Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 207/ма2025/00116

 

 

 

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 207/МА2025/00116

 

 

2025      10          22                                          207/МА2025/00116

 

 

“““““““ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.”““““““д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 312/ШШ2025/00943 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “““““““ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.”““““““д холбогдох,

“““““““дугаартай 825 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Т.”““““““аас албадан чөлөөлүүлэх, гэрээнээс татгалзаж, олох ёстой орлого ашиг, хохирол нийт 674,620,732 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.”““““““ нэхэмжлэгч “““““““ ХХК-д холбогдуулан Орхон аймаг, “““““““, “““““““багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалттай, 830 м.кв талбай бүхий “““““““г төв үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах Т.”““““““ын эрхэд саад учруулахгүй байхыг “““““““ ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч “““““““, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “““““““эн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, Х.Оюунбат, П.Цэцэгээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Гантуяа, нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  “““““““ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Худалдагч “““““““ ХХК-ийн Гүйцэтгэх захирал “““““““ болон Худалдан авагч Т.”““““““ нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах маргаан бүхий гэрээ байгуулсан. Уг маргаан бүхий гэрээгээр “““““““ төвийн баруун талд “““““““ ХХК-ийн өмчлөлд буй үйлчилгээний зориулалт бүхий 825 м2 “““““““г төвийг 830,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Худалдан авагч Т.”““““““ нь гэрээний төлбөр болох 830,000,000 төгрөгөөс Худалдаа хөгжлийн банкнаас “““““““ ХХК болон “““““““ы зээлсэн нийт 540,335,961 төгрөгийн зээлийг 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс худалдан авагч Т.”““““““ бүрэн хариуцаж төлөхөөр тохиролцсон. Үлдэгдэл төлбөр болох 289,664,039 төгрөгөөс Улаанбаатар хот болон Эрдэнэт хотод орон сууцны зориулалт бүхий байр өгч үлдэгдэл төлбөр болох 114,664,039 төгрөгийг бэлэн өгөхөөр харилцан тохиролцсон. Талуудын хооронд 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах маргаан бүхий нэмэлт гэрээг дахин байгуулсан. Уг гэрээний 1.2.-д Гэрээ байгуулснаас хойш Т.”““““““ тал 6 сарын дотор өр төлбөрийг барагдуулахаар тохиролцсон боловч хойшлуулсаар одоог хүртэл буюу 2023 оны 07 сарын 05-ны өдөр хүртэл 2 жил 6 сар сунжирсаар байгаа нь худалдагч манай талд маш их хохиролтой байгаа тул нэмэлт гэрээг хийж байна. Үүнд 825 мкв талбайн үнийг 1м.кв-ыг 1,006,060 төгрөг байсныг 1м.кв-ыг 1,127,272 төгрөг болгон өөрчлөлт оруулж нийт 825 мкв талбайн үнийг 930,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов. Төлбөр хийх хугацаа 2023 оны 10 сарын 01-ний өдөр төлж барагдуулна. Заасан хугацаанд төлбөр тооцоог хийж дуусгаагүй тохиолдолд худалдах гэрээг цуцлахаар нэмэлт гэрээ хийж байна. Гэрээний 1.6.-д Төлбөрийг бүрэн төлж дуусгасан үед эрхийг шилжүүлнэ гэж заасны дагуу эрхийг шилжүүлээгүй болно. Гэрээний 2.6.-д Талууд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд учирсан хохирлыг гэрээг биелүүлээгүй тал хариуцна гэж заасан.  Гурав. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1. дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд дээрх хоёр хэлцлийн агуулгаас үзэхэд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний шинжийг бүрэн агуулсан, гэрээний талуудын хооронд Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд тэдгээрийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үзэх боломжтой. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3.-т хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэхгүй. Дээрх үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах нэмэлт гэрээнүүд нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2.-д Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасныг зөрчиж Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон нэмэлт үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг нотариатаар гэрчлүүлэх хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8. дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт Энэ хуулийн 56.1.-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар үүрэг хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасан. Дээрхээс дүгнэвэл талуудын хооронд 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр болон 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй буюу хэлцэл хийгдээгүй байна. Иймд дээрх маргаан бүхий Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, “““““““г төвийг хариуцагчаас албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч “““““““ ХХК-ийн шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн агуулга: “... Хариуцагч худалдах худалдан авах гэрээ байгуулснаас хойш 3 жилийн хугацаанд худалдан авагч нь гэрээгээр “““““““эсэн үүргээ зөрчсөн буюу гэрээгээр “““““““эсэн төлбөрийг бүрэн төлөөгүй бөгөөд нэмэлт хугацаа тогтоож Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул гэрээнээс татгалзсан. Гэрээнээс татгалзсаны үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д тодорхой зохицуулсан бөгөөд хариуцагч Т.”““““““ нь үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэх үүрэгтэй. Иймээс 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “гэрээ” болон 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах” гэрээнээс татгалзаж, ““““““““г төв” буюу улсын бүртгэлийн Ү-”““““““ дугаартай 825 м.кв талбай, бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд  хөрөнгийг  Т.”““““““ын хууль бус эзэмшлээс гаргуулах”-аар гэж тодорхойлсон. /ХХ-ийн II хавтас. 89-90 тал/, мөн  “...гэрээнээс татгалзсантай холбогдуулж  Зээлийн гэрээнүүдийн зээлийн хүү 136,132,690.0 төгрөг, Зээлийн гэрээнүүдийн нэмэгдүүлсэн хүү 296,554.0 төгрөг, зээлийн төлөлтийг хойшлуулсан хугацааны хүү 157,091,180  төгрөг, ““““““““г төв”-ийг түрээсэлж олсон орлого, үр шим 232,595,000 төгрөг, Скаймедиа төлбөр 416,000.0 төгрөг, нийт ,526,531,424.0  төгрөгийг хариуцагч Т.”““““““аас гаргуулах”- аар  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсний /ХХ-ийн III хавтас. 147-148 тал/ дараа дахин “...хариуцагч Т.”““““““ нь Талуудын хооронд байгуулсан гэрээгээр үүргээ зохих биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь банканд хуримтлагдсан зээлүүдийн төлбөр тооцоог  өөрийн боломжоор төлж  байгаа тул зээл, зээлийн хүү, хойшлуулсан хүүг төлснөөр өөрт учирсан хохирол нийт 124,089,308 төгрөг,  хариуцагчийн  түрээслэгч нараас нэмж авсан 2024.12.31-ны өдөр хүртэлх  түрээсийн төлбөр болох 24,000,000 төгрөг бүгд 148,089,308 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нийт 674,620,732 төгрөг гаргуулж, Энхжийн гоо ХХК-д олгож өгнө үү”  гэж нэхэмжлэлийн шаардлагаа тус тус тодорхойлжээ.

 

Хариуцагч Б.”““““““ын шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: “““““““ компанийн захирал Адилбиш овогтой “““““““ы гаргасан “““““““г төвийг зарна гэсэн зарын дагуу тус компаний захирал “““““““тай 2021 оны 01 дүгээр сарын 21-нд уулзахад “““““““г төвд хоолны газар, караоке, буудал ажиллуулж байсан боловч тоног төхөөрөмж муутай орчны засвар заслыг сайжруулах шаардлагатай байна, цаашид үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадваргүй байдалд хүрч үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Худалдаа хөгжлийн банкнаас 4 төрлийн зээл авсан эдгээр зээлийн барьцаанд “““““““г төв болон амьдарч буй орон сууцаа барьцаанд тавиулан байж банкны өр зээлээс гадна өөрийн танилын хүрээлэл, ах дүү төрөл садандаа тоо томшгүй өрөнд орсон тухайгаа дурдаад Худалдаа хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл болох 540,335,961 төгрөгийг миний нэр дээр үргэлжлүүлэн (хүү төлбөрийн хамт) төлөөд (засварыг гүйцээж хийх) явах боломжтой хүнд худалдана тохирсон үнэлгээ үнээс ХХБ-ны төлбөрийг хасч үлдэх зөрүү мөнгийг авч амьжиргаагаа залгуулах, өөр бусдад үүсгэсэн өр зээлээ төлөх зорилготой гэж яриад банкны зээлийг төлөөд явах хүнд объектоо эзэмшилд нь бүр мөсөн “““““““элгэж зээлийг төлж дуусмагц өмчлөлийг нэр дээр нь шилжүүлж өгнө гэсэн тул би түүнтэй тохиролцон, тавьсан санал нөхцлийг нь зөвшөөрч 2021 оны 01 дүгээр сарын 25-нд бэлэн мөнгө шилжүүлэн өгч эхэлсэн. 2021 оны 02 дугаар сарын 13-нд А.”““““““ өөрийнх нь бэлтгэж ирсэн гэрээ гэх гарчигтай хэлцэл гэрээнд харилцан гарын үсэг зурсан билээ.  Дээрх гэрээний дагуу 2023 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд:

1.”““““““ы Худалдаа хөгжлийн банкинд тавьсан зээлийн өрнөөс 196,5 сая төгрөгийг төлж барагдуулсан.

