Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2016/00278

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2016/0027*******

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох ******* овогт эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М., нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч М. нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие С. хамт нэг байгууллагад ажилладаг байсан, 201******* оны 2 дугаар сарын 1*******-нд өөрийн эзэмшлийн машин болох портер машиныг иргэн С. болон төрсөн хүү нарт үнэ тохиролцон 7 сая төгрөгөөр худалдсан.

Тухайн үед С., хүү нар бэлнээр 3.200.000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг нь ******* дүгээр сар гэхэд барагдуулна гэсэн. Одоо үлдэгдэл 2.700.000 төгрөгийг өгөхгүй, сураггүй алга болсон. Төрсөн охин гар утасны дугаар нь 99*******0*******1*******0, ******* дүүргийн Насан туршийн боловсрол олгох сургуульд ажилладаг. Охин ээж, дүү хоёр нь хаана байгаа талаар асуухад хэлэхгүй байна. Охин Улаанбаатар хотод ажилладаг, гар утасны дугаар нь **************99190*******. Охин нь уулзахад би таньд *******00.000 төгрөг өгөх ёстой гээд, 100.000 төгрөг өгсөн, үлдэгдэл 2.600.000 төгрөг дутуу байгаа. Хүү Отгонзориг нь эхлээд бага багаар таксинд явлаа гээд мөнгө өгөөд байсан, сүүлдээ ирэхээ болиод утсаа хаагаад, өөр дугаар авсан юм шиг байна лай.

Иймд нь тодорхой хаяггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч М. нь иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох ******* овогт эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

С. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэд хоорондын хэлцэлд С. нь ******* дүүргийн 3 дугаар хороо, Хилчиний 6 дугаар гудамжны ******* тоот хаягт амьдардаг, УД6*******0*******0*******02 регистрийн дугаартай, гар утасны дугаар нь 9320926*******, охин гар утасны дугаар 99*******0*******1*******0, охин гийн гар утасны дугаар **************99190******* зэргийг дурьдах зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 11*******, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3 дахь хэсэгт зааснаар ******* овогт эрэн сурвалжилсугай.

2. Тахарын Албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Тахарын Ерөнхий газрын Нийслэлийн 10 дугаар тойргийн ******* дахь хэсэгт даалгасугай.

3. Шийдвэрийн хувийг Тахарын Ерөнхий газрын Нийслэлийн 10 дугаар тойргийн ******* дахь хэсэгт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нарангэрэлд үүрэг болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА