Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/95

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн ерөнхий шүүгч Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргий анхан шатны шүүгч П.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн од холбогдох эрүүгийн *******0700000009 дугаартай хэргийг 20******* оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                             *******

Иргэдийн төлөөлөгч                               *******

Улсын яллагч                                                *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч       *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                    

Шүүгдэгч                                                   нар оролцов.

 

******* улсын иргэн, *******.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... аймгийн .. суманд төрсөн, ...настай, ******* ******* , ...мэргэжилтэй, байдаг, ам бүл , .. аймгийн ... оршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь сум ын шүүхийн *******99 оны дугаар сарын -ны өдрийн 2 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар жилийн хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь сум ын шүүхийн оны дугаар сарын -ний өдрийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,  Хан-Уул дүүргийн шүүхийн оны дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.9 дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгэгдэж, оны дугаар сарын -ны өдөр хугацаа дуусч , овгийн /РД:............/

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” амралтын газарт 20******* оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 4 цагийн орчимд ямар нэгэн шалтгаангүйгээр хоолойг нь боож газар унаган улмаар нүүрэн тус газар луу 2 удаа цохиж тархины зүүн чамархай, суурийн хэсэг бага тархины оройн хэсгийг хамарсан зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүүр, хүзүү, баруун тохойнд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Төгсөлтийн 5 жилийн ойн хүрээнд 20******* оны 6 дугаар сарын 21-ний орой Налайх дүүрэгт байрлах Болор амралтын газар очсон. Би тус амралтын газрын байшинд унтаж байгаад бие засахаар гарахад нэг гэр гэрэлтэй байхаар нь олон жил уулзаагүй хүмүүстэйгээ юм ярихаар гэр лүү орсон. Гэрт ороход гэрийн баруун талд сууж байсан намайг “яв” гээд байсан. Талийгаач бид хоёрыг гэрээс гарахад гэрийн хаалга онгорхой байсан. Гэрээс гараад талийгаач “орж унт, яагаад үгэнд орохгүй байгаа юм бэ” гээд намайг цохьсон тул би зөрүүлээд 1 удаа цохьтол найз маань хойшоо савж унаад ямар ч хөдөлгөөн хийгээгүй, гэхдээ амьсгаатай байсан. Талийгаач унаад босохгүй болохоор нь босгох зорилгоор заамдаж байгаад нүүр лүү нь 2- удаа цохьсон. Би найзыгаа санамсаргүй байдлаар нэг удаа л цохьсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай нөхөр *******4 оны арав төгсөлтийн 5 жилийн ойн уулзалтын арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдана гээд ангийн хүүхдүүдийн хамтаар 20******* оны 6 дугаар сарын 20-ны өдөр Шарын гол сумаас Улаанбаатар хот руу явсан. 20******* оны 6 дугаар сарын 21-ний орой манай нөхөр над руу залгаад ангиараа Тэрэлж рүү явах гэж байна хүмүүстэй муудалцаад байх юм, хөгшин нь маллаад явж байна гэхээр нь нээх зууралдаад яах вэ? өөрөө аятайхан баярлаад явахгүй юу гэхэд найз юм чинь болохгүй байна аа гэж байсан. Түүнээс хойш нөхөртэйгөө дахиж холбогдоогүй бөгөөд 20******* оны 6 дугаар сарын 22-ны өдөр манай найз “манай нөхрийг Налайх дүүргийн эмнэлэгт бие нь муу байна хүүгийнхээ хамтаар яаралтай Улаанбаатар хот руу яваарай” гэсэн. Миний нөхөр босоод ирэхгүй учраас нөхрийнхөө найз од