| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00363/И |
| Дугаар | 00419 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 00419
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багт оршин суух Гоорон овог Халзан овогт Мөнх-Од /РД:ГЖ85123116/, Ширгүүнийхэн овогт Ганхуягийн Дэлгэрцэцэг /РД:ЗП84030506/ нарын нэхэмжлэлтэй Булган аймгийн Булган сумын Дэлгэрэх өргөө хотхоны 4-26 тоотод оршин суух Чонос овогт Лувсандашийн Амарсайхан /РД:ФМ67102411/, Сартуул овогт Цэвэгийн Оюумаа /РД:ГЮ67032866/ нарт холбогдох 5000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00363/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Х.Мөнх-Од, Г.Дэлгэрцэцэг нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Нида ХХК-ийн 35 айлын орон сууцнаас худалдан авахаар 1 давхарын 5 тоотын байрыг сонгон тус компанийн захирал Л.Амарсайхан болон түүний эхнэр Ц.Оюумаа нартай гэрээ байгуулж 5000000 төгрөгийг урьдчилгаа болгон өгсөн. Үлдсэн 90 хувийг банкны зээл авч 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлөх байсан боловч 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус компаний Амгалан гэх хүн утсаар ярьж байрны үлдэгдэл мөнгөө төл гэж шаардсан. Гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа болоогүй, банкны зээл судлагдаагүй байсан учир гэрээг цуцлахад хүргэсэн. Байрны урьдчилгаа болох 5 сая төгрөгийг 7 хоногийн дотор Л.Амарсайхан өгнө гэсэн боловч өнөөдрийг болтол өгөөгүй байна. Иймд Л.Амарсайхан, Ц.Оюумаа нараас 5000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Амарсайхан, Ц.Оюумаа нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Мөнх-Од, Г.Дэлгэрцэцэг нарын нэхэмжилсэн 5000000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг бүрэн төлж барагдуулах болно гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Х.Мөнх-Од, Г.Дэлгэрцэцэг нар нь Л.Амарсайхан, Ц.Оюумаа нарт холбогдуулж 5000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5000000төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарБулган аймгийн Орхон сумын 5 дугаар багт оршин суух Х.Мөнх-Од, Г.Дэлгэрцэцэг нарын нэхэмжлэлтэй Булган аймгийн Булган сумын Дэлгэрэх өргөө хотхоны 4-26 тоотод оршин суух Л.Амарсайхан, Ц.Оюумаа нарт холбогдох 5000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 47475 төгрөг, хариуцагчаас 47475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