| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00364/И |
| Дугаар | 00420 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 00420
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг Хужиртын Б хэсгийн 13-14 тоотод оршин суух Хас овогт Жамъянсүрэнгийн Оюунтунгалаг /РД:ГЭ67112702/-ийн нэхэмжлэлтэй Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн А хэсгийн 14-7 тоотод оршин суух Боржигон овогт Моломжамцын Лхагважаргал /РД:ГЮ86052301/-д холбогдох 67450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00364/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Оюунтунгалаг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр намайг дэлгүүртээ сууж байхад Лхагважаргал нөхрийнхөө хамт орж ирээд 67450 төгрөгийн хүнсний барааг удаахгүй өгнө гэж хэлээд авсан. Үүнээс хойш 2-3 удаа гэрт нь очиж мөнгө авья гэтэл өгнө гэсээр байгаад өдий хүрлээ. Иймд М.Лхагважаргалаас хүнсний барааны үнэ 67450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Лхагважаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.Оюунтунгалагийн нэхэмжлэлтэй танилцаад түүний нэхэмжилсэн 67450 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бүрэн төлж барагдуулах болно гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Оюунтунгалаг нь М.Лхагважаргалд холбогдуулж 67450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 67450 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарБулган аймгийн Булган сумын 2 дугаар баг Хужиртын Б хэсгийн 13-14 тоотод оршин суух Хас овогт Жамъянсүрэнгийн Оюунтунгалаг /РД:ГЭ67112702/-ийн нэхэмжлэлтэй Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн А хэсгийн 14-7 тоотод оршин суух Боржигон овогт Моломжамцын Лхагважаргал /РД:ГЮ86052301/-д холбогдох 67450 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 2275 төгрөг, хариуцагчаас 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