гомдолгүй. Анх мөрдөн байцаалтад 6.757.10 төгрөгийн оршуулгын зардал нэхэмжилсэн. Өнөөдрийн байдлаар 6.500.000 төгрөгийн оршуулгын  зардал нэхэмжилж байна, учир нь 200.000 төгрөгийн баримт нь байхгүй. Хэдийгээр би гомдолгүй гэж байгаа боловч эрүүгийн хариуцлагын хувьд прокурортой санал нэгтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн , шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч шүүх хуралдаанд мэдүүлсэн “Манай ангийнхан гэрт сууж байхад манай нөгөө ангийн орж ирсэн. Тухайн үед архи уухгүй байсан. Удалгүй гаднаас согтуу, хөл нүцгэн орж ирэхээр нь би ыг дагуулж гараад байшинд нь оруулж хувцас хунарыг нь тайлуулж оронд нь унтуулаад тэнд хамт байсан ангийнх нь хүүхдүүдэд захиж үлдээгээд гарсан. Гэтэл 15-20 минутын дараа дахин гэрт орж ирсэн. Талийгаач гэрийн хойморт сууж байснаа ыг хүзүүгээр нь тэврээд аваад гарсан. Би гэрийн баруун талд үүдний хажуу талын орны толгой хэсэгт сууж байсан. , талийгаач хоёр гарахдаа муудалцаагүй ба гэрийн хаалга онгорхой, гадаа үүр цайчихсан 04 цаг өнгөрч байсан. , талийгаач хоёрыг гараад удаагүй байхад гадаа үүдэнд пис пас дуугарсан. Намайг харахад талийгаачийг боож унагаад дээр нь суугаад нүүрэнд нь 2 удаа цохиод дахин цохих гэж байхад нь би очиж ыг холдуулсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч мэдүүлсэн: “...20******* оны 6 дугаар сарын 21-ний өдөр 9 цагийн үед Улаанбаатар хотод Дархан-Уул аймаг, Шарын гол сумын *******4 оны төгсөгчдийн уулзалт болсон. Орой 2 цагийн үед хүлээн авалтаас гараад Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Болор” гэх амралтын газарт 02 цаг өнгөрөөд очицгоосон, бид нар анги ангиараа тус тусдаа гэрт орсон, тухайн үед талийгаач “орох гэргүй болчихлоо” гэхээр нь өөрийнхөө байгаа гэр лүү дагуулаад орсон, тэр гэрт манай ангийн хэдэн хүн юм ярингаа хүлээн авалтаас дуусгаагүй авчирсан тал шил коньяк байсныг тойруулаад уугаад сууж байсан. нилээн согтуу байгаа бололтой хөл нүцгэн, агсам шинжтэй орж ирсэн. ыг хүлээн авалтан дээр хүмүүст агсам тавиад яваад байсныг мэдэж байсан тул би ыг гар гээд түлхэж гаргаад өөрийнх нь байр луу оруулж өгчихөөд удаагүй байж байтал гуйвж дайваад араас ороод ирэхээр нь талийгаач ыг “хоёулаа гаръя” гээд өөр олон таван үг хэлэлгүй мөрнөөс нь бариад гарсан. Тэр хоёрт ямар нэгэн муудалцах юм болоогүй. Тэр хоёр гарахдаа хаалга онгорхой орхисон ба гэрээс гараад эргэж харангуутаа ыг хоёр гараараа заамдаж хоолойг нь хувцсаар нь боож унагаад биеэрээ дээр нь гарчихсан гараа атгаж байгаад нүүр лүү 2 удаа цохьсон. Тэгэнгүүт нь бид нар гүйж очин шууд салгаад ыг цааш нь явуулсан. Энэ үед амаа ангайгаад царай нь цонхийгоод сонин болчихоор нь бид нар түргэн тусламж дуудахад 40-50 минутын дараа ирсэн. Түргэн тусламж 05 цаг 47 минутанд ирээд даралтыг нь үзээд “100/60-тай байна, зүрхний цохилт 10, уушигны багтаамж 9-тай байна, авч явах шаардлагагүй байна” гээд өвчин намдаах тариа хийгээд яваад өгсөн. Бид унтаж амраад өглөө цаг 0 минутын орчимд ыг сэрээх гээд очтол царай нь их цонхигор сонин болчихсон байхаар нь түргэн дуудтал наад хүнээ аваад ир гэхээр нь аваад очиход наад хүн чинь нас барчихсан  байна гэж хэлсэн. ямар ч шалтгаангүй талийгаач ыг боож унагаад 2 удаа гараа атгаж байгаад нүүр лүү нь цохьсон. Талийгаач ямар ч хариу үйлдэл хийж чадаагүй. нүцгэн гараараа цохьсон гартаа ямар нэг юм бариагүй байсан. од зодуулахаас өмнө ямар нэгэн хүнтэй маргаж муудалцсан зүйл байгаагүй. Биед нь ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй. од цохиулаад тэр дороо ухаангүй болчихоод дахиж ямар нэгэн байдлаар сэргэж босож ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 0,1/,