2.Объектийн үнийн зөрүүнд Эрдэнэт хотод 1 өрөө орон сууц 1, 2 өрөө орон сууц 1, Улаанбаатар хотод 2 өрөө орон сууцны байрыг тус тус шилжүүлэн өгсөн юм.

3.Мөн объектын үнийн зөрүү, зээлийн төлөлтөд тооцож суудлын приус-30 маркын автомашин 1, бэлэн мөнгө 60 сая төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн болно.

4.Гэрээ байгуулахад мөнгө санхүүгийн хүндрэл, бусад шалтгаанаар үйл ажиллагаа нь бүрэн зогссон байсан зочид буудал, ресторан, караокены зориулалттай ““““““““г” төвд дусаал гоождог дээвэрт бүрэн засвар, мөн сантехник, дулааны шугамнуудыг бүрэн засч шинэчлэн солих, 3 давхрын хэсэг бүхэлдээ ашиглалтад ороогүй хана тааз хараараа байсныг иж бүрэн засварлаж, зочид буудлын зориулалтын ор бусад тавилга, хоосон байсан гал тогоонд иж бүрэн техник тоног төхөөрөмжийг шинээр тавих зэргээр ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болно. Улаанбаатар хотоос мэргэжлийн тогоочийг ирүүлэн рестораныг түрээсийн хэлбэрээр ажиллуулан, зочид буудал, ресторан, караокены үйлчилгээнүүд ашигтай сайн ажиллаад ирснийг “““““““ овжиноор ашиглан анх байгуулсан гэрээгээ цуцлуулах оролдлого хийж эхэлсэн юм. Чи өөрийнхөө юмыг нэхээд байна, миний энэ 3 жил надаас нэхэж авсан үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө мөн шилжүүлсэн бэлэн мөнгийг хэзээ өгөх тухай яагаад дурдахгүй байна гэж асуухад: Тэр яахав, шүүх шийднэ биз, би наад компаний чинь захирал юм байгаа биздээ чи миний юмыг өгөх үү, үгүй юу. Эсвэл чи заавал албадуулах гээд байгаа юм уу гээд миний мөнгө төгрөгийг өгөхгүй санаа зорилгоо илэрхийлсэн тул би Орхон аймаг дахь Цагдаагийн газарт албан ёсоор өргөдөл гаргасан. Бүтэн 2 жилийн хугацаанд түүнд итгэсэн итгэлийг урвуулан ашиглаж 650 сая орчим төгрөгний хохирол учруулж буй үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3.-т заасан залилангийн гэмт хэргийн шинжтэй гэж өргөдөл  гаргаж, Орхон аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгуулж байгаа болно. “““““““ ХХК-ийн захирал “““““““ нь уг хуулийн этгээдийг төлөөлж буй асуудал нь иргэний хэргийн журмаар шийдвэрлэгдэх үндэслэлгүй гэж үзэж байна гэж хариу тайлбар гаргасан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн хариу тайлбартаа:  “““““““ ХХК “““““““аас хариуцагч Т.”““““““д холбогдуулан талуудын хооронд 2021 оны 02 дугаар сарын 13-нд, 2023 оны 07 дугаар сарын 05-нд байгуулсан "Худалдах, худалдан авах" гэрээнээс татгалзаж,  гэрээний хохирол, олох байсан ашиг орлого буюу үр шим 526,531,424 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг “““““““эн авч танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэл бүхэлдээ бодит нотолгоо баримтгүй, хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээний зорилго, зохицуулалт, иргэний эрх зүйн харилцааны гэрээ байгуулах, гэрээний чөлөөт байдал, хүчин төгөлдөр байдал, үр дагавар, худалдах худалдан авах гэрээнээс татгалзах хохирол шаардах үндэслэл, гэрээ байгуулах үед мөрдөж байсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн зээлийн үйл ажиллагааг зохицуулсан дөрөв дүгээр бүлэг, банкны бусад хууль тогтоомж, иргэний хуулийн үүргийн эрх зүйн холбогдох зохицуулалтыг эндүүрч дур зоргын байдлаар хандсан бололтой. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй бөгөөд ийнхүү зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 107 дугаар зүйлийн 107.3.-т заасан эрхийн хүрээнд шүүх хуралдаанд тайлбарлаж нэхэмжлэлийг няцаах болно гэж,

Мөн “ ...2023.07.05-ны гэрээгээр тохирсон үүрэг мөн оны 10 дугаар сарын 01-нд биелэх боломжтой болж, гэрээний үүргийг “““““““эн авч улмаар компанийхаа энгийн хувьцааг буюу компаниа шилжүүлэн өгөхөөр бэлтгэж зохих бичиг баримтыг Т.”““““““д шилжүүлж байсан үйл баримтыг өмнө тайлбарлаж шүүхэд өгсөн. Гэтэл гэрээт талтайгаа ямар ч яриа хэлэлцээ хийлгүй, гомдлын шаардлага гаргалгүйгээр ““““““““” ХХК, “““““““ нь шүүхэд нэхэмжпэл гаргасан. Ийнхүү нэхэмжлэл гаргаснаар талуудын хооронд гэрээний үүргийг гэрээт талаасаа шаардах гэрээний харилцаа дуусаж шүүхэд маргаан бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх харилцаа болж хувирсан. Энэ нөхцөлд 2023 оны 10 дугаар сарын 01-ээс хойшхи ““““““““” ХХК, “““““““ы өөрийн хүсэл зоригоор үүсгэсэн шүүхийн маргаантай харилцааны хугацаанд Т.”““““““ гэрээг биелүүлэх үүрэг “““““““эхгүй тул 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийн банкны өмнө “““““““эсэн үүргээ биелүүлж банктай байгуулсан гэрээнийхээ дагуу төлсөн зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 124,089,308 төгрөг, Эд хөрөнгө хөлслөгчтэй холбоотой төлбөр тооцоог хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй, Т.”““““““ ““““““““г” төв гэх барилгын шударга эзэмшигчийн эрхээ алдаагүй байгаа. Т.”““““““ нь зөвхөн “““““““ ХХК “““““““ы өмнө үүрэг “““““““эсэн бөгөөд энэ үүрэг 2023 оны 10 дугаар сарын 01 хүртэл хэрхэн биелэсэн болох нь хариуцагчийн, мөн нэхэмжпэгчийн өөрийн гаргаж өгсөн баримтууд, ХХБ-аас удаа дараа шүүгчийн захирамжаар гаргуулсан баримт тодорхойлолт, тооцоо, хуулгуудаар тодорхой байгаа бөгөөд үүнд шүүх дүгнэлт өгөх боломжтой ба үүнийг шүүх хуралдаанд үндэслэл бүхий байдлаар тайлбарлана. Иймд ““““““““” ХХК, “““““““ы Т.”““““““аас 148,089,308 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэх тайлбар, татгалзлал гаргасан байна.

 

