Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 568

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Н-т холбогдох эрүүгийн 19100 0000 0401 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Б.Н-, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Ганбат нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн ,,,,, дугаар хороо, ............... хотхоны ............... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 01 жил 05 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ийн Н,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

 

Шүүгдэгч Б.Н нь:

1. 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “car wash” гэх нэртэй угаалгын газарт ажиллаж байхдаа иргэн Р.Г-ын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 632.000 төгрөгийн хохирол,  

2. 2019 оны 4 сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” гэх нэртэй авто угаалгын газарт ажиллаж байхдаа ажилчдын өрөөнөөс иргэн Э.Ш-гийн цүнхтэй эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 660.000 төгрөгийн хохирол,  

3. 2019 оны 4 сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орших сервис” ХХК-д ажиллаж байхдаа иргэн Б.У-ын гар утас, үүргэвчтэй эд зүйлс зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 952.120 төгрөгийн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд,  

Мөн шүүгдэгч Б.Н нь:

1. 2017 оны 7 сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Эко” ХХК-д ажиллаж байхдаа иргэн Ч.Ү-ын самсунг а-5 маркийн гар утсыг “дуу сонсоод өгье” гэж, иргэн Б.И-ийн Айфоне 5-эс маркийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж, иргэн Т.А-ы Айфоне 4 маркийн гар утсыг “тоглоом тоглоод өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар залилан авч, Ч.Ү-ад 176.000 төгрөгийн, Б.И-т 304.000 төгрөгийн, Т.А-д 144.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

2. 2019 оны 02 сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, урт цагааны орчимд иргэн Н.М-ийн айфоне 7 маркийн гар утсыг “утсаар чинь бичлэг үзчихээд өгье” гэж, иргэн Б.С-ийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар залилан авч, Н.М-д 1.000.000 төгрөгийн, Б.С-д 200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

3. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэр, Содон хороололд байрлах Сансар худалдааны төвийн гадна иргэн Д.М-ийн LG g-5 маркийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар залилан авч бусдад 220.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 4 сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” гэх нэртэй авто угаалгын газарт ажиллаж байхдаа иргэн Э.Ш-гийн Самсунг эс-7 эджи маркийн гар утас, иргэн Ц.Ч-ын Самсунг эс-7 эджи загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар залилан авч, Э.Ш-д 300.000 төгрөгийн, Ц.Ч-ад 300.000 төгрөгийн хохирол тус тус учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.                                         

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н-аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:

“...Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүх хуралдаанд нэмж хэлэх зүйл байхгүй байна. Би хохирогч иргэдэд учруулсан хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй.“ гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 0000 0401 дугаартай хэргээс:

 

1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл баримтууд /хэргийн 1-р хавтас 3-4х, 129-130х, 209-210х/,

 

 2. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд /хэргийн 1-р хавтас 1-2х, 181-182х, 244-245х/,  

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Г-ын хохирогчоор өгсөн:

“...Би 2018 оны 9 сарын 29-ний өглөө 09 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо “Car wash” угаалгын газарт ажил дээрээ ирсэн юм. Тэгээд хувцас солих өрөөнд орж утас цэнэггүй байхаар нь утсаа цэнэглээд орхисон. 20 минутын дараа ирэхэд миний гар утас байхгүй болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Манайд шинээр ажилд орсон Б.Н гэх нүдний шилтэй залуу аваад гарч байгаа нь камерийн бичлэгт тусгагдсан байгаа, 9877**** гэсэн дугаарын утастай залуу байсан.

Миний гар утас шаргал өнгийн J7 prime гэсэн утас байсан, ар тал нь бага зэргийн сэвтэй, урд талаараа унагаагаад шилэн наалт нь хагарсан, гадуураа шаргал өнгийн хавтсан гэртэй байсан. Би 2017 оны 9 сард Сайн компьютер худалдааны төвөөс 800.000 төгрөгөөр худалдаж авсан.

Би тухайн үед гар утсаа лизингээр авсан бөгөөд одоо хүртэл лизингийн зээлээ төлж дуусаагүй байна. Эд хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрч байна, үнэлгээгээр тогтоосон 632.000 төгрөгийг гаргуулан авмаар байна. Өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 226х, 228-229х/,

 

4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн БГ2-19-450 дугаартай:

“...үнэлэгдэж буй шаргал өнгийн J7 prime гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 9 сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 632.000 /зургаан зуун гучин хоёр мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Р.Г-ын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 234-235х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Ш-гийн хохирогчоор өгсөн:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Шинэ автомашины худалдааны төвд байрлах “Хүлэг” авто угаалгын газар угаагч ажилтай бөгөөд угаалгын газраа байрлаж ажилладаг юм. 2019 оны 4 сарын 23-ны өдөр Түвшинжаргал, Баярт гэх 2 залуу ирж ажилд орсон бөгөөд тэндээ мөн байрлаж ажилласан. 2019 оны 4 сарын 25-ны өдөр 14 цагийн үед ажлаа хийгээд байж байтал Баярт гэх залуу ирээд “утсаа түр өгч байгаач, би ээжтэйгээ ярих гэсэн юм” гэхээр нь би утсаа өгсөн ба тухайн үед ажилтай байсан болохоор буцааж аваагүй. Тэгээд 15 цагийн үед утсаа санаад залгахад холбогдох боломжгүй байхаар нь амралтын өрөөнд ороход цүнхтэй хувцас, пүүз байхгүй байхаар нь хамт ажилладаг хүмүүсдээ хэлж, камер үзэхэд миний цүнхийг авч байгаа камерын бичлэг байсан.

Мөн манай ажлын байранд байдаг гар утсыг авч явсан байсан. Хамт ирсэн залуугаас асуухад “би сайн танихгүй, бид 2 Сансарт байдаг интернет тоглоомын газарт тоглож байгаад танилцсан” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан ба хэд хоногийн дараа утас авсан залууг олсон гээд миний утсыг буцааж өгсөн.

