| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2019/0219/Э |
| Дугаар | 209 |
| Огноо | 2019-09-25 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Энхжаргал |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 209
сМОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0219/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд
Улсын яллагч Д.Энхжаргал
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч А.Ч нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Чхолбогдох 193900......... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж дүү нарын хамт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг Алтан овоо гэх газарт оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Монел 38 дугаар гудамжны 12 тоотод түр оршин суух, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавъяа шагналгүй, А.Ч
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч А.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний шөнө Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд 2535 хөа улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн доторх тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр баг хөдөө хэсэг “АО501” гэсэн дугаартай замын хажуу руу онхолдож зорчигч Х.Т амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х: ...А.Чнэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 9-14 хуу/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х өгсөн:..Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбэ гудамж 25-634 тоотод ээж хүүхдүүдийн хамтаар амьдардаг юм. 2019 оны 06 дугаар сарын 28-ны орой 19 цагийн би өөрийн бага насны хүүхдүүд болох Х.Т 13 настай, Э.Танхилуун 10 настай нарыг аваад өөрийн найз болох А.Чингэстэй 2535 хөа улсын дугаартай дунд оврийн хар өнгийг машинтай Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд явсан. Улаанбаатар хотоос гарахдаа би 2535 хөа улсын дугаартай машинаа бариад Налайх дүүрэг нэлээн өнгөрөөд явж байгаад өөрийн найз болох А.Ч машинаа бариулаад цааш явсан. Тухайн үед би жолоочийн эсрэг талын урд суудал дээр суугаад, бага насны 2 хүүхэд маань машины арын суудал дээр сууж явсан юм. Тэгээд Хэнтий аймгийн Жаргалтхаан сум өнгөрөөгөөд 2 хүүхэд бид 3 машин дотроо унтаад явсан. Тэгээд нэг мэдэхэд машин маань онхолдож унаад хажуугаараа харсан байрлалтай зогссон байсан. Тэгээд би яг юу болсон талаар мэдэхгүй шоконд ороод нэг мэдэхэд Жаргалтхаан сумын эмнэлэг дээр ирсэн байсан. Тэгээд удалгүй хүү маань нас барсан байсан...талийгаач хүүг маань Х.Т гэдэг байсан. 13 настай Улаанбаатар хотод 2 дугаар сургуульд сурдаг байсан... Би осол ямар шалтгааны улмаас үүссэн талаар мэдэхгүй. Би тухайн үед машин дотор унтаж явсан юм... намайг унтаагүй байхад 60 км цагийн хурдтай явж байсан...Миний хувьд гомдолтой байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Иргэний нэхэмжлэгч А.Тунгалагийн өгсөн:...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 3-9 тоотод эхнэр хүүхдүүдийн хамтаар амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Би 2019 оны хавар Сүхбаатар аймаг руу ажлаар очоод ажил хэргийн шугамаар Б.Х гэх эмэгтэйтэй танилцсан. Тэгээд би 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажлаар очоод 06 дугаар сарын 27-ны өдөр буцаад Улаанбаатар хот руу явсан. Намайг Улаанбаатар хот руу явахад Б.Х хамт явья гэж хэлээд хамт явсан. Би тухайн үед Б.Х хандан: надад MERSCEDES BENZ ML-350 маркийн авто машин байдаг гэж хэлэхэд Б.Х машины зургийг хараад би энэ машиныг чинь худалдаж авья гэж хэлэхээр нь би өөрийн эхнэр Мөнхжаргалыг машинаа унаад Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу гаргасан. Тухайн үед миний машин Хөвсгөл аймагт байсан юм. Тэгээд Улаанбаатар хотод ирээд Б.Хнь манай машиныг үзэж хараад авахаар болоод машины үнэ болох 10.000.000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сард тал мөнгө болох 5.000.000 төгрөгийг өгөөд, үлдсэн 5.000.000 төгрөгийг удаахгүй өгнө гэж хэлж тохироод машинаа албан ёсоор Б.Хнэр дээр шилжүүлэлгүйгээр жолоочийн хариуцлагын даатгал хийгээд явуулсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 29-ний шөнө Б.Хнь Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд явж байгаад зам тээврийн осолд орж машин маань замын хажуу руу онхолсон байсан. Тухайн үед миний машиныг Б.Х найз болох Ч гэх унаж явсан гэж байсан... Би Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын цагдаагийн тасгийн журмын хашаанд байгаа өөрийн 2535 хөа улсын дугаартай MERSCEDES BENZ ML-350 маркийн авто машиныг харсан. Янзлагдахад хэцүү л юм шиг харагдсан. Би Б.Х ямар машин өгсөн тэрийгээ эргүүлэн нэхэмжилнэ эсхүл машины нийт зардалын үнэ болох 10.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Тэрнээс машины эвдрэл гэмтэл янзлуулах мөнгө, төгрөгийг нэхэмжлэхгүй. Зам тээврийн осолд ороод унасан машиныг янзлуулсан ч эргэж авахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуу/