Хариуцагч Т.”““““““ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Т.”““““““ нь “““““““ ХХК, түүнийг төлөөлөх этгээд үүсгэн байгуулагч, энгийн хувьцааг 100 хувь эзэмшигч Адилбишийн “““““““тай компанийн үл хөдлөх эд хөрөнгө болох 825 кв.м талбайтай барилгыг 830,0 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг 2021 оны 02 сарын 13-нд байгуулсан. Гэрээний хэрэгжилтийн явцад талууд тохиролцон 2023 оны 07 дугаар сарын 05-нд гэрээг шинэчлэн худалдах үнийг 930,0 сая төгрөг болгосон ба анхны барилгын үнэд ХХБ-ны өмнө  “““““““ ХХК болон “““““““ы “““““““ээсэн зээл, хүүгийн төлбөр, үл хөдлөх эд хөрөнгө, мөнгөн хэлбэрээр төлбөр төлөх арга, журмыг хэвээр үргэлжлүүлэх болсон. Гэрээ хэрэгжиж худалдан авагч тал мөнгөн хэлбэрээр 251,464,000 төгрөг, 110,000,000 төгрөгт УБ хот Сүхбаатар дүүрэгт Ү-2203001757 тоот гэрчилгээтэй орон сууц 65,000,000 төгрөгт Орхон аймагт Ү-2101019519 тоот гэрчилгээтэй орон сууц, 14,000,000 төгрөг 65-52 УНХ дугаарртай Тоёота приус 30 маркын автомашин, мөн Орхон аймагт Ү- 2101005913тоот гэрчилгээтэй орон сууц  Өмчлөл шилжээгүй ч “““““““ эзэмшилдээ авч түрээслэж орлогыг гэрээний гүйцэтгэлд авч байгаад буцааж өгсөнийг эзэмшүүлсэн, цаашид Т.”““““““ хамтран ажиллах гуравдагч этгээд Г.”““““““аас хөрөнгө оруулж үлдэгдэл төлбөрийг төлөхөөр 2023 оны 09 дүгээр сарын 29-нд хэлцэл хийсэн, тэрхүү боломж нь бүрдсэн, “““““““ зарим бичиг баримтаа бүрдүүлж энэ байдлыг мэдэж зөвшөөрч байсан зэргээр гэрээний үүрэг хэрэгжиж байх явцад “““““““ ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 20-нд дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Үүнтэй холбоотойгоор шүүхээр асуудал шийдвэрлэгдээгүй байхад худалдан авагчийн хийсэн гэрээ тохиролцоог үл хүндэтгэн уг барилгад үйл ажиллагаа явуулж байгаа хөлслөгч нартай төлбөр тооцоог өөрөө хийхээр шаардах зэргээр зүй бус үйл ажиллагаа тул худалдан авагч талаас худалдагчид мөнгөн төлбөр төлөлтөө зогсоох, худалдагчийг зүй бус үйлдлээ таслан зогсоох талаар 2023.10.23, 2024.04.01-нд мэдэгдэл шаардлага хүргүүлж байсан нь хэрэгт нэгэнт авагдсан. Т.”““““““ын зүгээс гэрээний биелэлттэй холбоотой баримтыг шүүхийн журмаар гаргуулах, зохигчдыг гуравдагч этгээдийн эрхийг хөндсөн үйлдэл , үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах хүсэлтийг шүүхэд гаргасан. Худалдан авагч тал энэ хугацаанд уг барилгад засвар үйлчилгээ хийж 75,828,830 төгрөгийн зардал гаргасан байна. Худалдагч тал 2024 оны 05 дугаар сарын 05-нд дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээнээс нэгэнт татгалзсан гэж үзэж “““““““г төв буюу Ү-”““““““ тоот гэрчилгээтэй 825 кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Т.”““““““ын хууль бус эзэмшлээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. Талуудын хооронд байгуулсан хоёр удаагийн гэрээнд гэрээнээс татгалзах талаар тусгайлан тохирсон зохицуулалт байхгүй, худалдагч тал Иргэний хуулийн тав дугаар дэд бүлэг 204-205 дугаар зүйлд заасан журмаар гэрээнээс татгалзсан явдал байхгүй юм. Иймд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5. дахь заалтыг үндэслэн талуудын хооронд 2021 оны 02 сарын 13, 2023 оны 07 дугаар сарын 05-нд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийг үндэслэн худалдагч тал гэрээнээс татгалзаж байгаагүй болох үйл явдлыг тогтоож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Т.”““““““ шүүхэд гаргасан  сөрөг нэхэмжлэлийг өөрчилсөн шаардлагын агуулга: ... Миний бие 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “““““““ ХХК-тай гэрээ байгуулж түүний өмчлөлийн тус сумын “““““““багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалттай, 830 м.кв талбай бүхий ““““““““г төв” үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохиролцсон. Ийнхүү гэрээний дагуу төлбөрийн үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба энэ үеэс “““““““г төв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг миний эзэмшил, ашиглалтад бүрэн шилжүүлсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь миний 2021 оноос миний эзэмшил ашиглалтад байгаа болох нь нэхэмжлэгчийн гаргаж буй хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага бүхий тайлбар, бичгийн баримт, 2021 оноос тухайн үл хөдлөх хөрөнгийн зарим хэсгийг бусдад түрээслүүлж байсан зэргээр тогтоогдоно. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1. дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасны дагуу миний бие “““““““г төвийн шударга эзэмшигч юм. Өөрөөр хэлбэл 2021 онд тухайн хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар худалдагч болон миний хэн алины хүсэл зоригийн дагуу уг хөрөнгийг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүссэн. Миний бие энэ хугацаанд гэрээний үнэд 530 орчим төгрөгийг буюу дийлэнх хэсгийг төлж барагдуулсан байна. Гэтэл 2023 оны 10 дугаар сард худалдагч “““““““ ХХК-ийн зүгээс шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус, мөн гэрээнээс татгалзсан гэх үндэслэлгүй шаардлагад үндэслэн “““““““г төв үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх, миний эзэмшил, ашиглалтаас буцаан авах оролдлогыг удаа дараа явуулж байна. “““““““ ХХК-ийн зүгээс “““““““г төвийн түрээслэгч нарт худал мэдээлэл тараах, гэрээг шинэчлэн “““““““ ХХК-д түрээсээ төлөхгүй тохиолдолд талбайг хураан авна гэх мэт үйлдлийг гаргасан.. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1. дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй ” гэж заажээ. Шударга эзэмшигчийн энэхүү шаардах эрхийн агуулга, онолын тайлбараас үзэхэд шударга эзэмшигч нь нэгэнт учирсан саадыг арилгуулах, эсхүл бий болох гэж буй саадыг арилгахыг шаардах эрхтэй ажээ. Мөн уг шаардах эрх нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2. дахь хэсэгт заасан Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх Иргэний эрх зүйн хамгаалалтад хамаарч байна. Иймд Орхон аймаг, “““““““, “““““““багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалттай, 830 м.кв талбай бүхий “““““““г төв үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах Т.”““““““ын эрхэд саад учруулахгүй байхыг “““““““ ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 312/ШШ2025/00943 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.,225 дугаар зүйлийн 225.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д заасныг баримтлан хариуцагч Т.”““““““аас 436,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  ““““““““” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 238,22,732 төгрөг болон “““““““г төвийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Т.”““““““ын өмчлөл эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилж хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,497,928 төрийн санд үлдээж, хариуцагч Т.”““““““аас 2,339,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ““““““““” ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 210,600 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШЗ2024/03287, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн  142/ШЗ2024/03887 дугаартай захирамжуудыг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч “““““““ шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо: Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээний татгалзлыг буруу дүгнэсэн тухайд: 1.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлнэ, 40.2.-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтыг алдаатай үнэлж үйл баримтыг зөв дүгнээгүй. Тус шийдвэрийн 12 дахь хуудасны үндэслэх хэсгийн ...Хариуцагч Т.”““““““ нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт гэрээ байгуулагдах хүртэл хугацаанд нэхэмжлэгч “““““““ ХХК-нд “““““““г төвийг худалдан авсан төлбөрт мөнгө болон үл хөдлөх эд хөрөнгөөр нийт 493,600,000 төгрөг төлсөн байх бөгөөд энэ нь анх гэрээ байгуулж тохиролцсон 830,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийн дийлэнх хэсгийг төлсөн байжээ гэх дүгнэлтийг шүүх хийсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 31 дүгээр хуудсанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 930,000,000 төгрөгөөс 493,600,000 төгрөгийг төлсөн гэхээр... гэсэн шүүх хурал дээр даргалагчийн асуултад хариулсан байдаг. Тэгэхээр хариуцагч 930,000,000 төгрөгөөс нийт 493,600,000 төгрөг хариуцагч төлсөн гэж тайлбарлаж байхад шүүгч анх гэрээ байгуулж тохиролцсон 830,000,000 төгрөгөөс 493,600,000 төгрөг төлсөн нь үүргийн гүйцэтгэлийн дийлэнх хэсгийг төлсөн байжээ гэх буруу дүгнэлтийг шүүх хийсэн. Хариуцагч нь худалдах худалдан авах гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөлгүй гэрээний үүргийг ноцтой зөрчсөн тул нэмэлт хугацаа тогтоож, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” дахин байгуулсан. Уг гэрээний 1.2.-д “Гэрээ байгуулснаас хойш Т.”““““““ 6 сарын дотор өр төлбөрийг барагдуулахаар тохиролцсон боловч хойшлуулсаар одоог хүртэл буюу 2023 оны 07 сарын 05-ны өдөр хүртэл 2 жил 6 cap сунжирсаар байгаа нь худалдагч манай талд маш их хохиролтой байгаа тул нэмэлт гэрээг хийж байна. Үүнд 825м.кв талбайн үнийг 1м.кв-ыг 1,006,060 төгрөг байсныг 1м.кв-ыг 1,127,272 төгрөг болгон өөрчлөлт оруулж, нийт 825м.кв талбайн үнийг 930,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов. Төлбөр хийх хугацаа 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулна. Заасан хугацаанд төлбөр тооцоог хийж дуусгаагүй тохиолдолд худалдах гэрээг цуцлахаар нэмэлт гэрээ хийж байна” гэж заасан. Уг гэрээний 1.5.-д төлбөр төлөх хугацааг эцсийн байдлаар 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлнө. Гэрээний 1.6.-д “Төлбөрийг бүрэн төлж дуусгасан үед эрхийг шилжүүлнэ”. Гэрээний 2.4.-д гэрээ байгуулснаас хойш аль нэг тал нь “““““““эсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй тохиолдолд нөгөө тал “““““““эсэн үүргээ биелүүлэхээс татгалзах эрхтэй. (1-р х.х-ийн 17 дугаар тал) Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толийн 217 хуудсанд дийлэнх гэдэг нь (ихэнх, зонхи, гол төлөв, олонх) гэсэн утгыг илэрхийлнэ. 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар иргэний хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ХХБ-ны албан бичгээр зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хойшлуулсан хугацааны хүү буюу зээл хаах нийт дүн 528,311,468.99 төгрөг байсан. 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээгээр хариуцагч Т.”““““““ бүрэн хариуцаж төлөхөөр тохиролцсон 540,335,961 төгрөгөөс үндсэн зээлийн төлөлтөөс 12,024,493.0 төгрөг хасагдаж, /190,363,507.0 төгрөг нь зээлийн хуваарьт хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хойшлуулсан хугацааны хүүнд төлөгдөж/ 528,311,468.99 төгрөгийг ХХБ-нд зээл хаах нийт дүнгээр төлөхөөр байгаа зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн 2.5 хувь болж байна. Гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 262,073,618.0 төгрөг /Улаанбатар хотод 2 өрөө байр 110,000,000 төгрөг, Орхон аймагт 2 өрөө 80,049,125 төгрөг, “““““““ы дансаар 60,000,000 төгрөг / буюу 27 хувийг хариуцагч тал төлснийг шүүгч үүргийн гүйцэтгэлийн дийлэнх хэсэг буюу 50 хувиас дээш төлсөн байжээ гэх дүгнэлтийг хийсэн нь буруу дүгнэлт юм. 1.2 Тус шийдвэрийн 13 дахь хуудасны үндэслэх хэсгийн ... Нэхэмжлэгч нь 2023-02-13-ны өдрийн гэрээнээс татгалзах боломжгүй. Учир нь гэрээг үргэлжлүүлэхийг “““““““эн зөвшөөрч гэрээний гол нөхцөл болох үнийг өөрчилж нэмэлт гэрээ байгуулсан. Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд гэрээний үүргийн биелэлтийг шаардаагүй, гэрээнээс татгалзаж байгаагаа илэрхийлээгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д заасан гэрээнээс татгалзах журмыг баримтлаагүй байх тул гэрээнээс татгалзах эрхээ алдсан, харин гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэх дүгнэлтийг шүүх хийсэн. Нэхэмжпэгч “““““““ нь гэрээ байгуулаад 6 сарын дотор худалдан авагч зээлийн төлбөр болон бусад төлбөрийг төлж дуусахаар тохиролцсон 6 сарын хугацаа өнгөрсөн тул худалдан авагч гэрээнд заагдсан үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардахад зээл хөөцөлдөж байгаа зээл гарахаас үлдэгдэл төлбөрийг яаралтай төлж барагдуулна гэж хариуцагч хэлдэг байсан. Энэ хугацаанд хариуцагч Т.”““““““ын хүсэлтээр 2021 оны 01 дүгээр сараас ХХБ-аас авсан зээлийн хугацаануудыг сунгуулж эхэлсэн, 2022 оны 01 дүгээр сараас ХХБ-ны үлдсэн 3 зээлийн төлөлт болох сарын 10,024,000.0 төгрөгийг хариуцагч Т.”““““““ төлж эхэлсэн      боловч хугацаандаа зээлээ төлөхгүй, байнга хугацаа хэтрүүлж, хоцроодог, нэхүүлж шаардуулдаг, утсаа авдаггүй, утасны дугаараа сольдог гэх мэт нэхэмжпэгч талд маш их хүндрэлтэй, төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэж байсан. 2022 оны 05 дугаар сараас зээлийн сарын төлөлт төлөгдөхгүй болж, нэхэмжпэгч хариуцагчийн хүсэлтээр банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авч сарын төлөлтүүдийг төлж байсан. Мөн нэхэмжлэгч нь хувийн бизнес эрхлэхэд ашигладаг ХХБ-ны картын орлогоо байнга зээлийн төлбөрт хураалгаж, 2022.10.31-ны өдрөөс ХХБ-ны зээлийн мэдэгдпүүд ирж зээл төлөлтийн хэтэрсэн хоногууд 42-52 хоног болж тухайн үед төлөх зээл хуримтлагдаж 23,692,000.0 төгрөг болсон.(2-р х.х-ийн 325 дугаар тал),(3-р х.х-ийн 235-241, 322-341 дугаар тал) 2022.11.30-ны өдрийн байдпаар нэхэмжлэгч “““““““ болон түүний эхнэр Б.”““““““, “““““““ ХХК-ийн зээлийн ангилал буурч анхаарал хандуулах зээлийн ангилалд шилжсэн. 2023 оны эхнээс зээл төлөгдөх хоног 90 хоногоос дээш гарч зээлийн ангилал дахин буурч хэвийн бус ангилалд орж “““““““ы ХХБ-ны посын машины орлогоос банк зээлийн төлөлтөд татаж эхэлсэн. Хариуцагч Т.”““““““ын олон удаагийн зээл авах гэж байна, хөрөнгө оруулагч хүнтэй хамтран ажиллах гэж байна гэсэн худал үгнээс болж нэхэмжлэгч “““““““ы жижиглэн худалдааны бизнес нь эргэлтийн бэлэн мөнгөний дутагдлаас үүдэн бизнес нь хэвийн үргэлжлэх боломжгүй болж эхэлсэн. Дээрх нөхцөл байдал нь анхан шатны шүүх хуралд нотлох баримт шинжпэн судлахад тогтоож, хянан хэлэлцэгдсэн байхад шүүх гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд гэрээний үүргийн биелэлтийг шаардаагүй, гэрээг үргэлжлүүлэхийг “““““““эн зөвшөөрч гэрээний гол нөхцөл болох үнийг өөрчилж нэмэлт гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчид эцсийн боломжоо ашиглан гэрээтэй холбоотой санхүүгийн сөрөг үр дагаврыг арилгах боломжийг олгох, нэмэлт хугацаа тогтоох зорилгоор нэмэлт гэрээ байгуулсныг шүүх буруу тайлбарласан. Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаартай зөвлөмжид Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. гэж тодорхойлсон. Гэрээнээс татгалзах гэдэг нь үүргийн харилцааг дуусгавар болгож, өгсөн авснаа буцаах зорилгыг хэрэгжүүлэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл гэрээний талууд гэрээний эрх зүйн харилцааны дүнд үүссэн үр дагаврыг гэрээ байгуулагдахаас өмнөх байдалд буцаан оруулах замаар гэрээг дуусгавар болгохыг гэрээнээс татгалзах гэнэ. Ийнхүү гэрээний харилцааг дуусгавар болгосноор талуудын эрх, үүрэг үндсээрээ өөрчлөгдөх тул түүнийг эрх өөрчлөгдөхөд чиглэсэн харьцангуй эрх гэдэг. Гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээ нь бүхэлдээ харилцан буцаах үүргийн харилцаа болдог. Өөрөөр хэлбэл гэрээнээс татгалзах нь талууд гэрээний эрх зүйн харилцааны дунд үүссэн үр дагаврыг гэрээ байгуулагдахаас өмнөх байдалд буцаан оруулах замаар гэрээг дуусгавар болгодог субьектив эрх юм. Татгалзах эрхийг талууд тодорхой тохиолдолд хэрэгжүүлэх тухай гэрээнд тохирсон эсвэл энэ эрх нь хуульд тусгагдсан байж болдог. Хуульд зааснаар гэрээнээс татгалзах эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1. дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр “““““““эсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж хуульд заасан.Тэгэхээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд гэрээ байгуулагдсан байх, гэрээ нь хүчин төгөлдөр байх, тухайн гэрээ хоёр талын гэрээ байх, гэрээний нэг тал нь үүргээ зөрчсөн байх, уг үүргийн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа тогтоосон байх, эсхүл нэмзлт хугацаа тогтоож өгөх шаардлагагүй үндэслэл бий болсон байх /Иргэний хуулийн 226 зүйл/ зэрэг урьдчилсан нөхцлийг хангасан байх шаардлагатай. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгүүлэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заасны дагуу нэмэлт хугацаа тогтоож, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1. заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосон /3 сарын хугаа/ боловч үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзаж болно. 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар иргэний хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ХХБ-ны албан бичгээр зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хойшлуулсан хугацааны хүүний үлдэгдэл буюу зээл хаах нийт дүн 528,311,468.99 төгрөг байсан. 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээгээр хариуцагч Т.”““““““ бүрэн хариуцаж төлөхөөр тохиролцсон зээлийн үнийн дүн 540,335,961 төгрөгөөс үндсэн зээлийн төлбөр 12,024,493.0 төгрөг хасагдаж 528,311,468.99 төгрөгийг ХХБ-нд төлөхөөр байгаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн 2.5 хувь болж байсан. Гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 262,073,618.0 төгрөг /Улаанбатар хотод 2 өрөө байр 110.000,000.0 төгрөг, Орхон аймагт 2 өрөө 80,049,125.0 төгрөг, “““““““ы дансаар 60,000,000.0 төгрөг/ буюу 27 хувийг хариуцагч тал төлж нэхэмжлэгч нь дээрх гэрээг үргэлжлүүлсэн тохиолдолд ноцтой хохирол учрах, ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон тул нэхэмжлэгч нь гэрээнүүдээс татгалзсан болно. /3-р х.х-ийн 159-160 дугаар талт авагдсан ХХБ-ны 2024.10.17-ны өдрийн албан бичгүүдээр нотлогдсон / Мөн Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1.-т ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон тохиолдолд нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал гэж үзэхээр хуульд заасан. Мөн гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ. Ийнхүү татгалзах тухай мэдэгдэхэд хэлбэрийн шаардлага тавигддаггүй тул түүнийг шууд хэлбэрээр, тодорхой зан үйлдлээр илэрхийлж болдог. Иргэний хэрэгт авагдсан нэхэмжлэгч хариуцагч хоёрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш харилцсан утасны мессежнээс хариуцагчид мэдэгдсэн нь нотлогддог бөгөөд утсанд үзлэг хийсэн /3-р х.х-ийн 249-250 дугаар талт/ Мөн хариуцагч Т.”““““““ нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ““““““““” ХХК-ийн захирал “““““““д мэдэгдэл хүргүүлж 2023 оны 10 дугаар сараас эхлэн гэрээний хоёр тал гэрээгээр тохиролцсон үүргээсээ татгалзаж өнөөдрийг хүртэл зээл болон гэрээний төлбөрийг төлөлгүй хариуцагч Т.”““““““ нь өөрөө гэрээнээс мөн татгалзсан байдаг. 4-р х.х-ийн 21 дүгээр талт/ Нэхэмжлэгч буюу худалдагч нь хариуцагч буюу худалдан авагчид үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэмэлт хугацааг үүргийн гүйцэтгэлийн зөрчлийг арилгах, гэрээтэй холбоотой санхүүгийн сөрөг үр дагавар арилгах, худалдан авагчийн эрх ашгийг илүү харгалзан боломжтой хугацаа буюу 2023 оны 07дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэмэлт хугацаа тогтоосон боловч хариуцагч нэмэлт хугацаанд гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй нь анхан шатны шүүх хуралд нотлох баримт шинжлэн судпахад бүрэн нотлогдож, тогтоогдсон байхад шүүгч дүгнэлт хийгээгүй болно. 1.3 Тус шийдвэрийн 13 дах хуудасны үндэслэх хэсгийн ...Банкны зээлийг хариуцахын тухайд хариуцагч нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.-д зааснаар хариуцагч нь Худалдаа хөгжлийн банктай тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгч болох “““““““ ХХК-ийн үүргийг хэлцэл хийсэн хэлбэрээр өөртөө шилжүүлэн авч болох боловч талуудын хооронд эрх үүрэг шилжээгүй гэх дүгнэлтийг шүүх хийсэн. Худалдагч үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч худалдагчид эд хөрөнгийн үнийг төлөхөөр харилцан амлах ба энэ нь өмчийн хэлцэл хийгдэх шалтгаан болно. Энэ тохиролцоог үүргийн хэлцэл гэнэ. Худалдах, худалдан авах амлалтыг агуулсан үүргийн хэлцлийг нэхэмжлэгч “““““““ (худалдагч), хариуцагч Т.”““““““ (худалдан авагч) нар байгуулсан байна. Худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийж, гэрээний гол нөхцөл болох үл хөдлөх хөрөнгийн шинж байдал, үнэ төлөх нөхцөл, хугацаа зэргийг талууд хангалттай тодорхой тохирсон. Иймд үүргийн хэлцэлд тавигдах хэлбэрийн ба агуулгын шаардлагыг хангасан гэж үзнэ. Улмаар үүргийн хэлцлийн дагуу худалдагч тал төлбөрөө шаардах эрх, худалдан авагч тал гэрээний зүйлийг эзэмшил, өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрх тус тус үүссэн. Өмнө дурдсанчлан үүргийн хэлцэлд үндэслэн өмчлөх эрхийг нэгээс нөгөөд бодитой шилжүүлэх харилцаа гэрээний талуудын хооронд үүсэх буюу үүргийн хэлцлээр өгсөн амлалт нь гэрээний зүйлийг нэг нь нөгөөгөөсөө шаардах үндэслэл болно. Ийнхүү өмч шилжүүлэх үйлдпийг өмчийн хэлцэл гэх ба үл хөдлөх хөрөнгийн хувьд өмчийн хэлцэл Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр, харин хөдлөх эд хөрөнгийн хувьд мөн хуулийн 111, 112 дугаар зүйлд заасан журмын дагуу бодит эзэмшил шилжих, эсхүл үнийг бүрэн төлж дуусгаснаар байгуулагдсанд тооцогддог. Худалдагч ““““““““” ХХК-ийн өмчлөлд буй үйлчилгээний зориулалт бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-”““““““ дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагч Т.”““““““д шилжүүлээгүй өмчийн хэлцэл хзраахан хийгдээгүй байсан. Энэ нь худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх олж авахад түүнд эрх зүйн шалтгаан (гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлж дуусах) шалтгаан дутаж байсан. Талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, үнэ төлбөрийг төлөх шаардах эрх үүргийн хэлцлийн дагуу оршсоор байх боловч өмчийн хэлцэл байгуулагдаагүй тул өмчлөх эрх худалдан авагчид үүсээгүй гэж үзнэ. Үүргийн ба өмчийн хэлцлийг ийнхүү тусгаарлах нь үүргийн хэлцлийг байгуулснаас харьцангуй урт хугацааны дараа өмч шилжих үйлдэл бодитой хийгддэг нь амьдралд түгээмэл тохиолддогтой холбоотой. Тус иргэний хэрэгт үл хөдлөх хөрөнгийн эзэмших эрх хариуцагч Т.”““““““д шилжсэн боловч худалдах худалдан авах гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөлгүй гэрээний үүргийг ноцтой зөрчсөнтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжээгүй нь өмчийн хэлцэл байгуулагдаагүй гэж дүгнэнэ. Дээрхээс үзвэл Худалдагч ““““““““” ХХК-ийн Гүйцэтгэх захирал “““““““ болон Худалдан авагч Т.”