Мөрдөн байцаалтад гэрч мэдүүлсэн: “... орж ирээд той юм ярьсан уу, маргалдсан уу хэрхэн яаж гарч явсныг мэдэхгүй байна айхтар чанга том дуугараад маргалдсан зүйл байхгүй байх ямар ч байсан гарч явсныг нь анзаараагүй. Тэгтэл гэнэт гадаа “түс түс” хийсэн чимээ гарахад захад сууж байсан гэрээс гараад хүүшээ гээд л орилохоор нь бүгд сандраад гэрээс гартал дээшээ харсан байдалтай газар хэвтэж байсан ба ыг цааш нь түлхээд холдуулаад явж байсан ба дээр очтол ухаангүй, юм асуухаар хариулахгүй хэвтэж байхаар нь эмнэлэг дуудсан. , хоёулхнаа гэрийн гадаа болсон асуудал. Талийгаач өөр хүнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6, 7/

Мөрдөн байцаалтад гэрч мэдүүлсэн: “...Бид нар 9 номерын гэрт ороод хамт олноороо суугаад авчирсан хоол, унд, чихэр жимс архи дарсаа гаргаж тавиад байж байтал гаднаас манай ангийн оо хөл нүцгэн гутлаа тайлчихсан согтуу байдалтай орж ирэхэд нь н бид нар тайван суумаар байна чи гараад байрандаа ороод амарчих гээд оог аваад гарсан, тэгээд удалгүй байсан байранд нь оруулчихаад ирлээ гээд орж ирээд суусан, г орж ирснээс хойш 5 орчим минутын дараа л болов уу оо дахиад ороод ирсэн, талийгаач оог хүн амьтанд агсамнаад яваад байхад нь салгаж аваад халамжлаад яваад байсан, тэр ч утгаараа дахиад олон таван үг хэлэлгүй мөрнөөс нь найз нөхрийн журмаар тэврээд гэрээс аваад гарсан. Тэгээд гарав уу, үгүй юу газар пид хийх чимээ гараад түжигнээд явчихсан. Тэгтэл “хүүе оо ыг зодоод газар унагаачихсан байна” гээд түрүүлж өөрөө гарч гүйгээд оог оос холдуулсан. Бид нар араас нь гүйгээд гартал гадаа дээшээ хараад нүдээ аньчихсан хэвтэж байсан. Харин оо цаад талд нь зогсчихсон, оогийн наад талд нь салгаад зогсож байсан. Тухайн үед талийгаач , оо хоёроос өөр хүн огт байгаагүй бөгөөд ойр хавьд ч хүн амьтан байгаагүй. Яг үүдэн дээр ийм зүйл болсон. Тухайн үед бид нарт их согтсон хүн байгаагүй. л жаахан агсам согтуу тавиад хүн амьтан өдөж хоргоогоод л яваад байсан. Талийгаач бол зүгээр л тайван тогтуун элдэв хэрүүл маргаан үүсгэлгүй байсан. Өөрөө ч их тогтуун даруу төлөв ааштай хүн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9,40/

