Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/01943

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/04685 дугаар шийдвэртэй,

 

*******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* ******* байр, ******* хаягт байрлах 46 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, гурван өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

*******, *******, ******* нар төрсөн эгч дүүс бөгөөд 2004 оноос Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* ******* байр, ******* хаягт байрлах 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хууль ёсны дагуу өмчилж байна. *******, ******* нар сүүлийн жилүүдэд Япон улсад амьдран сууж байгаа тул өөрсдийн өмчлөлийн орон сууцандаа амьдардаггүй. Учир нь, нагац ах ******* нь 2013 оноос эхлэн амьдрах байргүй гэсэн шалтгаанаар тэдний өмчлөлийн тус байранд амьдарч байгаа. Нэхэмжлэгч нар Монгол Улсдаа хэд хоног ирэхдээ өөрсдийн өмчлөлийн орон сууцанд амьдрахаар очиход хариуцагч нь уурлаж, дургүйцдэг, тэр бүү хэл элдвээр хэлж, гар хүрч байсан удаатай. Тэдний зүгээс өөрсдийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч чөлөөлж өгөхгүй байна. Иймд, нэхэмжлэгч *******, *******, ******* нарын өмчлөлийн өрөө орон сууцыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие , нарын ууган хүү бөгөөд ээж минь 2019 онд аав минь 2023 онд нас барсан. Би, доороо , гэх хоёр дүүтэй байсан боловч дүү 2014 онд, дүү 2023 онд тус тус нас барсан. Ийнхүү гэх хүний гэр бүл 5 гишүүнтэй байснаас миний бие цор ганцаараа үлдсэн. Би, өдгөө Чингэлтэй дүүргийн, ******* хороо, ******* байр, ******* хаягт амьдарч байна. Энэхүү байранд бид гэр бүлээрээ 1973 оноос хойш амьдарч байсан ба миний бие цор ганцаар үлдсэнээр гал голомтоо сахин сууж байна. *******, *******, ******* нар миний дүү ийн охид юм. Гэвч ганцаараа үлдсэн намайг ийнхүү гал голомтоос минь хөөлгөхөөр шүүхэд хандсанд ихэд гомдолтой байна. Мөн намайг тус байранд тэднийг ирэхэд уурлаж, дургүйцдэг, тэр ч бүү хэл гар хүрч байсан гэжээ. Тэднийг ирэхэд огт уурлаж, дургүйцэж байсан удаагүй, харин ч ганц охин дүүгийн хүүхдүүд маань болохоор ирэхэд нь баярладаг, гар хүрч байгаагүй. Гэтэл энэ хүмүүс намайг ингэж гүтгэж байгаад гомдож байна. Миний ээж 2007 оноос хойш нурууны гэмтлийн улмаас хэвтэрт байсаар 2019 онд нас барсан. 2007-2013 он хүртэл миний аав асардаг байсан ч өндөр настай болсны улмаас асарч чадахгүйд хүрч 2013 оноос хойш аав, ээжийгээ нас барах хүртэл дээрх байранд асарч байсан. Мөн миний эрэгтэй дүүгийн бие 2023 онд эрс муудаж хэвтрийн байдалд орж миний асаргаанд орсон. Өөрөөр хэлбэл, миний бие 2013 оноос өөрийн ажил, амьдралаа орхиж гэр бүлийн хүмүүсээ асрахад зориулж ирсэн. Тийм учир өөрийн гал голомтоосоо хөөгдөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, *******, ******* нарын өмчлөлийн л хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* ******* байр, ******* хаягт байршилтай 46 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дүгэр зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, *******, ******* нарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд:

Хариуцагчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс нэхэмжлэгч нарын өмчлөх эрхтэй маргаагүй бөгөөд гагцхүү 1973 оноос хойш амьдарч ирсэн өөрийн гал голомт болсон байрыг нэхэмжлэгч нартай хамтран өмчлөх эрхтэй, хууль бусаар эзэмшээгүй гэж маргадаг. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс тухайн байрны хамтран өмчлөгч байсан агсны нас барсны гэрчилгээ, , агсан нарын өвлөх эрхээс татгалзах хүсэлт болон нэхэмжлэгч *******ы авсан өвлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. Энэхүү баримтуудыг үзвэл , агсан нар өв нээгдсэн үеэс 2 жил 7 сарын дараа өвөөс татгалзсан, мөн өвөөс татгалзах хүсэлтүүдийг харахад бичгийн хэв нь ижил, гарын үсэг нь өөр (хариуцагч ******* аав, ээжийнхээ гарын үсгийг биш гэж үздэг, мөн хэрэгт авагдсан , агсан нарын гарын үсэг бүхий баримтуудаас харьцуулан үзэхэд илтэд зөрүүтэй байдаг, мөн энэхүү өвөөс татгалзах хүсэлт гаргасан хугацаанд агсан биеийн байдал муу хэвтэрт байсан) зэрэг нөхцөл байдлууд тогтоогддог.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс өвлөх эрхийн гэрчилгээ авахдаа хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзсэн. Хэрэв , агсан нар өвөөс татгалзаагүй тохиолдолд ногдох өвлөн авсан эрх буюу орон сууцны өмчлөх эрх хариуцагч *******т өвлөгдөж орон сууцны хамтран өмчлөгч болох юм. Гэвч энэхүү илтэд эргэлзээтэй баримтыг шүүх үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй бөгөөд энэ талаар эх баримтыг гаргуулах хүсэлтийг шүүх хүлээж авалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 12, 13 дахь хэсэгт энэхүү хэргийн маргааны зүйлтэй хамааралгүй хэрэгт ач холбогдолгүй нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг үндэслэсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэг удаа хэргийн материалтай танилцах, нэг удаа өмгөөлөгч оролцуулж хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргаж үндсэн шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Гэвч шүүх шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 14 дэх хэсэгт удаа дараа шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулсан мэтээр бичсэн нь үндэслэлгүй.

Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн тухайд:

Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээ болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулж хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн өмгөөлөгчөөр Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн Г.Байгальмаа өмгөөлөгчийг ажиллуулж байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас нэг удаа холбогдох нотлох баримтыг шүүхэд хүргүүлэн шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэвч миний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцож чадахгүй эрүүл мэндийн нөхцөл байдал хэвээр байсан тул өөр өмгөөлөгчийг оролцуулж хууль зүйн туслалцаа авахаар Г.Байгальмаа өмгөөлөгчөөс татгалзаж энэ талаарх хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн. Гэвч шүүх энэхүү зайлшгүй нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн талаарх эргэлзээтэй баримтыг хуульд заасны дагуу үнэлэлгүй, энэхүү нөхцөл байдлыг тогтоолгохоор гаргасан хариуцагчийн хүсэлтийг хангалгүй, мөн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар хариуцагч *******т холбогдуулан Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* ******* байр, ******* хаягт байрлах 46 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, гурван өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

3.1. Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* ******* байр, ******* хаягт байрлах 46 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, гурван өрөө орон сууц нь анх 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдөр , , , , *******, *******, Б. Намуун нар/7 хүн/-ын өмчлөлд бүртгэгдсэн, /х.х-ийн 79/

 

3.2. Үүний дараа 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлээр , , нар хасагдаж, улмаар , *******, *******, Б. Намуун нар өмчлөгчөөр бүртгэгдсэн, /х.х-ийн 82-86/

 

3.3. Хамтран өмчлөгч нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нас барсан бөгөөд түүний төрсөн эцэг , эх нар 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өв хүлээн авахаас татгалзсанаар мөн өдрийн 011 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр зөвхөн ийн хүүхдүүд болох *******, *******, Б. Намуун нар уг орон сууцны өмчлөгч болжээ. /х.х-ийн 89-99/

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******, *******, ******* нарыг талуудын маргаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасантай нийцсэн.

 

Тодруулбал, энэхүү орон сууцны анхны өмчлөгч нь , нараас гадна тэдгээрийн хүүхдүүд болох , болон ийн хүүхдүүд болох *******, *******, ******* /7 хүн/ нар байсан, үүний дараа хамтран өмчлөгч , , нар өөрт ногдох хэсгээсээ татгалзаж, , *******, *******, ******* нар өмчлөгчөөр үлдсэн, харин хариуцагч ******* нь анхнаасаа тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж байгаагүй.