““““““ нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Гэрээ” нэртэй “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр тус сумын “““““““ийн Оргил төвийн баруун талд ““““““““” ХХК-ийн өмчлөлд буй үйлчилгээний зориулалт бүхий 825м2 4 давхар ““““““““г төв”-ийг 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Гэрээ” нэртэй “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр 830,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус “““““““энэ гэж заасны дагуу нэхэмжлэгч буюу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлж, гэрээний төлбөр бүрэн төлж дуусгасан үед өмчлөх эрхийг шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхээр гэрээнүүд талууд тохиролцсон байдаг. (1-р х.х-ийн 17- 19 дүгээр тал) Харин хариуцагч буюу худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх, гэрээний унэ 830,000,000.0 төгрөгөөс нийт 540,335,961 төгрөгийн зээлүудийг “““““““элгэн өгч 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс Т.”““““““ бүрэн хариуцаж төлөхөөр тохиролцсон үүргийг тус тус “““““““эсэн үүргийн эрх зүйн харилцаа үүсэж, эрх үүрэг харилцан шилжсэн. (1-р х.х-ийн 17-19 дүгээр тал) Энэ тохиолдолд хариуцагч нь гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банктай “““““““ ХХК-ийн эрх үүргийг шилжүүлж авах хэлцэл хийх шаардлагагүй бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх, гэрээний үнэд багтсан зээлүүдийг бүрэн хариуцаж төлбөрийг төлснөөр гэрээнд заагдсан үүргээ бүрэн биелүүлэх юм. Зээлийн гэрээний төлбөрийг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.-д зааснаар эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг авах ёстой гэж дүгнэсэн шүүгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Сүүлийн жилүүдэд иргэд байгууллагаас банкны зээлийн барьцаанд байгаа орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээгээр бусдад худалдах, үүргийн гүйцэтгэлийн зөрчилтэй холбоотой гэрээнээс татгалзах иргэний хэрэг маргаан түгээмэл болсон. Монгол улсын дээд шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2023/00114 дугаартай тогтоолоор ижил төстэй маргааныг шүүхээс шийдвэрлэх жиших шийдвэр болсон. 1.4 Тус шийдвэрийн 13 дах хуудасны үндэслэх хэсгийн ...Т.”““““““ нь ““““““““” ХХК-ийн зээлийн үүргийг шилжүүлэн авч үүрэг “““““““эсэн гэж үзэх үндэсгүй байх тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг “““““““эгээгүй байна гэх дүгнэлтийг шүүх хийсэн. Худалдагч ““““““““” ХХК-ийн Гүйцэтгэх захирал “““““““ болон Худалдан авагч Т.”““““““ нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Гэрээ” нэртэй “Худалдах, худалдан авах гэрээ”-нд 830,000,000.0 төгрөгнөөс нийт 540,335,961 төгрөгийн зээлүүдийг “““““““элгэн өгч 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс Т.”““““““ бүрэн хариуцаж төлөхөөр тохиролцсон байдаг.(1- р х.х-ийн 17-19 дүгээр тал) Хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар, нотлох баримтаар дээрх 4 зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хойшлуулсан хугацааны хүүнүүдийг бодох. Тэгэхээр хоёр талын байгуулсан гэрээнээс харахад 6 сарын дотор буюу 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэхэд худалдан авагч буюу хариуцагч Т.”““““““ нь гэрээний төлбөрийг бүрэн төлөхөөр үүрэг “““““““эсэн байдаг. Иргэний хуулийн 222.5 Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан. “тохирсон хүү” гэдэг нь үүргийн зөрчилд “““““““элгэж буй хариуцлагын шинжтэй хүү юм. Иргэний хуулийн тодорхой зүйлийг тайлбарлан хэрэглэхэд, тухайн зохицуулалт нь хуулийн аль хэсэгт зохицуулагдсан нь чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 222.5 дах хэсэг нь үүргийн эрх зүйн ерөнхий ангийн хоёрдугаар дэд бүлэгт хугацаа хэтрүүлсэн үүсэх үр дагавар гэсэн томьёололтой зохицуулагдсан байгаа нь тус заалт хариуцлагын шинжтэй зохицуулалт болохыг харуулж байна. Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэсэн агуулгаар зохицуулагдсан нь зөвхөн гэрээний үүрэгт хамаарахгүй харин гэрээний болон гэрээний бус үүргийн аль алинд нь хамаарах зохицуулалт болохыг харуулж байна. Ийнхүү бүхий л үүрэгт хамааралтай гэдэг утгаараа гэрээгээр тохирсон хүү бус харин хуулиар тогтоосон хариуцлагын шинжтэй хүү болох нь тодорхой байх тул 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс хойш зээлийн гэрээнүүдийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хойшлуулсан хугацааны хүүнүүдийг нэхэмжлэгч шаардах эрхтэй болно. 2 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд: 2.1. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.1.1.-д “Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахын тулд шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн хуулийн урьдчилсан нөхцөл байдал бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлан хэрэглэнэ”, 2.2.-т “Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий шаардпагыг хангахын тулд шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөх” хэмээн тус тус тайлбарлажээ. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т “Үндэслэх хэсэгт хэрэг байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж заасан. Шүүхийн шийдвэрийн “үндэслэх хэсгийн агуулга" гэж зохигчдын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болохыг эрх зүйн хувьд алдаагүй үндэслэл бүхий тайлбарлаж, маргалдагч талуудын үндэслэлд хэрхэн дүгнэлт өгсөн, нотлох баримтыг хэрхэн дугнэсэн зэргээ тайлбарлахыг ойлгох бөгөөд зохигчдын хооронд байгуулсан гэрээний үүрэг, үүргийн гүйцэтгэлийг хэрхэн дүгнэсэн, нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлага тус бүрээр ямар үндэслэлээр хангаагүй талаар шүүхээс ямар ч тайлбар өгөөгүй, шийдвэртээ нэг бүрчлэн дурьдаагүй. Нэхэмжлэгчийн гэрээний татгалзал болох нотлох баримт болох нэмэлт гэрээ, зохиогчдын хоорондоо харилцсан мессэж, хариуцагч Т.”““““““ нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ““““““““” ХХК-ийн захирал “““““““д мэдэгдэл хүргүулж 2023 оны 10 дугаар сараас эхлэн гэрээний хоёр тал гэрээгээр тохиролцсон үүргээсээ татгалзаж өнөөдрийг хүртэл зээл болон гэрээний төлбөрийг төлөлгүй хариуцагч өөрөө гэрээнээс татгалзсан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХБ-ны 2024.10.17-ны өдрийн албан бичгүүд нотлох баримтад дүгнэлт хийгээгүй болно. 2.2 Тус шийдвэрийн 13 дах хуудасны үндэслэх хэсгийн ...Иймд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үнэ 930 сая төгрөгөөс хариуцагч Т.”““““““ын төлсөн 493,600,000.0 төгрөгийг хасаж үлдэх төлбөр болох 436,000,000.0 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэх дүгнэлтийг шүүх хийсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримт шүүх хуралдаанаар заавал хянан хэлэлцэгдсэн байна. Хэрэгт авагдсан боловч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй нотлох баримт шийдвэрийн үндэслэл болсон байвал шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнд тооцдог. Шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлахад болон шүүх хурлын тэмдэглэлд хариуцагч Т.”““““““ын төлсөн гэх 493,600,000.0 төгрөгийг нотлох баримтаар нотлогдоогүй, хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үнэлж, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. 2.3 нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 526,531,424 төгрөг, 2025 оны 02 сарын 07-ны өдөр 148,089,308 төгрөгөөр нэмэгдүүлсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрт орхигдуулсан. Дээрхээс үзвэл шүүх талуудын маргаантай үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, хариуцагчын гэрээгээр “““““““эсэн үүрэг, нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах эрх зэргийг зөв тодорхойлоогүйгээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж хариуцагчийн талд хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан нь шүүх шударга ёсонд нийцэхгүй шүүхийн практик ажиллагааны буруу жишиг тогтоох үйл явц болж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 312/ШШ2025/00943 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:  Иргэний хуулийн 243.1.-р зүйлийн 1, 225-р зүйлийн 225.1., 205-р зүйлийн 205.1.-т заасныг баримтлан хариуцагч Т.”““““““аас 436,400,000 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагаас 238,227,32 төгрөг гаргуулах болон “““““““г төвийн үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Т.”““““““ын өмчлөл эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Тухайн шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иргэний хуулийн 243-р зүйлийн 1.-т заасан нөхцлийг хангаж байгаа тохиолдолд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэх бөгөөд хариуцагч өнөөдрийг хүртэл үнийг бүрэн төлөөгүй, төлөхөөс татгалзсан байхад нь гэрээний шинжийг хангасан гэж үзсэн нь хуульд нийцээгүй, тухайн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.Талуудын хооронд Иргэний хуулийн 243-р зүйлийн 1-т заасан гэрээний харилцаа үүсээгүй, харин Иргэний хуулийн 262-р зүйлийн 1-т заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний шинж бүхий гэрээ байгуулагдсан нь талуудын тайлбар болон бусад баримтуудаар нотлогдох бөгөөд худалдан авагч үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацаанд төлөх үүргийг “““““““эснийг талууд “““““““эн зөвшөөрч маргахгүй байгаа үндэслэлээс тогтоогдож байна. Харин зохигчид зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдснаас хойш тодорхой хугацааны дараа төлөх үүргээ биелүүлээгүй, төлөхөөс татгалзсан гэж маргаж байгааг үндэслэлийг шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл зээлээр худалдах худалдах худалдан авах гэрээний үнийн үлдэгдлийг төлөхгүй гэсэн маргаан үүсч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа үйл баримтад талууд мэтгэлцсэн. 2.Зээлээр Худалдах худалдан авах гэрээний дагуу үнийг бүрэн төлснөөр хариуцагч өмчлөгч болох бөгөөд түүнийг өмчлөгч, хууль ёсны эзэмшигч болсон мэт үзэж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл гаргах нь Т.”““““““ыг хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй атлаа хууль ёсны гэж үзэж, албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл тодорхойгүй байна. Мөн үүргийн гүйцэтгэлийн дийлэнх хэсгийг төлсөн гэж дүгнэлт хийсэн байх ба үүнээс 493,600,000 төгрөгийг төлсен гэж дүгнэжээ. Энэ нь төлбөрийн дийлэнх хэсгийг төлсөн гэх үндэслэлээр Иргэний хуулийн 243-р зүйлийн 1-т заасан шаардлагыг хангасан гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна. Төлбөрийн дийлэнхийг төлснөер зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг биелүүлсэн гэж үзэж байгаа тохиолдолд хууль зүйн үндэслэлээ тайлбарлах дүгнэлт хийх үндэслэлтэй. Ялангуяа Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1. дэх заалтаар дийлэнх үнийг төлснөөр гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэх талаар тайлбарласан хууль зүйн үндэслэл байхгүй байх ба Иргэний хуулийн 243-р зүйлийн 1-дэх заалт нь ... үнийг бүрэн төлснөөр ... худалдан авсан хөрөнгөө “““““““эн авах тухай чухалчлан заасан. Талуудын хооронд Иргэний хуулийн 262-р зүйлийн 262.1.