Мөрдөн байцаалтад гэрч мэдүүлсэн: “... буцаад гаднаас орж ирэхээр нь талийгаач дагуулаад хүзүүгээр нь тэврээд гарсны дараа тэр хоёрын араас орилоод байхаар нь бид нар гарсан чинь талийгаач дээшээ хараад ухаангүй уначихсан байдалтай байсан. нь той маргалдахаас өмнө нүүр ам нь ямар нэгэн гэмтэл байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 4/

Мөрдөн байцаалтад гэрч мэдүүлсэн: “... орж ирсэн чинь хөөж гаргасан. Тэгсэн чинь буцаад гаднаас орж ирэхээр нь талийгаач дагуулаад гарсны дараа, тэр хоёрын араас гарангуутаа бид нар луу “хурдлаарай” гээд орилохоор нь гарахад талийгаач дээшээ хараад хэвтчихсэн байсан. нь той маргалдахаас өмнө ямар нэгэн гэмтэл, шарх байгаагүй. нилээн согтуу байсан. их уугаагүй байсан. Гэрт маргалдсан зүйл байхгүй. гэрт ороод ирэхээр нь эхлээд хөөж явуулаад дараа нь ороод ирэхээр нь аваад гэрээс цуг гарсан чинь тийм асуудал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 44/

Шинжээч эмч мэдүүлсэн: “...Талийгаачийн оношийг хэрэг болсон гэх газар, дараагийн шатлалын эмнэлэг мөн лаборторийн болон багажийн шинжилгээ хийж оношилсон тохиолдолд ч амь насыг аврах боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 20******* оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №0шэ/57 дугаартай дүгнэлтэд: “Талийгаач нь их тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалтын улмаас цусан хураа хажуугийн болон ,4-р ховдолд эвэрлэж амьсгал зүрх судас зогсож нас баржээ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн биед гавал-тархины битүү гэмтэл: их тархины зүүн чамархай, суурийн хэсэг, бага тархины оройн хэсгийн хамарсан зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүүр, хүзүү, баруун тохойнд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 1,7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын зэрэгт хамаарна. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Талийгаач нь O/l/ бүлгийн цустай байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 57-6/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын 20******* оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 925 дугаартай “… нь гэмт хэрэг үйлдсэний дараа шинж тэмдгийн тэмдгийн уналт таталт эмгэгтэй байсан. дээрх эмгэг нь олдмол эмгэг болно. од эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. нь болсон явдлыг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 76-79/

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр “...Хэрэг учрал болсон гэх газар нь Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газар байв. Гэрийн хаалга онгорхой дотогш орж цагийн зүүний дагуу үзлэгийг явуулахад хаалганы зүүн талд цаасан хайрцагтай архины шилнүүд ундааны хуванцар савнууд бүхий хог, ханыг дагуулж тавьсан шар модон ор дээр нь хар чемодан, ус, ундааны савнууд, үүний дээр шар модон ор дээр нь хөнжил гудас эмх замбараагүй хаясан, зүүн хана дагуу 2 шар модон ор байх ба дээр нь цүнх, гудас, хөнжил зэрэг эд зүйлс байв. Гэрт үзлэгийг явуулахад хэрэгт ач холбогдол бүхий ул мөр илрээгүй учир гэрээс гарахад гэрч гэрийн урд амь хохирогчийг унасан газрыг заасан тул үзлэгийг явуулахад гэрийн хаалганы босгоноос урагш 1 метр зайд бетонон гишгүүрээс урагш 2 метр зайд амь хохирогч унасан байсан гэх ба уг газар нь баруунаас зүүн тийш бага зэрэг өгсүүр өвс их ургасан зөөлөн гадаргуутай, ямар нэг эгэл догол үгүй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн -11/

