Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00425

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Төрийн банк Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сум 4-р багт оршин суух Д.Ганцэцэг, Б.Баярсайхан нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7537946 төгрөггаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00411/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймаг дахь Төрийн банкны салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ганцэцэг, Б.Баярсайхан нар нь Булган аймгийн Төрийн банкны Хялгант тооцооны төвөөс 2014 оны 11-р сарын 04-ны өдөр 1217/83407 тоот гэрээ байгуулан 9520000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтөйгөөр гэрээт цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөлгүй 158 хоног хугацаа хэтрээд байна. Иймд Д.Ганцэцэг, Б.Баярсайхан нараас үндсэн зээл 6750159 үндсэн хүүгийн төлбөр 774537 торгуулийн хүүгийн төлбөр 13249 нийт 7537946 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Төрийн банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Ганцэцэг нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7537946 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бид харилцан тохиролцсон тул хариуцагч Б.Баярсайханд холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд, хариуцагч Д.Ганцэцэг нар нь харилцан тохиролцож хариуцагч Д.Ганцэцэг ньТөрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7537946 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг Хялганат тосгонд байрлах дан байрыг зарж борлуулаад 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Д.Ганцэцэгт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7537946 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Д.Ганцэцэг нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7537946 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг Хялганат тосгонд байрлах дан байрыг зарж борлуулаад 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар, Төрийн банк Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сум 4-р багт оршин суух Хялганат овогт Дуламсүрэнгийн Ганцэцэг /РД:ФЖ58052801/-т холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 7537946 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Д.Ганцэцэг нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7537946 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг Хялганат тосгонд байрлах дан байрыг зарж борлуулаад 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135557 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Ганцэцэгээс 67778 төгрөг, Төрийн сангаас 67778 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