-т заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба энэхүү гэрээний шинж мөн адил гэрээнд заасан үнийг бүрэн төлсөн байхыг шаардана. Анхан шатны шүүх Талуудын хооронд ямар хэлцэл хийгдсэн болох уг хэлцлийн шинж ямар гэрээний агуулга шинжийг илэрхийлж байгаа талаарх бодит үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Шүүх зохигчдын хооронд байгуулсан 2021.02.13-ны өдрийн гэрээнээс татгалзах боломжгүй гэж үзэхдээ нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар үүргийг гүйцэтгэх эсэх талаар тодорхойгүй байдал үүсэж гэрээний үүргийн биелэлт саатаж түдгэлзсэн байна гэж үзэж, нэхэмжпэгч Иргэний хуулийн 225-р зүйлийн 1-т заасан журмыг баримтлаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт байна. Анхан шатны Шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг анхаарч үзээгүй байна. Зохигчдын маргааны үндэслэл болсон нэхэмжлэлийн шаардлагыг анхаарч үзвэл талууд гэрээний үүргээ зөрчсөн эсэхэд маргах ба нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийг худалдан авна гэх нэрийн дор худалдах худалдан авах үнийг бүрэн төлөөгүй байхдаа маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилдээ авч, түүнийг түрээслэн түрээсээс олсон орлогоор нэхэмжлэгчийн зээлийн төлж байгаа гэх байдлаар гэрээний үүргийг биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Гэтэл нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл нь 2021.10.01-ний дотор худалдах худалдан авах гэрээний үнийг төлүүлэх хүсэлтэй байсан. Уг гэрээний үнийг төлөхгүй байгаагаас болж нэхэмжлэгч муу зээлдэгчийн ангилалд орж, үндсэн зээл болон зээлийн хүүгээ хугацаа хэтрүүлснээр өнөөдрийг хүртэл өөрөө байнга төлж байгаа боловч зээлийн өрнөөс гарч чадахгүй, улмаар уг зээлийг төлөх боломжтой өөрийн обьекыг эзэмших ашиглаж ашиг олох боломжгүй байдалд хүрсэн нь хэрэгт баримтаар нотлогдсон.Энэхүү үйл баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Худалдах худалдан авах гэрээнд 2 удаа худалдах худалдан авах үнийг төлөх эцсийн хугацааг зааж өгсөн байх ба эхний хугацаа нь зээлээр худалдах худалдан авах үнийг гэрээ байгуулснаас хойш 6 сарын дотор төлөхөөр тохиролцсон талаар 2021 02.13-ны өдрийн гэрээнд заан дурдаж, худалдах худалдан авах гэрээний үнийг төлөх сүүлийн хугацааг 2023.10.01-ний өдөр төлж дуусгахаар талууд заасан гэрээний нөхцлийн талаар талууд маргадаггүй гэх дүгнэлтийг хийсэн атлаа уг гэрээний хугацаанд үүргийг биелүүлээгүй байдлыг хугацаа олгоогүй байна, ялангуяа үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа олгоогүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Уг хугацааны талаар буюу 2023.10.01-ний өдрийн гэрээнд заасан хугацаа дуусмагц нэмэлт нөхцөл заавал олгох байсан мэт дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй байна. Өөрийн хөрөнгөө 2021.02.13-ны өдрөөр худалдахаар болсон үйл баримт тогтоогдох ба 2023.10.01-ний өдөр хүртэл хариуцагчид төлөх хугацаа олгосон нь урт хугацаа олгосон гэрээ гэж үзэх үндэслэл бөгөөд зээлийн төлөлтийн хугацааг урьдчилан сануулсан, зөрчлийг арилгахыг тулд талууд тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байхад үйл баримтууд тогтоогдсон байхад нэмэлт хугацаа олгоогүй мэт үзэж шийдвэрлэсэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Урт хугацааны туршид худалдан авагчид үнийг төлөх боломж олгосон, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөө ашиглуулж, эзэмшүүлж, түүнээс олсон ашиг орлогоос худалдах худалдан авах үнийг төлүүлж байсан үйл баримтаас харахад худалдах авагч анхнаасаа гэрээний үнийг төлөх боломжгүй , уг хөрөнгөөс олсон орлогоосоо гэрээний үнийг бага багаар төлж байсан нь гэрээний үнийг төлөх хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 225-р зүйлийн 1-т заасан нэмэлт хугацааг тогтоосон эсэх асуудлыг анхаарч шийдвэрлэх тохиолдолд дээрх 2 удаагийн хугацаа тогтоосон асуудлыг ямар хугацаа гэж үзэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа нэмэлт хугацаа тогтоогоогүй, боломж олгоогүй байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжпэгчийн хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан хариуцагч уг хөрөнгөөс олж авсан ашиг орлогоороо буюу түрээслүүлсний орлогоороо үнийг төлж байсан үйл баримтыг нотлох баримтыг хариуцагч өөрөө гаргаж өгсөн дансны хуулга бүхий баримтаар нотлогдоно. Худалдан авах гэж байгаа маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөөс ашиг олж, тухайн олсон орлогоороо худалдах худалдан авах гэрээний үнийг төлөх тохиролцоог гэрээнд талууд заагаагүй нь гэрээний нөхцлөөс харагдана. Энэхүү үйлдэл нь иргэний хуульд зөвшөөрөгдсөн үйл баримт эсэхийг шүүх мөн анхаарч шийдвэрлээгүй. Энэхүү аргаар үнийг төлж байсан болон цаашид ямар байдлаар хэзээ төлөх эсэх нь тогтоогдохгүй байгаа зэргээс болж нэхэмжпэгч өндөр хэмжээний зээлээ төлж чадахгүй, барьцаанаас хөрөнгийг чөлөөлөх боломжгүй байдал үүсч, зээлийн өндөр хүү урт хугацаанд төлөх болж, муу зээлдэгчийн ангилалд багтаж , хугацаа хэтрүүлсний их хэмжээний хүү гэрээний хугацаанд төлсөн байгаа хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл уг өндөр хэмжээний зээлийг төлснөөр хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх боломжтой болох бөгөөд уг зээлийг төлөх талаар талууд тохиролцсон гэж нэхэмжлэгч тайлбарлах боловч , хариуцагч тал уг зээлийг төлөхөөс татгалзсан, төлөх үүрэг “““““““эгээгүй гэж илэрхийлж байгаа байдлаас болж, зээлийн хүүгийн өрөнд орж, өнөөдрийг хүртэл зээлээс чөлөөлөгдөж чадахгүй улмаар барьцаалагдсан маргаан бүхий хөрөнгийг алдах хэмжээнд хүрсэн. Энэ нь Иргэний хуулийн 220-р зүйлийн 220.4.-т заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл бөгөөд хариуцагч зээлийг төлөхөө илэрхийлж байсан нь худалдах худалдан авах гэрээний гол нөхцөл болгон заасан байгаа нь нотлогддог. Харин уг гэрээний нөхцлөө үгүйсгэж буюу гэрээнд тохиролцсон хугацаанд дээрх төлбөрийг гүйцэтгээгүй нь худалдах худалдан авах үнийг төлөөгүй, хэрэгжүүлээгүй байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримт буюу банкны зээлийн баримтууд, зээлийн гэрээний эргэн төлөлт, үлдэгдэл, мэдэгдэл, хариуцагчийн төлөхгүй гэдгээ мэдэгдсэн баримт, шүүх хуралдаан дээрх зээлийг төлөх үүрэг “““““““эгээгүй гэх тайлбар зэрэг баримтуудаар нотлогдоно. Энэ нь худалдах худалдан авах гэрээний нөхцөл хэрэгжихгүй худалдах худалдан авах гэрээний нөхцөл үргэлжпүүлэх боломжгүй болсныг илэрхийлнэ. Гэрээнд заасан үлдэгдэл төлбөрийг зээлийг төлөх замаар үнийг төлөхөө илэрхийлсэн атлаа төлөх боломжит хугацааг хэдий хугацаа болох талаар огт нотлоогүй ба төлбөрийн үлдэгдлийг гүйцэтгэх эх үндэслэлээ маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг зааж, тухайн хөрөнгөөс ашиг олох боломжийг хязгаарлаад байгаагаас үнийг төлөх боломжгүй болоод байгаагаа илэрхийлж байгаа нь Худалдах худалдан авах гэрээний үнийг төлөхгүй байх үндэслэл мөн эсэх, уг үндэслэлээр өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа баримтаар нотлогдож байгаа үндэслэлд, ялангуяа 2023.10.01-нээс эхлэн төлбөрийн үлдэгдлийг төлөхгүй гэж илэрхийлсэн байдлыг “гэрээний татгалзал” мөн эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан 2021.02.13-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний гол нөхцөлд зээлийн гэрээнүүдийн огноо дугаар , мөн зээлийн үлдэгдлийн талаарх мэдээлэл зэргийг тодорхой тусгасан байх ба худалдах худалдан авах гэрээнд дээрх зээлүүдийг хариуцагч хариуцан төлнө гэх нөхцлийг тохиролцсон байгааг хариуцагч хэрхэн үгүйсгэн няцааж байгаа болох, няцааж буй үндэслэлийг нотлох баримт хэрэгт цугларсан эсэхэд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсан . Өөрөөр хэлбэл зээл төлөх үүргийг би “““““““эгээгүй гэх тайлбар нь худалдах худалдан авах гэрээний үнийг төлөхөөс зайлсхийх төлөхгүй байх үндэслэл биш бөгөөд үнийг төлөхөөс татгалзсан үндэслэлээ энэхүү тайлбараар мөн илэрхийлж байхад шүүх татгалзсан үндэслэл тогтоогдохгүй мэт үзэж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэрээг биелүүлэхийг шаардахаас өмнө гэрээний үнийг төлөхөөс татгалзаж байгаагаа илэрхийлж цахим баримтыг 2023.10.25-ны өдөр явуулсныг нэхэмжпэгч “““““““эн авч, тухайн сараас зээлээ өөрөө бүрэн төлж эхлэн өнөөдрийг хүрч байгаа нь нэхэмжлэгчийн дансны хуулга бүхий баримтаар нотлогдоно. Зохигчдын хэн нь хэдийд ямар үндэслэлээр гэрээнээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Анхан шатын шүүх зээлийн үлдэгдлийн дийлэнхийг төлсөн байна гэх дүгнэлт нь алдаатай. Учир нь худалдах худалдан авах гэрээний даугуу төлөх үлдэгдэл 528,311,469 төгрөгийг төлөх бөгөөд энэ нь зээл, зээлийн хүүг огт оруулаагүй, худалдан худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр бөгөөд хавтаст хэрэгт авагдсан зохигчдын гаргаж өгсөн дансны хуулга болон бусад баримтаар нотлогдож байхад дийлэнхийг төлсөн гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг анхаарч шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний үнийн үлдэгдлийг төлүүлэх шаардлага гаргаагүй ба огт гаргаагүй шаардлагыг гаргахаар шийдвэрлэсэн үндэслэлээ шүүх тайлбарлаагүй, дүгнэлт хийгээгүй.Өөрөөр хэлбэл үнийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад ямар хууль зүйн заалт, үндэслэлийг баримтлан нэхэмжлэлийн шаардлага гаргасантай адилтган үзэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.-т заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхэд халдсан. Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107-р зүйлийн 107.2.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг нотлох зарчим алдагдаж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118-р зүйлийн 118.3.-т заасныг буюу нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар агуулгыг тусгах үндэслэлийг ноцтой зөрчиж, улмаар шүүхэд огт гаргаж байгаагүй нэхэмжпэлийн шаардлагад мэтгэлцээн явагдсан мэт ойлгогдож байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1. дэх заалтыг ноцтой зөрчсөн байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн яаж шийдвэрлэж байгаа талаар Үндэслэх болох Тогтоох хэсэгт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.05.27-ны өдрийн 312/ШШ2025/00943 тоот шийдвэрийг хүчингүй болгож , анхан шатны шүүхэд дахин хэлэцүүлэхээр буцааж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч “““““““ ХХК нь шүүхэд “ тус сумын Хүрэнбулаг баг, “““““““тоотод оршин суух ...... овогт “““““““гийн “““““““д холбогдуулан  2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, ...2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, “““““““г төвийг хариуцагчаас албадан чөлөөлүүлэх“ гэх нэхэмжлэл гаргасны дараа  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчилж,  нэмэгдүүлсэн тухайлбал “...талуудын хооронд байгуулсан 2021 оны 02 сарын 13-ны өдөр, 2023 оны 07 сарын 05-ны өдөр байгуулсан  гэрээнээс татгалзаж, тус сумын “““““““, 5-р хороололд байрлах “““““““г төв буюу улсын бүртгэлийн Ү-”““““““ дугаартай 825 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Т.”““““““аас гаргуулах, өөрт учирсан хохирол болон олох байсан орлого, ашиг нийт 647,620,732 төгрөг гаргуулах”-аар тус тус нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон, хариуцагч Б.”““““““  шүүхэд “2021 оны 02 дугаар сарын 13, 2023 оны 07 дугаар сарын 05-нд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, худалдагч тал гэрээнээс татгалзаж байгаагүй болохыг тогтоолгох“ -оор сөрөг нэхэмжлэл гаргасны  дараа “...тус сумын “““““““багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалттай, 830 м.кв талбай бүхий “““““““г төв үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах Т.”““““““ын эрхэд саад учруулахгүй байхыг “““““““ ХХК-д даалгах тухай” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн  байна.

