| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/02843/И |
| Дугаар | 210/МА2025/01443 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/01443
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/05448 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК,
Хариуцагч*******,
Хариуцагч:******* ХХК
Хариуцагч*******эс 23,350,000 төгрөг, хариуцагч******* ХХК-иас 51,932,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагч *******ийн өмгөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1.******* нь 2021 оны 08 сарын 31-ний өдөр ******* ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр 607.4 м.куб хэмжээтэй, 13-ын нягттай хөөсөнцөр хавтанг 1 м.кубыг нь 220,000 төгрөгөөр тооцож, нийт 133,632,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн худалдан авсан.******* нь төлбөрт 2022 оны 04-06 сард 60,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг машин өгсөн ба үлдэгдэл төлбөрт 73,632,000 төгрөг, 2021 оны 10 сарын 19 болон 22-ны өдөр 25,650,000 төгрөгийн үнэ бүхий полистрол хавтан худалдан аваад үлдэгдэл төлбөр 20,650,000 төгрөгийг төлөөгүй байна.
1.2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч*******эс гэрээний үлдэгдэл төлбөрт 73,632,000 төгрөг төлөөгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алдангид 36,816,000 төгрөг, мөн полистрол хавтангийн үлдэгдэл төлбөрт 20,650,000 төгрөг, нийт 131,086,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.3.******* нь Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байхдаа ...Би 81,700,000 төгрөг төлнө, үлдсэн 51,932,000 төгрөгийг******* ХХК төлнө. Одоо би байр зарна, байраа зараад тус байгууллагын хохирол, мөнгийг барагдуулна. гэж мэдүүлсэн байх тул******* ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, нэхэмжилж буй 131,086,000 төгрөгөөс 51,932,000 төгрөгийг хариуцагч******* ХХК-иас гаргуулна.
Иймд, хариуцагч*******эс 23,350,000 төгрөг, хариуцагч******* ХХК-аас 51,932,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хариуцагч******* нь полистрол хавтангийн төлбөр 20,650,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
2.2. Хариуцагч******* нь******* ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд тус компани нь 2021 оны 03 сарын 02-ны өдөр 018 дугаартай гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээг******* ХХК-тай байгуулсан болно. Гэрээ байгуулах үед гадна фасадны ажил гүйцэтгэхэд шаардлагатай ажил бүрэн хийгдээгүй буюу өрлөгийн ажил хийгдээгүй байсан, түүнчлэн 2021 оны 05 сарын 24-ний өдөр Хот байгуулалтын хөгжлийн газраас******* ХХК-д өгсөн чиг үүргийн дагуу барилгын ажлыг түр зогсоох шаардлагатай болсон тул гадна фасадны ажил гүйцэтгэх боломжгүй, хүлээгдэж байсан.
Ийнхүү барилгын гадна фасадны ажил хийхэд шаардлагатай материалуудыг цуглуулж байсан ба барилгын материал болох хөөсөнцөр хавтан нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан олдохгүй байсан бөгөөд 2021 оны 08 сард нийлүүлэх байгууллага олдон ажлаа эхлүүлэх гэтэл******* ХХК-ийн зүгээс хамтран ажилладаг бригадаараа хийлгэхээр болсон гэсэн үндэслэлээр гэрээ цуцлах санал тавьсныг******* ХХК хүлээн авсан.
2.3. Гэрээ цуцалсны дараа******* ХХК-ийн зүгээс ...хөөсөнцөр хавтанг тохиролцсон компаниараа нийлүүлээд өгөөч гэж гуйсан учир 2021 оны 08 сарын 31-ний өдөр ******* ХХК-тай хөөсөнцөр хавтан худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авч, гэрээний төлбөрт******* ХХК-ийн барьж буй барилга болох Хан-Уул дүүргийн******* хорооны нутагт баригдаж буй ******* хотхон, А блок, 2 давхар, тоот хаягт байрлах 74,24 м.кв талбайтай, 3 өрөө байрыг 133,632,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцсон.
2.4. Нэхэмжлэгч болон манай компани нь******* ХХК-тай 2022 оны 11 сард полистрол хавтангийн төлбөрийн асуудлаар уулзаж, хөөсөнцрийн төлбөрийг төлж барагдуулах талаар******* нь******* ХХК-д төлөх байрны үнэ 81,700,000 төгрөгийг ******* ХХК-д,******* ХХК нь 51,932,000 төгрөгийг ******* ХХК-д тус тус төлөхөөр харилцан тохиролцсон.