Цогцост хийсэн үзлэгээр “...Амь хохирогч цогцосны баруун нүдний доод зовхинд 4*1 см бүдэг хөх өнгийн, зүүн доод зовхинд 4*1 см бүдэг өнгийн цус хуралттай ба баруун, зүүн доод зовхи, баруун зүүн хацар, хамрын нуруу бага зэрэг хавдаж овойсон. Баруун доод зовхинд 1*0. см нимгэн хүрэн тав тогтсон, хамрын нурууны баруун талд 0.*0.2 см нимгэн хүрэн тав тогтсон, зүүн доод зовхинд 1.5*0.5 см нимгэн хүрэн тав тогтсон, түвэнхийн баруун талд 1.*1 см нимгэн хүрэн тав тогтсон, баруун тохойнд 1*1.4 см нимгэн хүрэн тав тогтсон зулгаруулалттай байна ...” гэжээ. /хх-ийн /

Гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр “...Гэрч Х. нь зодоон болсон газрыг зааж өгч чадна гэсний дагуу Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” амралтын газрын 9 тоот гэрт амь хохирогч байсан гэх ба уг гэрт ороход гэрийн гол хэсэгт зуух жижиг ширээ, 5 ширхэг модон ор байх ба баруун гар талаас 2 дахь орон дээр талийгаач сууж байсан гэх ба уг газрыг “A” үсгээр тэмдэглэв, гэрт нь орж ирээд баруун гар талын эхний орон дээр суухад , г дагуулж гарсан гэх ба гэрээс урагш 10 см-аас 2 метр зайд талийгаач газар дээшээ харуулж унагаад хувцаснаас нь заамдаад нүүр лүү нь хоёр удаа гараа зангидаж байгаад цохьсон, гурав дахь удаагаа цохих гэж байхад нь салгасан гэж байх ба амь хохирогчийг цохиж зодсон гэх газрыг “B” үсгээр тэмдэглэв. Мэдүүлгийг шалгах явцад гэрч Х. нь тухайн үед 04 цаг өнгөрөөд 05 цаг дөхөж байсан гадаа үүр цайсан гэгээтэй, гэрийн хаалга онгорхой байсан тул бүх зүйл тодорхой харагдсан гэж мэдүүлж байлаа..” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 2-4/

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай “Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” амралтын газарт 20******* оны 6 дугаар сарын 21-нээс 6 дугаар сарын 22-нд шилжих шөнө ямар нэгэн шалтгаангүйгээр зодож алсан хэрэгт талийгаач цогцост хийсэн үзлэгээр хураан авч шинжилгээнд хүргүүлж дүгнэлт гаргуулсан цагаан өнгийн футволк, Reebok гэсэн бичигтэй хар өнгийн бэлтгэлийн өмдийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол, прокурорын зөвшөөрөл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 24-26/