4.Шүүх хариуцагч Т.”““““““аас 436,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  “““““““ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 238,220,732 төгрөг болон “““““““г төвийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Т.”““““““ын өмчлөл эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

        5.Талууд 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Гэрээ”-г бичгээр  байгуулж,  хариуцагч Т.”““““““ үйлчилгээний зориулалт бүхий 825 м/кв талбайтай “““““““г төвийг нийт 830,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, улмаар нэхэмжлэгч нь уг төвийг “““““““элгэн өгсөн, хариуцагч Б.”““““““ нь гэрээний дагуу нэхэмжлэгчид Улаанбаатар хотод байрлалтай 1 өрөө орон сууц, Эрдэнэтэд байрлалтай 2 өрөө орон сууц, приус 30 маркын автомашин, 60,000,000 төгрөг бэлнээр болон бэлэн бусаар олон удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлэх явцад  гэрээний оролцогч талууд  дахин  2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээнд  “““““““г төвийн худалдах  үнэ 830,000,000 төгрөг байсныг 930,000,000 төгрөг болгон нэмэгдүүлж, гэрээний дагуу төлөгдөх үлдэгдэл төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч бүрэн төлж барагдуулахаар өөрчилж  харилцан тохиролцсон байх ба хариуцагч гэрээний үүргээ  удаа дараа зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн гэрээг байгуулахдаа хуулиар тогтоосон, хэлбэрийн шаардлагыг зөрчсөн тул уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, мөн хариуцагч гэрээнээс татгалзснаар  нэхэмжлэгч өөрт учирсан хохирол болон олох байсан орлого ашгаа нэхэмжлэгч эрхтэй гэж маргаан үүсгэсэн бол хариуцагч “... нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй,  би төлөх ёстой төлбөрийн ихэнх хэсгийг төлсөн, үлдэгдэл төлбөрөө төлөх  явцад өөрсдөө шүүхэд маргаан үүсгэж, хандсан тул төлбөрийг төлөхгүй гэж мэдэгдсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй тайлбар, татгалзлал гаргаж, холбогдол нотлох баримтууд болон сөрөг нэхэмжлэл тус тус гаргаж,  мэтгэлцсэн байна.

