Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00426

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Төрийн банк Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сум 4-р багт оршин суух Бичээч овогт Хашбаатарын Ичинноров /РД:ИЦ90092223/, Бичээч овогт Хашбаатарын Дунгармаа /РД:ИЦ80080806/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 9751351 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00414/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймаг дахь Төрийн банкны салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Х.Ичинноров, Х.Дунгармаа нар нь Булган аймгийн Төрийн банкны Хялгант тооцооны төвөөс 2015 оны 02-р сарын 04-ны өдөр 1217/79832 тоот гэрээ байгуулан 11190000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтөйгөөр гэрээт цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөлгүй 158 хоног хугацаа хэтрээд байна. Иймд Х.Ичинноров, Х.Дунгармаа нараас үндсэн зээл 8744719 үндсэн хүүгийн төлбөр 991890 торгуулийн хүүгийн төлбөр 14741 нийт 9751351 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд, хариуцагч Х.Ичинноров, Х.Дунгармаа нар нь харилцан тохиролцож хариуцагч Х.Ичинноров, Х.Дунгармаа нар нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 9751351 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөөс 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 3500000 төгрөгийг төлж үлдэгдэл 6251351 төгрөгийг 1217-79832 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Х.Ичинноров, Х.Дунгармаа нартхолбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 9751351 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Х.Ичинноров, Х.Дунгармаа нар нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 9751351 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөөс 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 3500000 төгрөгийг төлж үлдэгдэл 6251351 төгрөгийг 1217-79832 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар, Төрийн банк Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сум 4-р багт оршин суух Бичээч овогт Хашбаатарын Ичинноров /РД:ИЦ90092223/, Бичээч овогт Хашбаатарын Дунгармаа /РД:ИЦ80080806/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 9751351 төгрөггаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, Х.Ичинноров, Х.Дунгармаа нар нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 9751351 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөөс 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 3500000 төгрөгийг төлж үлдэгдэл 6251351 төгрөгийг 1217-79832 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170972 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Ичинноров, Х.Дунгармаа нараас 85486 төгрөг, Төрийн сангаас 85486 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