Миний алдагдсан гар утас нь шаргал өнгийн корпустай, дэлгэцийн баруун дээд буланд шил нь хагарсан, тагны хэсэг нь хагарч цуурсан, Самсунг эс-7 эджи загварын гар утас, ягаан өнгийн помпсайт маркийн пүүз, ягаан өнгийн повер банк, хар өнгийн хоёр үүргэвчтэй JSQ бичигтэй цүнх, саарал өнгийн жинсэн өмд, улаан өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн цамц, бор өнгийн цамц, supreme гэсэн бичигтэй цагаан, саарал өнгийн хоёр футболка, мөн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр, 10 жил төгссөн гэрчилгээ зэрэг эд зүйлс алдагдсан. Мөн ажил дээр байдаг Самсунг эс-7 эджи загварын гар утас бас алдагдсан.

Би өөрийн гар утсаа 300.000 төгрөгөөр, цэнэглэгч банкыг 20.000 төгрөгөөр, цүнхийг 20.000 төгрөгөөр, жинсэн өмдийг 20.000 төгрөгөөр, биеийн тамирын өмдийг 20.000 төгрөгөөр, 2 цамцыг 50.000 төгрөгөөр, 2 футболкыг 30.000 төгрөгөөр, пүүзийг 500.000 төгрөгөөр тус тус үнэлсэн ба эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн 20.000 төгрөгийг нэмээд 960.000 төгрөг нэхэмжилж байна. ...Баярт гэх залуугаас хураан авсан гэр утас миний гар утас мөн байна. Учирсан хохирлоо бүрэн нөхөн төлүүлмээр байна, гомдолтой.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 146-147х/,

 

6. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 455 дугаартай:

“...үнэлэгдэж буй эд хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар, зах зээлийн үнэлгээгээр нийт 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч И.Ш-гийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 170-172х/,

 

7. Хохирогч Э.Ш-гийн алдагдсан Самсунг эс-7 эджи маркийн гар утас” зэргийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 137-140х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.У-ын гэрч, хохирогчоор өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Орших Сервис ХХК-д хивс цэвэрлэгээний туслах ажилтнаар ажилд орсон юм. Намайг ороод 1 сарын дараа Базаррагчаагийн Б.Н гэдэг надаас 1 насаар дүү залуу туслах ажилтнаар орсон. Компанийн ажлын байранд байрлаж ажил хийдэг бөгөөд Б.Н нь манайд 2 хоног л ажилласан. Тэгээд миний санаж байгаагаар 2019 оны 4 сарын 29-ний өдөр өглөө босоод би ариун цэврийн өрөө ороход, Б.Н нь өрөөнд байсан миний цүнхийг аваад гүйгээд гарчихсан. Би гайхаад араас нь гараад орилоход тэр чигээрээ гүйгээд явсан бөгөөд би араас нь хайж явсан боловч алга болчихсон байсан. Автобусны цаагуур ороод харагдахгүй байсан, суугаад явсан юм уу, мэдэхгүй байна. Тэгээд би Б.Н-ын утас руу залгахад утсаа аваад “дэлгүүр ороод нэгж аваад ирье” гэж хэлсэн боловч буцаж ирээгүй.

Б.Н-ын аваад явсан миний цүнхэнд Хонор Х8 загварын гар утас 1 ширхэг /1.800.000 төгрөг/, хар өнгийн савхин үүргэвч цүнх 1 ширхэг /45.000 төгрөг/, Сони загварын гэрэл зургийн аппарат 1 ширхэг /30.000 төгрөг/, бор өнгийн арьсан түрүүвч 1 ширхэг /10.000 төгрөг/, хар өнгийн Армани загварын бугуйн цаг 1 ширхэг /50.000 төгрөг/, цэнэглэгч банк 1 ширхэг /15.000 төгрөг/, хар өнгийн савхин куртик 1 ширхэг /60.000 төгрөг/, силвер нэртэй гутал өнгөлөгч 1 ширхэг /2500 төгрөг/ зэрэг эд зүйлс байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 10х/,

 

9. Хохирогч Б.У-ын алдсан гэх “хар өнгийн оосортой цүнх, Самсунг маркийн саарал өнгийн зургийн аппарат” зэргийг түүнд хүлээлгэж өгсөн талаархи мөрдөгчийн 2019 оны 5 сарын 23-ны өдрийн Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл баримт  /хэргийн 1-р хавтас 11х/,

 

10. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ХУ2-19-290 дугаартай:

“...үнэлэгдэж буй гар утас, зургийн аппарат, цүнх зэрэг нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын 2019 оны 4 сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 848.500 /найман зуун дөчин найман мянга таван зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.У-ын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 1-р хавтас 13-14х/,  

 

11. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ХУ2-19-429 дугаартай:

“...үнэлэгдэж буй бор өнгийн арьсан түрүүвч, бугуйн цаг, power bank, куртик, гутал өнгөлөгч зэрэг нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 4 сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 79.200 /далан есөн мянга хоёр зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.У-ын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 17-18х/,

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Ү-ын хохирогчоор өгсөн:

“...Би Монгол Эко ХХК-д усалгаачинаар ажилладаг юм. Манай компанид одоо миний санаж байгаагаар 2017 оны 7 сарын 07, 08-ны үед мод үржүүлгийн газарт туслах ажилтнаар Б.Н гэдэг хүүхэд ажилд орсон юм. 2017 оны 7 сарын 11-ний өдөр улсын баяр наадам болсон болохоор манайх хагас ажиллаад, үдээс хойш амарсан. Орой бүрэнхий болж байхад ганц хоёр пиво уугаад сууж байсан. Б.Н орж гараад, манай хэдтэй юм яриад байж байсан. Жоохон хүүхэд байсан болохоор пиво өгөөгүй. Тэгтэл надад “та утсаа түр өгч байгаач, дуу сонсож байгаад өгье” гэхээр нь даруухан хүүхэд шиг санагдаж итгээд Самсунг А-5 загварын гар утсаа өгсөн. Тэгээд юм бодолгүй ажилчидтайгаа юм яриад сууж байгаад нэг мэдэхэд орой болсон байхаар нь Б.Н-аас утсаа авъя гээд түүнийг хайтал ойр хавьд харагдаагүй.