6.Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар зохигч маргаагүй харин хариуцагч Б.”““““““ нь гэрээний дагуу төлөх төлбөрийн ихэнх хэсгийг төлж барагдуулсан тул үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч “““““““ ХХК-нд төлөх ньзүйтэй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 238,220,732 төгрөг болон “““““““г төвийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Т.”““““““ын өмчлөл эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын гаргасан “...”““““““багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалттай, 830 м.кв талбай бүхий “““““““г төв үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах Т.”““““““ын эрхэд саад учруулахгүй байхыг “““““““ ХХК-д даалгах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт огт дүгнэлт хийгээгүй, уг сөрөг нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрийн Тогтоох хэсэгт шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

7. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв,  эргэлзээгүй талаас нь  үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргахдаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг мөн адил шийдвэрлэх ёстой.

8.Хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл болон шийдвэрийн тодорхойлох хэсэгт талууд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбарыг бичиж тодорхойлсон  боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн”,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар” шүүх хэрхэн шийдвэрлэснээ шүүх хуралдаанд танилцуулж хэлээгүй,  шийдвэрт бичигдээгүй тул бид  хангасан эсхүл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй” гэж тайлбарлаж байх тул анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ сөрөг нэхэмжлэлийн  шаардлагыг шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа талаар дүгнэлт хийгээгүй, уг шаардлагыг хэрхэн шийдвэрлэж буй хууль зүйн үндэслэл, хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой заагүй байх тул  анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.,118.5.-д заасан шаардлагыг   хангаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй  байна.

9.Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлийн 13 дах хуудсанд өөр хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуудас авагдсан, 38 дугаар хуудас тэмдэглэл байхгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон үнийг 159,177,700 төгрөг гэж шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бичсэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үнийг 238,22,732 төгрөг гэж бичигдсэн байх тул нотлох баримт үнэлэх боломжгүйг дурьдав.

10.Иймд Давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд  хэрэгт авагдсан баримтанд үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх  үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн  өмгөөлөгч Х.Оюунбатын шүүхэд гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг “““““““эн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 312/ШШ2025/00943 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч “““““““, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат нарын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,013,989 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.ҮҮРИЙНТУЯА                 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР  

                                                 ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