Шүүгдэгч нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБ лавлагаа санд удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-ийн 4/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 10-1/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 109/ болон *******ад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч нь согтуугаар Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” амралтын газрын 9 тоот гэрийн гадна 20******* оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 4 цагийн үед найз өмсөж явсан цамцаар хоолойг нь боож газар унагаад улмаар түүний дээр гарч сууж байгаад нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж тархины зүүн чамархай, суурийн хэсэг бага тархины оройн хэсгийг хамарсан зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүүр, хүзүү, баруун тохойнд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж алсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би санамсаргүй байдлаар талийгаачийг нүүрэнд нь нэг удаа цохиход хойшоо савж унаад ямар ч хөдөлгөөн хийгээгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч *******ийн “манай нөхөр надтай утсаар ярихдаа “ бид Тэрэлж рүү явлаа хүмүүстэй муудалцаад хөгшин нь маллаад явж байна гэж ярьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн /, гэрч “би гэрийн үүдний хажууд сууж байсан, гэрийн үүд онгорхой гадаа гэгээ орчихсон байсан. талийгаач хоёр гэрээс гараад удаагүй байхад пис пас хийх чимээ гарахаар нь хартал талийгаачийг заамдаж унагаад дээр нь гарч суугаад нүүрэнд нь 2 удаа цохьсон. Би гүйж очоод ыг цааш нь холдуулсан. Энэ үед цохиулсан дээр очиход царай зүс нь сонин болчихсон амаа ангайсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 0-1, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, гэрч “Тэгтэл гэнэт гадаа “түс түс” хийсэн чимээ гарахад захад сууж байснаа босоод гэрээс гараад хүүшээ гээд л орилохоор нь бүгд сандраад гэрээс гартал дээшээ харсан байдалтай газар хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/, гэрч “талийгаач оог хүн амьтанд агсамнаад яваад байхад нь салгаж аваад халамжлаад яваад байсан, тэр ч утгаараа дахиад олон таван үг хэлэлгүй мөрнөөс нь найз нөхрийн журмаар тэврээд гэрээс аваад гарсан. Тэгээд гарав уу, үгүй юу газар пид хийх чимээ гараад түжигнээд явчихсан. Тэгтэл хүүе оо ыг зодоод газар унагаачихсан байна гээд түрүүлж өөрөө гарч гүйгээд оог оос холдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-40/, гэрч Т.ийн “ буцаад гаднаас орж ирэхээр нь талийгаач дагуулаад хүзүүгээр нь тэврээд гарсны дараа тэр хоёрын араас орилоод байхаар нь бид нар гарсан чинь талийгаач дээшээ хараад ухаангүй уначихсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 4/, гэрч “ буцаад гаднаас орж ирэхээр нь талийгаач дагуулаад гарсны дараа, тэр хоёрын араас гарангуутаа бид нар луу хурдлаарай гээд орилохоор нь гарахад талийгаач дээшээ хараад хэвтчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44/,  талийгаач нь их тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалтын улмаас нас барсан, түүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь  насыг аврах боломжгүй байсныг тогтоосон Шинжээчийн 20******* оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №0шэ/57 дугаартай дүгнэлт /хх-ийн 60/, шинжээч эмч С.Төгсбуяангийн “ талийгаачийн оношийг хэрэг болсон гэх газар, дараагийн шатлалын эмнэлэг мөн лабортори болон багажийн шинжилгээ хийж оношилсон тохиолдолд ч амь насыг аврах боломжгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 6/, талийгаач нүүрэн тус газарт хэд хэдэн шарх, гэмтэл учирсныг тогтоосон  “...Амь хохирогч цогцосны баруун нүдний доод зовхинд 4*1 см бүдэг хөх өнгийн, зүүн доод зовхинд 4*1 см бүдэг өнгийн цус хуралттай ба баруун, зүүн доод зовхи, баруун зүүн хацар, хамрын нуруу бага зэрэг хавдаж овойсон. Баруун доод зовхинд 1*0. см нимгэн хүрэн тав тогтсон, хамрын нурууны баруун талд 0.*0.2 см нимгэн хүрэн тав тогтсон, зүүн доод зовхинд 1.5*0.5 см нимгэн хүрэн тав тогтсон, түвэнхийн баруун талд 1.*1 см нимгэн хүрэн тав тогтсон, баруун тохойнд 1*1.4 см нимгэн хүрэн тав тогтсон зулгаруулалттай байна ...” гэсэн цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн /, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг болон *******ад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй харин шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн боловч “үйлдэл”-ээ хүлээн зөвшөөрөөгүй болно. Мөн иргэдийн төлөөлөгч нь “г  гэм буруутай” гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт нь “талийгаач намайг цохихоор нь би зөрүүлээд түүнийг нэг удаа цохьсон” гэж мэдүүлсэн нь гэрч “ нь талийгаачийг боож унагаад дээр нь гарч байгаад 2 удаа цохьсон. Талийгаач ыг цохиогүй” гэсэн мэдүүлэг болон талийгаачийн нүүрэнд үүссэн шарх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэнийг тогтоосон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний  №0шэ/57 дугаартай дүгнэлт зэрэг баримтаар няцаагдаж байна.  /хх-ийн , 57-6/

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл талийгаач нь шүүгдэгч г гэрт хөл нүцгэн согтуу орж ирэхээр нь хэрүүл маргаан хийлгүйгээр, хүзүүгээр нь тэврээд гэрээс авч гарсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч болон хохирогч нарын хооронд хэрүүл маргаан үүсээгүй, тэр хоёрыг гэрээс гарангуут үүдэнд түс тас хийх чимээ гарсан болох нь гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч г “гэрт оруулахгүй буцааж гаргасанд” дургүйцэж, талийгаач цамцаар нь боож унагаад дээр нь гарч улмаар нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохьсон үйлдэлдээ шууд санаатай хандсан гэж дүгнэж байна. Уг гэмт хэрэг гарахад “шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн” нь нөлөөлжээ.

