| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/02174/И |
| Дугаар | 210/МА2025/01442 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/01442
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/03146 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХК,
Хариуцагч:******* ХХК,*******,*******,
Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч*******ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Зээлдэгч*******,******* нар нь ******* ХК-ийн андууд тооцооны төвтэй 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/201944439593 тоот зээлийн гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн зээлийн зориулалтаар зээлсэн. Тус зээлийн гэрээнд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/201944439593-1 тоот, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/201944439593-2 тоот, 2021 оны 06 сарын 30-ны өдөр ЗГ/201944439593-3 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ЗГ/201944439593-4 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулж, зээлийн гэрээний хугацаа болон эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн болно.
1.2. Талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр БГҮ/201944439593 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн******* хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж,******* тоот хаягт байршилтай, 893 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,******* ХХК-ийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрх зэргийг барьцаалуулсан.
Мөн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр БГҮ/201944439593-1 тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн******* хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж,******* тоот хаягт байршилтай, 325 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан.
1.3. Зээлдэгч нь зээлийн гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн гэрээний хугацаа хэтэрч, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүнд хүрээгүй тул зээлдүүлэгч ******* ХК нь шүүхэд хандсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/01395 дугаар шийдвэрээр зээлдэгч*******,******* нараас 136,070,743 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн******* хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж,******* тоот хаягт байршилтай, 325 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,******* ХХК-ийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрх зэрэг барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01648 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, барьцаа хөрөнгийн өмчлөгч болох******* ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргахад энэ магадлал саад болохгүй, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.
Иймд шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон боловч зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ/201944439593 тоот зээлийн гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлтүүд болох гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн БГҮ/201944439593 тоот барьцааны гэрээгээр барьцаалуулсан барьцаа хөрөнгө болох******* ХХК-ийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрх, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БГҮ/201944439593-1 тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр барьцаалуулсан******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн******* хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж,******* тоот хаягт байршилтай, 325 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэрэг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хариуцагч******* ХХК,*******,******* нар нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч******* ХХК-ийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, Үйлдвэрийн төвийн бүс гудамж,*******,******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 9,783 м.кв талбайтай газар эзэмших эрх, хариуцагч******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн******* хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж,******* тоот хаягт байршилтай, 325 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр ******* ХК болон*******,******* нарын байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ/201944439593 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч*******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хариуцагч*******, миний шүүх хуралдаанд биечлэн оролцож нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар өгөх, мэтгэлцэх зарчмын үүднээс шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан.
4.2.*******гийн ******* ХК-аас авсан 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг******* ХХК-ийн олон хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хөндөж, 20 гаруй тэрбумын үнэтэй тус компанийн эзэмшлийн хотын төвд, нарны гүүрний хажууд байрлах 1 га талбайтай газар, 893 м.кв талбайтай үйлдвэрийн байр, 325 м.кв талбайтай оффисын барилгаар тус тус хангуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Б.Маралмаа нь ******* ХК-аас 2019 оны 04 дүгээр сард 100,000,000 төгрөгийн зээл авсан ба зээлийн хүү болон үндсэн зээлд нийт 49,000,000 төгрөг төлсөн байдаг. 2019 оноос 2020 онд коронавирус гарч бизнес маань дампуурч, түрээсийн орлогогүй болж, зээлээ төлж чадаагүйн улмаас зээлийн гэрээ, барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж байсан. Үндсэн зээлээ төлөөгүй боловч зээлийн гэрээний хугацаа дуусаагүй үед ******* ХК нь шүүхэд хандаж 2023 онд 2 шатны шүүхийн шийдвэр гарсан.
Б.Маралмаагийн зүгээс ******* ХК-тай 2024 онд 2 удаа уулзаж, төлөлтөө хийх талаар ярьж тохиролцсон бөгөөд бичилцсэн мессеж, viber захидал харилцаа байгаа. ******* ХК-ийн зүгээс уг асуудлаар ярьж тохиролцсон атлаа шүүхэд өгсөн нь ойлгомжгүй байна.*******гийн бие муу, эрүүл мэндийн шалтгаанаас болоод 2023 оноос******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгсөн болно.
Б.Маралмаагийн нэр дээр авсан зээл тул түүний эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцнэ.
4.3. 2023 онд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Барьцаа хөрөнгөөр буюу компанийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй, иргэний авсан зээл байна гэж шийдвэрлэсэн байтал ******* ХК нь 2024 онд дахин нэхэмжлэл гаргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх түүнийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, 2023 онд шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлаар ******* ХК нь дахин нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй.
4.4.******* нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй /гадаадад эмчилгээнд/ байхад шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, холбогдох нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн талд илт давуу эрх олгож, шударга бус, хуулийн этгээдийг илтэд хохироосон шийдвэр гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1 Нэхэмжлэгч нь хариуцагч*******ын гаргасан давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. ******* ХК нь*******,*******, ХХК-д холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ/201944439593 тоот зээлийн гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлтүүд болох гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн БГҮ/201944439593 тоот барьцааны гэрээгээр барьцаалуулсан******* ХХК-ийн эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч*******,******* ХХК нь хариу тайлбар бичгээр гаргаагүй, хариуцагч******* хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/01395 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01648 дугаар магадлалаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,*******,******* нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 136,070,743 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлээс зээлийн гэрээний үүрэгт 136,070,743 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 47-52/
4. ******* ХК болон*******,******* нарын хоорондын зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар түүнийг дахин нотлох шаардлагагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
5. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01648 тоот магадлалд нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргахад магадлал саад болохгүй талаар дурдсан байх тул нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч*******,*******, ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.
Иймд хариуцагч*******ын иргэний зээлийг компанийн хөрөнгөөр хангах боломжгүй гэж шүүхээс шийдвэрлэсэн байхад дахин нэхэмжлэлийг хүлээн авч, иргэн*******гийн хувь хүний нэр дээр авсан зээлийг компанийн хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж хохироож байна гэх гомдол үндэслэлгүй байна.
5.1. Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр №БГҮ/201944439593 дугаартай барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн******* хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж,******* тоот хаягт байршилтай, 893 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн******* хороо, Үйлдвэрийн төвийн бүс*******,******* тоот хаягт байршилтай 9,783 м.кв талбайтай, газар эзэмших эрхийг барьцаалжээ. /хх24-25/
Улмаар 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БГҮ/201944439593-1 дугаартай барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр Баянгол дүүргийн******* хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж******* тоот хаягт байршилтай, 893 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өөрчлөн Ноос Импекс ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн******* хороо, Үйлдвэрийн бүс гудамж,******* тоот хаягт байршилтай, 325 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, дээрх гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх26/
5.2.Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн БГҮ/201944439593 дугаар Барьцааны гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БГҮ/201944439593-1 дугаар барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэн анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
6. Шүүх нэхэмжлэлд 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч*******т нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд хариуцагч******* нь хариу тайлбар бичгээр гаргаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээ хэрэгжүүлээгүй байх тул Анхан шатны шүүх миний шүүх хуралдаанд биечлэн оролцож нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар өгөх, мэтгэлцэх зарчмын үүднээс шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан гэх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
6.1 Мөн хариуцагч******* нь гадаадад эмчилгээнд байгаа үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, нотлох баримтыг өгсөөр байхад нэхэмжлэлийг хангаж, *******ны талд илт давуу эрх олгож, шударга бус шийдвэр гаргасан гэх хариуцагч*******ыг давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь, энэ талаар хариуцагч******* давж заалдах гомдол гаргаагүй байхад үүнд******* гомдол гаргасан нь үндэслэлгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/03146 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ч.МӨНХЦЭЦЭГ