2.5. ******* ХХК нь*******эс 81,700,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжилж байсан тул******* нь 2022 оны 04 сарын 27-ны өдөр HYUNDAI MYGHTY маркийн авто машиныг 50,000,000 төгрөгт, LEXUS маркийн авто машиныг 22,000,000 төгрөгт, HONDA BENLY маркийн 2 ширхэг скүүтерийг 7,000,000 төгрөгт тус тус тооцон ******* ХХК-ийн ажилтан гэх хүнд шилжүүлэн өгсөн.
2.6. ******* ХХК-д хөөсөнцөр хавтангийн төлбөрт төлбөл зохих 81,700,000 төгрөгөөс нийт 79,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн тул үлдэгдэл 2,700,000 төгрөг, мөн полистрол хавтангийн төлбөр 20,650,000 төгрөг, нийт 23,350,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл төлбөрийг******* ХХК төлнө гэжээ.
3. Хариуцагч******* ХХК-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч******* ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, бусдын өмнөөс хүлээсэн үүрэг байхгүй.
Хариуцагч******* ХХК нь******* ХХК-ийн гүйцэтгэх захирал*******тэй А, Б блок 2 барилгын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, уг гэрээний үүргээ биелүүлэх хүрээнд******* нь ******* ХХК, ХХК нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх ба уг гэрээний дагуу хөөс авсан. Уг хөөсийг хариуцагч******* ХХК-д бүхэлд нь өгсөн гэх баримт байхгүй.
3.2.******* ХХК-ийн******* ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа дуусаж, гэрээг цуцалсан.******* ХХК-ийн хувьдийг гэрээт ажлаа хийнэ гэж итгэн 2 өрөө орон сууцыг бусдад шилжүүлсэн.
Иймд хариуцагч******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмнө хүлээсэн үүрэг байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******эс 23,350,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч******* ХХК-иас 51,932,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 813,380 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******эс 274,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч******* ХХК-иас 51,932,000 төгрөгийг гаруулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч байгаа бөгөөд хариуцагч******* ХХК-иас 51,932,000 төгрөгийг гаргуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.
******* ХХК нь******* болон******* ХХК-д 133,632,000 төгрөгийн үнэ бүхий 607.4 м.куб хөөсөнцөр хавтан нийлүүлээд 79,000,000 төгрөгийн эд зүйл авч, үлдэгдэл 2,700,000 төгрөгийг*******эс гаргуулахаар шийдвэрлэсэн.
******* ХХК-ийн захирал******* нь 46,508,000 төгрөгийг төлнө гэж хэлдэг. Тодруулбал, 2022 оны 10 сард******* ХХК-ийн захирал байсан*******тайийн хамт хэлцэл хийж уулзахад манайх 133,628,000 төгрөгийн үнэ бүхий 607.4 м.куб хэмжээтэй хөөсөнцөр хавтан танайхаас хүлээн авсан нь үнэн, бид*******д 44 орчим м.кв талбайтай байрыг 1 м.кв талбайн үнийг 1,980,000 төгрөгөөр бодож 87,120,000 төгрөгийн үнэ бүхий байр өгсөн нь үнэн, зөрүү мөнгө болох 46,508,000 төгрөгийг танайд өгөх ёстой юм байна гэж хэлцэл хийж******* өөрөө цаасан дээр бичиж байсныг миний бие зургийг нь авч баримтжуулж байсан тул уг баримтыг баталгаажуулж******* ХХК-ийн захирал байсан шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү.
Мөн 2021 оны 09 сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 сарын 22-ны өдөр******* ХХК-д хөөсөнцөр хавтан хүргэж өгсөн болон хүлээн авч, зарлагын баримт дээр гарын үсэг зурсан хүмүүсээс тайлбар авч тогтоож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
6.1. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдагдаж буй******* ХХК-иас гаргуулъя гэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд манай талд эсэргүүцэх асуудал байхгүй. Нэхэмжлэгч талын ярьсан фактууд бүгд үнэн. 133,000,000 төгрөгийн хөөсөнцөр хавтанг нийлүүлж, гэрээг цуцлах үед******* 81,700,000 төгрөгийн төлбөрийг******* ХХК-д төлөх байсан. Гэтэл тухайн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч талд төлчих, үлдэгдлийг нь манайх төлөөд явъя гэх тохиролцоо хийгдсэн. Анхан шатны шүүх хуралдааны үед бид төлбөрийн маргаангүй гэж эвлэрсэн учир өөр нэмж хэлэх тайлбаргүй гэв.
