Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00424

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Төрийн банк Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сум 4-р баг Хялгант, Цулхар буурал гудамж 2-8 тоотод оршин суух Боржигон овогт Цэрэннадмидын Эрдэнэчимэг /РД:ФЖ83040605/, Боржигон овогт Баяндалайн Баттулга /РД:ФЖ81030710/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7193046 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00412/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймаг дахь Төрийн банкны салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Баттулга, Ц.Эрдэнэчимэг нар нь Булган аймгийн Төрийн банкны Хялгант тооцооны төвөөс 2013 оны 09-р сарын 05-ны өдөр 7189 тоот гэрээ байгуулан 11240000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтөйгөөр гэрээт цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөлгүй 402 хоног хугацаа хэтрээд байна. Иймд Б.Баттулга, Ц.Эрдэнэчимэг нараас үндсэн зээл 5983060 үндсэн хүүгийн төлбөр 1135033 торгуулийн хүүгийн төлбөр 74952 нийт 7193046 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд, хариуцагч Б.Баттулга, Ц.Эрдэнэчимэг нар нь харилцан тохиролцож хариуцагчБ.Баттулга, Ц.Эрдэнэчимэг нар нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7193046 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Б.Баттулга, Ц.Эрдэнэчимэг нартхолбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7193046 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Б.Баттулга, Ц.Эрдэнэчимэг нар нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7193046 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар, Төрийн банк Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сум 4-р баг Хялгант, Цулхар буурал гудамж 2-8 тоотод оршин суух Б.Баттулга, Ц.Эрдэнэчимэг нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7193046 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, Б.Баттулга, Ц.Эрдэнэчимэг нар нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7193046 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130039 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Баттулга, Ц.Эрдэнэчимэг нараас 65019 төгрөг, Төрийн сангаас 65019 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