Ажилчдаас асуухад хараагүй гэсэн. Бүр унтах болоход ирэхгүй байхаар нь ажилчиддаа “нөгөө туслахаар орсон хүүхэд утас аваад алга болчихлоо” гэсэн чинь манай И-, А- хоёрыг утсыг бас аваад явсан байна гэж хэлсэн. Тэр хавиар хайгаад олоогүй болохоор маргааш нь цагдаад хандсан. Би тэр хүүхдийг Нэргүйбаатар гэж бодсон чинь Б.Н юм байна лээ, нэрийг нь сүүлд мэдсэн. Би Самсунг А-5 загварын гар утсаа одоогоос нэг сарын өмнө 2017 оны 6 сард Монтел худалдааны төвөөс 250.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...Мөн үнэлгээний тайлантай танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Б.Н-аас 176.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 72х/,

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.И-ийн хохирогчоор өгсөн:

“...Би “Монгол Эко” ХХК-д агрономчоор ажилладаг юм. Одоогоос 3 хоногийн өмнө Мод үржүүлгийн газарт туслах ажилтан авна гэсэн манай компанийн зарын дагуу өөрийгөө Б.Н гэж танилцуулсан хүн ирж уулзаад ажилд орсон. Анх ажилд орох үед нь би анкет бөглүүлээгүй, нэг их удаан ажиллахгүй учраас шаардлагагүй байх гэж бодоод бөглүүлээгүй юм. Тэр хүн манайд нийт 3 хоног ажилласан бөгөөд өчигдөр манай ажлынхан баяр боллоо гээд ганц, хоёр пиво уугаад сууж байхад Б.Н “ах утсаа түр өгч байгаач” гэж хэлээд миний iphone 5s загварын цагаан өнгийг утсыг аваад гарсан. Ингээд гараад нилээд удсан боловч буцаж ирээгүй. Би тухайн үед ширээн дээр prado загварын гар утсаа цэнэглээд тавьсан боловч тэрийг мөн аваад явсан байсан.

Тэр залуу өөрийгөө манай ажилчдад Дагвадоржийн Б.Н гэж хэлсэн байсан. утасны дугаарыг нь одоо цээжээр мэдэхгүй байна, анх ажилд ороход над руу ярьж байгад ирсэн болохоор би алдсан утсанд ашиглаж байсан дугаарын ярианы лавлагааг авбал утасны дугаарыг нь мэдэж болох байх. Оршин суух хаяг, очиж болох газрын талаар мэдэх зүйл байхгүй. Би алдсан iphone-5s загварын гар утсаа 2017 оны 4 сард Теди худалдааны төвөөс 370.000 төгрөгөөр авч байсан, одоо 300.000 төгрөгөөр үнэлнэ. Харин prado загварын гар утсаа 2016 оны 7 сард 150.000 төгрөгөөр авсан, одоо 100.000 төгрөгөөр үнэлнэ.

...Би хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би 352.000 төгрөг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 61-62х, 65х/,

 

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.А-ы хохирогчоор өгсөн:

“...Би Монгол Эко ХХК-д усалгаачнаар ажилладаг юм. Манай компанид 2017 оны 7 сарын 08-ны үед байсан байх, Б.Н гэх намхан нуруутай, туранхай биетэй хүүхэд мод үржүүлгийн талбайд туслах ажилтнаар ажилд орсон. Тэр хүүүхэд өөрийгөө 1999 онд төрсөн гэж ярьж байсан. Тэгээд 2017 оны 7 сарын 11-ний өдөр манайх хагас ажилласан бөгөөд үдээс хойш амарч байтал 20 цагийн орчим Б.Н надад “та утсаа өгч байгаач, тоглоом тоглоод өгье” гэхээр нь хэд хоног хамт ажилласан, овоо тохьтой томоотой хүүхэд байх шиг байхаар нь итгээд утсаа өгчихсөн.

Намайг тоглоом тоглож байхыг харсан юм шиг байна лээ, миний утсаар тоглоод байсан. Утсаар оролдоод орж гараад байсан бөгөөд нэг мэдэхэд л алга болчихсон. Ойрхон гарсан юм байлгүй гэж бодоод хэсэг хүлээтэл ирээгүй. Би хамт ажилладаг Ү-, И- нарт “нөгөө хүүхэд утас аваад алга болчихлоо, харсан уу” гэхэд нөгөө хоёрын утсыг бас аваад явсан байсан. Тухайн өдрөө ирэх байх гэж бодсон боловч ирээгүй тул маргааш нь цагдаад хандсан юм. Би iphone-4 маркийн гар утсаа 2017 оны 5 сарын 28-нд Хархорин худалдааны төвөөс 150.000 төгрөгөөр худалдан авч байсан ба ...үнэлгээний тайлантай танилцсан. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Үнэлгээнд заагдсан 144.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 73-75, 79х/,

 

15. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ХУ2-19-130 дугаартай:

“2017 оны 07 сарын 11-ны өдрийн байдлаар ... iphone 4 маркийн гар утас 144.000 төгрөг, iphone 5s загварын гар утас 304.000 төгрөг, Samsuns A5 загварын гар утасыг 176.000 төгрөг, Prado маркийн гар утас 48.000 төгрөг гэж тус тус үнэлж, нийт үнэлэгдэж буй эд хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 7 сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 672.000 /зургаан зуун далан хоёр мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.И-, Ч.Ү-, Т.А- нарын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 89-90х/,

 

16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.М-ийн хохирогчоор өгсөн:

“...Би 2019 оны 02 сарын 26-ны өдөр фейсбүүкээр танилцаж байсан Баяраа гэх залуутай уулзахаар болоод хороололд уулзсан. Тэгээд бид хоёр юм ярьж сууж байгаад манай гэрт очихоор болоод явж байхдаа манай найзууд бас ирж хонохоор болсон юм. 02 сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө манайд хоноод өглөө босоход Баяраа явсан байсан бөгөөд бусад нь унтаж байсан. Тухайн өдрөө бид ...оройхон дахин уулзаад кино үзэхээр болоход Баяраа намайг нэг машинтай ирж авсан. Баяраа тэгэхэд манай танил болох С- гэдэг охинтой хамт ирсэн юм. Бид 3 урт цагаан орсон ба Баяраа тэнд “хүнээс мөнгө авна” гээд бид хоёрыг үлдээгээд өөрөө тэр чигтээ алга болчихсон учир цагдаад хандаж байна.

Баяраа миний iphone 7 rose загварын 32 GB багтаамжтай гар утсыг аваад явсан, би уг утсыг 1.100.000 төгрөгөөр 2018 онд худалдан авч байсан. Одоо 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Миний гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 27-28х/,

 

17. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 451 дугаартай:

“...үнэлэгдэж буй Iphone 7 гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар, зах зээлийн үнэлгээгээр нийт 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Н.М-ийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 2-р хавтас 47-49х/,

 

18. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй Б.С-ийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 02 сарын 26-ны өдөр би Энхзул гэдэг найзтайгаа хамт байж байгаад Энхзулын найз залуугийн найзын гэр болох Залуус хороололд очсон юм. Тухайн өдрөө Энхзулын найз залуугийн найз болох М-ийн гэрт хонох болоод тэдний гэрт М-, Энхзул болон түүний найз залуу, би, мөн Баяраа гэх залуу бид хэд хоносон. Өглөө нь гэр гэртээ харьсан, тэгээд өдөр байж байхад Баяраа гэдэг залуу над руу залгаад “Уулзах уу” гэхээр нь би зөвшөөрөхөд намайг такситай ирж авсан. Бид хоёр такситайгаа Нарангийн гол орж Энхзулыг гэрээс нь авах гэхэд байхгүй байхаар нь цаашаа Хороолол орчимоос М-ийг аваад, урт цагаан орсон.

Тэгэхэд Баяраа машинд явж байхдаа М-ийн гар утсыг “тоглоно” гэж авсан. “Мөнгө аваад ирье” гээд явахдаа миний гар утсыг “ганц яриад өгье” гээд аваад явсан. М- бид хоёр машинд хүлээгээд үлдсэн бөгөөд тэндээ бараг 2 цаг гаран хүлээсэн боловч Баяраа нь ор сураггүй алга болчихсон. Тэгээд цагдаад өргөдөл гаргасан юм.  

...Би алдсан Iphone 5s гар утсаа Тэди төвөөс 2019 оны 01 билүү 02 дугаар сард 220.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо гар утсаа 200.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 31-32х/,

 

19. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт  /хэргийн 2-р хавтас 20-22х/,

 

20. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 486 дугаартай:

“...үнэлэгдэж буй Iphone 5s гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар, зах зээлийн үнэлгээгээр нийт 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.С-ийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 2-р хавтас 51-53х/,

 

21. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ч-ын хохирогчоор өгсөн:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Шинэ автомашины худалдааны төвд байрлах Хүлэг авто угаалгын газар угаагч ажилтай бөгөөд угаалгын газраа байрлаж ажилладаг юм. 2019 оны 4 сарын 23-ны өдөр Түвшинжаргал, Баярт гэх 2 залуу ирж ажилд орсон бөгөөд тэндээ мөн байрлаж ажилласан. 2019 оны 4 сарын 25-ны өдөр 14 цагийн үед ажлаа хийгээд байж байтал Баярт гэх залуу ирээд “утсаа түр өгч байгаач, би ээжтэйгээ ярих гэсэн юм” гэхээр нь би утсаа өгсөн бөгөөд хэсэг хугацааны дараа ирэхгүй байхаар нь ажлын хүмүүсээс асуухад манайд ажилладаг Ш-гийн утсыг гуйж аваад, цүнхтэй хувцас, пүүз зэргийг нь хулгайлаад зугтсан байна гэж хэлсэн. Тэгээд бид цагдаад өргөдөл гаргасан ба Ш-гийн утсыг өгсөн байсан.

Манай ажил дээр хяналтын камер байгаа бөгөөд бичлэгэн дээр тухайн залуугийн зугтаж байгаа нь харагддаг. Миний гар утас хар өнгийн гэртэй, дэлгэцэн дээрээ шилэн наалттай, хар өнгийн Самсунг эс-7 эджи маркийн утас байсан. Би тухайн гар утсыг 2018 оны 9 сард 300.000 төгрөгөөр авч байсан, одоо 300.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн үнэлгээ хийлгэсэн 20.000 төгрөгийг нэмээд 320.000 төгрөг нэхэмжилж байна. Би маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 153-154х/,

 

22. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 454 дугаартай:

“...үнэлэгдэж буй эд хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар, зах зээлийн үнэлгээгээр нийт 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Ц.Ч-ын алдагдсан эд зүйл болох Самсунг эс-7 эджи маркийн утсыг  үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 176-178х/,

 

23. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Ш-гийн хохирогчоор өгсөн:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Шинэ автомашины худалдааны төвд байрлах “Хүлэг” авто угаалгын газар угаагч ажилтай бөгөөд угаалгын газраа байрлаж ажилладаг юм. 2019 оны 4 сарын 23-ны өдөр Түвшинжаргал, Баярт гэх 2 залуу ирж ажилд орсон бөгөөд тэндээ мөн байрлаж ажилласан. 2019 оны 4 сарын 25-ны өдөр 14 цагийн үед ажлаа хийгээд байж байтал Баярт гэх залуу ирээд “утсаа түр өгч байгаач, би ээжтэйгээ ярих гэсэн юм” гэхээр нь би утсаа өгсөн ба тухайн үед ажилтай байсан болохоор буцааж аваагүй.

Тэгээд 15 цагийн үед утсаа санаад залгахад холбогдох боломжгүй байхаар нь амралтын өрөөнд ороход цүнхтэй хувцас, пүүз байхгүй байхаар нь хамт ажилладаг хүмүүсдээ хэлж, камер үзэхэд миний цүнхийг авч байгаа камерийн бичлэг байсан. Мөн манай ажлын байранд байдаг гар утсыг авч явсан байсан. Хамт ирсэн залуугаас асуухад “би сайн танихгүй, бид 2 Сансарт байдаг интернет тоглоомын газарт тоглож байгаад танилцсан” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан ба хэд хоногийн дараа утас авсан залууг олсон гээд миний утсыг буцааж өгсөн. ...Баярт гэх залуугаас хураан авсан гэр утас миний гар утас мөн байна. Учирсан хохирлоо бүрэн нөхөн төлүүлмээр байна, гомдолтой.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 146-147х/,

 

24. Хохирогч И.Ш-гийн “...Samsung-S7 edge маркийн гар утсыг ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар, зах зээлийн үнэлгээгээр 300.000  /гурван зуун мянга/ төгрөг...” гэж үнэлсэн Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 455 дугаартай үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 170-172х/,

- шүүгдэгч Б.Н-аас Самсунг эс-7 эджи маркийн гар утсыг хураан авч, хохирогч Э.Ш-д хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 5 дугаар сарын 01, 08-ны өдрийн тэмдэглэл баримтууд, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 137-140х/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 454 дугаартай “...үнэлэгдэж буй эд хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар, зах зээлийн үнэлгээгээр нийт 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Ц.Ч-ын алдагдсан эд зүйл болох Самсунг эс-7 эджи маркийн утсыг  үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 176-178х/,

 

25. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.М-ийн гэрч, хохирогчоор өгсөн:

“...2019 оны 4 сарын 12-ны өдөр би өөрийн эзэмшлийн 01-62 БРА улсын дугаартай, Тоёота Приус-11 маркийн автомашинтайгаа багшийн дээдийн орчимд явж байхад зам дээр үл таних 20 орчим насны, бараан өнгийн сорочкон цамцтай, цайвар өмдтэй, кепкэн  малгайтай залуу гар өргөсөн. Тэгэхээр нь уг залууг аваад “хаашаа явах” талаар асуухад “Толгойт орно” гэсэн. Замдаа нөгөө залуу “ахаа гар утсаараа яриулаач” гэхээр нь би гар утсаа өгөхөд найз нөхөдтэйгөө яриад байх шиг байсан. Тэгээд “Толгойтоос цааш Орбит чиглэл рүү явж хүнтэй уулзана” гээд явсан боловч уулзах хүн нь байхгүй байсан учир буцаад “7 буудал явна” гэхээр нь би мөн л үгэнд нь орж 7 буудал орсон.

Тэндээс 20 орчим насны туранхайдуу биетэй залууг аваад “5 шар орно, манай нэг найз байгаа” гэхээр нь мөн л хэлсэн газар луу нь явсан. 5 шарын буудлаас туранхайвтар биетэй, 20 орчим насны залууг суулгаад, тэндээсээ 21 дүгээр хорооллын Сансар худалдааны төв дээр ирсэн.

Нөгөө анх таксинд суусан залуу ганцаараа буугаад, Сансар худалдааны төв рүү ороод, төд удалгүй гарч ирээд “ах гар утсаа өгч байгаач” гээд миний гар утсыг гуйхаар нь би өгчихсөн. Тэрнээс хойш дээрх залуу буцаж ирээгүй, миний гар утсыг буцааж өгөөгүй, мөн таксины төлбөр болох 50.000 төгрөгийг төлөөгүй юм. Намайг залилсан болохоор таксинд суусан 2 залууг нь дагуулаад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирж, өргөдөл өгсөн юм.  

Миний гар утас LJ-5 маркийн, саарал өнгийн андройд гар утас байсан. Уг утсыг 2018 оны 5 дугаар сард хүнээс 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан, одоо 250.000 төгрөгөөр үнэлнэ. Резинэн хар өнгийн гэртэй, утасны дээд хэсэгт байрлах чанга яригчны торон хамгаалалт нь эвдэрчихсэн байсан. Би алдагдсан гар утас болон такси үйлчилгээнд явсан 50.000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 84х, 86х/,

 

26. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 19/137 дугаартай:

“...үнэлэгдэж буй LG фирм, g5 загварын гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар, зах зээлийн үнэлгээгээр нийт 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Д.М-ийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 2-р хавтас 93-94х/,

 

27. Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би интернетээс “ажилд авна” гэсэн зарын дагуу ярьж байгаад Нисэхэд байрлалтай “Орших сервис” нэртэй хивс цэвэрлэгээний газарт очиж уулзаад туслах ажилтнаар ажилд орсон. 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө 09 цагийн үед тэндээ байрлаж ажилладаг болохоор өглөө босоод хамт ажилладаг Ууганаа хочтой У- гэдэг залуу ариун цэврийн өрөө орсон байх үед нь би унтлагын өрөөнд орон дээр байсан цүнх, ил байсан утсыг нь аваад гарсан.

...2017 оны 7 дугаар сард гэртээ очихгүй дэмий тэнээд яваад байхдаа мөнгөгүй болоод “ажил хийе” гэж бодсон. Интернетээс зар хайж байгаад “ажилд авна” гэсэн зарын дагуу утсаар ярьж байгаад Биокомбинатад байрлалтай “Монгол Эко” ХХК-ийн мод үржүүлгийн талбайд очиж хүнтэй нь уулзахад, тэр өдрөө “намайг өнөөдрөөс шууд ажилд орж болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэнд 2-3 хоног ажиллаад, яг наадам болдог өдрийн өглөө нь ажиллаад үдээс хойш амарсан. Ажилчид пиво уугаад, хорхог хийж идсэн.

Тэр үед би хамт ажилладаг хүмүүсээс нэгнээс нь Айфоне-4, нөгөөхөөс нь Айфоне-5-эс, гурав дахь хүнээс Самсунг А5 загварын гар утсуудыг нь тус тус “хөгжим сонсъё, утсаар нэг ярья, тоглоом тоглоё” гэж хэлээд авсан. Мөн Прадо загварын цэнэглэж байсан гар утсыг хүнд мэдэгдэхгүйгээр сэмээрхэн аваад гол руу гардаг хаалгаар нь гараад явсан.

...2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байдаг “Car wash” угаалгын газарт ажиллаж байхдаа хувцас солих өрөөнд нүдэнд ил гар утас харагдахаар нь би авчихсан юм.

...Би С-, М- нартай хамт кино үзэх гэж явж байгаад Урт цагаан дээр очоод М-ийн утсыг “утсаар яръя” гэж аваад хамт явсан охиных нь утсыг “тоглож байгаад өгье” гэж хэлээд авч гараад Монтел дээр очиж ченжид нийлүүлээд зарчихсан.

...2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гадуур явж байгаад Багшийн дээдийн автобусны буудлын орчмоос зам дээрээс такси барих гээд гар өргөөд зогсож байхад Приус-20 загварын автомашин ирж зогсохоор нь “Орбит орно” гэж хэлээд замдаа явж байгаад 5 буудал руу найз Отгондаваатай уулзахаар явсан. Таксины жолооч ахын гар утсаар гуйж ярьж байгаад 5 буудлын ойролцоо гэрээс нь аваад, тэндээсээ 5 шар руу явж найз Төгөлдөрийг автобусны буудал дээрээс авч, бид гурав 21 дүгээр хороолол руу явсан.

Содон хорооллын автобусны буудал дээр ирж таксины жолооч ахаас би “гар утсаар чинь нэг яриад өгье” гэж хэлээд гар утсыг нь авч Сансар супер маркет руу орж арын хаалгаар нь гараад, өөр такси бариад хорооллын модны 2 дээр ирээд, ломбарданд 50.000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм. Отгондаваа, Төгөлдөр нарыг такси дотор үлдээгээд зугтаасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 21х, 119х, 248х, 2-р хавтас 66х, 103-104х/

 

28. Эрүүгийн 19100 0000 0401 дугаартай хэрэгт, эрүүгийн 17100 0169 0354, 19080 2358 0832, 18050 5196 0555, 19080 1516 0668, 19080 2107 0946 дугаартай хэргүүдийг тус тус нэгтгэсэн прокурорын 2019 оны 6 сарын 07-ны өдрийн 104 дугаар, 2019 оны 6 сарын 17-ны өдрийн 124 дугаар, 2019 оны 6 сарын 19-ний өдрийн 127 дугаар, 2019 оны 7 сарын 03-ны өдрийн 150, 151 дугаартай тогтоол баримтууд /хэргийн 1-р хавтас 33-34х, 125-126х, 203-204х, хэргийн 2-р хавтас 15х, 74х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Н.Нарангэрэлийн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 86х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 2-р хавтас 143х/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 2-р хавтас 145х/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 2-р хавтас 174-177х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Н-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Б.Н нь:

1. 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “car wash” гэх нэртэй угаалгын газарт ажиллаж байхдаа иргэн Р.Г-ын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 632.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, 

2. 2019 оны 4 сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” гэх нэртэй авто угаалгын газарт ажиллаж байхдаа ажилчдын өрөөнөөс иргэн Э.Ш-гийн цүнхтэй эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 660.000 төгрөгийн эд хөрөнгийн  хохирол, 

3. 2019 оны 4 сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орших сервис” ХХК-д ажиллаж байхдаа иргэн Б.У-ын гар утас, үүргэвчтэй эд зүйлс зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 952.120 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- Нэр бүхий хохирогч нараас гаргасан гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг  хүлээн авсан тухай тэмдэглэл баримтууд /хэргийн 1-р хавтас 03-04х, 55-58х, 130-131х, 209-210х, хэргийн 2-р хавтас 19х, 78х/,  

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд /хэргийн 1-р хавтас 01-02х, 35-37х, 181-182х, 244-245х, хэргийн 2-р хавтас 63-64х, 98-99х/,

- Эрүүгийн 19100 0000 0401 дугаартай хэрэгт, эрүүгийн 17100 0169 0354, 19080 2358 0832, 18050 5196 0555, 19080 1516 0668, 19080 2107 0946 дугаартай хэргүүдийг тус тус нэгтгэсэн прокурорын 2019 оны 6 сарын 07-ны өдрийн 104 дугаар, 2019 оны 6 сарын 17-ны өдрийн 124 дугаар, 2019 оны 6 сарын 19-ний өдрийн 127 дугаар, 2019 оны 7 сарын 03-ны өдрийн 150, 151 дугаартай тогтоол баримтууд /хэргийн 1-р хавтас 33-34х, 125-126х, 203-204х, хэргийн 2-р хавтас 15х, 74х/,

- хохирогч Б.У- /хэргийн 1-р хавтас 10х/, Р.Г /хэргийн 1-р хавтас 226х, 228-229х/, Э.Ш- /хэргийн 1-р хавтас 146-147х/ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг баримтууд,

