Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00422

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Хасбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6Д-13-08 тоотод оршин суух Үнэгт овогт Ганболдын Энхбилэг /РД:ГЭ81020800/, Боржигин овогт Мөнхбатын Бямбадорж /РД:ГЮ81032771/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 7431373 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2015/00374/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хас банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Энхбилэг, М.Бямбадорж нар нь Хас банкны Булган салбараас 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1310002920 тоот зээлийн гэрээгээр 9500000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар, үл хөдлөх хөрөнгө барьцаалан авсан. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээл нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй 121 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд Г.Энхбилэг, М.Бямбадорж нарын1310002920 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 6894275.07 төгрөг, зээлийн хүү 519597.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 499.64 төгрөг, материалыг нотариатаар баталгаажуулсан зардал 17000 төгрөг нийт7431373 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Энхбилэг, М.Бямбадорж нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид Хас банкны Булган аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжилсэн 7431373 төгрөгийг хашаа байшин барихаар зээлж авсан нь үнэн. Иймд Хас банкны нэхэмжилсэн мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хас банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Г.Энхбилэг, М.Бямбадорж нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7431373 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 7431373 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Хасбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6Д-13-08 тоотод оршин суух Үнэгт овогт Ганболдын Энхбилэг /РД:ГЭ81020800/, Боржигин овогт Мөнхбатын Бямбадорж /РД:ГЮ81032771/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт7431373 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133852 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 66926 төгрөг, хариуцагч нараас 66926 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