Гэрч А.Чингэрэлийн өгсөн:..Би Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Монелийн 39 дүгээр гудамж 12-8 тоотод эгч дүү нарын хамтаар амьдардаг. Би одоогоор Улаанбаатар хотод 3 4 дүгээр хороололд дүүгийн хамт хувиараа грашны арматур боож байгаа юм. 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өглөө дүү Чингэс надад хандан: Х Сүхбаатар аймгаас ирсэн байна. Өнөөдөр Сүхбаатар аймаг руу буцна намайг хүргээд өгөөч гээд байна та чөлөө аваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд дүүгээ гэр лүү явуулсан. Тэгээд үдээс хойш би гэр лүүгээ очсон чинь манай эгч Алтанзаяа надад хандан: Ч нэг бол Сүхбаатар аймаг руу явах юм шиг яриад нэг бол явахгүй юм шиг яриад байна гэж надад хэлсэн. Тэгээд би эргээд ажил руугаа яваад орой ирэхэд дүү маань Сүхбаатар аймаг руу явсан. Тэгээд шөнө 23 цаг 40 минутын намайг гэртээ унтаж байхад дүү маань над руу залгаад: Ахаа би аваар хийчихлээ нэг хүний хөл гар нь хугараад дотроо цус алдаад байна би яах вэ гэж хэлээд утсаа салгасан...Би бодохдоо дээрх хүмүүсийг хайр сэтгэлийн холбоотой хүмүүс гэж боддог. Өнгөрсөн 2018 онд шиг санаж байна. Б.Х манай гэрт ирж манай дүү А.Ч хамт цагаан сараа манай гаргаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуу/
Гэрч Б.Халиуны өгсөн:.. Би Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 9-3-2 тоотод нөхөр хүүхдүүдийн хамтаар амьдардаг юм. 2019 оны 06 дугаар сарын 29-ний шөнө гэртээ унтаж байхад манай төрсөн дүү Хулангийн том хүү болох Тэмүүжин манай гэрт ирээд Х зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд би нөхөр болон дүү нарын хамтаар Хэнтий аймгийн Жаргалтхаан сум руу ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 45 хуу/
Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт
1. MERSCEDES BENZ ML-350 маркийн 2535 хөа улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон А.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн доторх тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. MERSCEDES BENZ ML-350 маркийн 2535 хөа улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдлөгөөнд оролцсон А.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3 гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хх-ийн 47-48 хуудас/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаартай дүгнэлт
1. Талийгаач Х.Т цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, духны баруун дээд хэсгээс зүүн талын чамархай, суурийн зүүн бага, их далавч, чулуулаг сэртэнг дайрч дагзны зүүн доод хэсэг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, баруун шилбэ ясны ил хугарал, зүүн чих, зүүн тахим, баруун шилбэнд шарх, зүүн чих , дух, баруун шилбэнд зулгаралт, дух, хамар, уруул, зүүн шанаа, зүүн чих, дагз, бугалга, зүүн шуу, баруун хөлний тавхайнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тодорхойлогдсонгүй.
4. Дээрх гэмтэл амь насанд аюултай тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.20-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Талийгаач Х.Тэмүүлэл нь дээрхи хүнд гэмтлүүдийн улмаас нас барсан байна...гэсэн дүгнэлт /хх-ийн 53 хуу/
А.Ч яллагдагчаар өгсөн:...2019 оны 06 дугаар сарын 27-ны өглөө би гэртээ би унтаж байсан. Миний гар утас дуугарсан утсаа автал Х байна найз нь хотод ирчихлээ гэж хэлсэн. Х Сүхбаатар аймгаас ирлээ гэж байсан. Х надад машин худалдаж авах гэж байгаа гэж хэлсэн. Би хэнээс ямар машин авах гэж байгаа юм гэж Х асуухад найз нь авчихаад хэлье гээд утсаа тасалсан. Би тэр өдөр ажилдаа явсан. Би хувиараа барилга дээр туслах ажилтан хийдэг юм. Орой би 20 цагийн орчим ажлаа тарчихаад гэртээ ирээд байж байтал 21 цаг өнгөрч байхад Х над руу утсаар залгаад чи хаана байна найз машинаа авчихлаа гэсэн. Би гэртээ байгаа гэдгээ хэлсэн Х манайд ирлээ гэсэн хэсэг хугацааны дараа Х манай гэрийг олохгүй байна гэхээр нь би амдаж Х дээр очсон. Х Benz-350 маркийн хар өнгийн 2535 хөа улсын дугаартай автомашинтай ирсэн байсан. Х машин дотор хүү охин хоёр нь цуг ирсэн байсан. Би Х хүүхдүүдийн нэрийг мэдэхгүй. Тэгээд манайд бид нар орсон Х манай гэрт орсон. Хүүхдүүд нь машиндаа үлдсэн. Х манай гэрт орж цай уучихаад явлаа гээд гарсан би гаргаж өгсөн Х гэрийн гадаа гараад маргааш Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан явна би хоёр хүүхэдтэйгээ явна.Чи завтай бол миний машиныг бариад хүргээд өгөөч гэсэн. Би ажил ихтэй байгаа би ахаасаа асууж байгаад хариу өгье гэж хэлсэн. Х тэгээд явсан би гэртээ орсон. 