7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч******* ХХК нь тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23,350,000 төгрөг, хариуцагч******* ХХК-аас 51,932,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч******* зөвшөөрч маргаагүй, харин хариуцагч ХХК нь ...******* ХХК-тай гэрээний харилцаанд ороогүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1.******* ХХК нь*******тэй 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр 607,4 м.куб хэмжээтэй, 13-ын нягттай хөөсөнцөр хавтанг нэг м.кубыг 220,000 төгрөгөөр тооцон худалдан авах, төлбөртөө Хан-Уул дүүргийн******* хорооны нутагт баригдаж буй******* хотхон А блокны 2 давхарт тоотод байрлах, 74.24 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр тооцож, нийт 133,632,000 төгрөгт тооцож нийлүүлэхээр харилцан тохиролцсон. /1хх7-8/
3.2. ХХК нь уг гэрээний дагуу нийт 133,632,000 төгрөгийн үнэ бүхий 607,4 м.куб хэмжээтэй,13-14-ийн нягттай хөөсөнцөр хавтанг 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд нийт 27 удаагийн нийлүүлэлтээр шилжүүлэн өгсөн.
3.3.******* нь 25,650,000 төгрөгийн үнэ бүхий полистрол хавтанг хүлээн авч, төлбөрт тооцон 72,000,000 төгрөгийн үнэлгэтэй 2 ширхэг автомашин, 7,000,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг скүүтерийг шилжүүлсэн байна.
4. Анхан шатны шүүх ХХК,******* нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар эрх зүйн дүгнэлт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.
5. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч ХХК болон хариуцагч ХХК нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байдал баримтаар тогтоогдохгүй гэж дүгнэж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
5.1. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний хүсэл зоригийн илэрхийллийг ХХК нь хүлээн авсан баримтгүй тул гэрээний харилцаа үүсээгүй гэж үзнэ.
5.2. ХХК нь******* болон ******* ХХК нартай гэрээний харилцаанд оролцож, тэдний нийлүүлсэн хөөсөн хавтанг өөрийн хэрэгжүүлж буй Хан-Уул дүүргийн******* хорооны нутагт баригдаж буй******* хотхон-д ашигласан нь гэрээний харилцаанд орсон гэж үзэх үндэслэл болохгүйн зэрэгцээ гэрээний үүрэг хүлээх үндэслэл болохгүй.
Мөн, анхан шатны шүүх маргааны зүйлд хамааралгүй ХХК нь******* болон ******* ХХК нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар дэлгэрэнгүй дүгнэлт өгөөгүй нь зөв болжээ.
5.3. Анхан шатны шүүхийн ...нэхэмжлэгч нь ...******* ХХК,******* нартай 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнийг төлөх талаар 3 талаас харилцан тохиролцсон... гэж тайлбарлах боловч энэ үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн эрх зүйн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцсэн байна.
5.4. Нэхэмжлэгч байгууллага ньийн цагдаагийн байгууллагад өгсөн тайлбар, мэдүүлгийг үндэслэн ******* ХХК-иас Иргэний хуулийн 243 дгаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдах гэрээний үүрэгт 51,932,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
5.5. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, улмаар шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр маргааныг шийдвэрлэх талаар зөв дүгнэсэн байна.
Тодруулбал, нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг ******** ХХК-иас 51,932,000 төгрөг,*******эс 23,350,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өөрчлөх эрх хэмжээ байхгүй тул энэ шаардлагын хүрээгээр маргааныг шийдвэрлэнэ.
Нэхэмжлэгч нь гэрээний нэг талаас буюу хавтанг шилжүүлэн өгсөн этгээдээс 51,932,000 төгрөгийг шаардахад энэхүү магадлал саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...*******ийн хамт ХХК-ийн захирал*******тай 2022 оны 10 сард уулзахад ...манайх 133,628,000 төгрөгийн хөөсөнцөр хавтанг танайхаас хүлээн авсан нь үнэн.*******д 87,120,000 төгрөгийн үнэ бүхий байр өгсөн тул зөрүү мөнгө 46,508,000 төгрөгийг танайд төлөх ёстой юм байна гэж хэлцэл хийснийг зургаар баталгаажуулсан тул*******ас гэрчийн мэдүүлэг авхуулна гэх давах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагаас ХХК-ийн захирлаар ажиллаж байсан*******, хөөсөнцөр хавтанг хүлээсэн авсан хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмаар шүүхэд үндэслэл бүхий хүсэлт гаргаагүй, мөн давж заалдах гомдолд шинэ баримт, үндэслэлийг нэрлэн зааж гомдол гаргаж байгаа нь мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт нийцэхгүй байх тул энэ талаар гомдлыг хангахгүй.
7. Анхан шатны шүүхийн хариуцагч*******эс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23,350,000 төгрөгийг зөвшөөрч маргаагүй үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******эс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23,350,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгож шийдвэрлэсэн хэсгийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/05448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417,610 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ч.МӨНХЦЭЦЭГ