Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00427

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Төрийн банк Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймаг Булган сумын 6-р баг 6А-13-6 тоотод оршин суух Хөх чоно овогт Чинбатын Ганбат /РД:ГЮ82061119/, Боржгон овогт Отгонбаярын Эрдэнэцэцэг /РД:МИ81090902/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3803986 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00380/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймаг дахь Төрийн банкны салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Ганбат, О.Эрдэнэцэцэг нар нь Булган аймгийн Төрийн банкны Булган салбараас 2014 оны 06-р сарын 06-ны өдөр 1200/361530 тоот зээлийн гэрээ байгуулан 7400000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтөйгөөр Гэрээт цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөлгүй 67 хоног хугацаа хэтрээд байна. Иймд Ч.Ганбат, О.Эрдэнэцэцэг нараас үндсэн зээл 3644073 үндсэн хүүгийн төлбөр 147770 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2642 нотариатын төлбөр 9500 нийт 3803986төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд, хариуцагч Ч.Ганбат, О.Эрдэнэцэцэг нар нь харилцан тохиролцож хариуцагчЧ.Ганбат, О.Эрдэнэцэцэг нар нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3803986 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөөс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1296817 төгрөгийг төлж үлдэгдэл 2507169 төгрөгийг 1200/361530 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Ч.Ганбат, О.Эрдэнэцэцэг нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3803986 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Ч.Ганбат, О.Эрдэнэцэцэг нар нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3803986 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөөс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1296817 төгрөгийг төлж үлдэгдэл 2507169 төгрөгийг 1200/361530 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар, Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймаг Булган сумын 6-р баг 6А-13-6 тоотод оршин суух Хөх чоно овогт Чинбатын Ганбат /РД:ГЮ82061119/, Боржгон овогт Отгонбаярын Эрдэнэцэцэг /РД:МИ81090902/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт3803986 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, Ч.Ганбат, О.Эрдэнэцэцэг нар нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3803986 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөөс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1296817 төгрөгийг төлж үлдэгдэл 2507169 төгрөгийг 1200/361530 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75813 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ганбат, О.Эрдэнэцэцэг нараас 37906 төгрөг, Төрийн сангаас 37906 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