2019 оны 06 дугаар сарын 28-ны өглөө Х над руу залгаад чи завтай болсон уу ахаасаа чөлөөгөө авсан уу гэж асуусан. Би чамд эргээд хариу хэлье гээд утсаа тасалсан. Би ажилдаа явсан. Өдөр 12 цагийн орчим Х над руу дахиж залгаад чи яасан бэ чи намайг хүргээд өгөөч би урд шөнө нойргүй явж ирсэн ядраад байна гэсэн. За би ахаасаа чөлөө авчихья гэж хэлээд утсаа тасалсан. Би ахтайгаа нэг бригад болж ажилладаг юм. Тэгээд ах Чингэрэлээс 1 хоногийн чөлөө гуйж авчихаад Х руу яриад чөлөөгөө авчихлаа гэж хэлсэн. Хулан би тээврийн хэрэгслийнхээ бичиг баримтыг бүрдүүлж байна би эргээд холбогдоно гээд Хутсаа тасалсан. Би ажлаасаа чөлөө авчихсан болохоор гэртээ очсон. 15 цаг өнгөрч байхад Х чи явахад бэлэн үү гэж утсаар ярьсан би бэлэн гэж хэлсэн. 17 цаг өнгөрч байхад Х намайг гэрээс ирж авсан. Тэгээд бид Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд гарсан. Тэнгэр плаза худалдааны төвд дэлгүүр орсон энэ үед Хулан өөрөө машинаа бариад явсан. Налайх дүүрэгт байдаг Оргил гэх дэлгүүрээс бас замын хүнс авсан. Замд явж байгаад Цонжин болдогын хөшөөний харгалдаа явж байхад Х найз нь ядраад байна гээд надад жолоогоо шилжүүлж өгсөн. Би Х автомашиныг жолоодоод явсан. Замдаа хоёр гурван удаа зогсож бие зассан. Хэнтий аймгийн Жаргалтхаан сум өнгөрөөд явж байсан. Өөдөөс тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлэхгүй шахаж орж ирсэн. Тэгээд би хажуу тийшээгээ жолоогоо дарсан тэгээд нэг мэдэхэд тээврийн хэрэгсэл уначихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 хуу/
А.Ч нь В ангиллын 1231232 дугаартай жолоочийн үнэмлэхтэй бөгөөд үнэмлэх нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байлаар хүчинтэй болохыг тодорхойлсон жолоочийн мэдээлэл лавлагаагаар /хх-ийн 87 хуу/
А.Ч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 88 хуу/
А.Ч иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 97 хуу/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х гаргасан А.Ч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай тодорхойлолт / хх-ийн 115 хуу/
А.Ч 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Б.Х ХААН банкин дахь дансанд 5.000.000 /таван сая/ төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 138 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч А.Ч холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны шөнө 22 цагийн орчим MERSCEDES BENZ ML-350 маркийн 2535 хөа улсын дугаартай автомашин жолоодож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “АО501” дугаартай замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарган зорчигч 13 настай Х.Т амь насыг хохироосон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч А.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2-д заасан Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн доторх тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний уг зам тээврийн осол гаргасан болох нь Хэнтий аймгийн Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаартай дүгнэлтээр, уг зам тээврийн ослын улмаас хохирогч Х.Тэмүүлэл нас барсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогджээ.
Тухайн үед MERSCEDES BENZ ML-350 2535 хөа улсын дугаартай автомашиныг А.Ч нь жолоодож явсан болох нь шүүгдэгч А.Ч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь энэ талаар маргаагүй болно.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул А.Ч Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.
Шүүгдэгч А.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х, А.Чингэрэл, Б.Халиун нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
А.Ч дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Аймгийн Прокурорын газраас А.Ч үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул А.Ч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х мөрдөн байцаалтын үед болон шүүх хуралдааны үед шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч А.Ч бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Мөн иргэний нэхэмжлэгч А.Тунгалаг нь автомашины үнэ болох 10.000.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь А.Тунгалаг нь өөрийн эзэмшлийн MERSCEDES BENZ ML-350 2535 хөа улсын дугаарай автомашиныг Б.Х шилжүүлэн өгч, Б.Х нь автомашины үнийг нь төлөх талаар харилцан тохиролцсон /хэлцэл хийгдсэн/ болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд автомашины эзэмшил болон үнийг төлөхтэй холбоотой харилцаа нь иргэний журмаар шийдвэрлэгдэх асуудал бөгөөд тухайн эрүүгийн хэрэгт хамааралгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн А.Ч 1231232 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч А.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4.Шүүгдэгч А.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Ч 1231232 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