 

Мөн хамтран өмчлөгч нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нас барахад түүний төрсөн аав, ээж болох , нар өв хүлээн авахаас татгалзсан бөгөөд өнөөдрийн байдлаар *******, *******, Б. Намуун нар эцсийн өмчлөгч болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

 

5. Иргэний хуулийн 18******* зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үзвэл тус орон сууцны өмчлөгчөөр *******, *******, Б. Намуун нарыг бүртгэсэн бүртгэл хүчинтэй, харин тухайн бүртгэл үнэн зөв буюу хүчин төгөлдөр эсэх талаар хариуцагч *******ын зүгээс маргаж байсан аливаа баримт хэрэгт авагдаагүй.

 

Түүнчлэн *******, *******, Б. Намуун нар өвлөх эрхийн гэрчилгээ авахдаа хууль зөрчсөн болон , нар 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтэд гарын үсэг зураагүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тус тус тогтоогдоогүйгээс гадна өвлөх эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байна.

 

6. Иргэний хуулийн 5******* зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гээд 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, , нар дээрх орон сууцыг хамтран өмчлөхөөс татгалзсан боловч төрсөн охин ийн ногдох хувиас түүний хүүхдүүд болох *******, *******, Б. Намуун нартай ижил хэмжээгээр өвлөн авах эрхтэй хэдий ч өвлөх эрхээсээ ийнхүү татгалзсан байх тул хариуцагч *******ын ...миний бие энэхүү орон сууцыг ээж, ааваасаа өвлөн авсан... гэсэн тайлбар үндэслэлгүй.

 

Нөгөө талаар хариуцагч ******* нь Иргэний хуулийн 5******* зүйлийн 520.1.2-т зааснаар дараагийн ээлжинд өвлөн авах этгээдэд хамаарах хэдий ч ийн хүүхдүүд тус орон сууцыг өвлөн авснаар /тэргүүн ээлжинд өвлөх эрхтэй хүмүүс/ нэхэмжлэгч *******, *******, ******* нар өмчлөгч болжээ.

 

7. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгч *******, *******, ******* нар энэхүү орон сууцны өмчлөгч болохын хувьд өөрийн өмч хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд хариуцагч *******ын эзэмшил нь хууль бус байх тохиолдолд орон сууцыг чөлөөлөхийг шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь тус орон сууцыг өмчилж байгаагүй, мөн өвийн журмаар өвлөн авсан гэх үйл баримт тогтоогдоогүй ба түүний ...би, 1973 оноос хойш маргаан бүхий орон сууцанд амьдарч байгаа... гэсэн тайлбар нь бусдын өмчийн эд хөрөнгөд зөвшөөрөлгүйгээр оршин сууж буйг зөвтгөх үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн 2011 оны хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрээр тухайн орон сууцанд , , , , *******, *******, *******, Ц.Хүүхэнбаатар нар амьдарч байсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн дээрх тайлбар уг баримтаар няцаагдаж байна. /х.х-ийн 102/

 

Иймд, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******, *******, ******* нарын орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа болох нь тэдгээрийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон учир анхан шатны шүүхийн шийдлийг өөрчлөхгүй.

 

8. Анхан шатны шүүхийн 2025 оны 0******* сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025/12098 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2025 оны 0******* сарын 26-ны өдөр хүртэл хойшлуулж, /х.х-ийн 35-36/

 

2025 оны 0******* сарын 26-ны өдрийн 191/ШЗ2025/13645 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонорын хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хойшлуулж, /х.х-ийн 50-51/

 

2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШЗ2025/16343 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хойшлуулж, /х.х-ийн 57-59/

 

2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШЗ2025/18744 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг хангаж, 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 011 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнд холбогдох эвлэх эрхээс татгалзсан талаарх бусад өвлөгчдийн хүсэлт, холбогдох баримтыг гаргуулах тухай хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасан хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хойшлуулж, /х.х-ийн 108-110/

 

2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШЗ2025/19898 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хойшлуулж, /х.х-ийн 118-119/

 

2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШЗ2025/21978 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. /х.х-ийн 129-130/

 

Үүнээс үзвэл шүүх хариуцагчийн хэргийн материалтай танилцах, хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангасан байх тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нараас хариуцагчид 52,418,141 төгрөг шилжүүлсэн талаар дүгнэсэн нь энэ хэргийн маргаанд хамааралгүй боловч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурдаж байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/04685 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Б.МАНДАЛБАЯР