| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2016/00190/И |
| Дугаар | 103/ШШ2016/00279 |
| Огноо | 2016-06-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 103/ШШ2016/00279
| 2016 оны 06 сарын 2******* өдөр | Дугаар 10*******/ШШ2016/00279 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Үйлдвэрийн хэсэг, *******4 тоотод оршин суух ******* овогтой ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.204.6*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.******* нь тус компанийн оруулж ирж, борлуулдаг Кирби сентриа- 2 хивс цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцон, 201******* оны 4 дүгээр сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Уг бүтээгдэхүүний үнэ 5.500.000 төгрөг, худалдан авагч урьдчилгаа 500000 төгрөг төлж, үүнээс хойш сар бүр 1.000.000 төгрөгийг төлж, 5 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлөхөөр тохиролцож ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан болно.
Хариуцагч урьдчилгаа 500000 төгрөг болон сар тутмын төлбөрт *******.870.000 төгрөг, нийт 4.*******70.000 төгрөг төлсөн. 201******* оны 12 дугаар сарын *******1-ний өдрөөс хойш үлдэгдэл мөнгөө хийгээгүй. Утсаар ярьж төлбөрөө төлөхийг хүсэхэд төхөөрөмжийг цаашаа хүнд дамжуулж алдсан гэдэг. Бүтээгдэхүүний үндсэн төлбөр 1.1*******0.000 төгрөг, гэрээний 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу алданги 1.074.6*******0 төгрөг, нийт 2.204.6*******0 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******ээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.204.6*******0 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад шүүхийн шийдвэр гарахаас өмнө зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нь 1.074.6*******0 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, 1.1*******0.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2016 оны 7 дугаар сард *******00.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сард *******00.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сард *******00.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сард 2*******0.000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11*******0000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж *******1670 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 158*******5 төгрөгийг улсын орлогоос, 158*******5 төгрөгийг хариуцагч Б.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд анх нэхэмжилсэн 2.204.6*******0 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 1.074.6*******0 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, 1.1*******0.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2016 оны 7,8,9 дүгээр саруудад тус бүр *******00000 төгрөгийг, 10 дугаар сард 2*******0000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 158*******5 төгрөгийг улсын орлогоос, 158*******5 төгрөгийг хариуцагч Б.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* кэйр ХХК-д олгосугай.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА