Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 00418

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, Хужирт баг, 2В-2-2 тоотод оршин суух Гөрөөчин овогт Сэмжидийн Болормаа /РД:ГЮ78060609/, Ямаат овогт Лутбатын Идэр /РД:ГЖ77102519/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт13304305 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00361/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Болормаа, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Идэр нар нь Хаан банкны Булган салбараас ЗГ/12/1137 тоот зээлийн гэрээг байгуулан 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 4800000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 13/144 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан цалингийн нэмэлт зээл 3000000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 13/636 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан цалингийн нэмэлт зээл 2800000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14/318 барьцаат зээлийн гэрээ байгуулан 6000000 төгрөгийгжилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгээр цалингийн зээл авч өрхийн хэрэглээндээ зориулахаар авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээг зөрчиж зээлээ 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 499 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлдэгч С.Болормаа, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Идэр нараас зээлээ буцаан шаардах нөхцөл үүсээд байна. Иймд үндсэн зээл9105456 төгрөг, зээлийн хүү 3949529 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 238320 төгрөг, нотариатын зардал 11000 төгрөг нийт 13304305 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхдэлгэр, хариуцагч Л.Болормаа, Л.Идэр нар нь харилцан тохиролцож хариуцагчЛ.Болормаа, Л.Идэр нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 13304305 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Л.Болормаа, Л.Идэр нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 13304305 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан Л.Болормаа, Л.Идэр нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 13304305 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцожэвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, Хужирт баг, 2В-2-2 тоотод оршин суух Гөрөөчин овогт Сэмжидийн Болормаа /РД:ГЮ78060609/, Ямаат овогт Лутбатын Идэр /РД:ГЖ77102519/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 13304305 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Л.Болормаа, Л.Идэр нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 13304305 төгрөгийгтөлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224472 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Болормаа, Л.Идэр нараас 112236 төгрөг, Төрийн сангаас 112236 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчХаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