     Иймд г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүнийг алах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх  дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь талийгаачийн оршуулгын зардалд буяны хайрцаг 1.095.000 төгрөг, хүнсний зүйлд .5.210 төгрөг, ном уншуулахад 1.500.000 төгрөг, бензиний зардал 56.00 төгрөг, нийт 6.55.000 төгрөгийн зардлын баримтыг шүүхэд ирүүлжээ. Иймд шүүгдэгч оос оршуулгын зардал болох 6.55.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгох нь зүйтэй байна. Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь баримтаар нотлогдоогүй 200.000 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэв.

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт найман жилээс арван таван жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульд заасан байна.   

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар од жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.

Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд “ ам бүл , эрхэлсэн тодорхой ажилгүй, байдаг, урьд удаагийн ял шийтгэлтэй бөгөөд тэрээр хамгийн сүүлд оны дугаар сарын -ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.9 дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, уг ялаа оны дугаар сарын -ны өдөр ялын хугацаа дуусч суллагджээ.  /хх-н 4, 15-1/ Мөн нь хэрэг хариуцах чадвартай болох нь хавтас хэргийн 76-79 дүгээр талд авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын 20******* оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №925 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

од эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Эрүүгийн хуулийн 1. дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохируулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хуульд заасан хорих ялын аж хэмжээг баримтлан ялыг оногдуулав. Түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, дээр дурдсан хувийн байдал зэргийг харгалзан, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүх хуралдаанд прокурор болон өмгөөлөгч нараас “шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа түүний эрүүл мэндийн байдлыг харгалзаж, Цагдан хорих 461 дүгээр ангид хориулах” тухай санал гаргасныг хангаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ 20******* оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн 20******* оны 9 дүгээр сарын 1-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болно. Шүүх хуралдаанд дуудагдан ирсэн гэрч унаа болон зочид буудлын төлбөр болох 40.500 төгрөгийн зардлыг төрийн байгууллагаас буюу шүүхээс гаргасан байна. /хх-н 205-206/. гэм буруутай болох нь тогтоогдсон тул энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зардлыг түүнээс гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн талийгаачийн фудволк болон өмдөнд гэмт хэргийн ул мөр тогтоогдоогүй мөн хохирогчийн зүгээс “буцааж авъя” гэсэн хүсэлт гаргасан зэргийг үндэслэн түүнд буцаан олгохоор шийдвэрлэлээ.   

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 6.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйл, 6. дугаар зүйл, 6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч овгийн ыг ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овгийн ыг 11 /арван нэгэн/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар од оногдуулсан 11 /арван нэгэн/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 2 /наян хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан  тооцсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч оос гэм хорын хохиролд учирсан оршуулгын зардал 6.55.000 /зургаан сая таван зуун гучин таван мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгож, хохирогч нь 200.000 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг баталсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, г  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид хорьсугай.  
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар уг тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн цагаан өнгийн фудволк, Reedbok гэсэн бичиглэлтэй хар өнгийн бэлтгэлийн өмд зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д буцаан олгосугай.
  8. од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт болон 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар энэ хэрэгт төрийн байгууллагаас гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 40.500 /дөчин мянга таван зуун/ төгрөгийг шүүгдэгч оос гаргуулж, улсын орлогод оруулсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         ОЮУНБАТ         

                                ШҮҮГЧИД                                                Б.БАЙГАЛМАА

                                                                                                 БАЯСГАЛАН