- хохирогч Б.У-ын алдагдсан гэх “хар өнгийн оосортой цүнх, Самсунг маркийн саарал өнгийн зургийн аппарат” зэргийг түүнд хүлээлгэж өгсөн талаархи мөрдөгчийн 2019 оны 5 сарын 23-ны өдрийн Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл баримт  /хэргийн 1-р хавтас 11х/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ХУ2-19-290 дугаартай “...үнэлэгдэж буй гар утас, зургийн аппарат, цүнх зэрэг нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын 2019 оны 4 сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 848.500 /найман зуун дөчин найман мянга таван зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.У-ын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 1-р хавтас 13-14х/, 

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ХУ2-19-429 дугаартай “...үнэлэгдэж буй бор өнгийн арьсан түрүүвч, бугуйн цаг, power bank, куртик, гутал өнгөлөгч зэрэг нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 4 сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 79.200 /далан есөн мянга хоёр зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.У-ын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 17-18х/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 455 дугаартай “...үнэлэгдэж буй эд хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар, зах зээлийн үнэлгээгээр нийт 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч И.Ш-гийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 170-172х/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн БГ2-19-450 дугаартай “...үнэлэгдэж буй шаргал өнгийн J7 prime гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 9 сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 632.000 /зургаан зуун гучин хоёр мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Р.Г-ын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 234-235х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

 Мөн шүүгдэгч нь:

1. 2017 оны 7 сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Эко” ХХК-д ажиллаж байхдаа иргэн Ч.Ү-ын самсунг а-5 маркийн гар утсыг “дуу сонсоод өгье” гэж, иргэн Б.И-ийн Айфоне 5-эс маркийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж, иргэн Т.А-ы Айфоне 4 маркийн гар утсыг “тоглоом тоглоод өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар залилан авч, Ч.Ү-ад 176.000 төгрөгийн, Б.И-т 304.000 төгрөгийн, Т.А-д 144.000 төгрөгийн хохирол,

2. 2019 оны 02 сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, урт цагааны орчимд иргэн Н.М-ийн айфоне 7 маркийн гар утсыг “утсаар чинь бичлэг үзчихээд өгье” гэж, иргэн Б.С-ийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар залилан авч, Н.М-д 1.000.000 төгрөгийн, Б.С-д 200.000 төгрөгийн хохирол,  

3. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэр, Содон хороололд байрлах Сансар худалдааны төвийн гадна иргэн Б.М-ийн LG g-5 маркийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар залилан авч бусдад 220.000 төгрөгийн хохирол,  

4. 2019 оны 4 сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” гэх нэртэй авто угаалгын газарт ажиллаж байхдаа иргэн Э.Ш-гийн Самсунг эс-7 эджи маркийн гар утас, иргэн Ц.Ч-ын Самсунг эс-7 эджи загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар залилан авч, Э.Ш-д 300.000 төгрөгийн, Ц.Ч-ад 300.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

- Нэр бүхий хохирогч нараас гаргасан гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг  хүлээн авсан тухай тэмдэглэл баримтууд /хэргийн 1-р хавтас 55-58х, 130-131х, хэргийн 2-р хавтас 19х, 78х/,  

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд /хэргийн 1-р хавтас 35-37х, 181-182х, хэргийн 2-р хавтас 63-64х, 98-99х/,

- Эрүүгийн 19100 0000 0401 дугаартай хэрэгт, эрүүгийн 17100 0169 0354, 19080 2358 0832, 18050 5196 0555, 19080 1516 0668, 19080 2107 0946 дугаартай хэргүүдийг тус тус нэгтгэсэн прокурорын 2019 оны 6 сарын 07-ны өдрийн 104 дугаар, 2019 оны 6 сарын 17-ны өдрийн 124 дугаар, 2019 оны 6 сарын 19-ний өдрийн 127 дугаар, 2019 оны 7 сарын 03-ны өдрийн 150, 151 дугаартай тогтоол баримтууд /хэргийн 1-р хавтас 33-34х, 125-126х, 203-204х, хэргийн 2-р хавтас 15х, 74х/,

- Хохирогч Т.А- /хэргийн 1-р хавтас 73-75, 79х/,  Ч.Ү- /хэргийн 1-р хавтас 72х/, Б.И- /хэргийн 1-р хавтас 61-62х, 65х/, Э.Ш- /хэргийн 1-р хавтас 146-147х/, Ц.Ч- /хэргийн 1-р хавтас 153-154х/, Н.М- /хэргийн 2-р хавтас 27-28х/, насанд хүрээгүй хохирогч Б.С- /хэргийн 2-р хавтас 31-32х/, Д.М- /хэргийн 2-р хавтас 84х, 86х/ нарын мэдүүлэг баримтууд,

- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт  /хэргийн 2-р хавтас 20-22х/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ХУ2-19-130 дугаартай “...2017 оны 07 сарын 11-ны өдрийн байдлаар ... iphone 4 маркийн гар утас 144.000 төгрөг, iphone 5s загварын гар утас 304.000 төгрөг, Samsuns A5 загварын гар утасыг 176.000 төгрөг, Prado маркийн гар утас 48.000 төгрөг гэж тус тус үнэлж, нийт үнэлэгдэж буй эд хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 7 сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 672.000 /зургаан зуун далан хоёр мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.И-, Ч.Ү-, Т.А- нарын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 1-р хавтас 89-90х/,

- хохирогч И.Ш-гийн “...Samsung-S7 edge маркийн гар утсыг ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар, зах зээлийн үнэлгээгээр 300.000  /гурван зуун мянга/ төгрөг...” гэж үнэлсэн Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 455 дугаартай үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 170-172х/,

