсаа салгасныхаа дараа надад хандан У охидуудаа авч явж байгаад унагачихсан гэнээ гэж хэлсэн, тэгээд л Ань надаас салаад явсан...Тухайн үед У нь манай гэрт анх ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд манай гэрт ирсэнийхээ дараа л авчирсан архиныхаа талыг нь уусан юм шиг байсан, тэгээд л гэрээс маань гарч явж байгаад зам тээврийн осол гаргаж хоёр охиноо гэмтээчихсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/
Гэрч Б.Батцэнгэлийн өгсөн:...Би 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ажил дээрээ байж байхад ойролцоогоор 17 цагийн үед миний гар утас руу манай Батширээт сумын У гэх эмэгтэй залгаж яриад надад хандан танай ангийн Нгэх хүүхэд мотоцикльтой явж байгаад онхолдсон байна, яаралтай ээж рүү утсаар ярьж хэлээрэй гэж хэлсэн, тухайн үед уг Ундармаа гэх хүн тэр хавиар нь явж байгаад онхолдсон байхыг нь харсан юм байна лээ тэгээд би өөрийн ангийн хүүхэд болох Н-гийн ээжийнх нь утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан, тэгэхээр нь би Н-гийн очоод байдаг Наранзаяа гэх эмэгтэйгийн утас руу залгаад Н-гийн ээжийг хаана байгаа болохыг нь асууж тодруулахад Наранзаяа нь надад хандан хажууд байна, ярих уу гэж хэлсэн, тэгэхээр нь би тэгье гээд Н-гийн ээжтэй нь яриад танай охин чинь мотоцикльтой явж байгаад онхолдсон байна, яаралтай онхолдсон газар нь очоорой гэж хэлээд л утсаа салгасан, миний мэдэх зүйл ийм л байна надад өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 47 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 269 дугаартай дүгнэлт:
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 270 дугаартай дүгнэлт:
Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаартай дүгнэлэнд: Улаан өнгийн улсын дугааргүй хайрхан маркийн мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч Д.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 ж-д тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадаагүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, гэсэн дүрмийн заалт зөрчиж зам тээврийн осол гаргасан гэж үзэж байна гэжээ. /хх-ийн 60 хуу/
Яллагдагч Д.У-ын өгсөн:...Би Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр багийн нутагтэхнэр дагавар хоёрохиныхоохамт оршин сууж амьдардаг юм. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын20-ны өдөр үдээс хойш л байсан, ягхэдэн цагийн үед болохыг нь одоо сайн санахгүй байна, эхнэр бид хоёр сургуультайойрхон сургуулийн зүүн талд байдаг Шинэбаяр гэх залуугийн гэрт нь 1 шил архитай очсон бөгөөд эхнэр бид хоёрыг ирээд удаагүй байж байхад хоёр охин маань Шинэбаярын гэрт нь хүрээд ирсэн тухайн үед Шинэбаяр нь гэртээ байгаагүй бөгөөд түүний эхнэр Наранзаяа нь гэртээ хүүхдүүдийнхээ хамт байж байсан. Тэгээд миний санаж байгаагаар ойролцоогоор 16 цагийн үед байсан байх гэж бодоод байна би яг тодорхой сайн хэлж мэдэхгүй байна. Манай эхнэр А-нь Наранзаяагын хамт цэцэрлэгээс хүүхэд авахаар явсан бөгөөд би Наранзаяагын гэрт нь 2 охиныхоо хамт болон Наранзаяагын хүүхдүүдийнх нь хамт үлдсэн юм. Тэгээд би Наранзаяагынд байхдаа Наранзаяагынд ирэхдээ авч ирсэн 0.5 гэж санаад байна, яг санахгүй байна хараа нэртэй архиа ганцаараа талд нь ортол уусан, тэгээд эхнэрээ ирэхийг хүлээхэд, эхнэр маань ирэхгүй удаад байхаар нь би хоёр охинтойгоо шууд гэртээ харихаар болоод мотоциклоо асаагаад М Н гэсэн дарааллаар суулгаж сундлаад явсан юм. Тэгээд сумын соёлын төвийн урд засмал замаар зүүнээс баруун тийшээ замын зах хэсгээр нь явж байгаад замаа голлох гэж байгаад огцом дараад зам тээврийн осол гаргачихлаа. Би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна. Ахиж ийм асуудал огт гаргахгүй...миний буруутай үйлдэлээс болоод зам тээврийн осол гарлаа, би буруугаа хүлээн зөвшөөрч байна...надад мотоцикл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 хуу /
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 18-22 хуу/
Насанд хүрээгүй хохирогч О.Н, О.М нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 29, 33 хуу/
Д.У-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 73 хуу/
Д.У нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 хуу/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А-гийн гаргасан Д.У-аас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 80 хуу/
Дээрх нотлох баримтуудыг нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.У нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн орчим Хэнтий аймгийн Батширээт сумын төвд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар улсын дугааргүй Хайрхан маркийн мотоциклийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж 9 настай О.Н-гийн биед зүүн дунд чөмөг ясны хөндлөн хугарал, 6 настай О.М-ын биед дух ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний аяганы дээгүүр хөндлөн хугарал, зулайн ясны заадас хүрсэн хугарал, эгэм ясны хугарал, духанд шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А, насанд хүрээгүй хохирогч О.Н, О.М, гэрч Ц.Наранзаяа, Б.Батцэнгэл, Д.Шинэбаяр нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байх ба шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Д.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаартай дүгнэлтээр, насанд хүрээгүй хохирогч О.Номинжингийн биед учирсан гэмтлүүд нь хүндэвтэр гэмтэлд, насанд хүрээгүй хохирогч О О.Мын биед учирсан гэмтлүүд хүнд гэмтэлд хамаарах талаар Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 269, 270 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогджээ.
Тухайн үед улсын дугааргүй Хайрхан маркийн мотоциклийг Д.У нь жолоодож явсан болох нь шүүгдэгч Д.У болон насанд хүрээгүй хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгээр тогтоогдсон, шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул Д.У-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж дүгнэв.
Яллагдагч Д.Унь ... Наранзаяагийнд ирэхдээ авч ирсэн 0.5 гэж санаад байна, яг санахгүй байна хараа нэртэй архиа ганцаараа талд нь ортол уусан... надад мотоцикл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй...гэж мэдүүлэг өгсөн бөгөөд түүнийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.У-ын дээрх үйлдлийг Аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.У-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А нь шүүгдэгч Д.У-аас нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй талаар мэдүүлэг өгсөн, тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
4. Шүүгдэгч Д.У нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Д.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