- шүүгдэгч Б.Н-аас Самсунг эс-7 эджи маркийн гар утсыг хураан авч, хохирогч Э.Ш-д хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 5 дугаар сарын 01, 08-ны өдрийн тэмдэглэл баримтууд, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 137-140х/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 454 дугаартай “...үнэлэгдэж буй эд хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар, зах зээлийн үнэлгээгээр нийт 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Ц.Ч-ын алдагдсан эд зүйл болох Самсунг эс-7 эджи маркийн утсыг  үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 176-178х/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 486 дугаартай “...үнэлэгдэж буй Iphone 5s гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар, зах зээлийн үнэлгээгээр нийт 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.С-ийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 2-р хавтас 51-53х/,

-  Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 451 дугаартай “...үнэлэгдэж буй Iphone 7 гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар, зах зээлийн үнэлгээгээр нийт 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Н.М-ийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 2-р хавтас 47-49х/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 19/137 дугаартай “...үнэлэгдэж буй LG фирм, g5 загварын гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар, зах зээлийн үнэлгээгээр нийт 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Д.М-ийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 2-р хавтас 93-94х/ зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгч Б.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 21х, 119х, 248х, 2-р хавтас 66х, 103-104х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Н-ын 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “car wash” гэх нэртэй угаалгын газарт ажиллаж байхдаа иргэн Р.Г-ын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 632.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 4 сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” гэх нэртэй авто угаалгын газарт ажиллаж байхдаа ажилчдын өрөөнөөс иргэн Э.Ш-гийн цүнхтэй эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 660.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 4 сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орших сервис” ХХК-д ажиллаж байхдаа иргэн Б.У-ын гар утас, үүргэвчтэй эд зүйлс зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 952.120 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг,

Мөн шүүгдэгчийн 2017 оны 7 сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Эко” ХХК-д ажиллаж байхдаа иргэн Ч.Ү-ын самсунг а-5 маркийн гар утсыг “дуу сонсоод өгье” гэж, иргэн Б.И-ийн Айфоне 5-эс маркийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж, иргэн Т.А-ы Айфоне 4 маркийн гар утсыг “тоглоом тоглоод өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч хохирогч Ч.Ү-ад 176.000 төгрөгийн, Б.И-т 304.000 төгрөгийн, Т.А-д 144.000 төгрөгийн, 2019 оны 02 сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, урт цагааны орчимд иргэн Н.М-ийн айфоне 7 маркийн гар утсыг “утсаар чинь бичлэг үзчихээд өгье” гэж, иргэн Б.С-ийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч, Н.М-д 1.000.000 төгрөгийн, Б.С-д 200.000 төгрөгийн хохирол, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэр, Содон хороололд байрлах Сансар худалдааны төвийн гадна иргэн Д.М-ийн LG g-5 маркийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч 220.000 төгрөгийн хохирол, 2019 оны 4 сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” гэх нэртэй авто угаалгын газарт ажиллаж байхдаа иргэн Э.Ш-гийн Самсунг эс-7 эджи маркийн гар утас, иргэн Ц.Ч-ын Самсунг эс-7 эджи загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч, Э.Ш-д 300.000 төгрөгийн, Ц.Ч-ад 300.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт үйлдэл нь “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.  

Прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгч Б.Н-ын гэмт үйлдэлд нь тохирсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон  гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Н-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн, мөн  “хуурч, ... урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч”  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан. 

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эсүйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Хэргийн шүүгдэгч Б.Н нь өөрийн үйлдсэн хулгайлах болон залилах гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч иргэдэд учирсан хохирлыг биет болон мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн, тэдгээр хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын хяналтын шатанд хавтаст хэргийн материалтай танилцахдаа “хохирол төлбөр нөхөн төлснийг хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” талаархи хүсэлтээ тус тус илэрхийлсэн баримттай /хэргийн 2-р хавтас 148-157х/ байх тул шүүгдэгч Б.Н-ын хувьд гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.    

 

Шүүгдэгч Б.Н нь урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоолын биелэлтийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан тухай урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 2-р хавтас 145х/, шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 2-р хавтас 174-177х/ тус тус хэрэгт авагдсан ба 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэх хууль зүйн үр дагаврыг халж, “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болохгүй юм. 

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан /Арван долдугаар бүлэг, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг/ санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг   хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно. 

 

Шүүх, шүүгдэгч Б.Н-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг, мөн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал дүгнэлтийг тус тус харгалзан Б.Н-ыг:

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 /дөрвөн зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

“Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Б.Н-т 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 420 /дөрвөн зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг бүгд 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй.  

 

Хэргийн шүүгдэгч Б.Н нь 2019 оны 5 сарын 01-нд сэжигтнээр хойшлуулашгүйгээр баривлагдаж, 2019 оны 5 сарын 02-ны өдрөөс 2019 оны 8 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр нийт 105 /нэг зуун тав/ хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож /хэргийн 1-р хавтас 112х, хэргийн 2-р хавтас 125х, 127х, 128х, 131-132х, 135-137х, 140-141х, 181х/, энэ тогтоолоор Б.Н-т оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэв.  

Тодруулбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүгдэгч Б.Н-ын цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар дүйцүүлэн /105х8=840/ тооцоход цагдан хоригдсон 105 хоног нь нийтэд тустай ажил хийлгэх ялын 840 /найман зуун дөч/ цагтай дүйцэж байх тул шүүгдэгчид энэ тогтоолоор оногдуулсан 720 цаг /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэх улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авч хангасан болно.  /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Эрүүгийн хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, нэр бүхий хохирогч нар нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй”  гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.          

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                         ТОГТООХ нь:

 

1. Б ургийн овогт Б-ийн Н-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг,

- Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

 

2. Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 /дөрвөн зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-т оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 420 /дөрвөн зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг бүгд 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Н-ын цагдан хоригдсон 105 /нэг зуун тав/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Н-ын цагдан хоригдсон 105 /нэг зуун тав/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцоход 840 /найман зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцэж байх тул Б.Н-ыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэсүгэй. 

 

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Б.Н-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, нэр бүхий хохирогч нар нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД